Ирээд, Намайг дага
8-р сарын 12–18: “Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй зогс.” Алма 43–52


“8-р сарын 12–18: ‘Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй зогс.’ Алма 43–52,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“8-р сарын 12–18. Алма 43–52,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2023)

Моронай ба эрх чөлөөний туг

Эрх чөлөөний адислалуудын төлөө, Скотт М.Снөү

8-р сарын 12–18: “Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй зогс”

Алма 43–52

Биднийг Алма 43-ын эхэнд буй “Мөн эдүгээ би леменчүүд мөн нифайчуудын хооронд болсон дайнуудын шастирт эргэн оръё” (Мормоны үгс 1:5-ыг үзнэ үү) гэсэн үгсийг уншихад ялтаснууд дээр бичих зай бага байсан ч яагаад Мормон эдгээр дайны түүхийг бичсэнд гайхмаар санагдаж болох юм. Бидний хожмын өдрүүдэд олон дайн дажин болсон нь үнэн боловч түүний үгсээс дайны бодлого, эмгэнэлээс илүү үнэ цэнтэй зүйлийг олж болно. Түүний үгс биднийг өдөр бүрийн хилэнцэт хүчний эсрэг дайнд тулалдахад мөн бэлтгэдэг. Энэ дайн үнэхээр бодит бөгөөд үр дүн нь бидний мөнх амьдралд нөлөөлдөг. Бид нифайчуудын адил “Бурханы минь, бидний шашин шүтлэгийн, мөн эрх чөлөөний, мөн энх амгалангийн, эхнэр, мөн хүүхдийн минь” буюу Моронайн нэрлэснээр “Христийнхний хөдөлгөөн” (Алма 46:12, 16) хэмээх ариун үйл хэрэгт оролцохоор сүнсээр өдөөгдөж болно.

Гэр орон болон Сүмд суралцах санаа

Алма 43–52

Есүс Христ миний сүнслэг тулаанд тусалж чадна.

Та Алма 43–52-ыг уншихдаа, юу нифайчуудыг амжилттай (эсвэл амжилтгүй) болгосныг анзаар. Тэгээд сүнслэг тулаанууддаа ялахын тулд ойлгож мэдсэн зүйлсээ хэрхэн ашиглах тухай тунгаан бод. Төрсөн сэтгэгдлээ доор тэмдэглэ.

Мөн нифайчуудын дайснуудын хүчин чармайлтаас юу сурч болохоо хараарай. Сатан дараахтай адил аргуудаар тан руу хэрхэн дайрч довтолж болох тухай тунгаан бод.

  • Алма 43:8: Зерахемна хүмүүсийн дээр хүчийг олж болохын тулд тэднийг уурлуулахыг эрэлхийлэв. (Сатан намайг уурлаж аашлахад уруу татаж болох юм.)

  • Алма 43:29:

  • Алма 46:10:

  • Алма 47:10–19:

Мөн Рассэлл М.Нэлсоны “Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав” захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы 77-р хуудаснаас; “Халдашгүй цайз маань Бурхан юм” дууллыг Дуулал номын д. 31-ээс тус тус үзнэ үү.

Нифайчууд леменчүүдтэй тулалдаж байгаа нь

Минэрва K.Тэйчэрт (1888–1976), Нифайчуудын хотын хамгаалалт, 1949–1951, хавтан дээр тосон будгаар, 91 x 122 см. Бригам Янгийн Их Сургуулийн Урлагийн музей, 1969

Алма 46:11–28; 48:7–17

семинарын дүрс
“Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй зогс.”

Та өөрийн амьдрал дахь дайсны хүчийг сулруулмаар байна уу? Алма 48:17 дээрх зөвлөгөөг даган “Моронайн адил” болох нь дайсны хүчийг сулруулах нэг арга зам юм. Та Алма 46:11–28; 48:7–17-г уншихдаа, Моронайг дүрсэлж буй үгсийг жагсааж бичихийг бод. Та “Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй зогсох” талаар Моронайгаас юу сурсан бэ? (Алма 46:27).

Моронай хэрхэн бусдыг “Христийнхний хөдөлгөөнд” (Алма 46:11–22-ыг үзнэ үү) оролцоход сүнслэгээр өдөөсөн талаар та судалж болох юм. Та энэ үйл хэргийг хэрхэн дүрслэх вэ? Та үүнд оролцохын тулд юу хийж чадах вэ? Та бусдыг бас оролцоход нь хэрхэн урамшуулж болох вэ?

Моронай бусдыг сүнслэгээр өдөөж, эрх чөлөөний туг хийсэн ба энэ нь нифайчуудыг сүнсээр өдөөх зарчмуудыг онцолсон байв (12-р шүлгийг үзнэ үү). Өнөө үед манай Сүмийн удирдагчид ямар зарчмуудыг онцолж байна вэ? Та эдгээрийг Өсвөр үеийнхний бат бөх байдлын тухай: Сонголт хийхэд туслах хөтөч (2022 оны товхимол), “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Залуу эмэгтэйчүүдийн болон Аароны санваарын чуулгын уриа эсвэл сүүлийн үеийн Ерөнхий чуулганы захиаснуудаас хайж болно. Та эдгээрт зааж буй зүйлсийг өөрийн эрх чөлөөний тугийг бүтээх энгийн мэдэгдэл буюу Аврагчид болон Түүний сайн мэдээнд үнэнч байхыг танд сануулах ямар нэг зүйл болгон нэгтгэн дүгнэж болно.

Алма 47

Сатан бага багаар уруу татаж, хууран мэхэлдэг.

Та нар ноцтой нүгэл үйлдэх эсвэл том худал зүйлсэд итгэхгүй гэдгийг Сатан мэддэг. Тиймээс тэр биднийг зөв шударга амьдрах аюулгүй байдлаас холдуулах боломжтой гэж бодсон худал үгс, уруу таталтыг аль болох олноор нь овжин байдлаар халхлан ашигладаг.

Алма 47-оос энэ загварыг хайж олоод, Сатан яагаад таныг мэхлэхийг оролдож магадгүй талаар тунгаан бод. Ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн үгийн дараах санааг эргэцүүлэн бодоорой.

“Тэрслүү Амаликая Лихонтиг ‘доош буугаад ир,’ уулын бэлд уулзъя гэдэг. Гэвч Лихонти өндөр газрыг орхин үхэх хүртлээ ‘бага багаар’ хордож, түүний их цэрэг Амаликаягийн гарт ордог (Алма 47-г үзнэ үү). Сөргөлдөн, тэмцэлдсэнээр зарим хүн бидэнд өндөр газрыг орхиулах өгөөш тавихыг хичээдэг. Өндөр газар гэдэг нь гэрэл байгаа газар юм. … Энэ бол аюулгүй газар” (“Христэд итгэгчийн зориг: Шавь нь байхын үнэ цэн,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84).

Түүнчлэн Нехемиа 6:3; 2 Нифай 26:22; 28:21–22-ыг үзнэ үү.

Алма 50–51

Эв нэгдэл аюулгүй байдлыг авчирдаг.

Нифайчуудын зэр зэвсэг болон бэхлэлтүүдээс үл хамааран леменчүүд тэдний олон хотыг эзлэн авав (Алма 51:26–27-г үзнэ үү). Ийм зүйл яагаад тохиолдсон бэ? Та эдгээр бүлгийг уншихдаа хариултуудыг олж мэд (ялангуяа Алма 51:1–12-ыг үзнэ үү). Энэ түүхийн танд болон таны гэр бүлд өгч буй сэрэмжлүүлгийг тунгаан бод.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Алма 43:17–21; 48:7–8; 49:1–5; 50:1–6

Би Есүс Христийн сайн мэдээнээс сүнслэг хамгаалалтыг олж чадна.

  • Та нифайчууд, леменчүүдийн дайны тухай хүүхдүүддээ ярихдаа “31-р бүлэг: Ахмад Моронай Зарахемнаг ялсан нь” (Мормоны Номын түүхүүд, 85–88)-ыг ашиглахыг бод. Та Алма 43:19 дээрх нифайчуудын хуяг дуулгын талаар уншихдаа, бидний биеийг хамгаалдаг хуяг дуулгыг Бурханы бидний сүнсийг хамгаалахаар өгсөн зүйлстэй харьцуулж болно. Та хүүхдүүдтэйгээ хамт нэг хүүхдийг зураад, хүүхдүүд тань биднийг сүнслэг байдлын хувьд хамгаалдаг зүйлсийг нэрлэх тоолонд зурган дээр хуяг дуулга нэмж зурж болно.

  • Алма 48:7–9; 49:1–9; 50:1–6 шүлгүүдэд нифайчуудын барьсан бэхлэлтүүдийг дүрслэн харуулдаг. Эдгээр шүлгийг хамтдаа уншсаны дараа танай хүүхдүүдэд сандал, хөнжил зэрэг зүйлсээр хэрэм барих нь таалагдаж болох юм.  

Алма 46:11–16; 48:11–13, 16–17

Би Ахмад Моронайтай адил “Христийн итгэлд гуйвшгүй” байж чадна.

  • Танай хүүхдүүд энэ тоймын зургуудыг хараад, эрх чөлөөний тугийн түүхийг ярьж болно (Алма 46:11–16; “32-р бүлэг: Ахмад Моронай ба эрх чөлөөний туг,” Мормоны Номын түүхүүд, 89–90). Моронай хүмүүсийг юуг санаасай гэж хүссэн бэ? (12-р шүлгийг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг биднийг юуг санаасай хэмээн хүсдэг вэ? Магадгүй хүүхдүүд эдгээр зүйлийг санахад туслах өөрсдийн “эрх чөлөөний тугийг” үгээр дүрслэх юм уу зурж үзүүлж болох юм.

  • Хүүхдүүдэд Моронай шиг “Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй” (Алма 48:13-ыг үзнэ үү) байх талаар заахдаа та тэдэнд бат бөх зүйл олоод, хүчтэй хүрч үзэхэд нь тусалж болно. Итгэл “гуйвшгүй” байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Алма 48:11–12-ыг уншаад, юу Моронайг Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй болоход хүргэснийг олж мэд. Мөн “Би зоригтой байна” (Хүүхдийн дууны ном, 85) гэх мэт дууг хамтдаа дуулж болно. Бид “Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй” болохын тулд юу хийж чадах вэ?

Алма 47:4–19

Сатан биднийг бага багаар уруу татаж, хууран мэхэлдэг.

Алма 47:4–19-өөс сонгосон шүлгүүдийг хамтдаа унш. Амаликая Лихонтид төлөвлөгөөгөө эхнээс нь хэлсэн бол юу болох байсан бэ? Сатан биднийг хэрхэн хууран мэхлэх гэж оролддог талаар эдгээр шүлэг бидэнд юу зааж байна вэ?

Өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэхэд нь хүүхдүүддээ тусал. Зарим хүүхэд өөрийгөө сайн мэдээг бие даан суралцах чадваргүй гэж бодож байж болно. Өөртөө итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь тэдэнд туслах нэг арга зам бол хичээлд оролцох үед нь магтаж сайшаах явдал юм. Та энэ тойм дээрх үйл ажиллагааны саналуудыг хаана хэрэгжүүлж болох вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Эрх чөлөөний туг барьсан Моронай

Эрх чөлөөний туг, Ларри Конрад Винборг

© 2018 by Larry Conrad Winborg