Семинар
Төгс эзэмших сургаал: 3 Нифай 11:10–11—“Би … эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн”


“Төгс эзэмших сургаал: 3 Нифай 11:10–11: “Би … эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: 3 Нифай 11:10-11,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 3 Нифай 10:10-11

“Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн”

Христ нифайчуудад хандаж байгаа нь

3 Нифай 11-ийг судлахдаа та Есүс Христийн нифайчуудад үзэгдсэн талаар сурч мэдсэн. Тэрээр тэдэнд дэлхийнхний нүглийг Өөртөө авснаар Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлсэн гэж хэлжээ. Энэ хичээл танд Нифай 11:10–11-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсгүүдэд заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд тусална.

Гэрчлэлээ ангидаа хуваалцах боломжийг суралцагчдад олго. Суралцагчид гэрчлэлээ тодорхой үгээр эхлэх эсвэл зөвхөн албан нөхцөлд хуваалцах шаардлагагүй гэдгийг ойлгосон эсэхийг шалга. Тэднийг үнэн гэж итгэдэг зүйлийнхээ энгийн, чин сэтгэлийн илэрхийллийг хуваалцахдаа гэрчилж байгаа гэдгээ ойлгоход нь тусал.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийг дагахаар сонгосон шалтгааныхаа тухай тайлбарлахыг гэр бүлийн гишүүнээсээ эсвэл Сүмийн удирдагчаас асуухад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг “3 Нифай 11:1-11” хичээлийн дараа заахаар тусгасан бөгөөд энэ нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг 3 Нифай 11:10–11-ийн хам сэдэв юм. Хэрэв энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол тухайн долоо хоногийн хам сэдвийн талаарх хичээлийг заасан байхад анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

3 Нифай 11:10–11-ийн судрын түлхүүр үг хэллэг бол “Би … эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцэж” юм. Та магадгүй 11-р шүлэг-ийн энэ хэсгийг бусад шүлгээс ялгахын тулд өөрөөр тэмдэглэж болох юм.

3 Нифай 11:10–11-ийн судрын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд суралцагчдад тусал. Үүнийг хийх нэг арга бол Есүс Христ бидний нүглийг Өөр дээрээ үүрч, Эцэгийн хүслийг биелүүлж буй Есүс Христийн дараах дүр төрх бүхий зургийг харуулах явдал юм.

Судрын эшлэл, түлхүүр үгийг хэд хэдэн удаа цээжээр уншихад суралцагчдыг урь. Суралцагчдыг цээжлэх явцдаа зөвхөн үгсээс гадна харуулсан зургуудыг харахад урамшуул. Тэднийг цээжилж буй Аврагчийн үгсийн утгын талаар эргэцүүлэн бодоход урь.

Христ Гетсеманид болон загалмай дээрх Христ

Өмнөх хичээл дээр та 3 Нифай 11:11 дээрээс олсон Есүс Христ дэлхийнхний нүглийг өөр дээрээ авснаар Эцэгийг алдаршуулсан билээ гэсэн үнэний талаар хэлэлцсэн.

Есүс Христийн талаар бага зэрэг мэддэг хүн танаас Түүний тухай мэддэг зүйлээ заахыг хүссэн гэж төсөөлөөд үз.

  • Үнэний мэдэгдэл, судрын түлхүүр үг хэллэгийг ашиглан Есүс Христ бидний төлөө юу хийсэн, энэ нь яагаад чухал болохыг та хэрхэн тайлбарлах вэ?

Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Шаардлагатай бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөр-ийг судлан, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давт.

Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын талаарх ойлголтоо харуулах боломжийг олго. Үүнийг хийх нэг арга бол гурван зарчмыг самбар дээр үзүүлж, зарчмуудыг нэг өгүүлбэрт багтаан бичих юм уу тайлбарлахад хэд хэдэн суралцагчийг урих явдал юм.

Дараах хувилбар нь суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмууд, 3 Нифай 11:10–11-д заасан сургаалыг хэрэгжүүлэх дадлага хийхэд тусалж чадна. Хичээлийн үлдсэн хугацаанд энэ хувилбарыг жишиг болгохын тулд суралцагчдад үүнийг харуулах талаар бодож үз.

Жессика шинэ найзуудтайгаа илүү их цагийг өнгөрөөж эхэлсэн. Энэ найзууд нь Есүс Христийг дагадаггүй ч амьдралдаа Бурханыг хүлээн зөвшөөрөхгүйгээр аз жаргалтай байгаа юм шиг байгааг тэр анзаарчээ. Жессика Есүс Христэд итгэж, дагахыг заалгасан. Тэр үргэлж аз жаргалыг Есүс Христэд дуулгавартай байхтай холбодог байсан ч Түүнийг дагах нь хэр чухал болох талаар асуулттай болж эхэлжээ.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд нь Жессикагийнх шиг нөхцөл байдалд тус болж болно.

Утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Жессикагийн асуудлаа хэрхэн мөнхийн талаас нь харж болохыг олж мэдэхийн тулд дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуулж ав. Дараа нь хоёр баганад бодож олсон бүх шалтгаан, үр дүнг жагсаан бичиж хүснэгтийг бөглө. Баруун талын баганыг бөглөхдөө 3 Нифай 11:10–11-ээс санаа авч оруул.

Суралцагчид хамтдаа жижиг бүлгүүдэд хуваарилагдан, дараах хүснэгтийг бөглө эсвэл та ангиараа хамтдаа хүснэгтийг бөглөж болно.

Суралцагчдад үзэл бодлоо илэрхийлэхэд аюулгүй гэсэн мэдрэмжтэй байхад тусал. Суралцагчдад хүснэгт бөглөхөд тусламж хэрэгтэй бол та дараах шиг илүү тодорхой асуултуудыг асууж болно: Жессикад шинэ найз нөхөд шигээ амьдрахыг хүсэх ямар шалтгаан байж болох вэ? Энэ сонголтын ойрын болон урт хугацааны үр дүн юу вэ? Есүс Христийн талаар Түүнийг дагах нь үнэ цэнтэй зүйл болох талаар та юу мэдэх вэ? Жессика Есүс Христийг дагахыг сонгосноор ямар адислал хүртэж болох вэ?

Бусдыг дагах нь

Есүс Христийг дагах

Шалтгаан:

Бусдыг дагах нь

Есүс Христийг дагах

Үр дүн:

Бусдыг дагах нь

Есүс Христийг дагах

Суралцагчдыг хүснэгтийг бөглөсний дараа сурсан зүйлээ хуваалцахад урь. Дараах асуултуудыг ярилцлагынхаа нэг хэсэг болгон ашиглаж болно.

  • Жессикагийн сонголтуудын талаар ингэж бодох нь хэр тус болсон бэ?

    Дараах асуултууд нь суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах бусад зарчим нь Жессикагийн нөхцөл байдалд ямар тустай болохыг олж мэдэхэд тусална.

  • 3 Нифай 11:10–11-ээс гадна өөр ямар тэнгэрээс томилогдсон эх сурвалжууд Жессикад Есүс Христийг дагах нь чухал болохыг ойлгоход тусалж чадах вэ?

    Суралцагчид өмнөх асуултын талаар ярилцаж байхдаа өөрсдийн шинэ ойлголтыг хүснэгтийн хоёр дахь баганын тохирох хэсэгт нэмж болно. Хэрэв суралцагчдад тэнгэрээс томилогдсон хамааралтай эх сурвалж олоход тусламж хэрэгтэй бол та тэдэнд Иохан 14:6; Үйлс 4:12; 2 Нифай 25:20 зэрэг судруудыг зааж өгч болно.

  • Жессика Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлж, Түүнийг дагах хүсэл эрмэлзэлтэй болохын тулд юу хийж болох вэ?

Таны өнөөдөр сурсан зүйл таны амьдралыг эсвэл таньдаг хэн нэгний амьдралыг хэрхэн адислах талаар бод. Хичээлийн үеэр танд тохиолдсон сүнслэг өдөөлтүүдийн дагуу үйлд.

Төгс эзэмших сургаалын давтлага

Цаашдаа хичээлийн үеэр нифайчуудад Есүс Христийн дүр төрхийг харуулсан ганц хоёр зургийг үзүүл. Суралцагчдаас төгс эзэмших сургаалын эшлэл болон энэ дүрслэлтэй холбоотой судрын түлхүүр үг хэллэгийг уншихыг хүс. Суралцагчдад тусламж хэрэгтэй бол тэдэнд сануулахын тулд самбар дээр зарим мэдээллийг бич. Жишээлбэл, та 3 _______ 11:10– ____: “Би _______________ эхлэлээс _____________ хүртэл _____ тааллыг ________________” гэж бичиж болно.