Ирээд, Намайг дага
3-р сарын 25–31: “Тэр жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн … босох болно.” Христийн амилсны баяр


“3-р сарын 25–31: ‘Тэр жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн … босох болно.’ Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“3-р сарын 25–31. Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2023)

Амилсан Христ төлөөлөгчидтэйгөө хамт байгаа нь

Christ and the Apostles [Христ ба төлөөлөгчид], Дэл Парсон

3-р сарын 25–31: “Тэр жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн … босох болно”

Христийн амилсны баяр

Эртний төлөөлөгчид Есүс Христийн тухай болон Түүний Амилалтын талаар гэрчлэлээ зоригтой хуваалцдаг байсан (Үйлс 4:33-ыг үзнэ үү). Библид цэдэглэгдсэн тэдний үгсийн улмаас олон сая хүн Есүс Христэд итгэж, Түүнийг дагахыг хичээдэг. Хэрэв Есүс Христ бүх дэлхийн Аврагч юм бол яагаад Түүнийг нүдээрээ харсан хүмүүс жижигхэн хэсэг газарт оршдог, бас гарын арван хуруугаар тоологдохоор цөөхөн байгаа юм бол гэж зарим хүн боддог байж болох юм.

Мормоны Ном нь Есүс Христ бол дэлхийн Аврагч ба “өөрийгөө бүх үндэстнүүдэд үзүүл[ж]” (Мормоны Номын эхний хуудас), Өөрт нь ирдэг бүхэнд авралыг өгөх болно гэдгийн өөр нэгэн гэрч болон зогсдог. Түүнчлэн энэхүү хоёр дахь гэрч нь аврал гэж юу болохыг тодотгодог. Ийм л учраас ирээдүйн үр удмынхан нь мөн адил “Христийг мэд[эж], … түүний сүр жавхланг хүлээн авах найдлага[тай]” байгаасай хэмээн Нифай, Иаков, Мормон болон бусад бүх бошиглогч “эдгээр үгсийг ялтсууд дээр сийлэхээр хичээнгүйлэн” Иаков 4:3–4) хөдөлмөрлөсөн юм. Христийн амилсны баярын энэхүү өдрүүдээр, Аврагчийн хүч нь нийтийн болон хувийн чанартай буюу бүхэл дэлхийг болон таныг гэтэлгэх хүчтэй болохыг гэрчилсэн Мормоны Номон дахь гэрчлэлүүд дээр төвлөр.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

семинарын шигтгээ зураг
Есүс Христийн ачаар би амилуулагдана.

Христийн амилсны баяраар Христийн Амилалтын талаар тунгаан бодох нь уламжлал боловч амилах гэдэг нь чухамдаа юу гэсэн утгатай вэ? Мормоны Ном амилалтын талаар ямар ямар ойлголт өгдөг вэ? Та Христийн амилсны энэ баяраар 2 Нифай 9:6–15, 22; Алма 11:42–45; 40:21–25; 3 Нифай 26:4–5 дээрээс олсон амилуулалтын талаарх үнэнүүдийг жагсаан бичиж болно.

Та бас тэдгээр амилуулалтын талаарх үнэн хэрхэн таны үйлдэл, амьдралын хэв маягт нөлөөлж болох тухай бичиж болох юм. Жишээлбэл: Та дараах өгүүлбэрүүдийг хэрхэн гүйцээхээ бодож үзээрэй. Хэрэв би эдгээр зүйлийг мэдээгүй байсан бол … Би эдгээр зүйлийг мэддэг болохоор …

Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Дуулал, д. 70) гэх мэт дуулал нь Аврагчийн амилалт танд яагаад чухал болох талаар бодож үзэхэд тань тусална. Та уг дууллыг дуулж, сонсож, эсвэл уншиж байхдаа өөрөөсөө “Есүс Христ амилсан учраас миний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?” гэж асууж болох юм.

Gospel Library дээр хичээлийн тань чухал хэсэг болж болох Христийн амилсны баярын видеонууд байгаа. Магадгүй та тэдгээр видеоноос нэгийг юм уу хэд хэдийг үзээд, эдгээр нь Аврагчийн амилалтын талаарх ойлголт, үүнд талархах талархлыг тань хэрхэн нэмэгдүүлж байгааг тунгаан бодож болно.

Мөн Лук 24:36–43; Үйлс 24:15; 1 Коринт 15:12–23-ыг болон Рэйна И.Абуртогийн “Булшинд ялалт гэж үгүй” захиасыг 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс үзнэ үү.

Есүс Христ миний нүгэл, зовлон шаналал, сул дорой байдлыг Өөр дээрээ авсан.

Библид Есүс Христ бидний нүглийн төлөө цовдлогдсон гэдгийг тодорхой заадаг. Мормоны Ном нь Христийн золиослол, зовлон шаналлын талаарх бидний ойлголтыг чухал арга замаар өргөжүүлэн тэлдэг. Та эдгээр сургаалын заримыг нь Мозая 3:7; 15:5–9, Алма 7:11–13-аас олж болно. Та эдгээр хэсгийг уншиж дууссаныхаа дараа, олж мэдсэн зүйлээ доорхтой адил хүснэгтэд бичихийг бод.

Аврагч юуг тэвчин туулсан бэ?

Тэр яагаад зовж шаналсан бэ?

Энэ нь миний хувьд ямар утгатай вэ?

Судрын эдгээр хэсгийг судлах өөр нэг арга зам бол зааж буй захиастай нь тохирно гэж бодож байгаа дууллаа хайж олох явдал юм. Дууллын номын ар талд байдаг “Судрууд” индекс үүнд тусална. Аврагчийн золиослолд талархах талархлаа гүнзгийрүүлэхэд нь эдгээр дууллын ямар үг хэллэгүүд тэдэнд туслах вэ?

Мөн Исаиа 53; Еврей 4:14–16-г болон Жэралд Коссэйн “Амьд Христийн амьд гэрч” захиасыг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 44–47-оос үзнэ үү.

Есүс Христ намайг цэвэршүүлж, төгс болоход тусална.

Мормоны Номыг Есүс Христийн Цагаатгалын ачаар өөрчлөгдсөн хүмүүсийн цэдэг гэж хэлж болно. Та эдгээр үйл явдлын заримыг Мозая 5:1–2; 27:8–28; Алма 15:3–12; 24:7–19-өөс уншиж болно. Та бас судалж болох бусад жишээний талаар бодож үзэж болно. Та эдгээр үйл явдлаас ямар нийтлэг зүйлийг ажиглаж байна вэ? Та ямар ямар ялгаатай талыг ажиглан харж байна вэ? Эдгээр туршлагад Аврагч таныг хэрхэн өөрчилж болох талаар юу зааж байна вэ?

Мөн Алма 5:6–14; 13:11–12; 19:1–16; 22:1–26; 36:16–21; Ифер 12:27; Моронай 10:32–33-ыг үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Энэ ням гараг нь сарын тав дахь ням гараг учир Хүүхдийн хэсгийн багш нарт “Хавсралт Б: Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх нь” хэсгийн суралцах үйл ажиллагаануудыг ашиглахыг зөвлөж байна.

Есүс амилсан болохоор би ч бас амилуулагдах болно.

  • Та “53-р бүлэг: Есүс цовдлогдсон нь,” “54-р бүлэг: Есүс амилсан нь” (Шинэ Гэрээний түүхүүд, 136–38, 139–44) бүлгүүдийг ашиглан, Есүс Христийн амилуулалтын талаар хүүхдүүдэд ярьж өгч болно. Эсвэл энэ бүлгийн зургуудыг ашиглан, түүх ярих боломжийг хүүхдүүдэд олго.

  • Амилсан Аврагчийн Америкт айлчилсан айлчлал нь Түүний амилуулалтын талаар хүчтэй гэрчлэл болдог. 3 Нифай 1117; “Мормоны Номын түүхүүд” (Хүүхдийн дууны ном, д. 62) дууны сүүлийн бадгийг ашиглан хүүхдүүддээ энэ талаар ярьж өгөхийг бод. Есүсийн шарх сорвийг (3 Нифай 11:14–15-ыг үзнэ үү) мэдрэхэд ямар байхыг эсвэл Түүний адисалсан хүүхдүүдийн нэг байх (3 Нифай 17:21) нь ямар болохыг төсөөлөн бодоход хүүхдүүдийг урамшуул. Есүс Христийн талаарх болон Түүний амилуулалтын талаарх мэдрэмжээ бие биетэйгээ хуваалц.

  • Мормоны Ном амилуулалтын талаар юу заадгийг олж мэдэхэд нь хүүхдүүддээ туслахын тулд та тэднийг энэ талаар юу ч мэдэхгүй мэт дүр үзүүлэхийг урьж мөн тэднээс өөрт тань тайлбарлаж өгөхийг хүсэж болно. Дараахтай адил асуултуудын хариултыг 2 Нифай 9:10–15; Алма 11:41–45; Алма 40:21–23-аас олоход нь тэдэнд тусал. Жишээлбэл: Амилуулагдана гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэн амилуулагдах вэ? Мөн тэднийг өөрсдийн хариултын нэг хэсэг болгон, Аврагчийн Амилалтын талаар гэрчлэлээ хуваалцахад урь.

Есүс Христ намайг хэрхэн тайвшруулахаа мэддэг.

  • Мозая 3:7, Алма 7:11 нь Цагаатгалынхаа хүрээнд Аврагчийн даван туулсан зарим зүйлийг тайлбарладаг. Та эдгээр шүлгийн нэгийг хүүхдүүддээ уншиж өгөөд, бидний төлөө Есүсийн туулсан зовлон шаналлыг өгүүлж буй үгсийг олж сонсохыг тэднээс хүс. Дараа нь та Алма 7:12-ыг уншаад, Тэрээр яагаад зовж шаналсныг олж мэд. Есүс Христ биднийг тайтгаруулахын тулд бид бүхний “шаналал мөн өвчнүүдийг” мэдэрсэн гэдгийг гэрчил.

  • Танай хүүхдүүдэд Есүс Христийн тухай болон Түүний Цагаатгалын талаар өгүүлсэн дуртай дуулал эсвэл дуу байдаг уу? Та нар хамтдаа дуулж эсвэл шинэ дуу сурч болно. Аврагчийн бидэнд өгдөг тайтгарал, амар амгалангийн тухай зааж буй дууны үг хэллэгийн талаар ярилц.

Христ Гетсеманийн цэцэрлэгт залбирч байгаа нь

Гетсемани, Майкл Т.Мом

Есүс Христ намайг цэвэршүүлж мөн намайг өөрчлөгдөхөд тусалж чадна.

  • Мормоны Номд Аврагчийн Цагаатгалын ачаар өөрчлөгдсөн хүмүүсийн олон жишээ байдаг. Танай хүүхдүүд Инос (Инос 1:2–8-ыг үзнэ үү), Залуу Алма (Мозая 27:8–24-ийг үзнэ үү) юм уу антай-нифай-лихайчууд (Алма 24:7–19-ийг үзнэ үү) гэх мэт хүмүүсийн аль нэгний талаар судлахаар сонгож болно. Есүс Христийн Цагаатгалын ачаар энэ хүн эсвэл хэсэг бүлэг хүн хэрхэн өөрчлөгдсөн бэ? Бид хэрхэн тэдний үлгэр жишээг дагаж чадах вэ?

  • Та болон танай хүүхдүүд цэвэрхэн зүйлийг бохир зүйлтэй харьцуулж мөн бохир зүйлс хэрхэн цэвэр болгогдож болох талаар ярилцаж болно. Aлма 13:11–12-ыг хамтдаа унш. Нүглээс цэвэршигдэх боломж олгохын тулд Есүс бидний төлөө юу хийсэн бэ? Энэ нь бидэнд нүглийн тухай юу бодогдуулдаг вэ? Энэ нь бидэнд Аврагчийн талаар юу бодогдуулдаг вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Сүнсний удирдамжийг хүлээн авахуйц зохистой амьдар. Сүнс бол бодит багш юм. Түүний удирдамжийг эрэлхийлж, зохистой амьдарвал Тэр танд зааж буй хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцүүлэх талаар санаа, сэдэл өгөх болно.

Христ нифайчуудтай уулзаж байгаа нь

Христ нифайчуудтай хамт байгаа нь, Бэн Совардс