Сургаал ба Гэрээ 2021
4-р сарын 19–25. Сургаал ба Гэрээ 41–44: “Миний Сүмийг эрхлэх хууль”


“4-р сарын 19–25. Сургаал ба Гэрээ 41–44: ‘Миний Сүмийг эрхлэх хууль,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“4-р сарын 19–25. Сургаал ба Гэрээ 41–44,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав

Зураг
Есүс Христ

4-р сарын 19–25

Сургаал ба Гэрээ 41–44

“Миний Сүмийг эрхлэх хууль”

Энэ долоо хоногийн бэлтгэлийнхээ үеэр Сүнснээс хүлээн авах өдөөлтүүддээ анхаарал хандуул. Хүүхдүүд Сургаал ба Гэрээ 41–44-өөс юу мэдэж авах хэрэгтэй гэж та бодож байна вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Нэг хүүхэд рүү бөмбөг шидээд, мэддэг зарлигаа хуваалцахыг тэр хүүхдээс хүс. Хүүхэд бүрд хуваалцах боломж олдох хүртэл бөмбөгөө дамжуул.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 42:2

Би Бурханы хуулиудыг дуулгавартай дагаж чадна.

Сүм өсөж хөгжин, гишүүд Огайогийн Көртландад цугларахад Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд Өөрийн “хууль” хэмээн нэрлэсэн зүйлийг илчилж, гэгээнтнүүдэд үүнийг “анхаарагтун мөн сонс мөн дуулгавартай дагагтун” хэмээн зарлигласан. Бид дуулгавартай байх үедээ адислагддаг гэдгийг ойлгоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 42:2-ыг уншиж байхдаа “дуулгавартай дагагтун” гэсэн үгийг онцол. Хүүхэд хууль дүрмийг дуулгавартай дагахыг эсвэл зөрчихийг сонгох цөөн энгийн жишээг хүүхдүүдэд өг. Анхааралтай сонсож, уг түүх дээр гарч буй хүн дуулгавартай дагавал инээмсэглэж, зөрчвөл урвайхыг хүүхдүүдээс хүс. Бурханы хуулиудыг дагасан үедээ хүлээн авсан адислалуудынхаа талаар хуваалц.

  • Хүүхдүүдэд дагах дүрэм өгдөг тоглоом тогло. Жишээлбэл, та тэдэнд асуултад хариулахдаа гараа өргөж, нэрээ дуудуулах ёстойг хэлж болно. Тэгээд тэдэнд асуулт тавьж, гараа өргөсөн хүүхдүүдийн нэрийг дуудан, дуулгавартай байхыг давтах боломж олго. Бурхан бидэнд ямар ямар хууль өгсөн бэ?

  • Үйл ажиллагааны хуудсыг хүүхдүүдтэй хамтран хийж дуусгах эсвэл “Би сургаалын дагуу амьдармаар байна” (Хүүхдийн дууны ном, 72) гэх мэт Бурханы хуулиудыг дуулгавартай дагах тухай дууг дуул. Бурханы хуулиудыг дагах нь танд хэрхэн аз жаргал авчирсныг хүүхдүүдэд ярь.

    Зураг
    Хүүхдийн хэсгийн анги

    Бид Бурханы зарлигуудыг Хүүхдийн хэсэгт ойлгож мэддэг.

Сургаал ба Гэрээ 42:38

Би бусдад үйлчлэх үедээ Есүс Христэд үйлчилж байдаг.

Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдийг ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлаасай хэмээн хүсдэг. Бид тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх үедээ Аврагчид бас үйлчилдэг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хэрэв Есүс Христ өнөөдөр манай ангид байсан бол бид Түүнд юу хэлэх байсан бэ? Бид Түүнд яаж хандах байсан бол? Аврагчийн зургийг үзүүлээд, бид бусдад хайраа харуулахдаа Түүнд ч гэсэн хайраа харуулдаг хэмээх Есүсийн сургаалыг тайлбарлаж өг. 38-р шүлгийг тантай хамт цөөн үгээр давтан хэлэхэд хүүхдүүдэд тусал.

  • Бусдад үйлчлэхдээ Есүст үйлчлэх арга замуудыг бодож олоход хүүхдүүдэд тусал. Тэд өвчтэй хүнийг эдгээж байгаа, хүүхдүүдэд энэрэнгүй хандаж байгаа зэрэг Аврагчийн бусдад тусалж буй зургуудаас санаа авч болно (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 42, 47-г үзнэ үү). Тэд бусдад үйлчлэхдээ Есүст мөн адил үйлчилдэг гэдгийг гэрчил.

Сургаал ба Гэрээ 43:1–7

Их Эзэн Өөрийн Сүмийг бошиглогчоороо дамжуулан удирддаг.

Та Их Эзэний Өөрийн Сүмийг амьд бошиглогчоор дамжуулан удирдах загварыг хүүхдүүдэд бага байхад нь зааснаар тэднийг амьдралынхаа турш мэхлэгдэхээс зайлсхийхэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Өөр өөр хүний зургийг, тэр дундаа одоогийн бошиглогчийн зургийг үзүүл. Зургуудыг доош харуулж тавиад, бошиглогчийг олох хүртлээ зургуудыг нэг нэгээр нь эргүүлж харах боломжийг хүүхдүүдэд олго. Сүмийг удирдахын тулд зөвхөн бошиглогчийг “[Их Эзэнээс] зарлигууд хийгээд илчлэлтүүдийг хүлээн авахын тулд та нарт томилсон” хэмээн Их Эзэн заасныг тайлбарла (Сургаал ба Гэрээ 43:2).

  • Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном, 58) дууны сүүлийн бадаг гэх мэт бошиглогчийн тухай дууг хамтдаа дуул. Бошиглогч Сүмийг удирддаг тухай гэрчлэлээ хуваалц.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 41:5

Шавь нь Бурханы хуулийг хүлээн авч, дуулгавартай дагадаг хүн юм.

Таны заадаг хүүхдүүд Есүс Христийн шавь байх гэж юу болохыг мэдэх үү? Сургаал ба Гэрээ 41:5 нь тэдэнд хэрхэн илүү сайн шавь байхыг ойлгоход тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 41:5 дээрх судрын хэсгийг цаасан дээр бичихдээ “шавь” гэдэг үг байх газарт хоосон зай үлдээ. Хүүхдүүдээс хоосон зайг бөглөж бичихийг хүс. Тусламж хэрэгтэй бол тэд Сургаал ба Гэрээ 41:5-ыг харж болно. Есүс Христийн шавь байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Та Христийн илүү сайн шавь байхыг хэрхэн хичээж байгаагаа хуваалц.

  • Сургаал ба Гэрээ 41:5-ыг ярилцсаны дараа, бидний Их Эзэнээс хүлээн авсан хуулиудыг бодож олохыг хүүхдүүдээс хүс. Тэдгээр хуулийн аль нэгийг дагаж байгаагаа ээлжлэн жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдийг уриад, энэ нь юу болохыг ангийн бусад хүүхдээр таалга.

  • Хүн бүрд нарийхан цаас өгөөд, илүү сайн шавь байх нэг арга замаа бичихийг тэднээс хүс. Хүүхэд бүрийг бичсэн зүйлсээ хуваалцахад урьж, дараа нь цааснуудыг хооронд нь нааж, цаасан гинж бүтээ.

Сургаал ба Гэрээ 42:61, 68

Бурхан асуусан хүмүүст мэргэн ухааныг илчилдэг.

Хүүхдүүд дэлхийн болон сайн мэдээний мэдлэг нь нэмэгдэх тусам олон асуулт тавьдаг. Их Эзэнээс хэрхэн мэргэн ухааныг олж авахыг мэдэхэд нь тэдэнд туслахын тулд Сургаал ба Гэрээ 42:61, 68-ыг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Амар амгаланг мэдрэхэд болон баяр хөөртэй болоход тусалдаг зүйлсээ тантай хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Тэднийг Сургаал ба Гэрээ 42:61-ийг уншаад, “амар амгалан,” “баяр хөөр” гэдэг үгсийг хайж олоход урь. Амар амгалан, баяр хөөр авчирсан Бурханы илчилсэн үнэнийг бодож олоход хүүхдүүдэд тусал.

  • Хүүхдүүдтэй хамт Сургаал ба Гэрээ 42:61, 68-ыг уншаад, “илчлэлт дээр илчлэлт, мэдлэг дээр мэдлэг” гэсэн үгсийг онцолж хэл. Бурхан бүхнийг нэг дор илчилдэггүй, харин бидэнд бага багаар өгдөг гэдгийг тайлбарлаж хэл. Энэ зарчмыг ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд эвлүүлдэг зургийг хэрхэн бага багаар эвлүүлдгийг харуул. Эсвэл түүнтэй төстэй зүйлийг ашиглаж болно. Таныг адисалсан илчлэлтийг хүлээн авсан туршлагаасаа хуваалц.

Сургаал ба Гэрээ 43:1–7

Зөвхөн бошиглогч Сүмд зориулсан илчлэлтийг хүлээн авдаг.

Хүүхдүүд өсөж том болохдоо тэднийг уруу татахыг хүсэх хүмүүстэй учрах болно. Та Бурханы Өөрийн хүүхдүүдийг сонгосон бошиглогчоороо дамжуулан удирддаг загварт итгэж найдахад нь хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Гэрчлэлийн цуглаан дээр нэг хүн босож зогсоод, Сүмд зориулан илчлэлт хүлээн авснаа тойргийнхонд хэлж байна гэж төсөөлөхөд хүүхдүүдийг урь (жишээ нь, бид цаашдаа сүү ууж болохгүй, эсвэл бид ариун ёслолын цуглааныг ням гарагт биш мягмар гарагт явуулж эхлэх ёстой гэх мэт илчлэлт). Бид бошиглогчийн оронд түүний хэлэх зүйлсийг сонсох ёстой гэж тэр хэлэв. Үүнд буруу зүйл байна уу? Хүүхдүүдэд Сургаал ба Гэрээ 43:1–7-г судалж, Их Эзэн Өөрийн Сүмд зарлигуудыг хэрхэн өгдөг болохыг олж мэдэхэд тусал.

  • Амьд бошиглогчийн зургийг үзүүлээд, түүний саяхан заасан ямар нэг зүйлийг хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэдэнд тусламж хэрэгтэй бол сүүлийн үеийн Ерөнхий чуулганы захиасаас бичлэгээр үзүүлэх юм уу уншиж өг. Өнөө үед амьд бошиглогчтой байх нь яагаад адислал болдог вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногт дагахын тулд анхаарах ёстой гэж мэдэрч байгаа хууль эсвэл зарлигийг сонгоход хүүхдүүдийг урь. Зорилгоо гэрийнхэнтэйгээ хуваалцахад урамшуулан дэмж.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдэд төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэхийг заа. Хүүхдүүд ч бас сүнслэг мэдрэмжүүдээ бичиж тэмдэглэх дадал хэвшилтэй болж чадна. Тэд судрыг тодруулж, зураг зурж, энгийн тэмдэглэл хөтлөх замаар төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэж чадна.

Зураг
Үйл ажиллагааны хуудас: Би Бурханыг дагахдаа баяртай байдаг

Хэвлэх