Ирээд, Намайг дага
10-р сарын 19–25. 3 Нифай 27–4 Нифай: “Илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй”


“10-р сарын 19–25. 3 Нифай 27–4 Нифай: ‘Илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“10-р сарын 19–25. 3 Нифай 27–4 Нифай,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Eсүс нифайчуудтай хамт залбирч байгаа нь

Дэрэк Хэгстэд, Христийн залбирал

10-р сарын 19–25

3 Нифай 274 Нифай 1

“Илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй”

3 Нифай 274 Нифайг уншиж байхдаа эдгээр бүлэг дэх агуулгыг ойлгоход нь хүүхдүүдэд туслах туршлага, бодол санаа, судар болон түүхүүдийг бодож үз.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Өнгөрсөн хэдэн долоо хоногийн туршид Өгөөмөр нутгийн хүмүүст Есүс юу заасан талаар ойлгож мэдсэн зүйлээ эргэн санахад хүүхдүүдэд тусал. Мормоны Номд хүмүүс Есүсийн заасан зүйлийг дуулгавартай дагаснаар хэрхэн адислагдсан талаар өгүүлдгийг тайлбарла.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

3 Нифай 27:1–22

Би Есүс Христийн Сүмд харьяалагддаг

Аврагчийн шавь нартаа хандан хэлсэн үгс Есүс Христийн Сүмд харьяалагдахын ач холбогдлын талаар ойлгоход хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхэд тус бүрээс өөрийн нэрийг хэлэхийг хүс. Бидний нэр яагаад чухал вэ? Есүсийн шавь нар Христийн Сүмийг хэрхэн нэрлэвэл зохихыг мэдэхийг хүссэн гэдгийг тэдэнд хэлж өг. 3 Нифай 27:7 дахь Аврагчийн хариултыг уншиж өг. Есүс Өөрийн Сүмийг хэний нэрээр нэрлэ хэмээн хэлсэн бэ?

  • Хүүхэд бүрд зориулан гэртээ зүүж очих “Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харьяалагддаг” гэсэн энгэрийн тэмдэг хий. Хүүхдүүдээр энгэрийн тэмдгийг будуул. “Есүс Христийн Сүм” (Хүүхдийн дууны ном, 48) дууг ангиараа хамт дуул. Яагаад Сүмд харьяалагдаж байгаадаа баярлаж байгаагаа тэдэнд хэлээд, хүүхдүүдээс бас яагаад Сүмд баярлаж явдгийг нь асуу.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрх эвлүүлдэг зургийг эвлүүлэхэд хүүхдүүдэд тусал. Есүс Христ Өөрийн Сүмийг сайн мэдээн дээрээ суурилуулан босгохыг хүсдэг гэдгийг тайлбарла мөн энэ нь юу гэсэн утгатай болох талаар хүүхдүүдтэй ярилцахад үйл ажиллагааны хуудсыг ашигла.

4 Нифай 1:2–3, 15–17

Сайн мэдээний дагуу амьдрах нь надад баяр баясгаланг авчирдаг.

4 Нифайд дүрслэгдсэн хүмүүсийн аз жаргал нь сайн мэдээний дагуу амьдарснаар ирдэг баяр баясгалангийн талаар суралцахад хүүхдүүдэд тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг өөрсдийг нь баяр хөөртэй болгодог зүйлсийн тухай ярихад урь. 4 Нифай дахь хүмүүсийн аз жаргалын тухай хүүхдүүдэд ярихдаа 2–3 ба 15–17 дахь шүлэг дэх түлхүүр хэсгүүдийг уншина уу. Та бас “48-р бүлэг: Америк дахь амар амгалан” (Мормоны Номын түүхүүд, 136–137 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг үзэж болох юм. Хүмүүс Их Эзэнд хөрвөгдөн, зарлигуудыг дуулгавартай дагаж, нэг нэгнээ хайрлаж байсан тул аз жаргалтай байсныг онцолно уу.

  • Аз жаргалтай хүмүүсийн зургийг үзүүл. 4 Нифай дахь хүмүүс сайн мэдээний дагуу чадлынхаа хэрээр амьдрахыг хичээсэн тул бараг 200 жил аз жаргалтай байж чадсан гэдгийг тайлбарла. Дуулгавартай дагаж болох зарим зарлигийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, та тэдэнд 4 Нифай 1:15-ыг уншаад, хүмүүс өөр хоорондоо дахин тулалдаагүй гэдгийг заа. Бодсон зарлигуудаа дуулгавартай дагаж байгаагаа жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдийг урь. “Бусдад туслах дуртай” (Хүүхдийн дууны ном, 108) гэх мэт сайн мэдээний дагуу амьдарснаар ирдэг баяр хөөрийн тухай дууг хамтдаа дуул.

  • 4 Нифай 1:24–29, 34–35 болон 43 дахь шүлэгт зарим нифайчуудыг зарлигуудыг дагахаа болиход юу тохиолдсон талаар өгүүлсэн хэсгүүдийг унш. Ямар нэгэн аз жаргалгүй зүйлийн тухай унших үед гунигтай царай гаргахад хүүхдүүдийг урь. Зарлигуудыг сахих нь аз жаргал руу хөтөлдөг талаар гэрчил.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

3 Нифай 27:3–8

Би Есүс Христийн Сүмд харьяалагддаг

Та зааж байгаа хүүхдүүддээ Есүс Христийн Сүмийн гишүүн байснаар ирдэг агуу адислалуудыг олж харахад нь хэрхэн тусалж болох талаар бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 3 Нифай 27:3-ыг уншаад, Есүсийн шавь нар Түүнээс юу гэж асуусныг олж мэдэхэд хүүхдүүдэд тусал. Дараа нь 3 Нифай 27:5–8-ыг уншиж, хариултаа олоход тэднийг урь. Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, Сүмийн нэр яагаад чухал вэ?

  • Гэр бүл, Хүүхдийн хэсэг гэх мэт харьяалагддаг өөр өөр бүлгийнхээ талаар бодоход хүүхдүүдэд тусал. Бүлэг тус бүрд яагаад харьяалагдах дуртай болохыг нь тэднээс асуу. Сүмийн нэрийн үг бүрийг тус тусад нь цаасан дээр бичихэд туслахыг хүүхдүүдээс хүс. Дараа нь цааснуудыг холиод, үгсийг зөв дэс дарааллаар байрлуулахад хүүхдүүдийг урь. Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд ямар ямар адислал хүлээн авдаг вэ?

3 Нифай 27:13–22

Есүс Христийн Сүм Түүний сайн мэдээн дээр суурилан баригдсан.

Аврагч сайн мэдээгээ 3 Нифай 27-д хураангуйлсан. Түүний үгс сайн мэдээ юу болох талаар ойлгоход хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сайн мэдээ гэдэг үг нь “сайн сайхан мэдээ” гэсэн утгатай болохыг хүүхдүүдэд тайлбарла (Bible Dictionary, “Gospels”-ийг үзнэ үү). 3 Нифай 27:13–15-аас сайн сайхан мэдээ мэт сонсогдож байгаа ямар нэгэн зүйлсийг хайж олоход хүүхдүүдийг урь. Яагаад бид Есүс Христийн сайн мэдээг мэдэж байгаадаа талархдаг вэ?

  • Итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнс болон эцсээ хүртэл тэвчих гэх мэт сайн мэдээний зарчмуудыг самбарт бич. Хүүхдүүдийг 3 Нифай 27:19–21-ийг уншаад, дээрх болон дээрхтэй адил үгсийг Есүсийн сайн мэдээний талаарх тайлбараас олоход урь.

  • Хүүхдүүдийг Сүмийн гишүүний хувьд юунд итгэдэг талаар асуудаг нэгэн найзтай гэж төсөөлөхөд урь. 3 Нифай 27:13–21-ээс бидний итгэдэг зүйлийг хураангуйлан хуваалцаж болох үнэнүүдийг олоход тэдэнд тусал.

  • 3 Нифай 27:13–21-ээс илүү сайн суралцахыг хүссэн, Аврагчийн заасан сайн мэдээний үнэнүүдийн аль нэгийг сонгоход хүүхдүүдийг урь. Тэдэнд уг үнэнтэй холбоотой нэг эсвэл хоёр судрыг олохдоо зүүлт тайлбар, Topical Guide, Судруудын удирдамжийг ашиглахад нь тусал. Тэднийг судруудыг болон олж мэдсэн зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцахад урь. Яагаад бид Есүс Христийн сайн мэдээг мэдэж байгаадаа талархдаг вэ?

4 Нифай

Сайн мэдээний дагуу амьдрах нь надад баяр баясгаланг авчирдаг.

4 Нифайд дүрслэгдсэн хүмүүс Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөгдсөн байсан тул амар амгалан, нэгдмэл нийгмийг байгуулж чадсан. Хүүхдүүд тэднээс юу сурч болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • 4 Нифай 1:2–3, 5 болон 15–17-р шүлэгт хүмүүсийн хүлээн авсан адислалуудыг (“уг нутагт зөрчилдөөн огт байсангүй” гэх мэт) дүрсэлсэн хэсгийг бичсэн цаасан туузнуудыг бэлд. Цааснуудыг саванд хийгээд, хүүхэд бүрээр нэгийг сугалуулан, уншуул. 4 Нифай дахь шүлгүүдээс өөрсдийн хэсгийг олоход хүүхдүүдийг урамшуулан дэмж. Бид эдгээр хэсгээс юу сурч болох вэ? Бид эдгээр хэсэг ба Мосе 7:18 дахь Сионы тодорхойлолт хоёрын хооронд ямар адил зүйлсийг олж харж байна вэ?

  • 4 Нифай 1:15–16-д заасан зүйлсийг давтахад нь хүүхдүүдэд туслахын тулд хүмүүсийн бие биедээ уурласан жишээ бүхий нөхцөл байдлуудыг тэдэнд танилцуул. “Зөрчилдөөнгүй” амьдрахыг хичээвэл нөхцөл байдал ямар байж болохыг жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урь. Яагаад “Бурханы хайрыг” зүрх сэтгэлдээ тээх нь зөрчлөөс амархан зайлсхийдэг болгодог вэ?

  • Хүүхдүүдтэй хамт 4 Нифай 1:20, 24–29, 34–35 болон 43-ыг уншаад, нифайчууд болон леменчүүд амар амгалан, аз жаргалтай байхаа больсон шалтгааныг олж мэдэхийг тэднээс хүс. Бид эдгээр аюулаас хэрхэн зайлсхийж болох вэ? Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), х. 238–239-ийг уншаад, бардам байдлаас зайлсхийхэд туслах арга замыг олж мэдэхэд хүүхдүүдэд тусал.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Гэр оронд нь илүү их амар амгаланг авчрах нэг зүйлийг хийхээр шийдэж, түүнийгээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийн эцэг эхийг дэмж. “Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сайн мэдээний хамгийн чухал багш нар бөгөөд тэд хоёул хүүхдүүддээ нөлөөлөх гол үүрэг хариуцлагыг хүлээж, хамгийн агуу хүчийг агуулдаг билээ (Дэд хууль 6:6–7-г үзнэ үү). Та сүм дээр хүүхдүүдэд зааж байхдаа, тэдний эцэг эхийг өөрсдийн нэн чухал үүргийг биелүүлэхэд хэрхэн дэмжиж болох арга замуудыг залбиран байж эрэлхийл” (Аврагчийн арга барилаар заах нь,25).

Хэвлэх