“9-р сарын 28-аас 10-р сарын 11. 3 Нифай 17–19: ‘Болгоогтун, миний баясал дүүрэн байна,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“9-р сарын 28-аас 10-р сарын 11. 3 Нифай 17–19,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020
9-р сарын 28-аас 10-р сарын 11
3 Нифай 17–19
“Болгоогтун, миний баясал дүүрэн байна”
3 Нифай 17–19-ийг уншиж байхдаа эдгээр бүлэг дэх үнэнийг ойлгоход нь хүүхдүүдэд ямар судар, туршлага, үйл ажиллагаа болон түүхүүд туслахыг бодож үз.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Аврагчийн зургийг үзүүлээд, Тэр нифайчуудад үзэгдсэнтэй адил тэдэнд үзэгдвэл ямар байх тухай хуваалцахад хүүхдүүдийг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Аврагч Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүрийг хайрладаг.
Есүс хүүхдүүдийг адисалж, тэдний төлөө залбирснаар тэднийг гэх хайраа хүүхдүүдэд харуулсан. Та өөрийн заадаг хүүхдүүдэд Түүний тэднийг гэх хайрыг мэдрэхэд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрхтэй адил зургийг үзүүлэхдээ 3 Нифай 17 дахь түүхийг товч хураангуйлан ярьж өгнө үү. Эсвэл та “44-р бүлэг: Есүс Христ хүүхдүүдийг адисалсан нь” (Мормоны Номын түүхүүд, 124–125 юм уу ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг ашиглаж болно. 3 Нифай 17-оос Аврагчийн хүмүүсийг хайрлах хайрыг онцолсон хэсэг эсвэл шүлгийг уншина уу (7 болон 20–25-р шүлэг гэх мэт). Хүүхдүүдэд зургийг ээлжлэн бариулаад, Есүс хүмүүст хайртай байсан тул юу хийсэн талаар хэлэх боломж олго.
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан, өөрсдийгөө Есүстэй хамт байгаагаар зурахад хүүхдүүдэд тусал. Ийнхүү зурж байхад нь Есүсийн өөрсдөд нь хайраа харуулж байсан арга замуудыг бодоход тэдэнд тусал.
Би ариун ёслолоос хүртэж байхдаа Есүсийн тухай бодож чадна.
Ариун ёслолын үеэр хүүхдийн анхаарлыг сарниулж болох олон зүйл бий. Энэхүү ариун нандин ёслолын үеэр Аврагчийн талаар мөн Түүний тэднийг гэх хайрын тухай бодохын ач холбогдлыг та ангийнхаа хүүхдүүдэд хэрхэн ойлгуулан тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ариун ёслолын үеэр юу болдог талаар танд ярьж өгөхөд хүүхдүүдийг урь. Есүс нифайчуудад ариун ёслол түгээж байгааг өгүүлсэн түүхийг шүлгүүдээс уншаад (3 Нифай 18:1–12-ыг үзнэ үү), ариун ёслолын үеэр бидний хийдэгтэй адилхан зүйлийг сонсохдоо босож зогсохыг хүүхдүүдээс хүс. Есүс Христ ариун ёслолын үеэр биднээс юуг “дурсан санахыг” эсвэл бодохыг хүсдэг вэ? (3 Нифай 18: 7, 11-ийг үзнэ үү).
-
Хүүхдүүдийг ариун ёслолын үеэр Аврагчийг дурсан санахад туслах зургийг будаж байх үеэр дуулал эсвэл Хүүхдийн хэсгийн дууг аялж, дуулж өгч эсвэл хөгжим дээр тогло (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Ариун ёслолоос хүртэхдээ Есүсийг дурсан санахад туслах үүднээс эдгээр зургийг харахад тэднийг урамшуул.
3 Нифай 18:15, 20–21, 24; 19:16–17, 30
Есүс надад хэрхэн залбирахыг заадаг.
Та 3 Нифай 17–19-ийг судалж байхдаа залбирлын талаар юу мэдэж авсан бэ? Та хүүхдүүдэд залбирахыг заахдаа, мэдэж авсан зүйлээ хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Залбирч байгаа хүмүүсийн зургийг үзүүл (“46-р бүлэг: Есүс Христ нифайчуудад заан, тэдэнтэй цуг залбирсан нь” Мормоны Номын түүхүүд, 128–130 дээрх). Зургууд дээр тэр хүмүүс залбирч байгааг тусгасан нарийн тодорхой зүйлүүдийг онцлон заахад хүүхдүүдийг урь. 3 Нифай 19:16–17-г уншаад, Есүс бидэнд хэрхэн залбирахыг заасныг тайлбарла. Залбирахад ямар санагддагаа өөрт тань хэлэх боломжийг хүүхдүүдэд олго.
-
3 Нифай 18:21-ийг уншаад, хүүхдүүдийг өөрсдийгөө эсвэл гэр бүлийнхнийгээ залбирч байгаагаар зурахад урь. Хүүхдүүдийг гэр бүлийнхнийхээ хамт залбирахад урихыг урамшуулан дэмж.
-
“Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, 6–7) зэрэг залбирлын тухай дууг хамтдаа дуул. Залбирлын тухай уг дуунаас ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Залбирлын тухай гэрчлэлээ хуваалц.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Аврагч Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг хайрладаг.
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон: “Хайрт хүүхдүүд ээ, та нарт ч гэсэн тэнгэр элчүүд тохинуулах болно гэдгийг би амлаж байна. Та нар тэднийг харахгүй байж болох ч тэд та нарт туслахад бэлэн байх бөгөөд та нар тэдний оршихуйг мэдрэх болно” хэмээн заасан (“To the Children of the Church,” Ensign, May 1989, 83).
Боломжит үйл ажиллагаанууд
-
Зааж байгаа хүүхдүүдэд тань утга учиртай байж болох зарим шүлгийг 3 Нифай 17-оос хамтдаа унш. Шүлэг бүрийг уншихдаа, чухал гэж бодож байгаа үг эсвэл хэллэгээ сонгоод, яагаад тэдгээр нь тэдний хувьд утга учиртай болох тухай хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Есүс хүүхдүүдийг ихэд хайрладаг байсан учир тэднийг адисалж, тэдний төлөө залбирсан талаар гэрчил.
-
Хэрэв хүүхдүүд Аврагчийн адисалсан хүүхдүүдийн дунд байсан бол ямар санагдах байсныг хуваалцахад тэднийг урь. Боломжтой бол энэ үйл явдлыг төсөөлөн бодоход туслахын тулд тэдэнд “My Joy Is Full” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлнэ үү. Аврагч Өөрийн хайрыг үзүүлэхийн тулд юу хийсэн бэ? Түүнийг эргэж ирэхэд хамт байхын тулд бид өөрсдийгөө хэрхэн бэлдэж болох вэ?
Ариун ёслолоос хүртсэнээр би Ариун Сүнсээр дүүргэгдэж чадна.
Ариун ёслол Аврагчийн хувьд хэр чухал болох талаар бид 3 Нифай 18-аас юу сурч болох вэ? Энэ нь ямар чухал болохыг мэдрэхэд та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдэд 3 Нифай 18:1–12-ыг уншихад тусал. Тэд эдгээр шүлгээс ариун ёслолын талаар юу мэдэж авсан бэ? Сургаал ба Гэрээ 20:77 болон 79 дэх ариун ёслолын залбирлыг уншаад, 3 Нифай 18:1–12 дээрээс уг залбирлын давтагдсан үг, хэллэгийг олоход тэдэнд тусал. Эдгээр үг, хэллэг ямар утгатай вэ? Ариун ёслолоос хүртэхийн тулд бид хэрхэн бэлтгэж чадах вэ? Бид ариун ёслолоос хүртэхдээ юуг хийхээр амладаг буюу гэрээлдэг вэ?
-
“Даруухнаар, намуухнаар” (Хүүхдийн дууны ном, 68) гэх зэрэг хүндэтгэлийн тухай дууг хамтдаа дуул. Ариун ёслолоос хүндэтгэлтэйгээр хүртэх нь Сүнсийг мэдрэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ? Энэ нь зөв шударга сонголт хийхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ?
3 Нифай 18:15–24; 19:6–9, 15–36
Залбирах нь Тэнгэрлэг Эцэгтээ ойр байхад надад тусална.
Бид залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэг бидэнтэй ойрхон байгааг мэдэрч болно. 3 Нифай 18–19 дэх залбирлын тухай ямар захиас таны заадаг хүүхдүүдэд залбирлаа сайжруулахад туслах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Дараах судрын хэсгүүдийг цаасан дээр бичээд, тэдгээрийг хүүхэд бүрд эсвэл хүүхдүүдийн жижиг бүлгүүдэд тарааж өг. Үүнд: 3 Нифай 18:15; 3 Нифай 18:20; 3 Нифай 18:21; 3 Нифай 19:19; 3 Нифай 19:24. Хүүхдүүдийг судраас уншаад, Есүс Христийн эсвэл шавь нарынх нь залбирлын талаар заасан зүйлийг олж мэдэхэд урь. Ойлгож мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг тэднээс хүс.
-
Самбарт Би танд төлөө талархдаг гэж бич. Нэг минутын дотор хоосон зайг бөглөж болох аль болох олон зүйлийг бодох боломжийг хүүхдүүдэд олго. Яагаад Тэнгэрлэг Эцэгтээ талархлаа илэрхийлж байх нь бидний хувьд сайн зүйл вэ? Дараа нь би гуйж байна гэж самбарт бичээд, 3 Нифай 18:18–21 болон 19:9, 23-ыг хамтдаа уншиж, бид юуны төлөө залбирвал зүйтэй болох санааг олж мэд.
-
Залбирлын тухай гэрчлэлээсээ эсвэл хувийн туршлагаасаа хуваалцаад, хүүхдүүдийг өөрсдийн гэрчлэл, туршлагаас хуваалцахад урамшуул.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг эцэг эхээсээ эсвэл гэр бүлийн гишүүдээсээ дараагийн ням гаргийн ариун ёслолоор хэрхэн утга учиртай туршлага олж авч болох талаар ярилцахад урамшуулан дэмж.