“3-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 27–28: ‘Бүх зүйлс эмх цэгцэд хийгддэг байх ёстой,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“3-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 27–28,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
3-р сарын 15–21
Сургаал ба Гэрээ 27–28
“Бүх зүйлс эмх цэгцэд хийгддэг байх ёстой”
Сургаал ба Гэрээ 27–28 дээр заасан үнэн таны заадаг хүүхдүүдийн гэрчлэлийг хүчирхэгжүүлнэ. Таныг хүүхдүүдийн хэрэгцээг бодолцож үзэхэд хичээл дээрээ аль үнэнд төвлөрөх хэрэгтэй гэсэн мэдрэмж төрсөн бэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Бошиглогч Иосеф Смитийн зургийг одоогийн бошиглогчийн зургийн хамт үзүүл. Зургууд дээрх хүмүүсийн нэрийг хэлж, бошиглогчдын хийдэг зүйлсийг хуваалцахад хүүхдүүдийг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Ариун ёслол надад Есүс Христийг санахад тусалдаг.
Энэхүү ариун нандин ёслолын үеэр бага насны хүүхдүүд ариун ёслолын ач холбогдлын талаар суралцан, Аврагчийг дурсан санах арга замуудыг олж мэдэх боломжтой.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Есүсийн төлөөлөгчдөдөө ариун ёслолыг түгээж байгаа зургийг хүүхдүүдэд үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 54-ийг үзнэ үү). Аврагчтай хамт ариун ёслолоос хүртэх нь ямар санагдах бол? (Сургаал ба Гэрээ 27:5-ыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 27:2-ын “эцэгт минь дурсан” гэснээс эхлүүлэн уншаад, Есүс биднийг ариун ёслолоос хүртэхдээ юуг дурсан санаасай хэмээн хүссэнийг сонсохыг хүүхдүүдээс хүс.
-
Хүүхдүүдэд талх, усыг болон Аврагчийн зураг үзүүл. Та ариун ёслол бидэнд Есүс Христийг санахад тусалдаг гэдгийг заахдаа хүүхдүүдээр зургуудыг бариул.
-
Ариун ёслолын үеэр Есүсийг дурсан санахын тулд хийж чадах зүйлсээ бодоход хүүхдүүдэд тусал. Тэдний гэр бүлийнхэн нэг нэгнээ бишрэл хүндэтгэлтэй байлгахын тулд юу хийдэг вэ? Аврагчийг дурсан санахад нь туслах зургийг ариун ёслолын үеэр зурахад хүүхдүүдийг урь.
Бурханы хуяг дуулга намайг хамгаалдаг.
Зарлигуудыг сахих нь Бурханы хуяг дуулгыг өмсөхтэй юугаараа адил болохыг ойлгоход нь заадаг хүүхдүүддээ туслах арга замуудыг бод.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хуяг дуулгын зургийг хүүхдүүдэд үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Та Сургаал ба Гэрээ 27:15–18-ыг уншихдаа, зураг дээрээс хуяг дуулгын хэсгүүдийг олоход хүүхдүүдэд тусал. Бурханы хуяг дуулга таныг “муу ёрын өдрийг тэсвэрлэхэд” (15-р шүлэг) хэрхэн тусалсныг хүүхдүүдэд хэл.
-
Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 гарын авлагын Ефесийн тойм дээр Бурханы хуяг дуулгын тухай үйл ажиллагааны хуудас бий. Хуяг дуулгын хэсгүүдийг хайчилж, Сургаал ба Гэрээ 27:15–18-ыг уншихдаа тэдгээрийг хүний дүрсэнд өмсүүлж үзэх боломжийг хүүхдүүдэд олго. Бурханы хуяг дуулгыг өмсөхийн тулд залбирах, зөвийг сонгох, бусдад үйлчлэх зэрэг хийж болох зүйлсээ ойлгоход хүүхдүүдэд тусал.
Бошиглогч Сүмийг удирддаг.
Таны заадаг хүүхдүүд яагаад бидэнд бошиглогч байдгийг мэддэг үү? Сургаал ба Гэрээ 28-ыг ашиглан, бошиглогч нь Сүмийг удирдаж чадах цорын ганц хүн гэдгийг мэдэж авахад тэдэнд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хайрам Пейжийн түүхийг унших юм уу өөрийн үгээр ярьж өг (“14-р бүлэг: Сүмийн бошиглогч ба Сүмд зориулсан илчлэлтүүд,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 56–57-г үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитээр тухайн үед Сүмийг удирдуулахаар шийдсэн хэмээх гэрчлэлээ хуваалц (Сургаал ба Гэрээ 28:2-ыг үзнэ үү). Одоогийн бошиглогчийг өнөө үед Их Эзэн Өөрийн Сүмийг удирдуулахад туслуулахаар дууддаг гэсэн гэрчлэлээ хуваалц.
-
Хүүхдүүдээс “удирдагчийг дага” тоглоомыг тоглохыг хүс. Нэг хүүхэд ангийн урд гарч зогсоод, бусад нь тэр хүүхдийн хийх бүх хөдөлгөөнийг дуурайна. Энэ нь бид яагаад бошиглогчийг дагадаг тухай яриа руу хөтөлж болох юм. Та Есүс Христийн зургийг үзүүлж, бошиглогч Аврагчийг дагадаг бөгөөд Аврагчийн үгсийг хэлдэг учраас бид түүнийг дагадаг гэдгийг онцолж хэл.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Ариун ёслол надад Есүс Христийг санахад тусалдаг.
Сургаал ба Гэрээ 27:1–2 дээрх зарчмуудын талаар суралцах нь таны заадаг хүүхдүүдэд ариун ёслолоос хүртэхийг илүү утга учиртай болгоход хэрхэн тусалдаг вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Аврагч тэднийг ариун ёслолын талаар мэдээсэй хэмээн хүсэх байх гэж бодож байгаа зүйлсээ бичихэд хүүхдүүдийг урь. Шаардлагатай бол тэд Судруудын удирдамжаас “Ариун ёслол” гэсэн хэсгийг уншиж болно (scriptures.ChurchofJesusChrist.org). Бичсэн зарим зүйлээ хуваалцах боломжийг тэдэнд олгож, Сургаал ба Гэрээ 27:1–2-ыг уншаад, жагсаалтдаа нэмэхийг хүс. Жагсаалт дээрх зүйлс нь тэдний ням гараг бүр ариун ёслолоос хүртэх байдалд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Ариун ёслолоос “[Бурханы] алдар суугийн төлөө бүхнээ зориулан” (2-р шүлэг) хүртэх гэдэг нь ямар утгатай талаар бодоход хүүхдүүдэд тусал. Дараахтай адил асуултыг ярилц. Ариун ёслолын үеэр бидний нүд эсвэл оюун бодол төвлөрч болзошгүй ямар ямар анхаарал сарниулах зүйл байдаг вэ? Бид ариун ёслолоос хүртэх үедээ анхаарлаа Есүс Христ дээр төвлөрүүлэхийн тулд юу хийж чадах вэ? Энэ нь бидэнд Түүнийг өдөр тутам дагахад хэрхэн туслах вэ?
Бурханы хуяг дуулга намайг хилэнцийг тэсвэрлэхэд тусалдаг.
Таны заадаг хүүхдүүд амьдралынхаа турш олон хилэнцэт нөлөөтэй учирна. Тэнгэрлэг Эцэг тэдэнд хилэнцийг тэсвэрлэхэд нь туслахыг хүсдэг. Та тэднийг Бурханы хуяг дуулгыг өмсөхөд хэрхэн урам зориг өгч чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 27:15–18-ыг уншаад, дурдагдсан хуяг дуулгын хэсгүүдийг зурахад урь (шаардлагатай бол Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг тэд харж болно). Хуяг дуулгын хэсэг бүрийг дүрслэх үгс бидний эргэн тойрныхоо хилэнцтэй тулалдахын тулд хийх ёстой зүйлсийн талаар юу заадаг вэ (жишээ нь, шударга ёс, итгэл, аврал гэх мэт)?
-
Эргэн тойрныхоо хилэнцийг тэсвэрлэхийн тулд хийж болох зүйлсийнхээ талаар бодоход хүүхдүүдийг урь. Санаж бодсон зүйлээ “Бид өдөр бүр Бурханы хуяг дуулгыг өмсөхдөө …” гэсэн өгүүлбэрт оруулан гүйцээн бичихийг тэднээс хүс. Христэд ирэхийн тулд гаргаж буй хичээл зүтгэл нь Бурханы хуяг дуулгыг өмсөхөд хэрхэн тусалж байгааг ойлгоход тэдэнд тусал.
Тэнгэрлэг Эцэг намайг Ариун Сүнсээр дамжуулан удирддаг.
Сургаал ба Гэрээ 28:1–7, 15 нь хүн бүр Ариун Сүнсээр удирдуулж болох ч Сүмд зориулсан илчлэлт нь үргэлж бошиглогчоор дамжуулан өгөгддөг гэдгийг ойлгоход таны заадаг хүүхдүүдэд тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хайрам Пейж Сүмд зориулсан илчлэлтүүдийг хүлээн авдаг хэмээн мэдэгдэл гаргасан түүхийг ярь (“14-р бүлэг: Сүмийн бошиглогч ба Сүмд зориулсан илчлэлтүүд,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 56–57-г үзнэ үү). Бид Хайрам Пейжийн мэдэгдэлд хэрхэн хариулах вэ? Зарим санааг олж мэдэхийн тулд Сургаал ба Гэрээ 28:1–7, 15-ыг хамтдаа унш.
-
Дараах судруудыг судалж, Ариун Сүнс тэднийг удирдан хөтлөх арга замуудыг жагсаан бичихэд хүүхдүүдэд тусал. Үүнд: Сургаал ба Гэрээ 28:1, 4, 15; Иохан 14:26; Моронай 8:26; 10:4–5. Хэрэгтэй бол тэдэнд хоёр хоёроороо ажиллах боломжийг олго. Ариун Сүнсний бэлэг яагаад их чухал байдаг вэ? Ариун Сүнс таныг хэрхэн хөтлөн удирдсан талаар хуваалц.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангид сурсан зүйлээ гэр бүлийн үдэш дээр зааж болох эсэхээ эцэг эхээсээ асуухад хүүхдүүдийг урь.