Ирээд, Намайг дага
2-р сарын 26-аас 3-р сарын 3: “Түүний нэрийг … Энх Амгалангийн Ханхүү хэмээн дуурсах болно.” 2 Нифай 11–19


“2-р сарын 26-аас 3-р сарын 3: ‘Түүний нэрийг … Энх Амгалангийн Ханхүү хэмээн дуурсах болно.’ 2 Нифай 11–19,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“2-р сарын 26-аас 3-р сарын 3. 2 Нифай 11–19,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Исаиагийн хуйлмал бичээс

2-р сарын 26-аас 3-р сарын 3: “Түүний нэрийг … Энх Амгалангийн Ханхүү хэмээн дуурсах болно”

2 Нифай 11–19

Төмөр ялтсан дээр сийлж бичих амаргүй ба Нифайн бага ялтаснуудад бичих зай хязгаарлагдмал байсан. Тэгвэл Нифай яагаад хичээл зүтгэл гарган, бошиглогч Исаиагийн олон бичээсийг өөрийг цэдэгт хуулсан бэ? Тэр биднийг Есүс Христэд итгээсэй гэсэндээ ийн хуулсан. “Христийн ирэлтийн үнэнийг өөрийн хүмүүст нотлохдоо бодгаль минь баяснам” (2 Нифай 11:4) хэмээн тэр бичжээ. Нифай ирээдүйд хойч үед нь юу тохиохыг харсан. Агуу адислал хүртсэн ч тэд бардам, дайсагнасан, дэлхийн хүмүүс болно гэдгийг тэр харсан (1 Нифай 12; 15:4–6-г үзнэ үү). Тэр мөн бидний цаг үед ч мөн адилхан асуудлууд байхыг харжээ (1 Нифай 14-ийг үзнэ үү). Исаиагийн бичээсүүд эдгээр ёс бус байдлын эсрэг сэрэмжлүүлсэн. Гэхдээ эдгээр нь Нифайд гайхалтай сайхан ирээдүйд буюу ёс бус байдлын төгсгөл, итгэлтэй хүмүүсийн цугларалт мөн “харанхуйд алхдаг байсан” хүмүүс “агуу гэрэл”-д алхахад (2 Нифай 19:2) найдах итгэл найдварыг өгсөн. Энэ бүхэн “бидний тулд төрсөн” “Энх Амгалангийн Ханхүүгийн” (2 Нифай 19:6) ачаар тохиох байв.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

Би Исаиагийн сургаалыг хэрхэн илүү сайн ойлгож чадах вэ?

“Исаиагийн үгс тодорхой бус” (2 Нифай 25:4) байдгийг Нифай хүлээн зөвшөөрсөн. Гэвч тэр мөн Исаиагийн бичээсний утга агуулгыг олж мэдэхэд туслах дараах санаануудыг хуваалцсан юм.

  • Түүний үгсийг өөртэйгөө адилтга” (2 Нифай 11:2). Исаиагийн заасан олон зүйл хэд хэдэн боломжит утга агуулга, хэрэглээтэй байдаг. Жишээлбэл: 2 Нифай 14:5–6 дээрх оршин байх нутгуудын талаар уншихдаа, эдгээр шүлэг танай гэр оронд хэрхэн хэрэгжиж болох талаар бодож үзээрэй. “Тэнгэрлэг Эцэг намайг юу сураасай гэж хүссэн бэ?” гэж өөрөөсөө асуу.

  • Есүс Христийг бэлгэдэж буй зүйлсийг хайж ол (2 Нифай 11:4-ийг үзнэ үү). Аврагчийн талаар Исаиагийн олон сургаалыг бэлгэдлээр илэрхийлсэн байдаг. Жишээлбэл: 2 Нифай 19:2-т Аврагчийг хэрхэн дүрсэлсэн бэ? Энэ бэлгэдэл Түүний талаар юу зааж байна вэ?

  • “Бошиглолын суу билгээр дүүргэгд[эхийг] эрэлхийл” (2 Нифай 25:4). Та судалж байхдаа сүнслэг удирдамж авахыг хүсэн залбир. Та нэг зэрэг бүгдийг нь ойлгохгүй байж болох ч Сүнс танд мэдвэл зохих зүйлээ сурч мэдэхэд тусална.

Түүнчлэн зүүлт тайлбар, бүлгийн оршил, Судруудын удирдамж гэх мэт судрууд дээрх хичээлийн туслах материалуудыг ашиглах нь танд тустай байж болно. Мормоны Ном болон Хуучин Гэрээний институтын гарын авлагад Исаиагийн сургаалын түүхэн нөхцөл байдлын талаар суралцахад танд туслах нэмэлт мэдээлэл бий.

2 Нифай 11–19

Исаиа Есүс Христийн тухай гэрчилсэн.

Исаиа бэлгэдлийн чанартай үг хэллэг ашигласан тул түүний Есүс Христийн хүчирхэг гэрчийг анзаарахгүй өнгөрч болох юм. 2 Нифай 13:13; 14:4–6; 15:1–7; 16:1–7; 17:14; 18:14–15; 22:2-оос Аврагчийг хайж ол. Эдгээр шүлэг Түүний талаар танд юу заадаг вэ?

2 Нифай 19:6 дахь бошиглолд Есүс Христийн хэд хэдэн нэр цол гардаг. Тэр тэдгээр үүргээ таны амьдралд хэрхэн гүйцэтгэсэн бэ?

Үлиссэс Соарэсын “Есүс Христ: Бодгалиудын маань Халамжлагч” захиасыг 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 80–84-өөс үзнэ үү.

2 Нифай 12–13; 15

Бардамнагч хийгээд дэлхийнхэн даруусах болно.

Бардамнал хүмүүсийнх нь уналтын шалтгаан байх болно гэдгийг Нифай зөгнөн харсан (1 Нифай 12:19-ийг үзнэ үү). Тиймээс Нифай Исаиагийн бардамналын талаар ахин дахин өгсөн сануулгыг хүмүүстээ хуваалцсанд гайхах хэрэггүй биз. 12, 13-р бүлэгт ихэмсэг төрх, ихэрхэг байдал гэх мэт бардамналыг дүрслэхдээ Исаиагийн ашигласан үгсийг ол. 2 Нифай 15:1–24-өөс бардамналын үр дагаврыг дүрсэлсэн бэлгэдлийн үгсийг ол. Дараа нь та уншсан зүйлсээ өөрийнхөө үгээр дүгнэхийг хичээ. Та хэрхэн даруу байхыг сонгож болох талаар бодож үз.

Семинарын дүрс

2 Нифай 12:2–3

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм.

Исаиа ариун сүмийг “Их Эзэний өргөөний уул” (2 Нифай 12:2) гэж нэрлэсэн. Яагаад уул ариун сүмийн сайн бэлгэдэл байдаг вэ?

Яагаад ариун сүм бидэнд хэрэгтэйг та хэн нэгэнд хэрхэн тайлбарлах вэ? Та 2 Нифай 12:2–3 болон ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь” (2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган) хэлсэн үгээс боломжтой хариултуудыг олж авч болно. Уншсан зүйл дээрээ үндэслэхэд, Их Эзэн ариун өргөөндөө таныг юу сурч мэдэн мөн ямар туршлага хуримтлуулаасай гэж хүсдэг вэ? Та тэндээс ямар туршлага олж авсан бэ?

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимлын 36–37-р хуудсан дээр ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултууд бий. Асуулт болгоныг уншаад, энэ асуулт Их Эзэний арга замын талаар надад юу зааж байна вэ? гэж өөрөөсөө асуу. Энэ надад “түүний арга замаар алхахад” хэрхэн тусалдаг вэ?

Сион уулын оргил дээр,” Дуулал, д. 4.

2 Нифай 12–19

Есүс Христ Өөрийн хүмүүсийг гэтэлгэнэ.

Исаиа ёс бус байдлыг харсан ч ирээдүйг итгэл найдварын нүдээр харж байсан. Дараах судрын хэсэг болгоныг судлахыг бод. Судрын хэсэг бүрийн бидний цаг үеийн тухай заасан нэг ба хэд хэдэн үнэнийг бичнэ үү. Үүнд: 2 Нифай 12:1–5; 14:2–6; 15:20–26; 19:2–8. Судрын эдгээр хэсгийг ойлгох нь яагаад бидэнд чухал гэж та бодож байна вэ?

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хэв загварыг олж хар. Бид Их Эзэний хэрхэн ажилладаг болохыг харуулсан загварыг судруудаас олж харж болно. 2 Нифай 11–19-өөс та Их Эзэн хэрхэн нүглээс сэрэмжлүүлж мөн наманчилдаг хүмүүсийг өршөөдгийг харуулсан загварыг олж харж болно.

Хүүхдүүдэд заах санаа

2 Нифай 12:2–3

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм.

  • Исаиа ариун сүмийг “Их Эзэний өргөөний уул” гэж нэрлэсэн. Танай хүүхдүүдэд 2 Нифай 12:2–3-ыг уншихдаа, уул руу авирч байгаа мэт дүр үзүүлэх таалагдаж болох юм. Эдгээр шүлгээс ариун сүм яагаад бидэнд байгааг тайлбарласан үг хэллэгийг хайж олоход нь тэдэнд тусал.

  • 2 Нифай 12:3 дээрх “бид түүний харгуйгаар алхах болно” гэсэн хэллэгийг дүрслэн харуулахын тулд та шалан дээр ариун сүмийн зураг руу хөтлөх зам гарга. Хүүхдүүд замаар алхангаа, Их Эзэний замаар алхахын тулд хийж болох зүйлсээ нэрлэж болно.

  • Магадгүй хүүхдүүд өөрсдийгөө ариун сүм рүү явж байгаагаар зурж болох юм. Тэд бас “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) гэх мэт ариун сүмийн тухай дууг дуулж болно. Уг дуунаас ариун сүм гэж юу болох мөн бид тэнд юу хийдэг талаар зааж байгаа үг хэллэгийг олоход нь тэдэнд тусал.

2 Нифай 11:4–7; 17:14; 19:6

Есүс Христ бол миний Аврагч.

  • 2 Нифай 11:4–7; 17:14; 19:6-д Есүс Христийн хэд хэдэн нэр бий. Хүүхдүүдэд эдгээрийг хайж олоход нь туслаад, юу гэсэн үг болохыг нь ярилц. Жишээлбэл: “Христ” гэдэг нь “тослогдсон” гэсэн утгатай бөгөөд “Иммануел” гэдэг нь “Бурхан бидэнтэй хамт” гэсэн утгыг илэрхийлдэг. Эдгээр нэр нь Есүсийн тухай бидэнд юу заадаг вэ?

  • Есүсийг анх удаа харж байгаа янз бүрийн хүмүүсийг харуулсан “The Christ Child” (Gospel Library) видеоны хэсгийг үзүүл. Эдгээр дүрслэлийн үеэр видеог түр зогсоогоод, тэр хүмүүс юу мэдэрч байсан талаар хүүхдүүдээсээ асуу. Хэрэв тэнд байсан бол бид юу мэдрэх байсан бэ? Бид Түүнийг дахин харах үед ямар мэдрэмж төрөх вэ?

    17:53

    The Christ Child

    This new depiction of the Nativity story recounts in beautiful detail the sacred events found in the Bible about Jesus's birth over 2,000 years ago. Journey with Joseph and Mary from Nazareth to Bethl ehem.

2 Нифай 15:20

Сатан сайн, муугийн тухайд намайг будлиулахыг хичээдэг.

  • Хүүхдүүддээ чихрийн цаасанд боосон зүсэм нимбэг гэх мэт гашуун зүйлийг үзүүл. 2 Нифай 15:20-ийг хамтдаа унш. Сатан бузар муу зүйлсийг сайн сайхан мэт харагдуулахыг хэрхэн оролддог вэ?   Яагаад загасчин дэгээгээ нуудаг вэ? Яагаад Сатан нүглийг өөрөөр харуулдаг вэ? Есүс Христ бидэнд Сатанд мэхлэгдэхээс зайлсхийхэд хэрхэн тусалдаг вэ?

    2:58

    Та чөлөөлөгдөх болно

    Есүс Христийн Цагаатгалаар бүх хүн өөрчлөгдөж, цэвэршигдэн мөн донтолтоос ангижрах боломжтой.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Панам хотын Панам ариун сүм

Панам хотын Панам ариун сүм. “Их Эзэний [өргөө] нь уулсын оргил дээр баригдаж, мөн … бүх үндэстнүүд үүнд цутган ирэх болно” (2 Нифай 12:2).