Сургаал ба Гэрээнүүд 2021
7-р сарын 5–11. Сургаал ба Гэрээ 76: “Тэдний шагнал агуу байх болно, мөн тэдний алдар суу мөнхөд байх болно”


“7-р сарын 5–11. Сургаал ба Гэрээ 76: ‘Тэдний шагнал агуу байх болно, мөн тэдний алдар суу мөнхөд байх болно,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“7-р сарын 5–11. Сургаал ба Гэрээ 76,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Огторгуй дахь тэнгэрийн заадас

Хоргодох газар, Шелинн Абэл

7-р сарын 5–11

Сургаал ба Гэрээ 76

“Тэдний шагнал агуу байх болно, мөн тэдний алдар суу мөнхөд байх болно”

Та Сургаал ба Гэрээ 76-г судалж байхдаа Өөрийнх нь болон Аврагчийн талаар мөн өөрсдийн хэн болох, мөнхийн хувь заяаныхаа тухай хүүхдүүдийг юуг мэдээсэй хэмээн Тэнгэрлэг Эцэг хүсэж байгааг тунгаан бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Энэ болон өмнөх долоо хоногийн тоймууд дээрх зураг эсвэл үйл ажиллагааны хуудсыг хүүхдүүдэд үзүүл. Тэдгээр зургаас юу харж байгаагаа мөн эдгээрээс юу сурч мэдсэнээ ярих боломжийг тэдэнд олго.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 76:24

Бид бүгд Бурханы хүүхэд.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс хэрэв бид “бага залуу хүүхдэд тэр бол Бурханы хүүхэд гэдэг хүчтэй санааг” заах юм бол тэдэнд “өөртөө итгэлтэй байдал болон амьдралд тохиох асуудлуудыг сөрөн гарах хүс[лийг]” төрүүлэх болно хэмээн хэлсэн (“Powerful Ideas,” Ensign, Nov. 1995, 25).

Боломжит үйл ажиллагаанууд

  • Бурхантай адилхан болох чадавхтай гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахын тулд бяцхан амьтад эцэг эхтэйгээ адилхан болж өсдөгийг харуулах арга замуудыг ол. Хүүхдүүд амьтдын зургийг амьтдын зулзагын зурагтай тааруулж болох юм. Судраа Сургаал ба Гэрээ 76:24 дээр нээгээд, бид бүгдээрээ “Бурханы төрсөн охид, хөвгүүд” гэдгийг хүүхдүүдэд хэл. Бурхан бол бидний Эцэг бөгөөд бид Тэнгэрлэг Эцэг, Эхтэйгээ адилхан болж өсөж хөгжих боломжтой гэдгийг гэрчил.

  • Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, 2–3) дууг хамтдаа дуулаад, “би” гэж дуулах үед өөр лүүгээ заахад хүүхдүүдийг урь. Дууг дахин дуулахдаа “би” гэдэг үгийг “чи” гэдгээр сольж, ангийн өөр нэг хүүхэд рүү заахыг тэднээс хүс.

Сургаал ба Гэрээ 76:40–42

Есүс Христ дэлхийн Аврагч мөн.

Сайн мэдээ гэдэг нь сайн сайхан мэдээ гэсэн утгатай. Есүс Христ бол “бүхий л шударга бус явдлаас нь цэвэрлэхээр дэлхийд ирсэн бөлгөө” (41-р шүлэг) хэмээх нь сургаалын сайн мэдээ юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сүүлийн үед сонссон зарим сайн мэдээгээ хүүхдүүдэд ярь. Сонссон сайн мэдээгээ хуваалцахыг тэднээс хүс. Дараа нь Сургаал ба Гэрээ 76:41–42-ыг уншиж, сургаалын сайн мэдээг тэдэнтэй хуваалц. Энэ сайн мэдээг сонсоход тэдэнд ямар мэдрэмж төрж байгааг хүүхдүүдээс асуу. Сайн мэдээ танд ямар баяр баясгалан авчирдгийг тэдэнтэй хуваалц.

  • Есүс Христийн зургийг үзүүл. Есүс Христ бидний төлөө юу хийснийг мэддэг эсэхийг хүүхдүүдээс асуу. Хүүхдүүдэд ямар нэг бохир мөн цэвэрхэн (цагаан алчуур эсвэл цаас) зүйлсийг үзүүлээд, нүгэл нь сүнсэн дээрх бохирдолтой адилхан бөгөөд Есүс Христ бидэнд дахин цэвэрхэн болоход туслахаар ирсэн гэдгийг тайлбарла.

    Есүс хүүхдүүдтэй хамт байгаа нь

    Хүүхдүүдийг ирэхийг зөвшөөр, Ж.Көрк Ричардс

Сургаал ба Гэрээ 76:62

Тэнгэрлэг Эцэг биднийг дахин Өөртэй нь мөнхөд хамт амьдрахаар буцаж ирэхийг хүсдэг.

Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын селестиел хаант улсын талаарх үзэгдэл Бурханы Өөрийн хүүхдүүдэд бэлдсэн агуу адислалуудыг болон тэдгээр адислалыг хүлээн авахын тулд бид юу хийх ёстойг илчилсэн байдаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иосеф, Сидней хоёрын үзэгдэлдээ харсан алдар суугийн гурван хаант улсын талаар хүүхдүүдэд ярьж өг. (Та хүүхдүүдэд (“26-р бүлэг: Тэнгэрийн гурван хаант улс” [Сургаал ба Гэрээний түүхүүд, 97–103]-ийн нэг хэсгийг эсвэл бүхэлд нь уншиж өгч эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэгийг үзүүлж болно). Үзэгдлийн юу нь тэдэнд таалагдсаныг хүүхдүүдээс асуу. Ялангуяа селестиел хаант улсыг дүрслэхэд анхаарлаа төвлөрүүлж, Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрийг энд байгаасай хэмээн хүсдэгийг гэрчил.

  • Сургаал ба Гэрээ 76:62-ыг хүүхдүүдэд уншаад, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт селестиел хаант улсад байгаагаар өөрийгөө зурахад тэднийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 76:5, 41–42, 69

Есүс Христ бол миний Аврагч.

Бурханы дараагийн амьдралд итгэлтнүүдэд амласан алдар суут адислалууд зөвхөн Аврагч Есүс Христийн ачаар боломжтой гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбарт Есүс Христ надад зориулан юу хийсэн бэ? гэж бич. Хүүхдүүдээс дор бүрнээ 76-р хэсгийн 5-р шүлэг, 41–42-р шүлэг эсвэл 69-р шүлгийг уншаад, самбар дахь асуултын боломжит хариултыг олохыг хүс. Тэдэнд хариултаа хуваалцах боломж олго (“Тэр Хүүгээ илгээсэнХүүхдийн дууны ном, 20–21-ийг үзнэ үү). Бид Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлд талархаж байгаагаа хэрхэн илэрхийлж чадах вэ?

  • Самбарт итгэлийн гурав дахь тунхгийг түлхүүр үгсийг нь оруулалгүй орхин үлдээж бич. Оруулалгүй орхисон үгсийг цаасан дээр бичиж өгөөд, үгсийг самбарт зөв газар нь тавихад урь. Яагаад бидэнд Есүс Христ хэрэгтэй болох талаар энэхүү итгэлийн тунхаг бидэнд юу заадаг вэ? (мөн “Why We Need a Savior,” ChurchofJesusChrist.org видео бичлэгийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 76:12, 15–19, 114–116

Судраас суралцах нь “Бурханы зүйлүүдийг ойлгоход” надад тусална.

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр судруудын талаар тунгаан бодож байхдаа Сургаал ба Гэрээ 76-г хүлээн авсан. Судраас суралцах нь хэрхэн Ариун Сүнсээр дамжин ирэх илчлэлтийг урин авчирдгийг олж харахад хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Сургаал ба Гэрээ 76 дахь илчлэлтийг үзэх үедээ юу хийж байсныг нь мэдэх эсэхийг хүүхдүүдээс асуу. Тэднийг 15–19-р шүлгийг уншиж, олж мэдэхэд урь. Судраас уншиж байхдаа сүнсний өдөөлт хүлээн авсан үеэ хуваалцаад, судраас унших үед төрдөг сүнслэг мэдрэмжийнхээ талаар ярихыг хүүхдүүдээс хүс.

  • Хүүхдүүдээс нүдээ аниад, зураг будах эсвэл судрын тодорхой шүлгийг нээх гэх мэт даалгаврыг хийхийг хүс. Сүнслэг байдлын хувьд нүд маань аниастай байгаа бол ямар ямар зүйлийг хийхэд хэцүү байх вэ? Сургаал ба Гэрээ 76:12, 15–19, 114–116-г хамтдаа уншаад, бид сүнслэг байдлын хувьд нүдээ нээлттэй байлгахын тулд юу хийх хэрэгтэйг олж мэд.

Сургаал ба Гэрээ 76:50–70

Тэнгэрлэг Эцэг селестиел алдар суугийн хаант улсыг надад зориулан бэлтгэсэн.

Бурханы бэлдсэн селестиел алдар суугийн талаар мэдэх нь тулгарсан сорилт бэрхшээл, уруу таталтаа “итгэлээр дийл[эхэд]” (53-р шүлэг) нь хүүхдүүдэд сүнслэгээр өдөөж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • “Би яагаад Есүс Христийг болон Түүний зарлигуудыг дагах ёстой юм бэ?” гэж хэн нэгэн асуувал бид юу гэж хэлэх вэ? Селестиел хаант улсад мөнх амьдрал хүлээн авах хүмүүсийг дүрсэлсэн Сургаал ба Гэрээ 76:50–70-аас хариултаа олоход хүүхдүүдийг урь. Хүүхдүүдэд асуултад хариулж байгааг жүжигчлэн үзүүлэх боломж олго. Бид Есүс Христийг дагах юм бол ямар агуу адислалуудыг бидэнд өгөхөөр Тэнгэрлэг Эцэг бэлдсэн тухай өөрийн гэрчлэлийг хуваалц.

  • Цаасан дээр нарыг томоор зураад, эвлүүлдэг зураг болгож, хэд хэдэн хэсэгт хуваа. Хүүхэд бүрд нэг нэг хэсгийг өгөхдөө дараах судрын аль нэгэн хэсгийг уншуулахаар хамтад нь өг. Үүнд: Сургаал ба Гэрээ 76:51; 76:52; 76:53; 131:1–2. Судрын шүлгээсээ селестиел хаант улсад мөнх амийг хүлээн авахын тулд бидний хийх ёстой ямар нэгэн (зарим шүлэгт нэгээс олон хариулт орсон байгаа) зүйлийг олоод, үүнийгээ нарныхаа хэсэг дээр бичихийг хүүхдүүдээс хүс . Эвлүүлдэг тоглоомын хэсгүүдийг нийлүүлэхийн тулд хамтран ажиллаж байх үед нь тэднийг Аврагчийн тусламжтайгаар селестиел хаант улсад орж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийл.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын харсан үзэгдлийн талаар сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэндээ заахдаа энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Судруудыг ашигла. Заадаг хүүхдүүд тань уншиж чадахгүй байгаа ч аль болох судрыг түлхүү ашиглан тэдэнд заа. Таны хуваалцаж буй үнэн судруудаас ирдэг гэдгийг тэдэнд харуул.

Үйл ажиллагааны хуудас: Би селестиел хаант улсад Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч чадна