Шинэ Гэрээ 2023
1-р сарын 22. Есүс Христ хэрхэн миний амьдралд гэрэл болдог вэ? Иохан 1


“1-р сарын 22. Есүс Христ хэрхэн миний амьдралд гэрэл болдог вэ? Иохан 1,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)

“1-р сарын 22. Есүс Христ хэрхэн миний амьдралд гэрэл болдог вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023

Та нар бол дэлхийн гэрэл мөн, Симон Дьювий

Та нар бол дэлхийн гэрэл мөн, Симон Дьювий

1-р сарын 22

Есүс Христ хэрхэн миний амьдралд гэрэл болдог вэ?

Иохан 1

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.

  • Сайн мэдээний дагуу амьдар. Саяхны ямар туршлага бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бэ?

  • Тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг халамжил. Хэнд бидний тусламж, залбирал хэрэгтэй байна вэ? Бид тэдэнд туслахын тулд юу хийхээр мэдэрч байна вэ?

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид өөр итгэл үнэмшилтэй найз нөхөд эсвэл гэр бүлийн гишүүддээ хэрхэн гэрэл нь байж чадах вэ?

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид гэр бүлийнхнээ хэрхэн илүү их хайрлаж, дэмжиж мөн гэр орондоо эерэг өөрчлөлт гаргах вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

сургаалыг заах нь шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Төлөөлөгч Иохан Есүс Христийг “харанхуйг гийгүүлэх” (Иохан 1:5) гэрэлтэй зүйрлэн өөрийн cургаалыг номлож эхэлсэн. Танай анги, чуулгын гишүүд сүнслэг харанхуй оршин буй цаг үед өсөж том болцгоож байна. Гэхдээ энэ нь мөн Аврагчийн “гайхамшигт гэрэл” тэдэнд замаа тодорхой харж, олоход туслах боломжтой байгаа цаг үе юм (1 Петр 2:9).

Та энэ долоо хоногт Иохан 1-ийг унших үедээ гэрэл яагаад ихээхэн чухал болох талаар мөн хэрхэн Аврагч таны амьдралд гэрэл болдог тухай тунгаан бод (Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:1–34 [Судруудын удирдамж]-ийг мөн үзнэ үү). Түүний гэрэл таны заадаг хүмүүсийг хэрхэн адисалж болох вэ? Та хэрхэн тэднийг Түүний гэрэлд алхахыг урамшуулж болох вэ? Эдгээр асуултыг тунгаан бодоход туслахын тулд та Сургаал ба Гэрээ 88:5–13, 67; 93:2–9 мөн Шэрон Юбанк эгчийн “Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл” захиасыг судалж болно (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87–91).

Хамтдаа суралц

Анги, чуулгынханд судраас сурч мэдсэн зүйлийнхээ талаар ярих боломжийг олгох замаар ярилцлагаа эхлэх нь ихэнх тохиолдолд тустай байдаг. Тухайлбал, энэ долоо хоногт та тэднээс Иохан 1:1–17-оос Аврагчийн талаарх ямар нэгэн зүйл заасан үг хэллэгийг хуваалцахыг асууж болно. Тэдэнд яагаад энэ үг, хэллэгийг хуваалцах болсноо мөн энэ нь тэдэнд Есүс Христийн талаар юу зааж байгаа тухай ярих боломж олго. Есүс Христ хэрхэн таны амьдралд гэрэл болдог талаар тэдэндтэй хуваалц. Дараах үйл ажиллагаанууд ярилцлагаа үргэлжлүүлэхэд тань тусална.

  • Зааж буй хүмүүсдээ Аврагчийн гэрэлд талархалтай байхад нь туслахын тулд анги, чуулгын нэг гишүүн харанхуйд байх нь ямар байдаг талаар хуваалцаж болно. Ахлагч Тимоти Ж.Дайкэсын “Гэрэл гэрэлтэй нэгдэн нийлдэг” (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 116–119) хэмээх захиасын эхлэлд тус болж болох түүх бий. Яагаад хүмүүс заримдаа харанхуйгаас айдаг вэ? Бидэнд яагаад гэрэл хэрэгтэй вэ? Яагаад Есүс Христийг дэлхийн гэрэл гэж нэрлэдэг вэ? Та өсвөр үеийнхнээс ахлагч Дайкэсын захиасын “Миний амьдралд тэрхүү ‘гэрэл’ байгаа юу?” гэж эхэлдэг хэсгээс судлахыг хүсэж болно. Бид Аврагчийн гэрлийг амьдралдаа илүү бүрэн дүүрнээр авчирч болохын тулд юу хийж болох талаар тэд эрж хайж болно.

  • Нэмэлт эх сурвалж”-д жагсаасан судрууд чуулга, ангийнханд Есүс Христийн санал болгодог гэрлийн талаар илүү сайн ойлгоход тусалж чадна. Та нар ангиараа эхний хэдэн судрыг уншиж, ярилцаж болно. Тэгээд Бид хэрхэн Аврагчийн гэрлийг амьдралдаа авчирч болох вэ? гэж самбар дээр бичээд, хоёр дахь хэсэг судраас хариултаа олоход нь өсвөр үеийнхнийг урь. Та тэднийг хоёр хоёроор нь баг болгоод, Есүс Христ хэрхэн тэдний амьдралын гэрэл болж байгаа тухай бие биетэйгээ хуваалцахыг хүс.

  • Шэрон Юбанк эгч “Өсөж хөгжихийн тулд бидэнд байх ёстой үндсэн хэрэгцээнүүдийн нэг бол гэрлийн эх үүсвэр болох Есүс Христтэй холбоотой байх явдал” (“Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл,” 87) хэмээн хэлсэн байдаг. Та үүнийг үзүүлэн ашиглан тайлбарлаж болох юм. Жишээ нь: гар чийдэн эсвэл гар утас үзүүлээд, эдгээр хэрэгслийн цахилгааны эх сурвалж нь яагаад чухал болох талаар ярилцаж болно. Дараа нь анги, чуулгын гишүүд Юбанк эгчийн захиасыг уншаад, “тэжээлийн [маань] үүсгүүрийг салга[хыг]” хичээдэг Сатаны арга замуудыг эрж хайж болно. Бид хэрхэн Есүс Христтэй холбогдох хүчтэй холбоогоо хадгалах вэ? Бид Юбанк эгчийн захиаснаас ямар зөвлөгөөг олж мэдсэн бэ?

  • Эзэн бол гэрэл” болон “Хөтлөөч, намайг” (Сүмийн дууллууд, 42, 51-р хуудас) гэх зэрэг дууллууд нь Есүс Христ бидний гэрэл болдог талаар гэрчилдэг. Эдгээр дууг (эсвэл өөрийн мэддэг өөр дууллуудыг) хамтдаа дуулж, Есүс Христ хэрхэн бидэнд гэрэл мэт байдаг талаар зааж байгаа үг, хэллэгийг олж болох юм. Бусад хүн бидний амьдралд Аврагчийн гэрлийг хэрхэн авчирсан бэ? Бид хэрхэн Түүний гэрлийг бусадтай хуваалцаж болох вэ?

Гэрлийн бэлэг, Эва Тимоти

Гэрлийн бэлэг, Эва Тимоти

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодож тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

Та анги, чуулгынхаа гишүүдийн амьдралд анхаарал хандуулснаар заах онцгой боломжуудыг олж авах болно. Суралцагчдын хэлсэн үг эсвэл тавьсан асуулт заах боломж руу мөн адил хөтлөх боломжтой.