Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 19: Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх нь


“Төгс эзэмших сургаалын давтлага 19: Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 19,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 19

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх нь

Зураг
хамтдаа судар судалж буй залуу эмэгтэйчүүд

Ариун судрууд дахь Их Эзэний үгсийг хэрэгжүүлж сурах нь таныг олон талаар адислах болно. Энэ хичээл Мормоны Номын хоёрдугаар хагаст гардаг төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд тань тусална.

Төгс эзэмших сургаалын хэсгүүдийг амьдралд хэрэгжүүлэх дадлага. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын хэсгүүдээс сурч мэдсэн зүйлээ тайлбарлах, хэрэгжүүлэх тал бүрийн боломжоор хангаж өг. Суралцагчдад судрын хэсгүүдийн хувийн хамаарлыг олж мэдэхэд нь тусалж, заасан зарчмуудын дагуу амьдрахад нь урамшуулан дэмж.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын нэг эсвэл хоёр хэсгийг сонгож, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг энэ давтлага хичээлийн оронд заах хэрэгтэй байж болно. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үеэр заасан байхад анхаарахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирлын эсвэл зохицуулагчийн өгсөн заах хуваарийг хар.

Инерц

Зураг
баяр хөөртэй дугуй унаж буй залуу эмэгтэй

Хичээлийг эхлүүлэхийн тулд нэг суралцагчийг ангийн өмнө гарч бөмбөг эсвэл тоглоомон машин өнхрүүлэхэд урь. Нэмэгдэж буй инерцийг харуулахын тулд бөмбөг доошоо өнхөрч болохуйц налууг бий болго.

Та бөмбөгийг түлхсэн эсвэл өшиглөлөө гээд төсөөлөөд үз дээ. Бөмбөг хэр хол хэр хурдан өнхрөхөд ямар хүчин зүйл нөлөөлж болох вэ?

Инерц нь хөдөлж буй объектын хүчийг эсвэл эрчийг тодорхойлох нэг арга юм. Жишээ нь унадаг дугуйг жийх үед хөдөлгөөнд ордог бөгөөд дугуйчин тэнцвэрээ хадгалж, дөрөөг үргэлжлүүлэн жийхэд унадаг дугуй инерцээ хадгалдаг. Дугуйчин дөрөөг жийх хүчээ нэмэгдүүлэх эсвэл зам уруудах үед унадаг дугуй инерцээ нэмнэ.

  • Эерэг инерцийн өөр ямар жишээ байдаг вэ?

Та дараах мэдэгдлийг үзүүлж болох юм. Суралцагчид дараах асуултуудыг ярилцаж байх үедээ чухал үг, хэллэгийг тэмдэглэх нь тустай байж болох юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Хилэнцэт болон цаг үеийн илүү хар бараан тэмдгүүд гаарч буй энэ хурдыг сөрөн зогсохын тулд бидэнд сүнслэг эерэг инерцтэй байх явдал өнөөдөр хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болоод байна. Цар тахал, цунами, галт уулын дэлбэрэлт, зэвсэгт дайсагнал зэргээс үүдсэн айдас, тодорхойгүй байдлын дунд сүнслэг эерэг инерц биднийг урагш хөдөлгөсөөр байх болно. Сүнслэг инерц нь дайсны цуцашгүй, хорон муу дайралтыг даван туулахад болон сүнслэг суурийг маань ганхуулах түүний оролдлогыг таслан зогсооход бидэнд тусална. (Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг инерцийн хүч,” 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган)

  • Сүнслэг инерц гэж юу болох, бидэнд яагаад хэрэгтэйг та хэрхэн тайлбарлах вэ?

    Суралцагчдад өөрийгөө үнэлэх дараах асуултуудын талаар бодол санаагаа тэмдэглэн бичих нь тустай байж болох юм. Сүнсээр өдөөгдсөний дагуу суралцагчдыг ойлголтоо хуваалцахад урь.

  • Амьдралын тань аль хэсэгт сүнслэг инерц илүү их хэрэгтэй гэж та бодож байна вэ? Та ямар ашиг тусыг хүлээн авах вэ?

Сүнслэг инерцийг нэмэгдүүлэх

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд нь Есүс Христийн болон Түүний сайн мэдээний талаар сурч мэдэхэд тусалдаг үнэн сургаалыг заадаг. Бид Түүнийг итгэлтэй дагаснаар амьдралдаа сүнслэг инерцийг бий болгоод зогсохгүй нэмэгдүүлж чадна.

Суралцагчдад дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэх хангалттай цаг гаргаж өг. Та тусламж хэрэгтэй суралцагчдад хамтрагчтай ажиллахыг зөвшөөрч болно. Суралцагчдад үйл ажиллагааны явцад ашиглахын тулд өгөгдсөн тараах материалыг хуулбарла.

Хэрэв та тараах материалыг ашиглахгүй гэж шийдсэн бол дараах зургийг самбар дээр зурж болох юм.

Төгс эзэмших сургаалаар дамжуулан сүнслэг инерцийг олж авах нь

Мормоны Номын багшийн гарын авлага (2024)—“Төгс эзэмших сургаалын давтлага 19: Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх нь”

Зураг
саад тотгортой толгод бүхий зам дээр дугуйтай явж буй хүнийг зурах

Дугуй унаж буй хүн нь та, харин зам нь таны амьдралыг төлөөлж байна гээд төсөөл. Замын тань эхний хэсэг хэрхэн шулуун байгааг та анзаарч магадгүй юм. Гэхдээ цаашид даван туулахын тулд илүү их хүчин чармайлт шаардах саад бэрхшээл, налуутай та тулгарах болно. Амьдралыг амжилттай даван туулахын тулд танд хэрэгтэй сүнслэг инерц, тулгарч болох саад бэрхшээл, сорилтуудын талаар бод.

Суралцаж буй төгс эзэмших сургаалын түлхүүр үг хэллэгүүдийг судалж, таны хувийн замналтай холбоотой хэсгүүдийг хайж ол. Зурган дээрх харгалзах тоонуудын хажууд танд тусалж болох төгс эзэмших сургаалын хэсгийн эшлэлийг бич.

  1. Өдөр бүр сүнслэг инерц, ахиц дэвшлийг хадгал.

  2. Эшлэлд заасан үнэний дагуу итгэж, үйлдэх үедээ саад бэрхшээлээс зайлсхий эсвэл түүнийг даван туул.

  3. Сүнслэг зорилгодоо хүрэхийн тулд Аврагчийн хүч чадалд тулгуурлан, өөдөө бос.

Зурсан зургаа оруулаад, өөрийн сонгосон төгс эзэмших сургаалын хэсэг бүрд дараах санаануудын дор хаяж нэгийнх нь талаар бодол санаагаа бичиж тэмдэглэ.

  • Төгс эзэмших сургаалын хэсэг дэх үнэнийг болон ач холбогдлыг мэдэрсэн таны туршлага.

  • Та уг хэсгийн сургаалыг эсвэл зарчмыг амьдралдаа илүү сайн хэрэгжүүлэхийн тулд юу хийж чадах вэ?

  • Яагаад энэхүү хэсэг таныг Аврагчийн хүчээр адисалж, сүнслэг инерцийг тань нэмэгдүүлнэ гэж та бодож байна вэ?

  • Сургаал нь Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг хайрлах таны хайрыг хэрхэн нэмэгдүүлсэн бэ?

Суралцагчдыг бие даан ажиллах итгэлтэй болоход нь туслахын тулд зохих тооны дэргэд судрын эшлэл бичиж, судрын хэсэг тухайн хүрээнд хэрхэн хэрэгжиж болох талаар суралцагчидтай ярилцах замаар тэдэнд жишээ өгөх талаар бод.

Суралцагчдыг энэ хичээлийг үргэлжлүүлэн судлах үед дараах хүснэгтийг үзүүл эсвэл тарааж өг.

Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай

Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Aлмa 7:11–13

Судрын түлхүүр үг хэллэг

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.”

Судрын эшлэл

Aлмa 34:9–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол.”

Судрын эшлэл

Алма 39:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.”

Судрын эшлэл

Алма 41:10

Судрын түлхүүр үг хэллэг

“Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.”

Судрын эшлэл

Хиламан 5:12

Судрын түлхүүр үг хэллэг

“Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.”

Судрын эшлэл

3 Нифай 11:10–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.”

Судрын эшлэл

3 Нифай 12:48

Судрын түлхүүр үг хэллэг

“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ.”

Судрын эшлэл

3 Нифай 27:20

Судрын түлхүүр үг хэллэг

“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

Судрын эшлэл

Ифeр 12:6

Судрын түлхүүр үг хэллэг

“Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.”

Судрын эшлэл

Ифeр 12:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Судрын эшлэл

Moронай 7:45 –48

Судрын түлхүүр үг хэллэг

“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Судрын эшлэл

Моронай 10:4–5

Судрын түлхүүр үг хэллэг

“Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … [мөн] Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

Суралцагчдыг дууссаны дараа, тэдэнд хамгийн гүн гүнзгий нөлөөлсөн хэсгүүдийг хуваалцахад урь. Суралцагчдад Их Эзэн тэдэнд сүнслэг инерцээ нэмэгдүүлэхэд нь хэрхэн тусалдагт талархлаа гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд тэднийг анхааралтай сонсож, нэмэлт асуултуудыг асуу. Тэднийг Их Эзэний тухай болон хэрхэн Түүнтэй илүү адилхан болж байгаа талаарх гэрчлэлээ хуваалцахад урамшуулан дэмж.

Хэвлэх