Сургаал ба Гэрээнүүд 2021
3-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 29: “Есүс Христ Өөрийнхөө хүмүүсийг цуглуулах болно”


“3-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 29: ‘Есүс Христ Өөрийнхөө хүмүүсийг цуглуулах болно,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“3-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 29,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав

Сөгдөн суугаа хүмүүсийн өмнө зогсож буй Есүс

Өвдөг бүр сөгдөх болно, Ж.Көрк Ричардс

3-р сарын 22–28

Сургаал ба Гэрээ 29

Есүс Христ Өөрийнхөө хүмүүсийг цуглуулах болно

Та заадаг хүүхдүүдээ мэднэ. Тэднийг адислах олон үнэн Сургаал ба Гэрээ 29 дээр бий. 29-р хэсгийг судалж байхдаа Сүнсний өдөөлтийг дагаж, эдгээр үнэнийг хүүхдүүдэд хэрхэн заах талаарх сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Цөөн хүүхдийг гэртээ хувиараа болон гэрийнхэнтэйгээ сайн мэдээнээс суралцдаг зарим арга замаасаа хуваалцахад урихыг бод. Гэртээ энэ долоо хоногт мэдэж авсан зүйлийнхээ талаар гэрчлэлээ хуваалцахад нэг эсвэл түүнээс олон хүүхдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 29:1–2

Есүс Христ дахин ирэхээсээ өмнө Өөрийнхөө хүмүүсийг цуглуулах болно.

Аврагчийн сургаалуудыг хүлээн зөвшөөрч, дагах үед Тэрээр биднийг цуглуулдаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • “Chicks and Hens” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг хүүхдүүдэд үзүүлж байхдаа энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг тэднээр будуул. Хүүхдүүдээс тахиа хэрхэн дэгдээхэйгээ хамгаалдаг талаар олж сонсохыг хүс.

  • Сургаал ба Гэрээ 29:1–2-ыг уншаад, Христ Өөрийнхөө хүмүүсийг “тахиа дэгдээхийнүүдээ цуглуулдаг шиг” цуглуулна гэсэн адилтгалыг жүжигчлэн үзүүл. Нэг хүүхэд тахиа болж, өрөөний нэг буланд зогсоно. Түүнийг “гоог гоог” гэж тахиа шиг дуугарахад бүх хүүхэд түүний дэргэд очно. Хүүхдүүд ээлжлэн тахиа болж болно. Аврагчийн зургийг дээш өргөж бариад, хүүхдүүдийг Түүн рүү ирж цугларахад урь. Биднийг Түүнд цуглуулагдахад Есүс бидэнд хэрхэн тусалдаг талаар хүүхдүүдтэй хуваалц.

    Эм тахиа ба дэгдээхэйнүүд

    Хэдэн удаа, Лиз Лэмон Свиндл

Сургаал ба Гэрээ 29:2–11

Би Аврагчтай уулзахад бэлтгэж чадна.

Хэзээ нэгэн өдөр бидний хүн нэг бүр Есүс Христийн оршихуйд байх болно. Тэрхүү өдөр хаа холын ирээдүйд болох хэдий ч хүүхдүүд энэ нь ямар байх талаар болон хэрхэн бэлтгэхээ бодож байж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хоёр дахь ирэлтийн зургийг хүүхдүүдэд үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 66), Сургаал ба Гэрээ 29:11-ийг уншихад нь хүүхдэд тусал. Зурган дээрээс харж байгаа зүйлийг дүрсэлсэн судрын үг хэллэгийг анзаарахад хүүхдүүдэд тусал. Есүс Христийг дэлхийд дахин ирэх талаар юу гэж боддогоо хүүхдүүдтэй хуваалц.

  • “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46) гэх мэт Хоёр дахь ирэлтийн тухай дууг ангиараа дуул. Аврагчтай уулзахад бэлтгэх болон Түүнтэй үүрд хамт амьдрахын тулд хийж чадах зүйлсийн зургийг хүүхдүүдэд үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулгаас санаа авна уу). Бэлтгэх өөр арга замуудыг Сургаал ба Гэрээ 29:2–10 дээрээс олоход тэдэнд тусал.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 29

Тэнгэрлэг Эцэг надад зориулан авралын төлөвлөгөөг бэлтгэсэн.

Хүүхэд Бурханы авралын төлөвлөгөөг илүү сайн мэдэх тусмаа уг төлөвлөгөөг дагахын тулд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ улам их хөгжүүлж чадна. Төлөвлөгөөний ямар ямар хэсэгт төвлөрөх хэрэгтэй гэсэн мэдрэмж танд төрж байна вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Аялалд явахаар эсвэл үүрэг даалгавар биелүүлэхээр төлөвлөж байсан үеийнхээ талаар жишээ хуваалцахыг хэд хэдэн хүүхдээс хүс. Та мөн дээр нь үйл ажиллагаа бичсэн хуанли эсвэл ямар нэгэн зүйл хийх зааварчилгаа зэрэг төлөвлөгөөний жишээг хуваалцаж болно. Төлөвлөгөө яагаад хэрэгтэй вэ? Тэнгэрлэг Эцэгт бидэнд Өөртэй нь адилхан болох боломжийг олгосон нэгэн төлөвлөгөө бий гэдгийг хүүхдүүдтэй хуваалц.

  • Бурханы төлөвлөгөөг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд дараах нэршлүүдээр пайз хий. Үүнд: Мөнх бус амьдралын өмнөх амьдрал, Бүтээлт, Уналт, дэлхийн амьдрал, Хоёр дахь ирэлт. Нэршил бүрийг тайлбарласны дараа (Сургаал ба Гэрээ 29:9–45-ыг үзнэ үү) пайз бүрийг өөр өөр хүүхдэд өгч, тэднээс Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх тухайн үйл явдлын зөв дарааллаар жагсан зогсохыг хүс. Хүүхэд бүр өөрсдийн пайзны талаар мэддэг зүйлсээ хуваалцаж болно. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар мэдэх нь бидэнд Түүнтэй болон Аврагчтай илүү адил болоход хэрхэн тусалдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

  • Доорх үйл ажиллагаануудаас нэг эсвэл түүнээс олныг ашиглан төлөвлөгөөний талаарх үнэнийг болон тэдгээр нь хэрхэн бидэнд хамаатай болохыг заа. Цөөн хүүхдээс заахад тань туслахаар бэлтгэж ирэхийг хүсэж болно.

    • Сонгох эрх. Тэнгэрлэг Эцэг бидэнд сонгох эрхийн бэлэг буюу сонгох эрх чөлөөг өгсөн бөгөөд бид сонголтынхоо хариуцлагыг үүрдэг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал (Сургаал ба Гэрээ 29:39–40-ийг үзнэ үү). Хүүхэд бүрд хоёр тэмдэг хийж өг. Нэг нь сайн сонголт хийхийг (жишээ нь, инээмсэглэж буй царай) нөгөө нь муу сонголт хийхийг (жишээ нь, урвайж буй царай) төлөөлнө. Сайн ба муу сонголтын жишээг хуваалцаж, зөв тэмдгийг өргөхөд хүүхдүүдийг урь. Есүс Христийг дагах үед ирдэг адислалуудын талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Яагаад Тэнгэрлэг Эцэг бидэнд өөрсдөө сонгох боломжийг олгодог вэ?

    • Зарлигууд. Самбарт зарим зарлигийг жагсаан бичихэд хүүхдүүдийг урь. (Жишээлбэл, Гэтлэл 20:3–17 болон Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 103–115-ыг үзнэ үү.) Яагаад Тэнгэрлэг Эцэг бидэнд зарлигуудыг өгдөг вэ? Бид Сургаал ба Гэрээ 29:35-аас Тэнгэрлэг Эцэгийн зарлигийн талаар юу мэдэж авдаг вэ?

    • Есүс Христийн Цагаатгал. Тэнгэрлэг Эцэг бидэнд буруу сонголт хийсэн үедээ өршөөгдөх арга замыг бэлдэж өгсөн гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Хүүхэд бүрийг Сургаал ба Гэрээ 29:1, 42–43 дээрх шүлгүүдээс нэг нэгийг уншаад, энэ нь Аврагчийн Цагаатгалын талаар юу зааж байгааг хуваалцахыг хүс. Хүүхдүүд олж мэдсэн зүйлээ төрсөн өдрийн дарааллаараа эсвэл намхнаас өндөр хүртэл гэх мэтээр хуваалцах бүтээлч аргыг ол.

Сургаал ба Гэрээ 29:1–2

Есүс Христ дахин ирэхээсээ өмнө Өөрийн хүмүүсийг цуглуулах болно.

Та өөрийн заадаг хүүхдүүдэд Израилын цугларалтад туслахдаа баяртай байхад нь хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 29:1–2-ыг уншаад, Их Эзэн Өөрийгөө юутай харьцуулсныг олж мэдэхэд урь. Энэ харьцуулалтыг уншихдаа хүүхдүүд юу төсөөлж байна вэ? Бид Түүгээр цуглуулагдахын тулд юу хийх ёстой хэмээн Их Эзэн хэлсэн бэ?

  • Цугларалтын талаар баяртай байхад нь хүүхдүүдэд туслах нэг арга бол саяхан Сүмийн гишүүн болсон хэн нэгний түүхийг хуваалцах явдал юм. Жишээ нь, хэн танай гэр бүлд анх Сүмийг танилцуулсан бэ? Хүүхдүүдээс гэр бүлийнхээ хамгийн анхны Сүмийн гишүүний талаар олж мэдээд, түүхээ ангийнхандаа хуваалцахыг урьдчилан хүсэж болно.

  • Аврагчид цуглуулагдахад нь хүмүүст тусалж чадах арга замуудаа жагсаан бичихэд хүүхдүүдийг урь. Жишээлбэл, тэд найзуудаа эсвэл гэр бүлийн гишүүдээ Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаанд юм уу гэр бүлийнхэнтэйгээ хийх гэр бүлийн үдэштээ урьж болох юм.

  • Итгэлийн тунхгийн аравдугаарт Израилын цугларалтын талаар гардаг. Итгэлийн энэ тунхгийг цээжилсэн хүүхэд байна уу? Хэрэв байвал тэднийг ангийнхандаа цээжээр уншиж өгөхөд урь. Байхгүй бол үүнийг цээжлэх зорилго тавихад тэдэнд тусал.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг ангид ойлгож мэдсэн үнэнээ бичиж авахад урь. Энэ үнэнийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахын тулд тэдний хийх цөөн хэдэн зүйлийг асуу.

Заах чадвараа сайжруулах

Анхаарал халамж тавь. Ангийн тань хүүхдүүд суралцах үйл ажиллагаанд хэрхэн хандаж байгаад анхаарал тавь. Хэрэв тэд хөдөлгөөнд ороод эхэлбэл өөр үйл ажиллагаа хийж үзэх юм уу алхах цаг болсон байж болно. Хэрэв та хүүхдүүдийг хичээлийн аль нэгэн хэсэгт оролцож мөн суралцаж байгааг олж харвал цааш үргэлжлүүлэх гэж бүү яараарай.