Шинэ Гэрээ 2023
2-р сарын 20–26. Maтай 6–7: “Тэр эрх мэдэлтэй Нэгэний хувьд тэдэнд зааж байв”


“2-р сарын 20–26. Матай 6–7: ‘Тэр эрх мэдэлтэй Нэгэний хувьд тэдэнд зааж байв,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“2-р сарын 20–26. Матай 6–7,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Есүс нуурын эрэг дээр заасан нь

Есүс нуурын эрэг дээр хүмүүст зааж байгаа нь, Жэймс Тиссот

2-р сарын 20–26

Матай 6–7

Матай 6–7: “Тэр эрх мэдэлтэй Нэгэний хувьд тэдэнд зааж байв”

Бид оюун бодолдоо хариултыг нь олохыг хүссэн асуултаа мөн Тэнгэрлэг Эцэгийн биднээс хийгээсэй хэмээн хүсэж байгаа зүйлийг ойлгох чин хүслээр судраас уншихдаа Ариун Сүнсийг бидэнд сүнслэг өдөөлт өгөхөд урьдаг. Та Maтай 6–7-г уншихдаа, эдгээр өдөөлтөд анхаарлаа хандуулаарай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Уулан дээрх номлол нь Христийн шашинтнуудын дунд хамгийн түгээмэл яригддаг. Аврагч уулан дээрх хот, талын сараана цэцэг, хонины арьс нөмөрсөн чоно зэрэг тодорхой дүрслэлүүдээр заасан. Гэвч Уулан дээрх номлол бол сайхан ярихаас хамаагүй илүү гүн утгатай. Аврагчийн шавь нартаа заасан сургаалын хүч бидний амьдралыг өөрчилдөг, ялангуяа биднийг сургаалыг дагаж амьдрах үед өөрчилдөг. Тэгснээр Түүний үгс үгсээс ч илүү; мөн мэргэн хүний байшинтай адил дэлхийн салхи салхилж, үер буухад бат зогсох амьдралын баттай суурь болдог (Maтай 7:24–25-ыг үзнэ үү).

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Матай 6–7

Аврагчийн сургаалаар амьдрах нь Түүнтэй илүү адил болоход надад тусалж чадна.

Уулан дээрх номлолд сайн мэдээний олон зарчим агуулагддаг. Та эдгээр бүлгийг судлахдаа, Их Эзэн таныг юу сураасай хэмээн хүсэж байгааг асуугаарай.

Таны олж болох нэг зарчим бол Бурханы зүйлсийг дэлхийн зүйлсээс дээгүүр тавих хэрэгцээ юм. Maтай 6–7 дээрх Аврагчийн заасан зүйлсээс аль нь бурханлаг зүйлсэд анхаарлаа хандуулахад тань тусалдаг вэ? Та нарт өөр ямар бодол, сэтгэгдэл төрсөн бэ? Та юуг хийхэд сүнслэгээр өдөөгдөж байна вэ? Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэж болно. Жишээлбэл:

Матай 6:1–4

Би хүмүүс миний талаар юу гэж бодож байгаа бол гэдгээс илүү Бурхан миний талаар юу гэж бодож байгаа бол гэдэгт санаа тавихыг хүсдэг.

Матай 6–7-ийн өөр нэг зарчим бол залбирал юм. Залбирлаа дүгнэн бодоход цаг гарга. Та өөрийгөө залбирлаар дамжуулан Бурхантай илүү ойр болох хүчин чармайлтыг хэр гаргаж байна гэж бодож байна вэ? Матай 6–7-д ямар сургаал таныг залбирлаа сайжруулахад сүнслэгээр өдөөж байна вэ? Та хүлээн авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Жишээлбэл:

Матай 6:9

Би залбирахдаа Тэнгэрлэг Эцэгийн нэрийг хүндэтгэлтэй хэрэглэхийг хүсэж байна.

Матай 6:10

Би залбирахдаа Их Эзэний хүсэл биелэгдэг хэмээн өөрийнхөө хүслийг илэрхийлж чадна.

Та Уулан дээрх номлолыг өөрт хамааралтай захиас эсвэл өөр нэг нийтлэг зарчмыг олж харахын тулд уншиж болно. Олж мэдсэн зүйл, бодол сэтгэгдлээ судлах тэмдэглэл дээрээ бич.

Гэр бүлээрээ залбирч байгаа нь

Би залбирлаар дамжуулан Бурханд ойртож чадна.

Матай 6:7

Залбирахдаа “утгагүй хоосон давтах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Хүмүүс “утгагүй хоосон давтах” гэдгийг ихэвчлэн нэг үгээ ахин дахин давтахыг хэлж байна гэж боддог. Гэсэн хэдий ч хоосон гэдэг үгээр ямар ч үнэ цэнгүй зүйлийг дүрсэлж болдог. Залбиралдаа “утгагүй хоосон давтах” нь чин сэтгэл, үнэн хүсэлгүйгээр залбирч байна гэсэн үг юм (Aлма 31:12–23-ыг үзнэ үү).

Матай 7:1–5

Би зөв шударгаар шүүж чадна.

Матай 7:1-д Аврагч бидэнд хэзээ ч шүүж болохгүй тухай заасан мэт санагдаж болох ч бусад сударт (мөн энэ бүлгийн бусад шүлэгт) Тэр бидэнд хэрхэн шүүх тухай удирдамж өгсөн. Хэрэв энэ нь ойлгомжгүй санагдаж байвал Иосеф Смитийн Орчуулгын энэ шүлэг тус болно. “Та нар шүүгдэхгүйн тулд шударга бусаар бүү шүү. Харин зөв шударгаар шүү” (Матай 7:1, зүүлт тайлбар a). Та Maтай 7:1–5 болон энэ бүлгийн бусад шүлгээс “зөв шударгаар шүүх” тухай мэдэж авахад тус болох юуг олж мэдсэн бэ?

Мөн Gospel Topics дахь “Judging Others”-ийг topics.ChurchofJesusChrist.org-оос; Линн Ж.Роббинсын “Зөв шударга Шүүгч” хэлсэн үгийг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 89–92-оос үзнэ үү.

Матай 7:21–23

Би Есүс Христийн тааллын дагуу үйлдсэнээр Түүнийг таньж мэднэ.

Матай 7:23 дээрх “Би та нарыг огт танихгүй юм байна” хэмээх хэллэгийг Иосеф Смитийн Орчуулга дээр “Та нар Намайг огт танихгүй байсан” (Матай 7:23, зүүлт тайлбар a) гэж өөрчилсөн. Энэ өөрчлөлт нь 21–22-р шүлэгт Их Эзэний Өөрийнх нь хүслийг гүйцэлдүүлэх тухай заасан зүйлсийг илүү сайн ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ? Та Их Эзэнийг хэр сайн мэддэг гэж боддог вэ? Та Түүнийг илүү сайн мэдэхийн тулд юу хийж болох вэ?

Дэвид А.Бэднарын “Хэрэв та нар Намайг мэдсэн бол” хэлсэн үгийг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 97–101-ээс үзнэ үү.

Maтай 7:24–27

Аврагчийн сургаалуудыг дагах нь миний амьдралыг бат бөх суурьтай болгодог.

Сайн мэдээг дагаж амьдарсан ч бидний амьдралын саад тотгор арилдаггүй. Матай 7:24–27 дээрх Аврагчийн хуваалцсан сургаалт зүйрлэл дээрх хоёр байшин яг адилхан шуурганд өртдөг ч нэг нь шуургыг өнгөрөөж чадсан. Аврагчийн сургаалыг дагаж амьдарснаар та хэрхэн бат бөх суурьтай болсон бэ? “Хадан дээр байшингаа” барьсаар байхын тулд юу хийх хэрэгтэй гэж та бодож байна вэ? (24-р шүлгийг үзнэ үү).

Мөн Хиламан 5:12-ыг үзнэ үү.

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Матай 6–7.    Шаардлагатай гэж үзвэл, энэ үйл ажиллагааг хэдэн өдрийн турш хийж гүйцэтгэж болох юм.

2:19
4:33

Maтай 6:5–13.Бид Аврагчийн залбирсан аргаас залбирлын тухай юу сурч мэдэж болох вэ? Бид хэрхэн хувийн болон гэр бүлийн залбирлаа сайжруулахад Түүний залбирлыг жишээ болгон ашиглаж болох вэ? (Мөн Лук 11:1–13-ыг үзнэ үү.) Хэрэв та бага насны хүүхдүүдтэй бол хамтдаа залбирах дадлага хийж болно.

Maтай 6:33.“Эхлээд Бурханы хаанчлалыг … хайгтун” гэдэг нь ямар утгатай вэ? Бид үүнийг хувиараа болон гэр бүлээрээ хэрхэн дагаж байгаа вэ?

Maтай 7:1–5.Эдгээр шүлгэн дээрх сургаалыг төсөөлж бодохын тулд танай гэр бүл үртэс (жижиг мод) болон дүнз (том мод) олж авч болно. Энэ хоёрыг харьцуулах нь бусдыг шүүх талаар бидэнд юу зааж байна вэ? Хэрэв энэ сэдвийг дэлгэрэнгүй судалъя гэвэл “Judging Others” (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org) дээрх зарим эх сурвалжийг ашиглаж болно.

Матай 7:24–27.Мэргэн хүн, мунхаг хүн хоёрын тухай Аврагчийн зүйрлэлийг илүү сайн ойлгоход нь гэр бүлдээ туслахын тулд тэднээр элсэн дээр болон чулуун дээр ус асгуулж болно. Бид сүнслэг сууриа чулуун дээр хэрхэн тавьж чадах вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Мэргэн, мунхаг хоёр,” Хүүхдийн дууны ном, 132.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Ойлголтоо хуваалц. Хувиараа судалсан зарчмуудынхаа талаар ярилцах нь бусдад заах сайн арга байхаас гадна уншсан зүйлийнхээ талаарх ойлголтыг хөгжүүлэхэд тусалдаг. Энэ долоо хоногт гэр бүлтэйгээ эсвэл Сүмийн ангид сурсан зарчмаа хуваалцахыг хичээ.

Есүс Христ залбирсан нь

Би Таны төлөө залбирсан, Дэл Парсон