Ирээд, Намайг дага
6-р сарын 15–21. Aлма 13–16: “Их Эзэний амралтад ор”


“6-р сарын 15–21. Aлма 13–16: ‘Их Эзэний амралтад ор,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“6-р сарын 15–21. Aлма 13–16,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Алма, Амюлек хоёр шоронгоос гарч ирж байгаа нь

Алма, Амюлек хоёр шоронгоос чөлөөлөгдөж байгаа тухай зураг, Эндрю Босли

6-р сарын 15–21

Aлма 13–16

“Их Эзэний амралтад ор”

Та ангийнхаа хүүхдүүдтэй долоо хоног тутамд богинохон хугацаанд хамт байдаг. Та тэднийг ангиасаа гадуур, ялангуяа гэр бүлийнхэнтэйгээ Мормоны Номыг үргэлжлүүлэн суралцахад урамшуулж чадах юм бол тэдний амьдралыг илүү ихээр адислах болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Aлма 13–16 дээрх түүхүүдээс мэддэг зүйлээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго. Тэдэнд туслахын тулд Ирээд Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав эсвэл “Бүлэг 22: Алма Аммонайхад номлосон нь” (Мормоны Номын түүхүүд, 58–63) дахь зургийг үзүүлж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бяцхан хүүхдүүд

Aлма 13:1–2, 6, 16

Санваар надад Христэд ирэхэд тусалдаг.

Эдгээр шүлэгт санваарын талаар Алмагийн заасан зүйлсээс ангийн тань хүүхдүүд юуг ойлгох хэрэгтэй байгаа талаар залбирч байгаад тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • “Санваар бол Бурханы хүч” гэх мэт санваарын энгийн тодорхойлолтыг өөртэй чинь хамт давтан хэлэхийг хүүхдүүдээс хүс.

  • Судраас Aлма 13:2-ыг нээн, “хүмүүс түүний Хүү[г] … хүсэн хүлээ[ж] … болох”-ын тулд Бурхан санваартнуудыг дууддаг гэдгийг хүүхдүүдэд хэлж өг. Санваартнууд үүнийг хэрхэн хийдгийг харуулахын тулд санваартнуудын үйлчилдэг арга замуудыг үзүүлэх зургуудыг үзүүлж (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 38–41, 103–109), түүнчлэн Есүсийн үйлчилсэн тухай түүхүүдийг (Матай 26:26–28; Maрк 5:22–24, 35–43) хуваалц.

  • Aлма 13:6-г нээн, санваартнууд “хүмүүний үрсэд [Бурханы] зарлигуудыг заа[даг]” гэдгийг тайлбарла. Өөрсдийн таньдаг санваартнуудын тухай бодоход хүүхдүүдэд тусал. Тэд зарлигуудыг хэрхэн заадаг вэ? Өөрсдийн таньдаг санваартнуудын хэн нэгэнд Бурханы зарлигуудыг зааж байгаа тухай зураг зурахад хүүхдүүдийг урь.

Залуу эрэгтэйчүүд ариун ёслолын ширээний дэргэд

Санваарын ёслолууд нь гэтэлгэгдэхийн төлөө Есүс Христэд хандахад бидэнд тусалдаг.

Aлма 14:18–29

Тэнгэрлэг Эцэг намайг итгэлийн минь дагуу хүчирхэгжүүлдэг.

Алма, Амюлек хоёрын шоронгоос чөлөөлөгдөж байгаа түүх нь тусламж хэрэгтэй үедээ Их Эзэнд хандахад хүүхдүүдийг урамшуулж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Та Aлма 14:18–29 дээрх түүхийг ярьж өгөх үедээ энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээр байгаа Алма, Амюлек хоёрын зургийг үзүүл. Та бас “Бүлэг 22: Алма Аммонайхад номлосон нь” (Мормоны Номын түүхүүд, 58–63 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг үзэж болох юм. Та түүхийг ярьж байх үедээ хүүхдүүдэд ээлжлэн зураг ашиглах боломж олго. Алма, Амюлек хоёрт “Христэд итгэх [тэдний] итгэлийн дагуу” (Aлма 14:26) шоронгоос гарах хүч чадал өгөгдсөн гэдгийг онцлон хэлж өг.

  • Алма, Амюлек хоёр шоронд байхдаа ямар бодол сэтгэгдэлтэй байсныг төсөөлөхөд хүүхдүүдэд туслан, эдгээр сэтгэгдлээ жүжиглэн үзүүлэхэд тэднийг урь (22-р шүлгийг үзнэ үү). Алма Их Эзэнээс тусламж гуйсан гэдгийг тайлбарла (26-р шүлгийг үзнэ үү). Биднийг итгэлтэйгээр залбирах үед Бурхан биднийг хүчирхэгжүүлэх болно гэдгийг гэрчил.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан, итгэлтэй хүмүүсийг Бурхан хүчирхэгжүүлдэг зарим арга замыг хүүхдүүдэд заа. Хүүхдүүдийг үйл ажиллагааны хуудсыг будаж байх зуур Бурхан танд хүч чадал өгсөн үеийн тухай ярьж өг.

Aлма 16:1–8

Би бошиглогчийг дагах үедээ адислагдана.

Нифайн их цэргийн ерөнхий ахмад Зорам Алмаг бошиглогч байсан гэдгийг мэдэж байсан ба түүний удирдамж зааврыг эрэлхийлсэн. Тиймээс Зорам амжилттай байсан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Aлма 16:1–8 дахь түүхийг өөрийн үгээр хуваалц. Зорам болон нифайчуудын их цэрэг бошиглогч Алмаг дагасан учраас нифайчууд леменчүүдэд хоригдож байсан өөрсдийн найз нөхдийг аврах боломжтой байсан гэдгийг онцлон хэл. Та бошиглогчийг дагасныхаа ачаар адислагдсан үеийнхээ тухай туршлагаас хуваалц.

  • Сүмийн ерөнхийлөгчийн зургийг үзүүлээд, түүний бидэнд хийхийг заасан цөөн зүйлийг хуваалц. Түүний бошиглогчийн бидэнд заасан зүйлсийг хийснээр Есүсийг дагаж болох арга замуудын талаар бодоход нь хүүхдүүдэд тусал.

  • Хүүхдүүдтэй хамт “Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном, 58–59) зэрэг бошиглогчийн тухай дууг дуулах үедээ бошиглогчдын зургийг (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 6–9, 14, 18, 26–27-г үзнэ үү) үзүүл. Бид яагаад бошиглогчийг дагах ёстойг зааж байгаа үгсийг дуун дээрээс онцлон хэл.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Aлма 13:1–19

Санваар надад Христэд ирэхэд тусалдаг.

Та Aлма 13:1–19-ийг уншихдаа, санваарыг хүндэтгэх хүндэтгэлийг тань нэмэгдүүлэх юуг уншсан бэ? Та заадаг хүүхдүүддээ юуг хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ? Дараах зөвлөмжүүд тус болж мэднэ.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдтэй хамт Aлма 13:10 ба 13-ыг уншиж, санваартнуудад байх ёстой зан чанаруудыг ол. Эдгээр чанарын сайн жишээг харуулдаг, өөрсдийн мэддэг хүмүүсийн талаар бодохыг тэднээс хүс.

  • Санваараар дамжуулан бидний хүлээн авдаг ёслолуудын жагсаалтыг гаргахад хүүхдүүдэд тусал (Итгэлдээ үнэнч байх нь дахь “Ёслолууд” 99–100-г үзнэ үү). Хэн нэгнээс Aлма 13:16-г уншихыг хүс. Эдгээр ёслол “нүглүүдийнхээ ангижралын тулд [Есүс Христийг] харуулдан хүлээ[хэд маань]” бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Мелкизедек санваар хэрхэн ийм нэртэй болсныг мэддэг эсэхийг нь хүүхдүүдээс асуу. Тэдэнд Aлма 13:14–19 ба Сургаал ба Гэрээ 107:1–4 дээрээс хариултыг олоход тусал. Санваарыг хэрхэн ашиглах ёстой талаар бид Мелкизедекээс юу сурдаг вэ?

Aлма 14:18–29

Тэнгэрлэг Эцэг намайг итгэлийн минь дагуу хүчирхэгжүүлдэг.

Их Эзэн тэднийг чөлөөлөхөөс өмнө Алма, Амюлек хоёр шоронд олон өдөр хоригдсон. Энэ түүх өөрсдийн бэрхшээлийг амархан, хурдан шийдэх аргыг олж авахгүй байж болох ч Их Эзэн тэднийг “[тэдний] итгэлийн дагуу” (Aлма 14:26) хүчирхэгжүүлэх болно гэдгийг мэдэж авахад нь хүүхдүүдэд тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Шүүгчид Алма, Амюлек хоёрт шоронд байхад нь юу хийсэн бэ?, Тэд Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн харуулсан бэ? зэрэг асуултуудыг самбар дээр бичин, Aлма 14:18–29 дээрээс нарийн тодорхой зүйлсийг эрж олоход хүүхдүүдэд тусал. Дээрх асуултуудын хариултыг олуулахаар хүүхэд бүрд нэг, хоёр шүлгийг уншуулахаар өг.

  • Aлма 14:18–29 дээрх үйл явдлуудын тухай зургуудыг зурахад хүүхдүүдийг уриад, зурсан зургаа ашиглан уг түүхийг ярих боломжийг тэдэнд олго. Бид хэрхэн Алма, Амюлек хоёртой адил байж чадах вэ?

  • Та Их Эзэнд итгэлээ харуулснаар Тэр танд бэрхшээлээ даван туулж, тэвчих хүч чадлыг өгсөн тухай туршлагаасаа хуваалц. Хүүхдүүдийг өөрсдөдөө тохиолдсон ижил төстэй туршлагаа хуваалцахад урь.

Алма 15:3–12

Сайн мэдээ зүрх сэтгэлийг өөрчилж чадна.

Зиезром эхлээд Алма, Амюлек хоёрыг илт эсэргүүцсэн боловч тэдний гэрчлэл зүрх сэтгэлийг нь хөндөж, түүнийг наманчлахад өдөөсөн. Та эдгээр шүлгийг судалж байхдаа Зиезромын туршлага таны заадаг хүүхдүүдийг хэрхэн урамшуулж болох талаар бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Зиезромын талаарх сурсан зүйлсийг нь хүүхдүүдтэй хамт давт. Aлма 15:3–12-ыг хамт уншаад, түүний хэрхэн өөрчлөгдсөнийг олж мэд.

  • Зиезромтой наманчлахаас нь өмнө уулзсанаар төсөөлөхөд хүүхдүүдийг урь. Сайн мэдээнд итгэхэд нь түүнд туслахын тулд тэд юу гэж хэлэх байсан бэ? Тэд өөрсдийн хэлэх байсан зүйлийг Алма, Амюлек хоёрын Зиезромд заасан зүйлтэй (Aлма 11:40–46; 15:6–11) харьцуулж болно. Эдгээр үнэнийг мэдэх нь хэн нэгэнд өөрчлөгдөхийг хүсэхэд нь хэрхэн тус болж болох вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг Их Эзэнд итгэх итгэлээ харуулахын тулд энэ долоо хоногт хийх зүйлийн талаараа бодоход урь. Тэднийг төлөвлөгөө болон туршлагаа гэрийнхэнтэйгээ хуваалцахад урамшуулан дэмж.

Заах чадвараа сайжруулах

Илчлэлтийг таньж сур “Илчлэлт нэг зэрэг биш, харин ихэнх тохиолдолд ‘шат шатаар’ (2 Нифай 28:30) өгөгддөг. … “Таны заах гэж байгаа сайн мэдээний зарчим ангийн тань гишүүдийн амьдралыг хэрхэн адислах талаар тунгаан бодох үед мөн хичээлд хэрэгтэй санаа, мэдрэмж таныг ажилдаа явж, гэрийн ажлаа хийн, гэр бүлийнхэнтэйгээ болон найз нөхөдтэйгөө харилцаж байх үед орж ирэх болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 12).