Хуучин Гэрээ 2022
5-р сарын 30-аас 6-р сарын 5. Шүүгчид 2–4; 6–8; 13–16: “ЭЗЭН нэгэн чөлөөлөгчийг босгон гаргасан”


“5-р сарын 30-ээс 5-р сарын 6. Шүүгчид 2–4; 6–8; 13–16: ‘ЭЗЭН нэгэн чөлөөлөгчийг босгон гаргасан,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“5-р сарын 30-аас 6-р сарын 5. Шүүгчид 2–4; 6–8; 13–16,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Дебора их цэрэгтэй байгаа нь

Дебора Израилын их цэргийг удирдаж байгааг дүрсэлсэн зураг, © Lifeway Collection/licensed from goodsalt.com

5-р сарын 30-аас 6-р сарын 5

Шүүгчид 2–4; 6–8; 13–16

“ЭЗЭН нэгэн чөлөөлөгчийг босгон гаргасан”

Судрууд Есүс Христийн тухай гэрчилдэг. Шүүгчид номоос уншсан түүхүүд хэрхэн таныг Түүнтэй ойр байхад тусалдаг тухай тунгаан бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Алдаа гаргаж, үүндээ харамсаж, наманчлан, замаа өөрчлөх шийдвэр гаргах ямар байдгийг бид бүгдээрээ мэднэ. Харин зарим тохиолдолд бид өмнө нь гаргасан шийдвэрээ умартдаг бөгөөд уруу таталттай нүүр тулгарахдаа нөгөө л алдаагаа гаргаж байгаагаа олж хардаг. Энэхүү эмгэнэлт загварыг Шүүгчид номд дүрсэлсэн израилчуудад тохиолдсон үйл явдлаас олонтоо харж болно. Тухайн газар нутгаас хөөж гаргах ёстой байсан канаанчуудын итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн зан үйлийн нөлөөнд автсан израилчууд Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ зөрчиж, Түүнийг шүтэн бишрэхээ больсон байв. Үр дүнд нь тэд Түүний хамгаалалтаас мултарч, боолчлогджээ. Гэсэн хэдий ч ийм тохиолдол бүрд Их Эзэн тэдэнд наманчлах боломж олгон, “шүүгч” хэмээн нэрлэдэг чөлөөлөгч буюу цэргийн удирдагчийг босгон гаргадаг байв. Шүүгчид номон дээрх бүх шүүгч зөв шударга байгаагүй ч зарим нь Израилын хүүхдүүдийг чөлөөлж, Их Эзэнтэй тогтоосон гэрээт харилцаанд нь эргүүлэн оруулахад агуу итгэлээ харуулсан. Эдгээр түүх юу ч биднийг Есүс Христээс холдуулсан бай, Тэрээр Израилын Гэтэлгэгч бөгөөд үргэлж биднийг чөлөөлж, Өөрт нь эргэж ирэхэд хүлээн авахад бэлэн байдаг гэдгийг сануулдаг.

Шүүгчид номын талаарх тоймыг үзэхийн тулд Bible Dictionary дэх “Judges, book of” хэсгийг уншина уу.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Шүүгчид 2:1–19; 4:1–16

Их Эзэн намайг төөрөлдөх үед чөлөөлөгдөх боломж олгодог.

Шүүгчид ном бидэнд Их Эзэний хүчийг өөрсдийн амьдралд мэдэрсэн ч унах боломжтой гэсэн сэрэмжлүүлэг өгдөг. Их Эзэн эргэн ирэх боломж олгодог тул энэ ном нь мөн холдон явсан хүмүүст урам зориг өгдөг. Жишээлбэл, Шүүгчид 2:1–19-ийг уншихдаа израилчуудыг Их Эзэнээс холдуулахад хүргэсэн үйлдлүүдийг мөн Их Эзэн хэрхэн тэднийг чөлөөлснийг олж мэднэ үү. Эдгээр шүлэгт Их Эзэний тухай юуг танд зааж байна вэ? Та Түүнд илүү тууштай, итгэлтэй хэвээр байхын тулд юу хийж болох вэ?

Шүүгчид номын туршид та дуулгаваргүй байдал, уй гашуу, чөлөөлөлт зэрэг ахин дахин давтагдаж байгаа хэв загварыг олж харна (ялангуяа 3, 4, 613-р бүлгийг үзнэ үү). Шүүгчид номыг уншихдаа, шүүгчид Израилыг чөлөөлөхийн тулд юу хийсэн мөн чөлөөлөгдөх хэрэг гарахад Аврагч хэрхэн танд тусалдаг тухай тунгаан бод.

Израилыг чөлөөлөгдөхөд тусалсан хүний нэгэн томоохон жишээ бол Дебора юм. Шүүгчид 4:1–16-аас түүний талаар уншаад, тэр эргэн тойрныхоо хүмүүст хэрхэн нөлөөлж байсныг анхаар. Деборагийн ямар үг, үйлдэл Их Эзэнд итгэдгийг нь харуулдаг вэ? 14-р шүлэгт Дебора “ЭЗЭН Өөрөө чиний өмнө явна” гэж хэлсэн нь ямар утгатай гэж та бодож байна вэ?

Мөн Алма 7:13; Сургаал ба Гэрээ 84:87–88-ыг үзнэ үү.

Шүүгчид 2:13

Баал, Ашторэт хоёр хэн байсан бэ?

Баал бол канаанчуудын салхи шуурганы бурхан, харин Ашторэт бол үржил шимийн эмэгтэй бурхан байжээ. Энэ хоёр бурхныг шүтэн биширдэг байсан нь канаанчуудын хувьд газар нутгийн үр шим болон хүмүүсийн үр төлөө үлдээх чадвар ямар чухал байсныг тодотгодог. Бэлгийн харьцааны зохисгүй байдал, хүүхдүүдээр тахил өргөдөг байсан явдал зэрэг энэ хоёрыг болон бусад хуурамч бурхныг шүтэн биширдэг байсан арга зам нь Их Эзэнийг доромжилж байгаа хэрэг байв.

Шүүгчид 6–8

Намайг Их Эзэний арга замд итгэж найдахад Тэрээр гайхамшгийг бүтээдэг.

Их Эзэний гайхамшгийг өөрсдийн амьдралд хүлээн авахын тулд Түүний зам байж боломгүй мэт санагдаж байсан ч бид Түүний арга замд итгэж найдах ёстой. Шүүгчид 6–8 дахь Гидеоны түүх үүний нэгэн сайхан жишээ юм. Гидеоны их цэрэг мидианитчуудыг ялахад Их Эзэн хэрхэн хүлээж байгаагүй гайхамшгийг харуулсан бэ? Их Эзэн үүгээр танд юу заахыг хичээж байна вэ? Их Эзэн Өөрийн ажлыг төсөөлж ч байгаагүй арга замаар хийж байхыг та хэрхэн харж байсан бэ?

Мөн Russell M. Nelson, “With God Nothing Shall Be Impossible,” Ensign, May 1988, 33–35-ыг үзнэ үү.

Шүүгчид 13–16

Бурхантай байгуулсан гэрээндээ үнэнч байснаар би хүч чадлыг олж авдаг.

Самсон назирчуудтай холбоотой гэрээнүүд зэрэг Бурхантай байгуулсан гэрээнүүдээ зөрчсөн тул биеийн болон сүнслэг хүч чадлынхаа аль алиныг алдсан юм (назирчуудын талаарх мэдээллийг Тооллого 6:1–6; Шүүгчид 13:7-оос үзнэ үү). Шүүгчид 13–16 дахь Самсоны түүхийг уншихдаа байгуулсан гэрээнүүдээ нэг бүрчлэн тунгаан бод. Та тэдгээр гэрээгээ сахиснаар хүч чадлаар адислагдаж байсан уу? Самсоны түүхээс сурсан ямар зүйл таныг Бурхантай байгуулсан гэрээндээ үнэнч байхад сүнслэгээр өдөөсөн бэ?

Самсон багануудыг түлхэж байгаа нь

Самсон багануудыг унагаж байгаа нь, Жэймс Тиссот болон бусад зураач

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Шүүгчид 2:10.Иошуаг нас барснаас хойш дараагийн үеийн израилчууд “ЭЗЭНийг ч мэдэхгүй” болжээ. Гэр бүлийнхэн тань Их Эзэнийг хэрхэн мэддэг талаар мөн тэдний “төлөө үйлдсэн Түүний үйлсүүдийн” талаар тэдэнтэй ярилц. Та энэ мэдлэгийг хойч үеийнхэндээ дамжуулан үлдээхийн тулд юу хийх вэ?

Шүүгчид 3:7–10.Эдгээр шүлэгт Шүүгчид номын туршид байнга гардаг үйл явдлын загварыг тоймлосон. Гэр бүлийнхэн тань эдгээр шүлгийг уншиж байхдаа юу Израилыг Их Эзэнээс холдоход хүргэснийг мөн Их Эзэн тэднийг чөлөөлөхийн тулд юу хийснийг тодорхойлж болно. Юу биднийг Их Эзэнийг мартахад хүргэж болох вэ? Тэр биднийг чөлөөлж чадах уу? Бид хэрхэн Түүнд илүү тууштай итгэлтэй байж болох вэ?

Шүүгчид 6:13–16, 25–30.Хэдийгээр Гидеоны үйлдлийг хүмүүс сайшаагаагүй ч тэрээр зоригтой байж, Их Эзэнийг дуулгавартай дагасан. Бусад хүнтэй санал нийлэхгүй байж болох ямар зүйлсийг Их Эзэн биднээс хий хэмээн хүссэн бэ? 13–16-р шүлэг дэх Их Эзэний Гидеонд хэлсэн үгс хэрхэн зөвийг хийхэд биднийг сүнслэгээр өдөөж болох вэ?

Шүүгчид 7.Энэ бүлэгт өгүүлсэн Гидеоны их цэрэгт тохиолдсон үйл явдлаас суралцахын тулд дүрд тоглох эсвэл өөр бусад бүтээлч үйл ажиллагааг ашиглан гэр бүлийнхэндээ тусал. Энэ бүлэг дэх Их Эзэний үгс (жишээлбэл, 2, 15-р шүлгийг үзнэ үү) бидний амьдралд хэрхэн хамаатай вэ?

Шүүгчид 13:5.Бидний гэрээ бидэнд хүч чадал өгдөгтэй адил Их Эзэнтэй байгуулсан Самсоны гэрээ түүнд хүч чадал өгсөн. Танай гэр бүлийнхэнд биеийн тамираар хичээллэх тухай мөн дасгал сургуулилт биднийг хэрхэн хүчтэй болгодог талаар ярилцах нь таалагдаж болно. Юу хийвэл биднийг сүнслэг байдлын хувьд хүчтэй болоход туслах вэ? Гэр бүлийн тань гишүүд Мозая 18:8–10; Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг уншиж, зарим нэгэн санаа авч болно. Гэрээгээ сахих нь бидэнд хэрхэн сүнслэг хүч өгдөг вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Санал болгох дуу: “Израилын Цагаатгагч,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, д. 5.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Ойлгож мэдсэн зүйлээ хэрэгжүүл. Судлах явцдаа сурч мэдсэн зүйлээ амьдралд хэрхэн хэрэгжүүлж болохоо өөрөөсөө асуугаад, үүнийхээ дагуу үйлд. Сүнсний удирдамжид өөрийгөө даатга. (Аврагчийн арга барилаар заах нь, 35-ыг үзнэ үү.)

Гидеон ба их цэрэг

Гидеоны их цэрэг, Даниэл А.Льюис