Семинар
Суралцахуйгаа үнэлэх нь 7: Алма 53–3 Нифай 7


“Суралцахуйгаа үнэлэх нь 7: Алма 53–3 Нифай,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Суралцахуйгаа үнэлэх нь 7,” Мормоны Номын багшийн гарын авлага

Суралцахуйгаа үнэлэх нь 7

Алма 533 Нифай 7

судар судлах явцдаа тунгаан бодож буй залуу эрэгтэй

Сүнслэг суралцахуйгаа үнэлж, эргэцүүлэн бодох нь Аврагчтай илүү ойртоход тань тусална. Энэ хичээл Алма 533 Нифай 7-гоос олж авсан таны туршлага хэрхэн сүнслэг байдлын хувьд өсөхөд тань тусалсныг санаж, үнэлэхэд тусална.

Суралцагчдыг суралцахуйгаа тогтмол үнэлэхэд урь. Тэд суралцахуйгаа болон ахиц дэвшлээ байнга эргэцүүлэн бодсоноор сайн мэдээний зарчмуудыг амьдралдаа хэр сайн хэрэгжүүлж байгаагаа илүү сайн дүгнэж чадна. Суралцагчдад Есүс Христийн сайн мэдээний тэдний амьдралд гаргах өөрчлөлтийн ач холбогдлыг мэдрэх, ойлгох боломжийг бий болго.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг саяхны долоо хоногуудад юу сурснаа давтаад, дараах мэдэгдлийг гүйцээх нэг арга замыг хуваалцахаар бэлдэж ирэхэд урь: “Алма 533 Нифай 7-оос миний хувьд санах ёстой чухал нэг хичээл бол … учир нь …”

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэ хичээлээр суралцагчид бошиглогчдын үүрэг хариуцлагыг тайлбарлах, өөрсдийн хандлага, хүслийг үнэлэх, сайн мэдээний сургаалуудыг хэрэгжүүлэхээр гаргасан төлөвлөгөөгөө эргэцүүлэн бодох боломжтой байх болно. Танай ангийн Алма 533 Нифай 7-г судалсан нь дараах үйл ажиллагаанууд дээр байгаагаас өөр бусад үнэнийг тодотгож өгсөн байж болно. Хэрэв тийм бол тэдгээр үнэнийг оруулан, үйл ажиллагааг тохируулан өөрчилж болно.

Санаж явахын ач холбогдол

Хичээлийн энэ хэсэг нь Алма 533 Нифай 7-г судлах явцдаа сурч мэдсэн үнэ цэнтэй хичээлүүдээ санаж явахын ач холбогдлыг ойлгоход суралцагчдад туслах зорилготой. Энэ нь суралцагчдыг бэлтгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэж байх үеэрээ хариулсан хариултаа хуваалцахад урих тохиромжтой цаг байж болох юм.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл толь бичиг доторх хамгийн чухал нь санах гэдэг үг юм хэмээн заасан. (See “Circles of Exaltation” [address to Church Educational System religious educators, June 28, 1968], 5.)

  • Та нар ерөнхийлөгч Кимбалл санах гэдэг үгийн талаар яагаад ийм зүйл хэлсэн гэж бодож байна вэ?

  • Алма 533 Нифай 7-оос таны хувьд санах нь чухал байж болох ямар сургамжийг сурч мэдсэн бэ? Яагаад?

Хиламан өөрийн хөвгүүд Нифай, Лихай нарт чухал сургамжуудыг мөн хүмүүсийг санадаг байхыг урамшуулан дэмжсэнийг та санаж байгаа байх (Хиламан 5:4–14-ийг үзнэ үү). Үүний адил энэ хичээл сүүлийн долоо хоногуудад таны сурсан үнэн, хийсэн амлалтуудыг санахад тань туслах зорилготой.

Бошиглогчдын үүрэг хариуцлагыг тайлбарлах нь

Хичээлийн энэ хэсэгт та Нифайн (Хиламан 7–11) эсвэл лемен үндэстэн Самуелын (Хиламан 13–16) цэдгийг ашиглан, бошиглогчдын үүрэг хариуцлагыг тайлбарлахад суралцагчдыг урих болно. Та суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилж, доорх жишээг эсвэл таны сонгосон өөр жишээ дээр дүрд хувиран тоглохын тулд хамтрагч бүрд өөр өөр бошиглогчийг сонгох боломж олго.

Та нэг найзыгаа Ерөнхий чуулганыг хамт үзэхээр урихад сүнслэгээр өдөөгдсөн гээд төсөөлөөд үз. Та энэ өдөөлтийг хэрэгжүүлэхээр залбирч бэлдэж байхдаа найздаа бошиглогч гэж юу болох, яагаад түүнийг сонсохоор догдолж байгаагаа тайлбарлахаар шийднэ. Найздаа бошиглогчийн үүрэг хариуцлагыг тайлбарлаж өгөхөд тань туслах зарим агуу бошиглогчдын тухай Мормоны номоос сурч мэдсэнээ та санана.

Нифай цэцэрлэг дэх цамхаг дээрээ залбирч байгаа нь
Лемен үндэстэн Самуел хэрмэн дээр

Суралцагчид “Хиламан 7–10” хичээлийн “Их Эзэний бошиглогчдын тухай үнэн” доорх тэмдэглэлээс эш татаж болно.

Нифайн (Хиламан 7–11) эсвэл лемен үндэстэн Самуелын (Хиламан 13–15) цэдгийн аль нэгийг сонго. Шүлгүүдийг задлан шинжлэх, бүлгийн гарчгуудыг эсвэл судлах тэмдэглэл дээрээ бичсэн тэмдэглэлээ харах зэргээр холбогдох бүлэг бүр дэх тэдний түүхийг давт.

  • Та бошиглогчдын үүрэг хариуцлагыг найздаа тайлбарлахдаа энэ түүхийг хэрхэн ашиглах байсан бэ?

  • Та тайлбарынхаа хэсэг болгож судруудын аль шүлгийг оруулах байсан бэ?

    Хэрэв суралцагчид судруудыг тодорхойлох шаардлагатай болох юм бол та тэднийг Хиламан 7:29; 8:22–23; 10:4–7; 11:23; 13:5; 14:11–12 зэрэг хэсгүүд рүү чиглүүлж болно.

  • Та бошиглогчдын ач холбогдлыг ойлгоход нь найздаа туслахын тулд ямар нэмэлт үнэнийг эсвэл хувийн туршлагаа хуваалцаж чадах вэ?

Суралцагчид бошиглогчдын тухай давтаж дуусах үед нь тэднийг сурсан зүйлээ ашиглан дээрх жишээг дүрд хувиран тоглоход урьж болно.

Өөрсдийн хандлага, хүслийг үнэлэх нь

Энэ үйл ажиллагаа нь Есүс Христийн сайн мэдээгээр даруухнаар амьдрахын тулд өөрсдийн хандлага, хүслийг үнэлэхэд суралцагчдад тусална. Бардамналын тойргийг самбар дээр цээжээрээ сайн дураараа зурах суралцагчийг ол. Та ангийнхныг хэрэгтэй байгаа тусламжийг үзүүлэхэд нь урамшуулан дэмжиж болно.

бардамналын тойргийн бүдүүвч зураг

Та энэ бүдүүвч зургийг харах үед Хиламан 1–16, 3 Нифай 1–7-д гарсан бардамналын тойргийн нотолгоог санаж болно. Мөн та өөрийнхөө амьдралаас эсвэл эргэн тойрныхоо ертөнц дээрээс харсан жишээнүүдийг таньж мэдэж болох юм.

Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхийн тулд “Хиламан 11–12 хичээл”-ийн өөрийгөө үнэлэх хэсэгт хийсэн аливаа өөрчлөлтүүдээ ашигла.

Хиламан 11–12-ыг судлах үедээ, та даруу байх гэсэн хичээл зүтгэлээ дүгнэсэн байх. Мөн та судлах тэмдэглэл дээрээ даруу байдлыг өсгөж, бардамналыг ялан дийлнэ гэсэн амлалтыг бичсэн байж болох юм. Бичсэнээ эргэн харж, энэ амлалтаа хэрхэн биелүүлснээ эргэцүүлэн бод. Дараах асуултуудыг тунгаан бодож, судлах тэмдэглэл дээрээ хариултаа бич.

Энэ үйл ажиллагаа хувийн шинжтэй учраас суралцагчид хариултаа хуваалцахгүй гэдгээ мэдэх ёстой.

  • Та сүүлийн долоо хоногуудад Их Эзэн, Түүний бидний төлөө хийсэн бүх зүйлийг санахын тулд юу хийсэн бэ? Их Эзэн таныг даруу хэвээр үлдэхэд тусалсан гэдгийг санах нь танд ямар санагддаг вэ?

  • Танд Их Эзэнийг өдөр бүр санаж, даруу байдлыг өсгөхөд тань туслах хийхийг хүсэж буй өөрчлөлт байна уу?

Есүс Христ дээр сууриа тавих төлөвлөгөөгөө эргэцүүлэн бод

Хичээлийн энэ хэсэг Есүс Христ дээр сууриа тавих төлөвлөгөөгөө эргэцүүлэн бодож, чөтгөрийн уруу таталтыг тэсвэрлэхэд суралцагчдад тусалж чадна.

Сүүлийн хичээлүүдэд та тэдний амьдрал, шашин, Есүс Христийг гэрчлэх гэрчлэл рүү нь халдсан дайралтыг даван туулсан маш олон хүний цэдгийг судалсан билээ. Суралцах явцдаа та Сатаны дайралтуудыг тэсвэрлэхийн тулд Есүс Христ дээр бат бөх сууриа тавихад туслах зарим амлалтыг өгсөн байх.

Суралцагчдыг Есүс Христ дээр тавих сууриа хүчирхэгжүүлэх, Сатаны дайралтуудыг ялан дийлэхэд тусалсан тэдний судалсан цэдгүүдийг эргэцүүлэн бодож, хуваалцахад урь. Хэрэв тэд жишээ тодорхойлох шаардлагатай бол дагалдах эшлэл бүхий дараах зургуудыг харуул. Та ангийг гурван хэсэгт хуваарилж, бүлэг бүрийг өөр өөр цэдгийг давтаж, тэднийг сурч мэдсэн зүйлсээ ангийнхантайгаа хуваалцахад урьж болно.

Лихонтай ба Амаликая

Лихонтай ба Амаликая (Алма 47:10–18)

суваг шуудуу бүхий хэрэмтэй хот

Ахмад Моронай бэхлэлт барьж буй нь (Алма 50:1–6)

суурь дээрх байшин

Хиламаны хөвгүүддээ өгч буй зөвлөгөө (Хиламан 5:12)

  • Эдгээр цэдгээс бид уруу таталтыг тэсвэрлэхэд туслах ямар сургамжийг сурч мэдэж болох вэ?

Суралцагчдыг Есүс Христ дээр сууриа тавихын тулд гаргасан зорилгуудаа үнэлэх, дүгнэхэд урих болно гэдгийг тайлбарла. Дараа нь тэд өөрсдийн туршлага, ажиглалтаа ангиараа ярилцана.

Та суурь байгуулахын тулд суралцагчдын ашиглаж болох угсармал блокон тоглоом, хуванцар аяга, бусад эд зүйлийг авчирч болно. Суралцагч бүрд барих эд зүйлсийн нэгийг өгөөд, тэднийг доорх асуултуудыг тунгаан бодож, өөрсдийн ахиц дэвшлийг дүгнэхэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагч бүрийг хүссэн хариултаа хуваалцахад урь. Тэд хуваалцах явцдаа өөрсдийн эд зүйлийг ангийн байгууламж дээр нэмж, эцэст нь бат бөх суурийг байгуулж чадна. Хэрэв биетээр барих боломжтой эд зүйлс байхгүй бол та суралцагч бүрийг хуваалцах явцдаа самбар дээр нэг тоосго зурж, бат бөх суурь байгуулахын тулд бусад суралцагчийн зурсан зурган дээр нэмж зурахад урьж болно. Суралцагчдад Есүс Христ дээр сууриа тавихаар эрэлхийлэх үедээ тэд бие биеэ дэмжиж чадна гэдгийг ойлгоход тусал.

Та Есүс Христ дээр сууриа тавихаар гаргасан зорилгуудаа эргэцүүлэн бод.

  • Есүс Христ дээр сууриа тавих хүчин чармайлтдаа та ямар ямар амжилтад хүрсэн бэ?

  • Бат бөх суурь байгуулахад та ямар саад бэрхшээлийг олж харсан бэ? Та тэдгээрийг хэрхэн ялан дийлэхээр оролдсон бэ?

  • Та Есүс Христ дээр сууриа тавихаар эрэлхийлэхдээ хэрхэн адислагдсан бэ? Энэ нь танд ямар өөрчлөлт авчирсан бэ?

Хиламан 5:12-ыг дахин уншаад, Есүс Христ дээр сууриа хүчирхэг тавихын тулд танд хийж эхлэх, зогсоох эсвэл үргэлжлүүлэн хийх зүйлс байгаа эсэхийг залбирч бодож үз. Хэрэв та гаргасан аливаа зорилгоо тохируулан өөрчлөх хэрэгтэй гэж үзвэл та тэднийг судлах тэмдэглэл дээрээ эсвэл тэдгээрийн талаар тогтмол эргэцүүлэн бодож чадах хаа нэгтээ бичиж болно.