Хуучин Гэрээ 2022
6-р сарын 20–26. 2 Самуел 5–7; 11–12; 1 Хаад 3; 8; 11: “Чиний хаанчлал өнө мөнхөд үргэлжилнэ”


“6-р сарын 20–26. 2 Самуел 5–7; 11–12; 1 Хаад 3; 8; 11: ‘Чиний хаанчлал өнө мөнхөд үргэлжилнэ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“6-р сарын 20–26. 2 Самуел 5–7; 11–12; 1 Хаад 3; 8; 11,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Хаан Давид ширээндээ сууж байгаа нь

Хаан Давид хаан ширээнд суусан нь, Жэрри Майлс Харстон

6-р сарын 20–26

2 Самуел 5–7; 11–12; 1 Хаад 3; 8; 11

“Чиний хаанчлал өнө мөнхөд үргэлжилнэ”

“Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхүйд тустай” (2 Tимот 3:16).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хаан Давидын хаанчлал эхэндээ ихээхэн найдвар төрүүлж байсан. Гуйвшгүй итгэлээрээ Голиатыг ялсан нь домогт үйл явдал байв. Хааны хувьд тэрээр Иерусалимыг нийслэл хотоо болгож, Израилыг нэгтгэж чадсан юм (2 Самуел 5-ыг үзнэ үү). Хаант улс урьд нь хэзээ ч ийм хүчирхэг байсангүй. Гэсэн ч Давид уруу татагдаж, сүнслэг хүчээ алджээ.

Давидын хүү Соломоны хаанчлал мөн л маш их найдвар төрүүлж байсан. Тэрээр бурханлагаар хүлээн авсан мэргэн ухаан, ялган таних чадвараараа домог болж байв. Хааны хувьд тэр Израилын хилийг тэлж, Их Эзэнд зориулан сүрлэг ариун сүм барьж босгосон байлаа. Хаант улс урьд нь хэзээ ч ийм хүчирхэг байсангүй. Гэсэн ч Соломон мунхаг ухаандаа хөтлөгдөн, сэтгэл зүрхээ өөр бурхдад өгчээ.

Бид эдгээр эмгэнэлт түүхээс юу сурч болох вэ? Бидний сүнслэг хүч өмнөх туршлагаас маань биш, өнөөдрийн сонголтоос маань шалтгаална гэсэн сургамжийг авч болох юм. Бидний хүч, эр зориг, мэргэн ухаан биднийг аврахгүй, харин Их Эзэний хүч, эр зориг, мэргэн ухаан биднийг аварна гэдгийг бид эдгээр түүхээс харж болно. Эдгээр түүх нь Израилын төдийгүй бидний жинхэнэ найдвар бол Давид, Соломон эсвэл өөр ямар нэгэн мөнх бус хаан биш, харин “[Өөр] луу [нь] дахин эргэх” тохиолдолд “Өөрийн ард түм[ний] нүглийг ууч[лах]” (1 Хаад 8:33–34) “Давидын [өөр] удам,” Есүс Христ (Матай 1:1), Мөнхийн Хаан юм гэдгийг харуулдаг.

1 Самуел, 1 Хаад зэрэг номын тоймыг үзэхийн тулд Bible Dictionary дэх “Samuel, books of,” “Kings, books of”-ыг уншина уу.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

2 Самуел 5:17–25

Их Эзэн надад удирдамж заавар өгч чадна.

Давид Израилыг нэгтгэснийхээ дараа (2 Самуел 5:1–5-ыг үзнэ үү) ард түмнээ филистинчүүдээс хамгаалах хэрэгтэй болсон. 2 Самуел 5:17–25-ыг уншиж байхдаа Давидын үлгэр жишээ тулгарч буй сорилт бэрхшээлд тань хэрхэн тусалж болох талаар эргэцүүлэн бодно уу (мөн 1 Самуел 23:2, 10–11; 30:8; 2 Самуел 2:1-ийг үзнэ үү). Та Их Эзэний удирдамж зааврыг өөрийн амьдралд хэрхэн эрэлхийлж байна вэ? Та хүлээн авсан илчлэлтийнхээ дагуу үйлдсэнээр хэрхэн адислагдсан бэ?

Мөн 1 Шастир 12-ыг болон Ричард Г.Скоттын “Хувийн амьдралдаа илчлэлт, Сүнсний удирдамжийг хэрхэн авах вэ” хэлсэн үгийг 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 50–53-аас үзнэ үү.

2 Самуел 7

Их Эзэний Давидад амласан тэр “өргөө” юу байсан бэ?

Давидыг Их Эзэнд зориулан өргөө буюу ариун сүм барихыг санал болгоход (2 Самуел 7:1–3-ыг үзнэ үү) үнэндээ Давидын үр барина хэмээн Их Эзэн хариулжээ (12–15-р шүлгийг мөн 1 Шастир 17:1–15-ыг үзнэ үү). Их Эзэн мөн үүний хариуд Давидад “өргөө” барьж өгөх буюу үр удмыг нь үлдээнэ мөн хаан ширээ нь мөнхөд үргэлжлэх болно хэмээн хэлсэн (2 Самуел 7:11, 16, 25–29; Дуулал 89:3–4, 35–37-г үзнэ үү). Энэхүү амлалт Давидын удам байсан бидний Мөнхийн Хаан Есүс Христээр дамжин гүйцэлдсэн юм (Матай 1:1; Лук 1:32–33; Иохан 18:33–37-г үзнэ үү).

2 Самуел 11; 12:1–14

Би нүглээс үргэлж сэрэмжлэх ёстой.

Давид “хааны өргөөний дээвэр дээгүүр алхалж” байхдаа “угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс хар[ах]” (2 Самуел 11:2) үед өмнөх итгэлтэй байдал нь түүнийг уруу таталтаас хамгаалаагүй юм. Та түүнд тохиолдсон үйл явдлаас ямар сургамж авч болохоо эргэцүүлэн бодно уу. Энэ түүхийг судлахад дараахтай адил асуултууд танд тусалж болох юм. Үүнд:

  • Давидын ямар сонголт түүнийг нүгэлт зам руу улам их түлхсэн бэ? Тэр үүний оронд ямар зөв шударга сонголтыг хийж болох байсан бэ?

  • Дайсан таны хувийн амьдрал дахь нүгэлт зам руу таныг хөтлөхийг хэрхэн хичээж болох вэ? Эргэж хамгаалалтад орохын тулд та одоо ямар ямар сонголтыг хийж болох вэ?

Мөн 2 Нифай 28:20–24-ийг болон “To Look Upon” (видео бичлэг)-ийг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

2:3

1 Хаад 3:1–15

Ялган таних бэлэг нь зөв, бурууг ялгаж салгахад надад тусалдаг.

Хэрэв Их Эзэн танд “Би чамд юу өгөх вэ? Надаас гуйгтун” (1 Хаад 3:5) хэмээн хэлсэн бол та Түүнээс юу гуйх байсан бэ? Соломоны хүсэлтийн юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Яагаад “ойлгох зүрх, сайн мууг ялгаж салгах ухаан” (9 -р шүлэг) үнэтэй бэлэг болох талаар тунгаан бод. Та энэ бэлгийг хүлээн авахын тулд юу хийж болох вэ?

Мөн 2 Шастир 1; Моронай 7:12–19-ийг болон David A. Bednar, “Quick to Observe,” Ensign, Dec. 2006, 30–36-г үзнэ үү.

1 Хаад 8:12–61

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм.

Олон зуун жилийн турш Бурханы оршихуйг Мосегийн барьсан зөөдөг асар төлөөлж байсан. Хэдийгээр Давид Бурханд зориулан байнгын оршин суух газар барихыг хүссэн ч Бурхан Их Эзэний өргөөг барихын тулд оронд нь Давидын хүү Соломоныг сонгожээ. Соломоны залбирлыг болон ариун сүмийг барьж дууссаныхаа дараа ард түмэндээ хандан хэлсэн түүний үгийг уншихдаа, тэрээр Их Эзэний тухай болон Түүний өргөөний талаар ямар бодолтой байсныг анзаарна уу. Та бас Соломоны залбиралдаа хүссэн адислалуудыг жагсаан бичиж болно. Та эдгээр адислалаас юу олж харсан бэ? Өнөөдөр бид Их Эзэний өргөөнд хэрхэн адислагддаг вэ?

Мөн 2 Шастир 6-г үзнэ үү.

Колумбын Барранкилла ариун сүм

Колумбын Барранкилла ариун сүм

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

2 Самуел 5:19, 23.Бид хэзээ Их Эзэнээс удирдамж, заавар “лавлан асууж” байсан бэ? Тэрээр бидэнд хэрхэн хариулсан бэ?

2 Самуел 7:16.Их Эзэн Давидад “Чиний хаан ширээ мөнхөд тогтоно” гэж хэлэхдээ Давидын удмаас төрж, мөнхөд хаанчлах ирээдүйн хааныг буюу Есүс Христийг хэлж байсан юм. Мөнхийн Хаан тань Есүс Христ гэдэгт яагаад талархдаг талаараа ярилцах зуур гараараа титэм хийх нь гэр бүлийнхэнд тань таалагдаж болох юм.

2 Самуел 11.Давидын эмгэнэлт нүглийн талаар унших нь порнограф, бохир бодол, ёс бус байдлын талаар ярилцах сайхан боломж байж болох юм. Дараах эх сурвалжууд ярилцлагад тань тус болж болно. Үүнд: Лиахона сэтгүүлийн 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы дугаар, порнографын талаар хандсан Сүмийн материалууд (ChurchofJesusChrist.org/addressing-pornography) мөн “What Should I Do When I See Pornography?,” “Watch Your Step” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгүүд зэрэг юм. Гэр бүлийн гишүүд порнографт уруу татагдах үед хэрхэх талаар төлөвлөгөө гаргаж болно.

5:59
2:35

1 Хаад 11:9–11.Бидний зүрх сэтгэлийг Их Эзэнээс холдуулж болох “өөр бурх[дын]” (10-р шүлэг) зарим нь юу байж болох вэ? Бид хэрхэн зүрх сэтгэлээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт төвлөрүүлж чадах вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “More Holiness Give Me,” Hymns, no. 131.

Заах чадвараа сайжруулах

Гэр бүлийг тань адислах зарчмууд дээр анхаарлаа төвлөрүүл. Та Бурханы үгийг залбирч судалж байхдаа “Манай гэр бүлд чухал ач холбогдолтой байж болох юуг би эндээс олж болох вэ?” хэмээн өөрөөсөө асуугаарай (Аврагчийн арга барилаар заах нь, 17-г үзнэ үү).

Соломоны ариун сүм

Соломоны ариун сүмийг дүрсэлсэн зураг, Сэм Лоулор