Сургаал ба Гэрээнүүд 2021
3-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 27–28: “Бүх зүйл эмх цэгцэд хийгддэг байх ёстой”


“3-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 27–28: ‘Бүх зүйл эмх цэгцэд хийгддэг байх ёстой,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“3-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 27–28,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Иосеф Смит

3-р сарын 15–21

Сургаал ба Гэрээ 27–28

“Бүх зүйл эмх цэгцэд хийгддэг байх ёстой”

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон, та нар судраас судалж, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэснээр “Бурханы үгсэд зориулан зай гаргаж өгөх бөгөөд Тэр тантай ярих болно” хэмээн хэлсэн (“When Thou Art Converted,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 11).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Сэргээлт үргэлжлэн илчлэгдсээр байх үед илчлэлт нь гэгээнтнүүдийн хувьд харьцангуй шинэ ойлголт хэвээр байлаа. Эхэн үеийн Сүмийн гишүүд бошиглогч Иосеф Смитийг Сүмийн төлөө илчлэлт хүлээн авсан гэдгийг мэдэж байсан. Харин бусад хүн илчлэлт авч чадах байсан болов уу? Ийм асуултууд алтан ялтаснуудын Найман гэрчийн нэг, Хайрам Пейж Сүмд зориулан илчлэлт авсан гэх үеэр ноцтой асуудал болж хувирав. Эдгээр илчлэлтийг Бурханаас ирсэнд олон итгэлтэй гэгээнтэн итгэсэн байв. Их Эзэн Өөрийнх нь Сүмд “бүх зүйл эмх цэгцэд хийгддэг байх ёстой” (Сургаал ба Гэрээ 28:13), зөвхөн нэг хүн Сүмд зориулан “зарлигууд хийгээд илчлэлтүүдийг хүлээн авахаар томилогдоно” (Сургаал ба Гэрээ 28:2) хэмээн зааснаар энэ асуултад хариулсан юм. Хэдий тийм боловч бусад нь Их Эзэний ажил дахь өөр өөрсдийн үүрэгт тохирсон хувийн илчлэлт авч чадна. Үнэндээ Их Эзэний Оливер Каудерид хандан “Юу хийх чинь чамд өгөгдөх болно” (Сургаал ба Гэрээ 28:15) хэмээн хэлсэн нь бидэнд ч бас хамаатай.

Түүнчлэн “All Things Must Be Done in Order,” Revelations in Context, 50–53-ыг үзнэ үү.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 27:1–4

Би ариун ёслолоос Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулах хүсэлтэйгээр хүртэх ёстой.

Салли Найт, Эмма Смит хоёр 1830 оны 6-р сард баптисм хүртсэн боловч ёс бус танхайрагчдаас болоод тэднийг гишүүнээр баталж чадахгүйд хүрээд байв. Хоёр сарын дараа Саллиг нөхөр Ньюелийнхээ хамтаар Эмма, Иосеф хоёр дээр ирэхэд одоо тэднийг гишүүнээр баталж, хамтдаа ариун ёслолоос хүртье гэсэн шийдэлд хүрсэн байна. Иосефыг ариун ёслолын дарс авахаар явах үед тэнгэр элч түүн дээр ирэв. Тэнгэр элч ариун ёслолын талаар түүнд юу гэж заасан бэ? (Сургаал ба Гэрээ 27:1–4-ийг үзнэ үү).

Аврагч таныг ариун ёслолд хэрхэн хандаасай гэж хүсдэг талаар эдгээр шүлэг танд юу зааж байна вэ? Та ойлгосон зүйлийнхээ дагуу юу хийхээр сүнсээр өдөөгдсөн бэ?

Ариун ёслолын талх ба аяга

Ариун ёслол бидэнд Аврагчийн золиосыг сануулдаг.

Сургаал ба Гэрээ 27:15–18

Бурханы хуяг дуулга хорон мууг эсэргүүцэхэд минь тусална.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Өөрсдийгөө сүнслэгээр зэвсэглэхийн тулд бидний хийж чадах цорын ганц агуу эсвэл гайхамшигтай зүйл гэж байдаггүй. Жинхэнэ сүнслэг хүч нь бүхий л хилэнцээс халхалж, хамгаалдаг сүнслэг бэхлэлтийн даавууг нэхэж бүтээсэн олон жижиг үйлдэлд оршдог” хэмээн хэлсэн (“Be Strong in the Lord,” Ensign, 2004 оны 7-р сар, 8).

Та Сургаал ба Гэрээ 27:15–18-ыг уншихдаа, доор үзүүлсэнтэй адил хүснэгт хийж болно. Та өдөр бүр Бурханы хуяг дуулгын хэсэг бүрийг өмсөхийн тулд юу хийдэг вэ?

Хуяг дуулгын хэсэг

Биеийн хамгаалагдсан хэсэг

Биеийн энэ хэсэг юуг төлөөлж болох вэ

Зөв шударгын буулга

Зүрх сэтгэл

Бидний дур, хүсэл

Авралын дуулга

Толгой эсвэл оюун санаа

Мөн Ефес 6:11–18; 2 Нифай 1:23-ыг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 28

Амьд бошиглогч нь Бурханы Сүмийн өмнөөс ярьдаг хүн юм.

Хэн ч Сүмийн төлөө зарлиг болон илчлэлт хүлээн авч чаддаг байсан бол ямар байх байсан бол? Хайрам Пейж өөрийгөө ийм илчлэлт авсан гэх үед Сүмийн гишүүдийн дунд эргэлзээ төрсөн юм. Сургаал ба Гэрээ 28 дээр Их Эзэн Өөрийн Сүм дэх илчлэлтийн дэг журмыг илчилжээ. Та Сүмийн ерөнхийлөгчийн онцгой үүргийн талаар энэ хэсгээс юу мэдэж авсан бэ? Та 3-р шүлэг дээрх Их Эзэний Оливер Каудерид хэлсэн үгсээс юуг мэдэж авсан бэ? Та энэ хэсгээс Бурхан таныг хэрхэн удирдаж болох талаар юу сурч мэдсэн бэ?

Даллин Х.Өүксийн “Харилцааны сувгууд” үгийг Ensign-аас болон 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 89–92-оос үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 28:8–9

Оливер Каудеригийн леменчүүд дээр очсон номлол яагаад чухал байсан бэ?

“Леменчүүд эцгүүдийнхээ тухай мэдлэгт ирж, мөн Их Эзэний амлалтуудыг мэдэж” авах (Сургаал ба Гэрээ 3:20) нь Мормоны Номын нэг зорилго юм. Энэ нь Их Эзэний Мормоны Номын олон бошиглогчид өгсөн амлалт дээр яг адил байв (жишээ болгож 1 Нифай 13:34–41; Инос 1:11–18; Хиламан 15:12–13-ыг үзнэ үү). Сүмийн эхэн үеийн гишүүд Америкийн индианчуудыг Мормоны Номын хүмүүсийн үр удам гэж үздэг байв. (Өнөөдөр Сүмийн албан ёсны байр суурийн дагуу, леменчүүд бол “Америкийн индианчуудын үндсэн угсаа болой” [Мормоны Номын оршил]).

Америкийн индианчуудын овгуудын ойролцоо хийсэн Оливерын номлолын тухай илүү дэлгэрэнгүй уншъя гэвэл “A Mission to the Lamanites” (Revelations in Context, 45–49)-ийг үзнэ үү. Энэ номлол Их Эзэн болон түүний ажлын талаар танд юу зааж байна вэ?

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 27:1–2.Бид ариун ёслолоос хүртэхдээ, Аврагчийн бидний төлөө хийсэн золиосыг хэрхэн илүү сайн дурсан санаж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 27:5–14.Бид эдгээр шүлгээс бошиглогчийн тухай юу мэдэж авах вэ? Та эдгээрийн талаар судруудын удирдамжаас илүү ихийг мэдэж авч болно (scriptures.ChurchofJesusChrist.org). Бидэнд тэдний атгадаг түлхүүрүүдээр дамжин ямар адислалууд ирдэг вэ? Эдгээр түлхүүрийн заримын талаар мэдэж авахыг хүсвэл Матай 16:16–19; Сургаал ба Гэрээ 110:11–16-г үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 27:15–18.Гэр бүлийнхэнд тань малгай, хантааз, хормогч, гутал гэх мэт Бурханы хуяг дуулгыг төлөөлөх нэмэлт хувцас өмсөн дайтаж тоглох таалагдаж болох юм. Хуяг дуулга биднийг дайнд хэрхэн хамгаалдаг вэ? Гэр бүлдээ тулгарч байгаа зарим хилэнцэт нөлөөний талаар болон сүнслэг хуяг дуулгыг өмсөхийн тулд хийж болох зарим зүйлийг ярилцаарай. “Put on the Whole Armor of God” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлэх тухай бодож болох юм.

Сургаал ба Гэрээ 28:2–7.Бошиглогчийн дуудлагын талаар бид эдгээр шүлгээс юу сурч авдаг вэ? Гэр бүлийн гишүүд амьд бошиглогчдын өмнө нь өгч байсан захиасуудаас уншиж, энэ зөвлөгөө Есүс Христийг дагахад бидэнд хэрхэн тусалдаг талаар хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 28:11.Бид хэн нэгнийг залруулахын тулд яагаад “ганцаарчлан уулзах нь” чухал байдаг вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Come, Listen to a Prophet’s Voice,” Hymns, д. 21.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг судал. Таны судраас олдог зарчмуудын талаар хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчид юу гэж заасныг унш. Ерөнхий чуулганы сэдвийн индексийг conference.ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшнээс олж харахыг бод.