Сургаал ба Гэрээ 2021
Нэмэлт эх сурвалж


“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Зураг
Сүмийн материалаас судалж буй гэр бүл

Нэмэлт эх сурвалж

Эдгээр эх сурвалжийн ихэнхийг Gospel Library аппликэйшн болон ChurchofJesusChrist.or вэбсайтаас олж болно.

Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, Хүүхдийн дууны ном

Ариун нандин хөгжим Сүнсийг урьдаг бөгөөд сургаалыг мартагдашгүй аргаар заадаг. Сүмийн дуулал, Хүүхдийн дууны ном зэрэг номын хэвлэмэл хувилбараас гадна music.ChurchofJesusChrist.org болон Sacred Music аппликэйшн дээрээс олон дуулал, хүүхдийн дууны аудио, видео бичлэгийг олж болно.

Институт, семинарын гарын авлага

Институт, семинарын гарын авлагуудад сударт гардаг зарчим, шастирын сургаалын тайлбар, түүхэн үндэслэл агуулагддаг.

Сүмийн сэтгүүлүүд

Найз, Лиахона сэтгүүлд гардаг түүх, үйл ажиллагаанууд нь Сургаал ба Гэрээнээс таны зааж буй зарчмуудад нэмэлт эх сурвалж болж чадна.

Сайн мэдээний сэдэв

Та сайн мэдээний төрөл бүрийн сэдвийн ерөнхий мэдээлэл, тэдгээртэй холбогдох Ерөнхий чуулганы үгс, нийтлэл, судар, видео бичлэг зэрэг хэрэгтэй эх сурвалжуудын холбоосыг Gospel Topics-оос олж болно. Сайн мэдээний болон түүхийн асуултад өгөх гүн гүнзгий хариултуудыг Gospel Topics Essays-ээс та олж мэдэх болно.

Сургаал ба Гэрээний түүхүүд

Сургаал ба Гэрээний түүхүүд нь хүүхдүүдэд Сургаал ба Гэрээнээс суралцахад нь туслах зураг, энгийн үг хэллэг ашигладаг. Та бас Gospel Library аппликэйшн болон ChurchofJesusChrist.org дээрх Сайн мэдээний хэвлэл мэдээллийн хэрэгслээс эдгээр түүхийн видео бичлэгийг олж болно.

Судрын түүхүүдийн буддаг ном: Сургаал ба Гэрээ

Энэхүү эх сурвалж нь хүүхдүүдийн Сургаал ба Гэрээнээс суралцах арга барилыг сайжруулахаар бүтээгдсэн хуудаснуудыг агуулдаг.

Видео бичлэг ба уран зураг

Уран зураг, видео бичлэг, бусад медиа нь танай гэр бүлд судруудтай холбоотой сургаал, түүхүүдийг төсөөлөн бодоход тусална. Сүмийн мэдээллийн эх сурвалжийн санг үзэхийн тулд ChurchofJesusChrist.org дээрх Сайн мэдээний хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү ор. Эдгээр эх сурвалж нь сайн мэдээний хэвлэл мэдээллийн аппликэйшн дээр байгаа бөгөөд Сайн мэдээний уран зургийн цуглуулгаас олон зураг олж болно.

Агуулга дахь илчлэлтүүд

Агуулга дахь илчлэлтүүд: Сургаал ба Гэрээний хэсгүүдийн арын түүхүүд нь Сургаал ба Гэрээнд агуулагдсан илчлэлтүүдийн эргэн тойрон дахь түүхийн тухай нийтлэлийн цуглуулга юм. Энэхүү эх сурвалжид өгөгдсөн агуулга нь Сургаал ба Гэрээн дэх Их Эзэний үгс эхэн үеийн хожмын үеийн гэгээнтнүүдэд ямар утга учиртай байсныг илүү сайн мэдэхэд тань тусална.

Гэгээнтнүүд

Гэгээнтнүүд нь олон боть Сүмийн шинэ түүхэн өгүүлэмж юм. 1-р боть, Үнэний жишиг, мөн 2-р боть, No Unhallowed Hand нь Сургаал ба Гэрээтэй нэг цаг үеийн Сүмийн түүхийг агуулдаг. Эдгээр түүх нь таны Сургаал ба Гэрээн дээрээс судалсан илчлэлтүүдтэй холбоотой агуулгад гүн ойлголт өгөх боломжтой.

Сүмийн түүхийн сэдвүүд

Сүмийн түүхэн дэх хүмүүс, олдвор, газар зүй, үйл явдлын тухай олон тооны нийтлэлүүдийг ChurchofJesusChrist.org/study/history/topics вэбсайтаас олж болно.

Аврагчийн арга барилаар заах нь

Энэ эх сурвалж Христийн адил заах зарчмуудыг сурч, хэрэгжүүлэхэд тань тусална.

Хэвлэх