“Бага насны хүүхдүүдэд заах нь,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“Бага насны хүүхдүүдэд заах нь,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
Бага насны хүүхдүүдэд заах нь
Танай гэр бүл бага насны хүүхдүүдтэй бол дараах үйл ажиллагаанууд тэдэнд суралцахад нь туслах болно.
-
Түүх сонсох эсвэл жүжигчлэн үзүүлэх. Бага насны хүүхдүүд судруудаас болон таны амьдралаас мөн Сүмийн түүх, сэтгүүл зэргээс түүхүүдийг сонсох дуртай байдаг. Түүхээ ярихдаа тэднийг оролцуулах арга замуудыг эрэлхийл. Тэд зураг эсвэл үзүүлэн барин зогсож, сонсож буй зүйлээ зурж, түүхийн үйл явдлыг жүжигчлэн үзүүлэх юм уу бүр түүх ярихад тусалж ч болно. Хуваалцаж байгаа түүхүүд дээрх сайн мэдээний үнэнийг ойлгож ухаарахад нь хүүхдүүддээ тусал.
-
Судар унших. Бага насны хүүхдүүд тийм ч сайн уншиж чадахгүй байж болох ч та тэднийг судраас суралцахад оролцуулж болно. Та ганцхан шүлэг, түлхүүр үг хэллэг дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байж болох юм. Судрын богино хэллэгийг хэд дахин давтан хэлбэл тэд цээжилж чадна. Тэд Бурханы үгийг сонсоод, Сүнсийг мэдэрнэ.
-
Зураг эсвэл видео бичлэг үзүүлэх. Хүүхдүүддээ сайн мэдээний зарчим юм уу судрын түүхтэй холбоотой зураг харуулах эсвэл видео бичлэг үзүүлэхдээ харж байгаа зүйлээсээ суралцахад нь тус болох асуултуудыг тэдэнд тавь. Жишээлбэл, “Энэ зураг эсвэл бичлэг дээр юу болж байна вэ? Үүнийг үзэхэд та нарт ямар мэдрэмж төрж байна вэ?” гэж асууж болно. Сайн мэдээний номын сан аппликэйшн, Biblevideos.lds.org, medialibrary.lds.org, children.lds.org вэбсайтууд нь зураг, бичлэг олж үзэхэд тохиромжтой эх сурвалжууд юм.
-
Дуулах. Hymns ба Children’s Songbook номон дээрх дуунууд нь сургаалыг үр нөлөөтэй заадаг. Дуунуудын зааж буй захиасыг өөрсдийнхөө амьдралтай адилтгахад хүүхдүүддээ тусал. Жишээ нь, дууны шүлгэн дэх үг, хэллэгийн талаар асуултууд тавьж болно. Танай хүүхдүүд дуулахаас гадна дууны үгийг жүжигчлэн үзүүлж эсвэл өөр бусад үйл ажиллагааг явуулах хооронд ард нь тавьсан хөгжмийг сонсож болно.
-
Хийж бүтээх. Суралцаж байгаа зарчим, түүхүүдтэйгээ холбоотой ямар нэгэн зүйлийг барьж, зурж, будаж болно.
-
Хичээлд үзүүлэн материал ашиглах. Энгийн үзүүлэн материал бүхий хичээл нь ойлгоход хэцүү сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд ойлгуулахад тусалж болно. Үзүүлэнт хичээлийг заахдаа хүүхдүүдээ оролцуулах арга замуудыг хайж ол. Тэд зүгээр нэг үзэж харахаас илүү харилцан үйлддэг үйл ажиллагаанаас илүү ихийг сурна.
-
Дүр бүтээх. Хүүхдүүд бодит амьдралд тулгарч болзошгүй нөхцөл байдлын талаар дүр бүтээхдээ сайн мэдээний зарчмууд тэдний амьдралд хэрхэн хэрэг болдгийг илүү сайн ойлгодог.
-
Үйл ажиллагаануудыг давтах. Бага насны хүүхдүүд аливаа зүйлийг ойлгохын тулд хэд хэдэн удаа сонсох хэрэгтэй байж болно. Түүх, үйл ажиллагаануудыг хэд хэдэн удаа давтахаас бүү эмээ. Жишээлбэл, судрын түүхийг судраас унших, өөрийн үгээр товчилж ярих, бичлэг үзүүлэх, түүхүүдийг уншихдаа хүүхдүүдээрээ туслуулах, түүхийн утгыг жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урих гэх мэт өөр өөр арга замаар хэд хэдэн удаа хуваалцаж болно.