Ирээд, Намайг дага
3-р сарын 4–10: “Бид Христэд баясдаг.” 2 Нифай 20–25


“3-р сарын 4–10: ‘Бид Христэд баясдаг.’ 2 Нифай 20–25,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“3-р сарын 4–10. 2 Нифай 20–25,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Гэр бүлээрээ судалж байгаа нь

3-р сарын 4–10: “Бид Христэд баясдаг”

2 Нифай 20–25

Исаиагийн бичвэрүүдэд хатуу сэрэмжлүүлгээс гадна итгэл найдвар, баяр баясгалангийн талаар орсон байдаг. Нифай тэдгээрийг цэдэгтээ оруулсан нэг шалтгаан бол “Эдгээр үгсийг уншсан хэн боловч … зүрх сэтгэл [нь] хөөрч мөн бүх хүмүүний төлөө баясаж болохын тулд, би Исаиагийн зарим үгсийг бичих болно” (2 Нифай 11:8) гэсэнд оршино. Нэг ёсондоо Исаиагийн бичгүүдийг унших урилга нь баясах урилга юм. Та Израилын цугларалт, Мессиагийн ирэлт, зөв шударга хүмүүст амласан амар амгалангийн тухай Исаиагийн бошиглолд Нифайтай адил баясаж болно. Та Их Эзэний “далбаа босгож, Израилын цөлөгдөгсөд чуулах болгож, мөн Иудейн тараагдагсдыг … нэгтгэн цуглуулах” (2 Нифай 21:12) бошиглосон өдөр амьдрахдаа баясаж болно. Та зөв шударгын төлөө цангах үедээ “авралын худгаас баяртайгаар ус тат[ах]” (2 Нифай 22:3) боломжтой. Өөрөөр хэлбэл, та “Христэд баясаж” (2 Нифай 25:26) чадна.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

2 Нифай 21-22

Би Есүс Христ дотор амар тайвныг олж чадна.

Лихайн хүүхдүүдэд зөрчилдөөнөөс болж асуудал үүссэн. Уг асуудал дараа дараагийн үеийнхний цаг үед улам дордож; хагарал, боолчлол, уй гашуу, устгалд хүргэж байв. Зөрчилдөөн нь өнөөдөр ч асуудал болсон хэвээр байна.

Энэ бүхнийг санаж, 2 Нифай 21–22 дээрх бошиглолуудыг тунгаан бод. Аврагч эдгээр бошиглолыг хэрхэн биелүүлж байгааг бод. Чоно “хургатай нэг дор орших болно” гэсэн бошиглол таны хувьд ямар утгатай вэ? (2 Нифай 21:6). Та энх тайвныг тогтоохын тулд юу хийж чадахаа тунгаан бод.

Дэйл Г.Рэнландын “Христийн амар амгалан дайсагналыг хөнөөдөг” захиасыг 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс үзнэ үү.

2 Нифай 21:9–12

Их Эзэн Өөрийн хүмүүсийг цуглуулж байна.

Нифай болон түүний гэр бүл Израилын тараалтын гэрчүүд байсан (2 Нифай 25:10-ыг үзнэ үү). Та одоо ч Израилын цугларалтад оролцох боломжтой (2 Нифай 21:12-ыг үзнэ үү). 2 Нифай 21:9–12-ыг уншихдаа та эдгээр шүлэгт дүрсэлсэн бошиглолуудыг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалж болох талаар бод.

Жишээлбэл: Бурханы хүмүүсийг цуглуулахад өргөх “тугийн” талаар уншихдаа, Бурхан Өөрийн хүмүүсийг бие махбод болон сүнслэг байдлын хувьд хэрхэн цуглуулж байгааг харснаа тунгаан бод. Юу хүмүүсийг Их Эзэн рүү болон Түүний Сүм рүү татаж байна вэ?

Та Бурханы хүмүүсийг цуглуулахын тулд юу хийхээр сүнслэгээр нөлөөлөгдсөн мэдрэмжтэй байна вэ?

2 Нифай 23–24

Вавилоны дэлхийн байдал нурах болно.

Вавилоны хаант улс нь эртний Израилын хувьд улс төрийн болон цэргийн хүчирхэг аюул занал байв. Гэхдээ Нифайн хүмүүсийн болон өнөөгийн бидний хувьд Вавилоны төлөөлдөг зүйл буюу дэлхийн байдал болон нүгэл үүнээс ч том аюул билээ. 2 Нифай 23–24 дээрх сэрэмжлүүлгүүд нь Вавилоны эд баялаг, сүр хүчнээс айж, биширч эсвэл итгэж байсан хүмүүст хэрхэн нөлөөлж болох байсныг бодож үз (Жишээлбэл: 23:6–9, 11, 19–22; 24:10–19-ийг үзнэ үү). Өнөө үед бидний айдаг, биширдэг эсвэл итгэдэг байж болох зарим нэгэн зүйл юу байж болох вэ? Эдгээр бүлэгт Аврагч танд ямар захиас өгсөн гэж та бодож байна вэ? Та “[Их Эзэний] эрхэм дээдэд … баяса[ж]” (2 Нифай 23:3) байгаагаа хэрхэн харуулж болохоо тунгаан бод.

Семинарын дүрс

2 Нифай 25:19–29

“Бид Христийн тухай ярьж, … Христэд баясдаг.”

Нифай итгэл үнэмшлээ, ялангуяа Есүс Христийн талаарх гэрчлэлээ ил тод хуваалцдаг байсан. 2 Нифай 25-ыг судлах явцдаа, “[хүүхдүүдээ] Христэд итгэж, мөн Бурханд нийцсэн байхыг” (23-р шүлэг) ятган ойлгуулах гэсэн Нифайн хүслийг бод. Нифай хүмүүсийг Аврагчийн талаар юу мэдээсэй гэж хүссэн бэ? (12–13, 16-р шүлгийг үзнэ үү). Нифай хүмүүсийг Түүнд итгэхэд хэрхэн ятгахыг хичээсэн бэ? (19–29-р шүлгийг үзнэ үү). Таныг Есүс Христэд итгэж, Түүнийг дагахад ятгасан энэ бүлгийн судрын хэсгүүдийг тэмдэглэ.

Бидний зарим нь Христийн тухай ярихдаа Нифай шиг зоригтой байж чаддаггүй байж болно. Гэхдээ 2 Нифай 25:23–26 дээрх Нифайн сургаалаас Түүний талаар бусадтай илүү илэн далангүй ярихад нөлөөлөх ямар нэг зүйлийг та олж болох юм. Жишээлбэл: “Бид Христэд баясдаг” хэмээх Нифайн тунхаглал нь Аврагч хэрхэн танд баяр баясгалан авчирдаг, та үүнийгээ хэрхэн бусадтай хуваалцаж болох талаар бодож үзэхэд хүргэж болох юм.

Ахлагч Нийл Л.Андэрсэн “Бид Христийн тухай ярьдаг” (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган) гэх захиасандаа бид хэрхэн янз бүрийн нөхцөлд Христийн тухай хэрхэн илүү нээлттэй ярьж болох талаар зөвлөсөн. Түүний зөвлөсөн зүйлсээс юу нь танд чухал санагдсан бэ? Христийн тухай бусадтай ярилцах ямар боломж танд байна вэ?

Та бусдад Есүс Христийн талаар юу хэлэхээр сүнсээр өдөөгдөж байна вэ? Хэрэв та санаа авмаар байвал “Амьд Христ: Төлөөлөгчийн гэрчлэл” (Gospel Library)-ийг судалж болно. “Христэд итгэнэ, би” (Дуулал, д. 68) зэрэг дуулал нь өөр олон санаа өгч болно.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

2 Нифай 21:1-5

Есүс Христ зөв шударгаар шүүнэ.

  • Хүүхдүүддээ эдгээр шүлгийг төсөөлөхөд нь туслахын тулд огтолсон мод эсвэл ургаж байгаа модноос хугалж авсан мөчир олохыг бод (эсвэл доорх зургийг ашигла). Хэрэв 2 Нифай 21:1 дээрх “мөчир” нь Есүс Христийг төлөөлж байгаа бол 2–5-р шүлэгт Түүний талаар бидэнд юу зааж байна вэ?

Модны хожуулаас ургаж буй жижиг ургамал

2 Нифай 21:6–9

Есүс Христ амар амгалан, баяр баясгаланг авчирдаг.

  • 2 Нифай 21:6–9 нь Аврагчийг дагадаг хүн бүрд юу тохиох талаар юу зааж байна вэ? (мөн 4 Нифай 1:15–18-ыг үзнэ үү). Бид гэр орноо хэрхэн үүнтэй илүү адил болгож болох вэ? Танай хүүхдүүдэд 6–7-р шүлэгт дурдсан, өөр хоорондоо дайсан боловч Есүсийг дахин ирэх үед бие биенээ гэмтээхгүй амьтдын зургуудыг харах нь таалагдаж болох юм (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Танай хүүхдүүд өөрсдийгөө болон эдгээр амьтныг Есүстэй амар тайван амьдарч байгаагаар зурж болно.

2 Нифай 21:11–1222

Их Эзэн Өөрийн хүмүүсийг цуглуулж байна.

  • Их Эзэн хүмүүст Өөрт нь цугларахад туслахын тулд “үндэстнүүдэд зориулж туг босгоно” (2 Нифай 21:11–12-ыг үзнэ үү) гэж Исаиа хэлсэн. Хүүхдүүддээ туг нь далбаа гэдгийг ойлгуулахад тусал. Тэдэнд өөрийн далбааг зурах таалагдаж магад. Тэд үүн дээр Есүс Христэд болон Түүний Сүмд ирдэг шалтгаануудыг нь илэрхийлэх зураг юм уу үгнүүдийг нэмж болно. Тэдэнд тугийнхаа талаар ярих боломж олгож, хэрхэн бусдад Есүс Христэд “цугларахад” тусалж болох талаар бодоход тусал.

  • 2 Нифай 22:4–5-ыг хамт уншсаны дараа хүүхдүүдтэйгээ Их Эзэний үйлдсэн “гайхамшигтай зүйлсийн” заримынх нь талаар ярилцаж болно. Их Эзэн бидний тунхаглаж болох юуг “[бидний] дунд [үйлдсэн]” бэ? Энэ асуултыг бодож үзэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд “Христэд итгэнэ, би” (Дуулал, д. 68) гэх мэт Аврагчийн тухай дууг хамтдаа дуулж болох юм. Та нар “Би Христэд итгэдэг; Тэр” гэсэн өгүүлбэрийг ээлжлэн гүйцээн хэлж болно. Аврагчийн бидний төлөө үйлдсэн зүйлийн талаар мэдэж авахад нь бид бусдад хэрхэн тусалж болох вэ?

2 Нифай 25:26

“Бид Христэд баясдаг.”

  • Та хүүхдүүдэд “Есүс Христэд баясахад” нь хэрхэн тусалж болох вэ? Та Есүс Христийн бусдад баяр баясгалан авчирч байгаа түүхийг ярьж өгч болно. Хүүхдүүд тань түүхэн дэх баярт мөчүүдийг онцолж болно. Дараа нь 2 Нифай 25:26-г хамт уншихдаа, тэд яагаад “Христэд баясдаг” талаар ярилцаж болох юм.

    7:48

    Jesus Heals a Man Born Blind

    Хүндэтгэлийн өдөр Есүс төрөлхийн сохор хүнийг эдгээв. John 9:1-41

Христийн талаар гэрчил. Гэр бүлийнхнээ Аврагчийн талаарх таны бодлыг мэддэг гэж бүү таамагла. Тэдэнд хэлж, Аврагчийн талаарх бодол санаандаа тэдэнтэй харилцахад нөлөөлөх боломжийг олго.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Номлогчид нэгэн гэр бүлд зааж байгаа нь

Хаа ч дуудсан би явах болно, Рамон Эли Гарсиа Ривас