“3 Нифай 8-11: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“3 Нифай 8-11,” Мормоны Номын багшийн гарын авлага
3 Нифай 8–11
Тойм
Америкт болсон асар их сүйрэл, харанхуй нь Аврагчийн цовдлолтыг цохон тэмдэглэсэн. Гүн харанхуй нүргэлсэн гурван өдрийн үеэр Есүс Христ хүмүүст хандан ярьжээ. “Тэрээр бууж ирээд мөн тэдний дунд зогсов” (3 Нифай 11:8). Тэрээр тэдэнд Өөрийн үүрэг, тэдний төлөө хийсэн бүхий л зүйлийнхээ талаар заасан. Тэрээр хүмүүсийг дэлхийн гэм нүглийн төлөө Өөрийгөө алагдсан гэдгийг өөрсдөө гэрчлэхэд урьсан. Тэд нэг нэгээрээ Түүнд хүрч, Түүний хавирган дээрх сорви, Түүний гар, хөл дээрх хадаасны ормыг тэмтэрсэн. Дараа нь Тэр тэдэнд сургаалаа тунхаглав.
Заахад бэлд
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.
3 Нифай 8–10
Хичээлийн зорилго: Энэ хичээлээр Есүс Христийг илүү их хайрлаж, түүнд итгэх итгэлийг мэдрэхэд туслах Есүс Христийн шинж чанаруудыг тодорхойлох болно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 3 Нифай 8-ыг уншаад, эдгээр үйл явдлын үед байсан бол ямар байх талаар төсөөлөн бодоход урь.
-
Видео: “Jesus Christ Appears in the Ancient Americas (Есүс Христ эртний Америкт үзэгдэв)” (6:43; цагийн код 10:35-аас 3:19 хүртэл үзнэ үү)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Энэ хичээл дээр суралцагчид Есүс Христийн талаар сурч мэдэж буй зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж эхлэх болно. Тэднийг эртний Америк дахь Түүний тохинууллыг үргэлжлүүлэн судлах тусам энэхүү жагсаалт нэмэгдэх болно. Цаашдын хичээлүүдэд ашиглаж болох ангийн хамтын нэгдсэн жагсаалт гарга. Энэ нь суралцагчдын хандах мөн нэмэх боломжтой цахим баримт эсвэл хэлэлцүүлгийн цуврал байж болно.
3 Нифай 11:1-11
Хичээлийн зорилго: Энэ хичээл Есүс Христийг хэн болох, Түүний тэдэнд зориулж хийсэн зүйлсийнх нь төлөө Түүнийг хайрлах хайр, талархлыг нэмэгдүүлэхэд суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Есүс Христ тэдний төлөө юу хийсэн талаар илүү ихийг ойлгоход туслах судрыг эсвэл Сүмийн удирдагчийн мэдэгдлийг олоход суралцагчдыг урь.
-
Видео: “Jesus Christ Appears in the Ancient Americas (Есүс Христ эртний Америкт үзэгдэв)” (16:43; цагийн код 11:19-өөс 13:29 хүртэл үзнэ үү)
-
Үзүүлэх материал: Хичээлийн төгсгөлд суралцагчдад зориулсан судрын эшлэлүүд
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад 3 Нифай 11:1–11-ийг судалснаар Есүс Христийн талаар юу олж мэдсэнээ жагсаах үед самбарын функцийг ашигла. Энэ нь өмнөх хичээл дээр эхлүүлсэн жагсаалтдаа шинэ зүйлс нэмэхэд суралцагчдад тусалж болох юм.
Төгс эзэмших сургаал: 3 Нифай 11:10–11
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад 3 Нифай 11:10–11-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсгүүдэд заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Яагаад Есүс Христийг дагахаар сонгосон талаараа тайлбарлахыг гэр бүлийн гишүүнээс эсвэл Сүмийн удирдагчаас асуухад суралцагчдыг урь.
-
Зураг: Есүс Христ ариун сүмд үзэгдсэн нь
-
Үзүүлэх материал: Бусдыг дагах эсвэл Есүс Христийг дагах талаар хүснэгт
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Жессикад Есүс Христийг дагахаар шийдэхэд нь туслахын тулд хүснэгт дээрх шалтгаануудын талаар хуваалцахаас гадна суралцагчдаас эргэн тойрон дохоо ашиглахыг хүсэж болно. Тэднийг Есүс Христийг дагах амлалт, ийн хийснээр хүлээн авсан адислалуудаа санахад туслах өөрсдийн гэр доторх ямар нэг зүйлийг үзүүлэхэд урь.
3 Нифай 11:12–17
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христ бол тэдний хувийн Аврагч гэх гэрчлэлийг олж авах эсвэл бэхжүүлэхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 3 Нифай 11:12–17-г уншаад, Есүс Христтэй биечлэн харилцсан бол тэдэнд ямар санагдах байсныг төсөөлөн бодоход урь.
-
Видео: “Choices for Eternity (Мөнхийн сонголтууд)” (31:24; цагийн код 26:05 - 26:28 хүртэл үзнэ үү); “Jesus Christ Appears in the Ancient Americas (Есүс Христ Эртний Америкт үзэгдэв)” (16:43; цагийн код 13:29 - 16:03 хүртэл үзнэ үү)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн үеэр суралцагчдыг 3 Нифай 11:12–15-д тэмдэглэгдсэн үйл явдлуудыг төсөөлөхөд урь. Тэднийг микрофоныхоо дууг хааж, камераа унтраахыг урамшуулан дэмж. Ингэснээр тэд илүү тайван тав тухтай байж үйл ажиллагаандаа зохих ёсоор оролцох болно. Тодорхой хугацааны дараа тэднийг микрофон, камераа эргүүлэн асааж, бодол, сэтгэгдлээ хуваалцахад урь.
3 Нифай 11:18–41
Хичээлийн зорилго: Энэ хичээл Есүс Христийн сургаалыг илүү сайн ойлгож, тайлбарлахад суралцагчдад тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ангидаа ирэхээсээ өмнө Христийн сургаалын талаар сурч мэдэхэд урь. Тэд 3 Нифай 11:31–41 дэх Аврагчийн сургаалыг судлах эсвэл Сайн мэдээний номын сан апп болон ChurchofJesusChrist.org вебсайтаас “Христийн сургаалыг” хайж болно.
-
Тараах материал: “Христийн сургаал хичээлийн төлөвлөгөө”
-
Үзүүлэх материал: Хичээлийн төгсгөлд өөрийгөө үнэлэх асуултууд
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Сурч мэдсэн зүйлээ ангийнхандаа хуваалцахыг хүссэн суралцагчдыг урьж болох юм. Та мөн дэд бүлгийн өрөөг ашиглаж, суралцагчдыг жижиг бүлэгт хичээлээ заахад урьж болно.