Хуучин Гэрээ 2022
7-р сарын 18–24. Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8: “Би агуу ажил хийж байгаа”


“7-р сарын 18–24. Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8: ‘Би агуу ажил хийж байгаа,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“7-р сарын 18–24. Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зеруббабелын ариун сүм

Зеруббабелын ариун сүмийг дүрсэлсэн зураг, Сам Лоулор

7-р сарын 18–24

Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8

“Би агуу ажил хийж байгаа”

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон ийн заасан. “Бурханы үг нь … гэгээнтнүүдийг нүгэл хилэнцийг эсэргүүцэж, сайн бүхнийг мөрдлөг болгон, энэ амьдралд баяр баясгаланг олоход нь Сүнсээр бэхжүүлэх хүчтэй юм” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 118).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Еврейчүүд Вавилонд боолчлогдон очоод бараг 70 жил болсон байв. Тэд Иерусалимыг болон ариун сүмээ алдаж, ихэнх нь Бурханы хуулийг үнэнчээр дагахаа мартжээ. Гэвч Бурхан тэднийг мартсангүй. Үнэндээ Тэрээр Өөрийн бошиглогчоор дамжуулан “Та нарыг энэ газарт буцааж авчрахын тулд Би та нар дээр ирж, сайн үгээ та нарт биелүүлнэ” (Иеремиа 29:10) хэмээн тунхагласан. Энэ бошиглолын дагуу Их Эзэн еврейчүүдийг эргүүлэн авчирч, өөрийн хүмүүсийн төлөө “агуу ажл[ыг]” (Нехемиа 6:3) гүйцэлдүүлэх үйлчлэгчдийг босгосон. Эдгээр үйлчлэгчийн дунд Их Эзэний өргөөг дахин барьж босгох ажлыг хариуцаж байсан Зеруббабел гэгч захирагч, хүмүүсийн зүрх сэтгэлийг Их Эзэний хуульд хандуулж чадсан тахилч гүүш Езра, Иерусалимыг тойруулан хамгаалалтын хэрэм барих ажлыг удирдан явуулж байсан Иудагийн сүүлчийн захирагч Нехемиа нар байв. Мэдээж тэд эсэргүүцэлтэй тулгарсан ч бодож ч байгаагүй газраасаа тусламж дэмжлэг авчээ. Бид ч гэсэн агуу ажил гүйцэлдүүлж байгаа тул энэ үйл явдал биднийг сэнхрүүлж, сүнслэгээр өдөөж болох юм. Бидний ажил ч гэсэн тэднийхтэй адил Их Эзэний өргөө, Түүний хууль, Түүнээс авдаг сүнслэг хамгаалалттай холбоотой.

Езра, Нехемиа номын тоймыг Bible Dictionary дэх “Ezra,” “Nehemiah” хэсгүүдийг уншина уу.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Езра 1

Их Эзэн Өөрийн зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд хүмүүсийг сүнслэгээр өдөөдөг.

Вавилоныг эзэлсний дараа Персийн хаан Сириус Их Эзэнээр өдөөгдөн, хэсэг еврейчүүдийг ариун сүмийг дахин бариулахаар Иерусалим руу илгээсэн. Эзра 1-ийг уншихдаа, Сириус еврейчүүдийн энэхүү чухал ажилд туслахад бэлэн байсныг анхаарна уу. Их Эзэн таны эргэн тойрон дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсээр, тэр дундаа Өөрийн Сүмийн бус хүмүүсээр дамжуулан ажилладаг талаар та юу гэж боддог вэ? Энэ нь Их Эзэний болон Түүний ажлын талаар юу өгүүлж байна вэ?

Мөн Исаиа 44:24–28-ыг үзнэ үү.

Езра 3:8–13; 6:16–22

Ариун сүм надад баяр баясгаланг авчирч чадна.

Вавилончууд Иерусалимыг эзлэхдээ ариун сүмийг дээрэмдэн тонож, газартай тэгшлэн шатаасан юм (2 Хаад 25:1–10; 2 Шастир 36:17–19-ийг үзнэ үү). Хэрэв та энэ бүхнийг өөрийн нүдээр харсан еврейчүүдийн дунд байсан бол энэ нь танд ямар санагдах байсан бэ? (Дуулал 137). Хэдэн арван жилийн дараа эргэн ирж, ариун сүмээ дахин барих боломж еврейчүүдэд олдоход тэдэнд ямар санагдаж байсныг анхаарна уу (Езра 3:8–13; 6:16–22-ыг үзнэ үү). Ариун сүмийн талаарх өөрийн бодол санааг тунгаан бод. Яагаад ариун сүм баяр баясгалангийн эх сурвалж байдаг вэ? Та хэрхэн Их Эзэний ариун сүмд талархаж явдгаа харуулж болох вэ?

Ариун сүм баригдахад баяр хөөр болж байгааг харуулсан орчин үеийн жишээг “Practice, Celebration, Dedication: Temple Blessings in El Salvador” болон “The Laie Hawaii Temple Youth Cultural Celebration” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгүүдээс үзнэ үү.

5:51
3:13
Ариун сүмийн талбайгаар алхаж буй гэр бүл

Ариун сүм бидний амьдралын баяр баясгалангийн эх сурвалж байж болно.

Езра 4–6; Нехемиа 2; 46

Би эсэргүүцлийг үл харгалзан Их Эзэний ажлыг урагшлуулахад тусалж чадна.

Их Эзэний ажил эсэргүүцэлтэй тулгарахгүй байх нь ховор бөгөөд яг ийм зүйл Зераббабел, Нехемиа нарт тохиолдсон юм. Тэр хоёрын хувьд “Иудагийн дайснууд” (Езра 4:1) самаричууд буюу гадныхантай цус холилдсон израилчуудын үр удам байв. Ариун сүм барихад үзүүлсэн тэдний эсэргүүцлийн талаар унших нь (Езра 4–6-г үзнэ үү) өнөө үед Бурханы ажилд тулгарч буй эсэргүүцлийн талаар мөн эсэргүүцэлтэй тулгарахдаа үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлж болох талаар тунгаан бодоход таныг хүргэж болох юм.

Үүнтэй адил, Нехемиагийн Иерусалимын хэрмийг сэргээн босгоход оруулсан хувь нэмрийн талаар унших нь (Нехемиа 2; 46-г үзнэ үү) Бурханы танаар хийлгэхийг хүсэж буй ажлын талаар эргэцүүлэн бодоход хүргэж болно. Та Нехемиагийн үлгэр жишээнээс юу сурсан бэ?

Мөн Дийтр Ф.Угдорфын “Бид агуу ажил хийж байна. Тиймээс ухарч болохгүй” хэлсэн үгийг 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 69–72-оос үзнэ үү.

Езра 7; Нехемиа 8

Би судраас суралцсанаар адислагддаг.

Ариун сүмийг дахин барьж босгосны дараа ч нэг талаараа Иерусалимын хүмүүс олон үеийн туршид “Мосегийн хуулийн номыг” (Нехемиа 8:1) унших боломж хязгаарлагдмал байсан тул сүнслэг байдлын хувьд хөл дээрээ зогсож чадахгүй байлаа. Гүүш Езра Персийн хаанаас Иерусалим явах зөвшөөрөл авсан бөгөөд тэнд тэр “чуулганы өмнө хуулийг авчир[сан]” (Нехемиа 8:2) юм. Та Езра 7:10-т өгүүлсэн Езрагийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ? Езра хүмүүст хуулийг уншиж өгч байгаа талаар өгүүлдэг Нехемиа 8-ыг уншихад, таны амьдрал дахь Бурханы үгийн хүчний талаар танд ямар бодол төрж байна вэ?

Мөн Teachings: Ezra Taft Benson, 115–124-ийг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Езра 3:8–13; 6:16–22.Ариун сүм баригдаж, дараа нь онцгойлон адислагдахад еврейчүүд баяр хөөрөө хэрхэн харуулсан бэ? Ариун сүм байгаад баярлаж буйгаа бид хэрхэн харуулдаг вэ? Магадгүй танай гэр бүлийнхэн ариун сүмийн зураг харж байгаад, ариун сүм бидэнд хэрхэн баяр баясгалан авчирдаг талаар ярилцаж болно (temples.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

Езра 7:6, 9–10, 27–28.Иерусалим орох замд нь Бурханы мутар түүний дээр байсан талаар Езра эдгээр шүлэгт хэд хэдэн удаа бичсэн байдаг. Энэ нь юу гэсэн утгатай байж болох вэ? Бид Их Эзэний мутар бидний дээр байгааг мэдэрч байсан уу? Гэр бүлийн гишүүд өөрсдийн амьдралын жишээнээс хуваалцаж болно.

Нехемиа 2; 46.Нехемиагийн түүх “агуу ажлыг” (Нехемиа 6:3) хийх үед эсэргүүцэлтэй тулгарах үед гэр бүлийн гишүүдийг сүнслэгээр өдөөж болох юм. Гэр бүлийн гишүүд судрын чухал хэсгүүдийг хамтдаа уншиж байхдаа гэр доторх эд зүйлсээр хана босгож болно (Нехемиа 2:17–20; 4:13–18; 6:1–3 зэрэг). Бид эсэргүүцэлтэй нүүр тулах талаар Нехемиагаас юу сурч болох вэ? Их Эзэн биднээр ямар агуу ажил гүйцэтгүүлэхийг хүсдэг вэ? Энэ ажлыг гүйцэтгэхэд тулгардаг эсэргүүцлийг даван гарахад Их Эзэн биднийг хэрхэн хүчирхэгжүүлж байсан бэ?

Нехемиа 8:1–12.Нехемиа 8-д Езра Бурханы үгийг сонсохыг тэсэн ядан хүлээж буй хүмүүст Мосегийн хуулийг уншиж өгч байгаа талаар өгүүлдэг. 1–12-р шүлгийг унших нь танай гэр бүлийнхний Бурханы үгэнд талархах талархлыг гүнзгийрүүлэхэд тусалж болох юм. Хүмүүс Бурханы хуулийн талаар ямар бодолтой байсан бэ? Бид “уншсан зүйлээ ойлг[оход] нь” (8-р шүлэг) бие биедээ хэрхэн тусалж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.

Санал болгох дуу: “Би ариун сүм харах дуртай,” Хүүхдийн дууны ном, 99.

Заах чадвараа сайжруулах

Гэр бүлээрээ судраас хуваалц. Гэр бүлээрээ судраас суралцаж байх үеэр хувиараа судалж байхдаа олж мэдсэн, өөрсдийнх нь хувьд онцгой ач холбогдолтой судрын хэсгээсээ хуваалцах боломжийг гэр бүлийн гишүүдэд олго.

Езра судраас хүмүүст уншиж өгч байгаа нь

Езра Иерусалимын хүмүүст судраас уншиж өгч байгааг дүрсэлсэн зураг, Х.Виллард Ортлип, © Providence Collection/licensed from goodsalt.com