Сургаал ба Гэрээнүүд 2021
3-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 20–22: “Христийн Сүм өсөж хөгжсөн нь”


“3-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 20–22: ‘Христийн Сүм өсөж хөгжсөн нь,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“3-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 20–22,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Петр Витмерийн гэр

Петр Витмерийн гэр, Ал Раундс

3-р сарын 1–7

Сургаал ба Гэрээ 20–22

“Христийн Сүм өсөж хөгжсөн нь”

Таныг энэ долоо хоногт Сургаал ба Гэрээ 20–22-ыг судлах үед заах санаанууд төрж магадгүй. Та заах нэмэлт санаануудыг энэ тоймоос олж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг үзүүлээд, Сүмийн зохион байгуулалтын талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Тусламж хэрэгтэй бол, “9-р бүлэг: Есүс Христийн Сүм зохион байгуулагдсан нь” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 40–42)-ыг үзнэ үү.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 20–21

Есүс Христийн Сүм сэргээгдсэн.

1830 оны 4-р сарын 6-нд Есүс Христийн сэргээгдсэн Сүмийг зохион байгуулахаар Иосеф Смит, Оливер Каудери хоёр бусдын хамт цугласан. Та заадаг хүүхдүүддээ энэ үйл явдлын ач холбогдлыг ойлгоход хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 21-ийн хэсгийн тойм юм уу Сургаал ба Гэрээний түүхүүд номын 9-р бүлгийг ашиглан, Сүм зохион байгуулагдсан өдөр юу болсныг хүүхдүүдэд товч ярьж өг. Энэ үйл явдлыг сайн ойлгуулахын тулд “Organization of the Church” (ChurchofJesusChrist.org ) видео бичлэгийг үзүүл.

  • Бидэнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм байгаад та яагаад талархаж явдгаа хүүхдүүдэд хэл. Сүмийн гишүүн байх нь биднийг Бурхантай дахин хамт амьдрахад бэлтгэдэг гэдгийг тайлбарла. Тэднийг “Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийнх” гэж хэдэн удаа давтан хэлэхэд эсвэл “Есүс Христийн Сүм” (Хүүхдийн дууны ном, 48) дууг дуулахад тусал.

Сургаал ба Гэрээ 20:37, 71–74

Би баптисм хүртэхээр бэлтгэж байгаа.

Таны заадаг хүүхдүүд баптисм хүртэхээр бэлдэж байгаа. Баптисм хүртэх гэдэг нь юу гэсэн үг болох, үүнд бэлдэхийн тулд юу хийх хэрэгтэйгээ ойлгоход тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Баптисм хүртэж буй хүүхдийн зургийг үзүүлж (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 104-ийг үзнэ үү), зургаас анзаарч харсан зүйлээ хэлэхийг хүүхдүүдээс хүс. Сургаал ба Гэрээ 20:71–74-ийг уншаад, эсвэл дүгнэн яриад, уг зураг эдгээр шүлэгт байгаа зааварчилгаатай хэр таарч байгааг харахад хүүхдүүдэд тусал. Бид Аврагчийн жишээг даган, Түүний зарлигласны дагуу баптисм хүртэх ёстойг гэрчил.

  • Сургаал ба Гэрээ 20:37-г нэгтгэн дүгнэ. Бид энэ шүлгээс баптисм хүртэхийг хүсдэг хүмүүсийн талаар юу мэдэж авч болох вэ? Бусдад үйлчлэх, залбирах зэргээр хүүхдүүдийн баптисмд бэлтгэж болох арга замуудын зургийг харуул.

  • “Намайг баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 53) гэх мэт баптисмын тухай дууг дуулах юм уу “Есүсийн баптисм” (biblevideos.ChurchofJesusChrist.org) бичлэгийг үзнэ үү. Хүүхдүүдийг баптисм хүртэх талаарх мэдрэмжээ хуваалцахад урь.

    3:8

Сургаал ба Гэрээ 20:75–79

Ариун ёслол Есүс Христийг санахад надад тусалдаг.

Та хүүхдүүдэд бид яагаад долоо хоног бүр ариун ёслолоос хүртдэгийг ойлгоход нь хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 20:77-г хүүхдүүдэд уншиж өг. Бид ариун ёслолын талхнаас хүртэхдээ юуг санах ёстойг сонссон үедээ босохыг тэднээс хүс. 79-р шүлэг дээр мөн адил зүйлийг хий. (Бид дарсны оронд ус хэрэглэдэг гэдгийг та онцолж болно.) Бид Есүс Христийг дурсан санадаг гэдгээ хэрхэн харуулах вэ?

  • Амлалт өгөөд, түүнийгээ сахисан тохиолдлынхоо тухай хүүхдүүдэд ярь. Үүнтэй төстэй өөрсдийнхөө түүхийг ярихад тэднийг урь. Бид ариун ёслолоос хүртэхдээ амлалт өгдөг болохыг тайлбарла. Сургаал ба Гэрээ 20:77-г уншаад, бидний хийдэг “үргэлж түүнийг санаж,” “зарлигуудыг дагана” гэсэн амлалтуудыг цохон тэмдэглэ. Хүүхдүүдийг Аврагчийг санаж эсвэл зарлигийг дагаж байсан үеэ хуваалцахад урь.

    Ариун ёслолоос хүртэж буй хүүхдүүд

    Ариун ёслол надад Есүс Христийг бодох талаар сануулдаг.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 20–21

Есүс Христийн Сүм сэргээгдсэн.

Их Эзэний зарлигт дуулгавартай байснаар Иосеф Смит, Оливер Каудери хоёр бусдын хамт 1830 оны 4-р сарын 6-нд Есүс Христийн сэргээгдсэн Сүмийг зохион байгуулжээ. Энэ үйл явдал амьдралыг нь хэрхэн адисалсныг ойлгоход хүүхдүүдэд туслах арга замыг бодож ол.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Санваарын сэргээлт, Мормоны Номын орчуулга гэх мэт ойлгож мэдсэн чухал үйл явдлуудыг хүүхдүүдэд сануул. Яагаад эдгээр үйл явдал Сүм зохион байгуулагдахаас өмнө тохиолдох ёстой байсан бэ?

  • Бидний Сүмд хийдэг, 20-р хэсэгт дүрсэлсэн Бурхан, Есүс Христ хоёрын талаар ойлгож мэдэх, тохинуулах, баптисм хүртээх, ариун ёслолоос хүртэх зэрэг зүйлсийн зургийг үзүүл. Эдгээр зургийг Сургаал ба Гэрээ 20:17–21, 47, 70, 72–74, 75–79 болон 21-р хэсгийн оршил зэрэг судартай тааруулахад хүүхдүүдэд тусал. Бидэнд Сүмийн гишүүдийн хувьд ямар ямар адислал байдаг вэ?

  • Есүс Христийн Сүм,” (Хүүхдийн дууны ном, 48) дууг хамтдаа дуул.

Сургаал ба Гэрээ 20:37, 77, 79

Би баптисм хүртэх үедээ Есүс Христийг дагахаа амласан.

Танай ангийн ихэнх хүүхэд баптисм хүртчихсэн байгаа. Тэдэнд “Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах” гэрээ байгуулсныг нь сануул (Сургаал ба Гэрээ 20:37).

Боломжит үйл ажиллагаанууд

  • Баптисм хүртэхэд ямар санагдсан болон юу болсныг хуваалцахаар бэлдэж ирэхэд цөөн хүүхдийг урь. Тэд мөн ангийнхандаа үзүүлэхээр баптисмын өдрөө авхуулсан зургийг авчирч болох юм. Тэд яагаад баптисм хүртэхээр шийдсэн бэ? Баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авах нь тэднийг хэрхэн адисалсан бэ?

  • Сургаал ба Гэрээ 20:77-г хамтдаа уншаад, ариун ёслолын үеэр бидний өгдөг амлалтуудыг олж тогтоохыг хүүхдүүдээс хүс. Есүс Христийг “үргэлж санахын” тулд өдөр тутам хийж болох зүйлс байдгийг ойлгоход нь хүүхдүүдэд туслахаар нэг хүүхдийг Аврагчийг санахын тулд хийж чадах нэг зүйлээ жүжигчлэн үзүүлэхэд урь. Бусдаас нь уг үйлдлийг таахыг хүс. 77-р шүлэгт цэдэглэснээр, бид Аврагчийг үргэлж санахдаа хэрхэн адислагддаг вэ?

  • Сургаал ба Гэрээ 20:3777-р шүлэгтэй харьцуулж, хоёуланд нь давтагдаж байгаа үг хэллэгийг олоход хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдэд дээр нь нэрийг нь бичсэн ямар нэг зүйл үзүүл (брэндийн нэр, хүний нэр гэх мэт). Уг нэр тухайн зүйлийн талаар бидэнд юу хэлж байна вэ? Сургаал ба Гэрээ 20:37-г уншаад, бид баптисм хүртэхдээ өөрсөд дээрээ хэний нэрийг авдаг болохыг олж мэд. Христийн нэрийг өөрсөд дээрээ авах гэдэг нь ямар утгатай вэ? Бидэнд энэ нэр байгаа учраас бид хэрхэн бодож, үйлдэх ёстой вэ?

Сургаал ба Гэрээ 21:4–6

Би бошиглогчийг дагаснаар адислагддаг.

Та хүүхдүүдэд бошиглогчийг дагадаг хүмүүст амлагдсан эдгээр шүлэгт байгаа адислалуудыг хүлээн авахад хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбар дээр Зарлигууд болон Адислалууд гэж бич. Сургаал ба Гэрээ 21:4–6-г уншаад, Их Эзэний өгсөн зарлигууд болон амласан адислалуудыг олж мэдэхэд хүүхдүүдийг урь. Тэднийг олж мэдсэн зүйлээ самбар дээр бичихэд урь.

  • Одоогийн бошиглогчийн зургийг үзүүлээд, түүнээс ойлгож мэдсэн эсвэл саяхан сонссон зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Хамтдаа Сургаал ба Гэрээ 21:5-ыг yнш. Хүүхдүүдийг бошиглогчийг дагахын тулд хийж чадах зүйлээ бичих юм уу зурахад урь. Бид бошиглогчийг дагасан үедээ Есүс Христийг дагадаг гэсэн гэрчлэлээ хуваалц.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Есүс Христийн сэргээгдсэн Сүмд талархах учир шалтгаанаа жагсаан бичихэд хүүхдүүдийг урь. Жагсаалтаа гэр бүлийнхээ гишүүнтэй эсвэл найзтайгаа хуваалцахад тэднийг урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Сургаалыг заахдаа түүх ашигла. “Түүхүүд нь сайн мэдээ өдөр тутмын амьдралд хэрхэн хамаатай болохыг ойлгоход хүүхдүүдэд тусалдаг. Бага насны хүүхдүүдэд зааж байхдаа, өгүүлж буй түүхэндээ тэднийг үргэлж оролцуулж бай. Жишээ нь, тэд зургийг барьж, үг хэллэгийг давтан хэлж, хэсгүүдээс жүжигчлэн үзүүлж болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 25).