Шинэ Гэрээ 2023
2-р сарын 12. Би хэрхэн Бурханаа илүү сайн шүтэн биширч чадах вэ? Иохан 2–4


“2-р сарын 12. Би хэрхэн Бурханаа илүү сайн шүтэн биширч чадах вэ? Иохан 2–4,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)

“2-р сарын 12. Би хэрхэн Бурханаа илүү сайн шүтэн биширч чадах вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023

Худаг дээр, Кристал Сюзан

Худаг дээр, Кристал Сюзан

2-р сарын 12

Би хэрхэн Бурханаа илүү сайн шүтэн биширч чадах вэ?

Иохан 2–4

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Ангийн эсвэл чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.

  • Сайн мэдээний дагуу амьдар. Бид хэрхэн Аврагчид илүү ойртсон бэ? Бид Түүнтэй илүү адил байхын тулд хэрхэн хичээж байгаа вэ?

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Сүүлийн үед бидний санаа бодолд хэн орж ирж байна вэ? Бид тэдгээр хүнд хэрхэн тусалж чадах вэ?

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид Сүмийн талаарх найз нөхдийнхөө асуултад Аврагчид итгэх тэдний итгэлийг хүчирхэгжүүлэх байдлаар хэрхэн хариулах вэ?

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бидэнд өвөө эмээ, үеэл гэх мэт гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаа холбоогоо сайжруулах ямар ямар арга зам байдаг вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

сургаалыг заах нь шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Иохан 4 дээр дүрслэгдсэн самари эмэгтэй ус авахын тулд худаг руу тогтмол явдаг байсан бололтой. Гэвч энэ удаа арай өөр байлаа. Тэр өөрөөс нь уух зүйл өгөхийг хүссэн нэгэн иудей хүнтэй таарсан. Иудейчүүд самаричуудтай огт харилцдаггүй байсан учраас энэ нь ер бусын зүйл байв. Гэхдээ энэ хүн нэг л өөр онцгой байсан. Түүнийг бошиглогч байж магад гэж ойлгосон учраас тэр эмэгтэй Түүнээс Бурханыг шүтэн бишрэх талаарх асуултуудыг асуусан юм. Самарид Бурханыг шүтэн бишрэхийг зөвшөөрдөг байсан уу? Эсвэл иудейчүүдийн үздэг байснаар хүмүүс Иерусалимд шүтэн бишрэх ёстой байсан уу? (Иохан 4:19–20-ийг үзнэ үү). Мөнөөх эр бидний хаана шүтэн бишрэх нь хэрхэн шүтэн бишрэхээсээ илүү чухал биш ба “үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна” (Иохан 4:23) гэж тайлбарласан. Тэгээд тэр эр Өөрийгөө Христ, дэлхийн Аврагч гэдгээ түүнд хэлсэн (Иохан 4:25–26-г үзнэ үү).

Таны заадаг өсвөр үеийнхэн Тэнгэрлэг Эцэгийг шүтэн бишрэх гэдэг нь ямар утгатай болохыг ойлгодог уу? Сүмд шүтэн бишрэхээс гадна (Сургаал ба Гэрээ 59:9–10-ыг үзнэ үү) тэд шүтэн биширч байна гэж мэдэхгүй байгаа ч Түүнийг шүтэн бишрэх өөр ямар боломж байдаг вэ? Дараах эх сурвалж нь Бурханаа шүтэн бишрэх явдлаа хэрхэн сайжруулах талаар тэдэнд заахаа бэлтгэхэд тань тусалж чадна: Дуулал 95:1–7; Матай 4:8–10; Алма 32:4–11; Сургаал ба Гэрээ 20:17–19; 93:19–20 болон бишоп Дийн М.Дэйвийсийн “Шүтлэг бишрэлийн адислал” (2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85–88) захиас.

Хамтдаа суралц

Шүтлэг бишрэлээ сайжруулах талаарх яриа өрнүүлэхийн тулд та ангийн эсвэл чуулгын гишүүдийг хувьдаа Иохан 4:19–26-г уншаад, дараахтай төстэй асуултуудын хариултыг бичихэд урьж болно. Би яагаад Бурханаа шүтэн биширдэг вэ? Миний хувьд Бурханаа шүтэн бишрэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Guide to the Scriptures дээрээс “Worship” (scriptures.ChurchofJesusChrist.org)-ийг хамтдаа унших нь мөн тустай байж болно. Тэдэнд эдгээр асуултыг тунгаан бодох цаг гаргаж өгсний дараа, бодол санаагаа хуваалцахад тэднийг урь. Дараах үйл ажиллагаанууд тэдэнд Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авахад нь тусалж чадна.

  • Ангийн эсвэл чуулгын гишүүдэд Бурханаа шүтэн бишрэх гэдэг нь ямар утгатай болох талаарх үнэ цэнтэй үзэл бодол байх болно. Та тэднээс Бурханаа шүтэн биширч байна гэж мэдэрч байсан туршлагаа хуваалцахыг хүсэж болох юм. Дараахтай адил судрын хэсгүүд нь тэдний ойлголтыг нэмэгдүүлж мөн Бурханаа шүтэн бишрэх явдлаа хэрхэн илүү утга учиртай болгох талаарх санаануудыг тэдэнд өгнө. Дуулал 95:1–7; Матай 4:8–10; Алма 32:4–11; Сургаал ба Гэрээ 20:17–19; 93:19–20. Тэд мөн “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Брүс Р.Макконкигийн мэдэгдлийг мөн ярилцаж болно.

  • Бурханаа шүтэн бишрэхээ сайжруулахад нь өсвөр үеийнхэнд туслахын тулд та дараах гарчгуудыг самбар дээр бичиж болно: Хэн, Яагаад, Хаана, Хэрхэн. Тэднийг Guide to the Scriptures дэх “Worship” дээр буй судруудыг уншихыг хүсээд (scriptures.ChurchofJesusChrist.org), тэдэнд хэн, яагаад, хаана, хэрхэн шүтэн биширдэг талаар ойлгоход туслах шүлгүүдийг хай. Холбоотой шүлгүүдийг олох үед, анги эсвэл чуулгынхантайгаа үүний талаар ярилцаж, зохих гарчгийн доор тайлбар бичихэд тэднийг урь. Шүтлэг биширлээр дамжуулан Бурхантай ойр байгаагаа мэдэрсэн туршлагаа хуваалцахад тэднийг урамшуул.

  • Бишоп Дийн М.Дэйвийсийн “Шүтлэг бишрэлийн адислал” хэмээн захиас нь Бурханыг шүтэн биширч буй хүмүүсийн үлгэр жишээг өгүүлдэг. “Шүтэн бишрэх гэж юу вэ?” гэсэн хэсгийг хамтдаа уншиж болно. Дараа нь хүн бүр энэхүү захиасны дараагийн гурван хэсэг дэх хүмүүсийн шүтэн биширч буй үлгэр жишээг уншиж болно. Жишээ тус бүр Бурханаа шүтэн бишрэх талаар бидэнд юу зааж байна вэ? Захиасны сүүлийн хэсэг Түүнийг үнэнчээр шүтэн бишрэхээс ирдэг адислалуудын талаар юу зааж байна вэ? Бурханаа шүтэн бишрэх явдлаа илүү сайжруулахын тулд юу хийх ёстой гэсэн сүнслэг өдөөлтийг бид хүлээн авсан бэ?

Судар уншиж буй залуу эрэгтэй

Шүтэн бишрэх гэдэгт судраас суралцах болон Бурхандаа үнэнч байж, Түүнийг хайрлах хайраа харуулдаг бусад дадал хэвшил багтдаг.

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодож тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

  •  

  •  

  • “Жинхэнэ, төгс шүтлэг бишрэл нь Бурханы Хүүгийн мөрийг дагахаас бүрддэг. Энэ нь биднийг ач ивээлээс ач ивээл рүү дэвшсээр Христ Эцэг дотор алдаршсаны адил бид Түүнд алдарших түвшинд хүртлээ зарлигуудыг сахиж, Эцэгийн хүслийг дуулгавартай дагахаас бүрддэг. Энэ нь залбирал, номлол, дууллаас хамаагүй илүү юм. Энэ нь амьдарч, хийж, дуулгавартай байх явдал юм. Энэ нь агуу Жишээ үзүүлэгчийн амьдралыг даган дуурайх явдал юм” (“How to worship,” Ensign, 1971 оны 12-р сар, 130, томоор бичихийг шинэчилсэн) хэмээн ахлагч Брүс Р.Макконки заасан.

Аврагчийн арга барилаар заах нь

Судрууд дээрх үнэнүүд болон хожмын үеийн бошиглогчдын үгс нь зүрх сэтгэлийг өөрчилж, итгэлийг өсгөн нэмэгдүүлэх хүчтэй. Та болон таны зааж байгаа хүмүүс “Бурханы үгийн нөлөөлөх хүчийг сори[вол]” энэ нь “шударга [болох] түүнийг хийхэд хүмүүсийг удирдахад үгийг номлох нь их нөлөө[тэй]” (Алма 31:5) болохыг та олж мэдэх болно.