“8-р сарын 9–15. Сургаал ба Гэрээ 88: ‘Бурханы өргөөг байгуулагтун,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“8-р сарын 9–15. Сургаал ба Гэрээ 88,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
8-р сарын 9–15
Сургаал ба Гэрээ 88
“Бурханы өргөөг байгуулагтун”
Сургаал ба Гэрээ 88:118 нь “Мэргэн ухааны үгсийг бие биендээ заагтун” хэмээн зөвлөсөн. Сургаал ба Гэрээ 88 дээрх ямар “мэргэн ухааны үг” таны заадаг хүүхдүүдэд хамгийн ач холбогдолтой гэж та бодож байна вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг насан туршдаа сурч боловсроосой хэмээн хүсдэгийг хүүхдүүдэд хэл. Дараа нь гэр орон, сургууль эсвэл сүм дээр сурч байгаа ямар нэг зүйлээ хуваалцахад тэднийг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Бурхан намайг Өөртэй нь ойрхон байгаасай хэмээн хүсдэг.
Заадаг хүүхдүүддээ Бурханы оршихуйг амьдралдаа мэдрэхэд нь туслахын тулд та юу хийж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Та Сургаал ба Гэрээ 88:63-ыг уншихдаа зарим сонссон үгээ жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдийг урь. Жишээлбэл, тэд ямар нэгэн зүйл хайж эсвэл тогшиж байгаа дүр үзүүлж болно.
-
Хүүхдүүдийг өрөөний ард зогсож байхад самбарын урд Есүсийн зургийг барихыг нэг хүүхдээс үс. Аврагчид ойртохын тулд бидний хийж болох нэг зүйлийг хэлэх бүрд нэг алхам урагшилж, харин Түүнээс холдуулах ямар нэг зүйлийг хэлэх бүрд нэг алхам ухрахад хүүхдүүдийг урь. Биднийг Их Эзэнд ойртохыг хичээх үед Тэрээр бидэнд илүү их ойртдог гэдгийг гэрчил.
Тэнгэрлэг Эцэг намайг сураасай хэмээн хүсдэг.
“Боловсрол нь Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болоход тусалдаг Түүний төлөвлөгөөний чухал хэсэг юм. … Та нарын олж авах боловсрол энэ амьдралд болон ирэх амьдралд чухал үүрэгтэй” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 9).
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургуулийн зураг үзүүлж эсвэл самбарт зураад, сургууль гэж юу болохыг мөн тэнд юу хийдэг талаар ярихад хүүхдүүдийг урь. Иосеф Смитийн эхлүүлсэн сургуулийн талаар ярьж өг (“31-р бүлэг: Мэргэн ухааны үг,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 119–122-ыг үзнэ үү). Хүүхдүүдэд гэр орон, сүм, ариун сүмийн зураг үзүүлээд, эдгээр газар хэрхэн сургуультай адил болохыг тэднээс асуу.
-
Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой (Хүүхдийн дууны ном, 66) зэрэг суралцах тухай дуу дуул. Юуны талаар сурч мэдэх дуртайг нь хүүхдүүдээс асуу.
-
Сургаал ба Гэрээ 88:118-ыг уншаад, “бие биендээ заагтун” гэсэн үгийг онцол. Ангийнхаа хүүхэд тус бүрийг сурч мэдсэн зүйлээ хуваалцаж, сурч мэдсэн мэргэн ухаанаа хуваалцахад урь.
Ариун сүм бол Бурханы өргөө юм.
Та ариун сүмийг хайрлах хайрыг мөн бэлэн болсон үедээ тэнд очин Их Эзэнийг бишрэн шүтэх хүслийг мэдрэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд юу хийж болохоо бодож үз.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гараа дээш өргөн, хуруунуудаа нийлүүлэх замаар ариун сүмийн “орой” хэрхэн хийхийг хүүхдүүдэд үзүүл. Сургаал ба Гэрээ 88:119-ийг уншаад, “өргөө” хэмээх үгийг хэлэх болгонд орой хийхийг хүүхдүүдээс хүс. Тэнгэрлэг Эцэг Иосеф Смит болон гэгээнтнүүдээс ариун сүм буюу “Бурханы өргөө” барихыг хүссэн гэдгийг тайлбарла. Ариун сүм болон цуглааны байрын ялгааны талаар ярихдаа хамгийн ойр байдаг ариун сүмийн зургийг үзүүл.
-
Ариун сүмийн талаарх гэрчлэлээ хуваалцаад, “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) гэх мэт ариун сүмийн тухай дуу дуул. Хүүхдүүдийг өөрсдөө ариун сүм рүү явж байгаагаар зураг зурахад урь.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Есүс Христ намайг нүглээс цэвэршүүлж чадна.
Ариусгагдах гэдэг нь цэвэр, ариун болох гэсэн утгатай. Тэд Есүс Христийг дагах үедээ ариусгагдаж чадна гэдгийг ойлгоход нь та зааж буй хүүхдүүддээ хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нэг хүүхдийг Сургаал ба Гэрээ 88:68-ыг мөн өөр нэг хүүхдийг 74-р шүлгийг чанга уншихад урь. Энэ хоёр шүлгийн аль алинд нь давтагдсан үгийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Бид өөрсдийгөө хэрхэн “ариусгадаг” вэ? (Шаардлагатай бол, Судруудын удирдамж дээрээс “Ариусгал гэсэн үгийн талаар уншихад хүүхдүүдэд тусал.) Зүрх, гар, хөлийн зургийг самбарт зур. Зүрх, гар, хөлөө “ариусгаж,” цэвэршүүлэх” гэдэг нь ямар утгатай байж болох талаар бодоход хүүхдүүдэд тусал. Үүнийг хийхэд Аврагч бидэнд хэрхэн тусалдаг вэ? Бид Есүстэй илүү адил болохын тулд зүрх, гар, хөлөө хэрхэн ашиглаж болох вэ?
-
Их Эзэн Өөрийн хүмүүсийг ариун сүмд орохынх нь өмнө ариусгахыг хүссэн гэдгийг тайлбарла. Ариун сүмийн эрхийн бичигтэй залуу эмэгтэйг эсвэл залуу эрэгтэйг ангид хүрэлцэн ирэхэд урих талаар бодож үз. Эрхийн бичиг ямар байдгийг хүүхдүүдэд үзүүлж, үүнийг авахуйц зохистой амьдрахын тулд юу хийдгээ ярьж, ариун сүмтэй ойрхон амьдардаггүй ч яагаад ариун сүмийн эрхийн бичигтэй байх нь чухал болохыг хуваалцахад түүнийг урь.
Сургаал ба Гэрээ 88:77–80, 118
Тэнгэрлэг Эцэг намайг сураасай хэмээн хүсдэг.
Та сүнслэг болон зуурдын амьдралын асуудлын аль алиных нь талаар суралцах нь Их Эзэнд үйлчлэхэд тэднийг бэлдэнэ гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусалж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбарт юу, яагаад, хэрхэн гэж бич. Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 88:77–79-ийг хос хосоороо уншаад, Их Эзэн юуг сурч мэдээсэй хэмээн биднээс хүсдэгийг жагсаан бичихэд хүүхдүүдийг урь. Дараа нь 80-р шүлгийг судалж, Их Эзэн яагаад биднийг сураасай хэмээн хүсдэгийг олж мэдэхийг тэднээс хүс. Дараа нь тэд 118-р шүлгийг уншаад, бид хэрхэн судалж, суралцах ёстой болохыг олж мэдэж болно. Их Эзэн мэдлэг, боловсролыг юу гэж үздэг талаар эдгээр шүлгээс бид юу сурсан бэ?
-
Дэлхийн газрын зураг үзүүлээд, Сургаал ба Гэрээ 88:79-ийг хамт унш. Яагаад бусад улс орон, соёлын талаар мэдэх нь бидэнд чухал вэ? Та эсвэл таны заадаг хүүхдүүд өөр улс оронд очиж эсвэл амьдарч байсан бол уг улс орны соёлыг төлөөлсөн зүйлийг үзүүлж, сурч мэдсэн зүйлээ хуваалц.
“Бурханы өргөөг байгуулагтун”
“Бурханы өргөө”-ний талаарх Их Эзэний удирдамж амьдрал, гэр орноо барьж босгоход бидэнд туслах заавар байж болох юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Өөрсдийн эсвэл өөрсдийн очсон, хэн нэгний гэр орныг долоон үг сонгон дүрслэхэд хүүхдүүдийг урь. Дараа нь тэднээс Сургаал ба Гэрээ 88:119-ийг уншаад, Их Эзэний өргөөгөө дүрсэлсэн долоон үгийг олохыг хүс. Гэр орноо “Бурханы өргөө” болгох арга замуудыг бодоход хүүхдүүдэд тусал.
-
Хүүхэд бүрд Сургаал ба Гэрээ 88:119–126 дээрээс нэг үг хэллэгийг өгч, зуруул. Тэднийг зурсан зургуудаа нэг нэгэндээ үзүүлэх үед, яг ямар үгийг төлөөлж байгааг шүлгүүдээс хайж, таах боломжийг хүүхдүүдэд олго.
-
Самбарт хий болон бүү хий гэж бич. Сургаал ба Гэрээ 88:119–126-г уншаад, ариун сүмд суралцахад бэлтгэхийн тулд юуг хий мөн юуг бүү хий хэмээн Их Эзэн гэгээнтнүүдээс хүссэнийг жагсааж бичихэд хүүхдүүдийг урь. Тэд мэдэхгүй үгээ толь бичгээс харж болно. Хийж эхлэх эсвэл хийхээ болих ямар нэгэн зүйлийг сонгоход хүүхдүүдийг урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг хүсэж буй, сурч мэдсэн нэг зүйлээ бичиж эсвэл зурахад хүүхдүүдийг урь.