Судрууд
2 Нифай 22


Бүлэг 22

Мянганы өдөр бүх хүн Их Эзэнийг магтан дуулах болно—Тэрээр тэдний дунд орших болно—Исаиа 12-той харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Мөн тэр өдөр та нар хэлэх болно: Ай Их Эзэн, би таныг магтан дуулна; та надад уурласан байсан ч таны уур хилэн үгүй болсон буюу, мөн та намайг тайтгаруулсан буюу.

2 Болгоогтун, Бурхан бол миний аврал; би найдах болно, мөн айх минь үгүй болой; учир нь Их Эзэн Иехова бол миний хүч мөн миний дуу; тэрээр түүнчлэн миний аврал болсон бөлгөө.

3 Тиймийн тул, та нар авралын худгуудаас баяр хөөртэйгөөр ус татах болно.

4 Мөн тэр өдөр та нар хэлнэ: Их Эзэнийг магтан дуулцгаа, түүний нэрийг дуудацгаа, түүний үйлсийг ард түмний дунд тунхаглацгаа, түүний нэр өргөмжлөгдсөнийг дурдан хэлцгээ.

5 Их Эзэнийг магтан дуул; учир нь тэрээр онц гайхамшигт зүйлсийг хийсэн болой; энэ нь бүх дэлхийд мэдэгдсэн буюу.

6 Хашхир мөн чангаар хэл, Сионы оршин суугчид та нар; учир нь та нарын дунд Израилын Ариун Нэгэн агуу их билээ.