Семинар
Төгс эзэмших сургаал: 3 Нифай 12:48: “Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би”


“Төгс эзэмших сургаал: 3 Нифай 12:48—‘Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: 3 Нифай 12:48,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 3 Нифай 12:48

“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би”

Зураг
Тунгаан бодож буй залуу эмэгтэй

3 Нифай 12-ийг судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил төгс болох талаар та сурсан. Энэ хичээл танд 3 Нифай 12:48-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсгүүдэд заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Идэвхтэй суралцах орчныг бүрдүүлэх. Хичээл бэлдэж байхдаа суралцагчидтайгаа харилцаж, тэднийг идэвхтэй оролцохыг урих арга замыг эрэлхийл. Суралцагчдыг самбар дээр бичих, сурсан зүйлээ ангид танилцуулах эсвэл өөр өөр судалгааны сонголтуудаас сонгоход урих зэрэг жишээг оруулж болно. Үүнийг хийх нь суралцагчдад суралцахад нь болон Аврагчид ойртоход туслах болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ангидаа ирэхээсээ өмнө 3 Нифай 12:48-ыг цээжлэхэд урь. Та тэднийг анги руу явах замдаа ангийн бусад гишүүдэд биечлэн, мессежээр эсвэл өөр ямар нэгэн байдлаар судраас цээжилснээ давтахыг урьж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хичээлийг төгс эзэмших сургаалын судрын хэсэг 3 Нифай 12:48-ын хам сэдвийн талаарх хичээл болох 3 Нифай 12:17–26-ийн дараа заахаар зориулсан болно. Хэрэв төгс эзэмших сургаалын энэ хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэв бүхий хичээлийг нь тухайн долоо хоногт нь заасан байхад анхаар.

Тайлбарлах ба цээжлэх

Өмнөх хичээлээр та дараах үнэнийг мэдэж авсан: Есүс Христ биднийг Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй адил төгс болоосой гэж хүсдэг.

Бусдыг хүндэтгэж, эелдэг байхаас өөр хүлээлт Бурхан бидэнд тавьдаггүй гэдэгт итгэдэг найз танд байгаа гэж төсөөлөөд үз дээ.

  • Та 3 Нифай 12:48-ыг таны найзын ойлголт дээр нэмэх байдлаар хэрхэн тайлбарлах вэ?

Суралцагчдад өмнөх асуултын хариултаа бичих цаг гаргаж өг. Тэднийг дууссаны дараа цөөн хэдэн суралцагчийг бичсэн зүйлээ сайн дураараа ангийнхандаа хуваалцах, харилцан ярианд дүрд тоглох эсвэл хариултаа хамтрагчтайгаа хуваалцахад урь. Суралцагчдыг хариулж байх үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднээс Тэдэнтэй адил болохыг хичээхийг хүсдэг, төгс төгөлдөр болох нь зөвхөн Аврагчийн тусламжтайгаар л боломжтой, Есүс Христийн Цагаатгал нь бидний нүгэл, алдаанаас үл хамааран төгс байдлыг ирээдүйн боломж болгодог гэдгийг тэд ойлгож байгаа эсэхийг бататга.

3 Нифай 12:48 дахь судрын түлхүүр үг хэллэг нь“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би” юм. Эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань туслах дараах аргыг эсвэл өөрийн сонгосон аргыг ашигла.

Суралцагчдад энэ хэсгийн түлхүүр үг хэллэг, эшлэлийг цээжлэхэд туслах ямар нэгэн аргыг сонго. Дараах үйл ажиллагаа нь үүнийг гүйцэтгэх нэг жишээ юм:

Үйл ажиллагаанд зориулж суралцагч бүрд тал цаас өгөөд, цаасны аль нэг булан дээр нь хэллэгийг бичихэд урамшуул. Тэд цаасан дээрээ үйл ажиллагаагаа хийж дуусгасны дараа бусад суралцагчтай цаасаа солилцож, үйл ажиллагааг давтаж болно.

Цаасны голд “3 Нифай 12:48”-ыг бич. Цаасны нэг буланд “Төгс бай” гэсэн үгийг бич. Нөгөө буланд “тиймийн тул би” гэж бич. Өөр буланд “тэнгэрт буй Эцэг тань” гэж бич. Үлдсэн буланд “төгс бай” гэж бич. Голд байгаа эшлэлээс эхлэн хэллэг бүр дээр харандаагаар эсвэл хуруугаараа дарааллаар нь хүрч судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхийг хичээ. Тэдэнд хүрэхдээ үгийг чангаар хэлэх нь тустай байдаг. Үүнийг хэд хэдэн удаа хийсний дараа цээжээр эшлэл, хэллэгийг бүхэлд нь давтахыг оролд.

Дадлага хийх үйл ажиллагаа

Ангийнхныг гурав гурваар нь бүлгүүдэд хуваарил. Суралцагч бүрийг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудаас нэгийг сонгоход урь (Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал [2023], “Сүнслэг мэдлэг олж авах,” 5–12-р догол мөр-ийг үзнэ үү). Сонгосон зарчмаа товчхон давтаад, бүлэгтээ тайлбарлаж өгөхийг суралцагчдаас хүс.

3 Нифай 12:48 дээрх Аврагчийн сургаал, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах жишээг ашигла.

Суралцагчдынхаа хэрэгцээг илүү сайн хангахын тулд нэрийг өөрчлөх эсвэл жишээг өөрчлөх боломжтой.

Иохан бол Бурханд итгэдэг залуу эрэгтэй. Гэсэн хэдий ч түүнд бодох дургүй сайн мэдээний зарим нэг тал байдаг. Эдгээрийн нэг нь Аврагчийн төгс болох сануулга. Тэрээр өөрчлөлт хийж, Христтэй илүү адил болохыг хичээсэн ч дутуу дулимаг хэвээр байв. Тэрээр аль хэдийн бүтэлгүйтсэн мэт мэдэрдэг бөгөөд төгс төгөлдөр байдал нь түүний хувьд бүтэшгүй байв.

Дараах суралцах үйл ажиллагаанд төрөл зүйл нэмэхийн тулд энэ хичээлийн “Итгэлээр үйлдэх” хэсгийг ангиараа, бусад хэсгийг жижиг бүлгүүдэд эсвэл хамтрагчидтайгаа хамт судлах талаар бодож үз. Суралцагчид дараа нь эцсийн асуултад тус тусдаа хариулах боломжтой.

Утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Төгс эзэмших сургаалын үндсэн материал бид хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэхдээ “ертөнцийн байр суурь эсвэл таамаглалыг хүлээн зөвшөөрөхөөс илүүтэйгээр асуултыг дахин боловсруулж (асуултыг өөрөөр харахын тулд), санаануудыг Их Эзэний үнэний жишигт тулгуурлан харж болно” гэж заадаг (хуудас 3). Дараах асуултууд энэ үйл явцад туслах боломжтой.

  • Их Эзэн төгс байдлыг дэлхий дээрх олон хүнийхээс хэрхэн өөрөөр хардаг гэж та бодож байна вэ?

  • Авралын төлөвлөгөө, Есүс Христийн Цагаатгалын талаарх бидний мэдлэг Аврагчийн 3 Нифай 12:48 дээр заадаг зүйлийг илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголттой болохыг эрэлхийлэх

  • Та Иоханы төгс байх талаарх 3 Нифай 12:48-аас сурсан зүйлээ хэрхэн ашиглаж болох вэ?

Суралцагчдыг 3 Нифай 12:48 дахь Аврагчийн сургаалыг Иоханд илүү сайн ойлгоход тусалж болох судрыг эсвэл Сүмийн удирдагчдын мэдэгдлүүдийг хайж олоход урих талаар бодож үз. Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол та доорх судруудын заримыг санал болгож болно.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэгт тус болж болох чуулганы үгс байдаг.

  • Таны олж мэдсэн ойлголт Иоханы санаа зовсон асуудал дээр хэрхэн тусалж чадах вэ?

Итгэлээр үйлдэх

Төгс эзэмших сургаалын үндсэн баримт бичиг-ийн “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–7-р догол мөр-ийг уншаад, Иоханы итгэлээр үйлдэхийн тулд юу хийснийг олж мэд.

  • Эдгээр сургаалын аль нь Иоханд тусалж чадна гэж та бодож байна вэ? Яагаад?

  • Иохан нөхцөл байдалд нь туслах юуны талаар залбирч болох вэ?

  • Иохан төгс болох боломжийнхоо талаар илүү их ойлголт авах хүртлээ “итгэлээр амьдрах”-ын тулд юу хийхийг та санал болгох вэ?

    Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ дараах асуултад нэг бүрчлэн хариулахыг бодоорой.

  • 3 Нифай 12:48-аас төгс төгөлдрийн талаар сурсан зүйл тань таны мэдрэмж, үйлдэлд хэрхэн нөлөөлж чадах вэ?

Төгс эзэмших сургаалын давтлага

Самбар дээр цаас зурж, судрын эшлэл 3 Нифай 12:48-ыг голд нь, мөн булан бүрд Тайлбарлах ба цээжлэх гарчигтай хичээлийн цээжлэх үйл ажиллагаан дээрх шиг хэллэгүүдийг бич. Үг хэллэг бүрийг дарааллаар нь зааж, сурагчдаас хэллэгийг нэгдмэл байдлаар давтахыг хүс. Нэг хэллэгийг арилгаад, үйлдлийг давт. Бүх хэллэг, судрын эшлэл арилах хүртэл үргэлжлүүлэн арилгаж, давт.

Хэвлэх