“8-р сарын 16–22. Сургаал ба Гэрээ 89–92: ‘Амлалт бүхий зарчим,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“8-р сарын 16–22. Сургаал ба Гэрээ 89–92,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав
8-р сарын 16–22
Сургаал ба Гэрээ 89–92
“Амлалт бүхий зарчим”
Та Сургаал ба Гэрээ 89–92 дээрх үнэнүүдийг судалж байхдаа, эдгээрийг хүүхдүүдэд ойлгоход нь туслах шинэлэг бөгөөд бүтээлч арга зам бодож ол.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Энэ долоо хоног бие махбод, сүнсэндээ анхаарал тавихын тулд хийсэн сайн зүйлсээ зурж, тэдгээрийн талаар ярихад хүүхдүүдийг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би Мэргэн ухааны үгийг дагаснаар адислагдах болно.
Бидний бие махбод Тэнгэрлэг Эцэгийн өгсөн бэлэг бөгөөд Тэрээр биднийг бие махбоддоо сайн анхаарал халамж тавиасай хэмээн хүсдэг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 89:10–17 дахь Их Эзэний зарлигуудыг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд бие махбодоо эрүүл байлгахын тулд идэх эсвэл хийж болох сайн зүйлсийн зургийг үзүүлж эсвэл зур (мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Мөн согтууруулах ундаа, тамхи, цай, кофе болон бусад хортой бодис бидний биед муу бөгөөд Их Эзэн хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлсэн гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Энэ долоо хоногт биеэ эрүүл байлгахын тулд хийх ямар нэгэн зүйлийг сонгоход хүүхдүүдийг урь.
-
Мэргэн ухааны үгэнд заасан ямар нэгэн зүйлийг төлөөлсөн зургийг самбарт ээлжлэн зурахад хүүхдүүдийг урь. Үлдсэн хүүхдүүдээр хүн нэг бүр юу зурж байгааг таалга. Зурагтай холбоотой 89-р хэсэг дээрх Их Эзэний зарлигийн талаар ярилц.
-
Дараах эсвэл өөрийн бодсон өөр бусад жишээг ашиглан Мэргэн ухааны үгийг дагаснаар бид хэрхэн адислагддагийг үзүүл (Сургаал ба Гэрээ 89:18–21-ийг үзнэ үү). Дороо алхаж эсвэл гүйн энгийн дасгал хийгээд, дараа нь “яд[арч]” эсвэл “цуца[ж]” (20-р шүлэг) байгаа дүр үзүүл. Их Эзэний амлалтуудын талаар гэрчил.
-
Ариун сүмийн зураг үзүүлээд, харж буй зүйлээ дүрслэн хэлэхийг хүүхдүүдээс хүс. “Их Эзэн надад ариун сүм өгсөн” (Хүүхдийн дууны ном, 73) гэх мэт биеийн эрүүл мэндийн тухай дууг ашиглан, бидний бие сүнсний маань ариун сүм бөгөөд Бурхан биднийг биеэ эрүүл байлгаасай хэмээн хүсдэг гэдгийг хүүхдүүдэд заа. Биедээ анхаарал халамж тавих арга замыг бодож олоход хүүхдүүдэд тусалж, жүжигчлэн үзүүлэх боломж олго.
Биднийг удирдан залж, хамгаалах бошиглогчдыг Бурхан бидэнд өгдөг.
Их Эзэний бошиглогчид амьдралын шуурганаас аюулгүй хоргодох газар олоход бидэнд хэрхэн тусалж болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдэд эртний бошиглогчдын зургуудыг үзүүлээд, тэд амьдарч байсан үедээ хүмүүсийг хэрхэн сэрэмжлүүлж байсан талаар хэл. (Нэмэлт санаа авах бол “Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном, 58–59-ийг үзнэ үү.)
-
Яагаад бид Бурханы бошиглогчдыг сонсох ёстой вэ? Одоогийн бошиглогчийн зургийг үзүүлээд, түүний сүүлийн үед бидэнд заасан эсвэл сэрэмжлүүлсэн зүйлийг хуваалц. Бид хэрхэн бошиглогчийг дагаж болох арга замын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Сургаал ба Гэрээ 90:5 дээр заасан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалц. (“Зөгнөлүүд” гэдэг нь илчлэлт эсвэл тэдгээрийг хүлээн авдаг бошиглогчид гэсэн утгатай гэдгийг онцол.)
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Мэргэн ухааны үг надад бие махбод болон сүнсний хувьд эрүүл байхад тусалдаг.
Ахлагч Гари Э.Стивэнсон согтууруулах ундаа болон мансууруулах бодисоор уруу татагдах үед юу хийхээ эртнээс төлөвлөсөн байхыг залуу хүмүүст зөвлөсөн. Дараа нь тэр “уруу таталт таны дээр хүч султай байгааг олж мэдэх болно. Та хэрхэн хариу үйлдэж, юу хийх талаар шийдвэрээ аль хэдийн гаргачихсан байх болно. Уруу таталттай тулгарах бүрдээ шийдвэр гаргаад байх шаардлагагүй” (“Таны санваарын тоглолтын схем,” Ensign, May 2019, 48 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 56). Зааж буй хүүхдүүддээ бүхий л амьдралынхаа туршид мэргэн ухааны үгийн дагуу амьдрахаа яг одоо шийдэхэд урамшуулан дэмж.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Суралцагчдыг хоёр бүлэгт хувааж, нэг бүлгийг нь Сургаал ба Гэрээ 89:1–4-ийг, нөгөө бүлгийг нь 18–21-р шүлгийг уншихад урь. Дараахтай адил асуултуудын талаар тунгаан бодохыг тэднээс хүс. Их Эзэн яагаад бидэнд мэргэн ухааны үгийг өгсөн бэ? Мэргэн ухааны үгийн дагуу амьдрах нь намайг бие болон сүнслэг байдлын хувьд хэрхэн адисалж болох вэ?
-
“ нь хүмүүн хийгээд амьтад ашиглахын тулд томилогдсон болой” эсвэл “Мөн мөн алхахад, мөн цуцах нь үгүй байх болно” (14, 20-р шүлэг) гэх мэт Сургаал ба Гэрээ 89 дээрх үг хэллэгийг ашиглан хоосон зайг бөглөх мэдэгдлүүдийг бүтээ. Хүүхдүүдийг хос хосоороо ажиллан, 89-р хэсгээс хариултаа олоход урь. Хүүхдүүд мэдэгдлүүдийг биед сайн зүйлс, биед муу зүйлс, адислалууд гэж ангилж болно.
-
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 89:4-ийг мөн өөр нэг хүүхдийг ахлагч Стивэнсоны дээрх эшлэлийг тус тус уншихад урь. Бид уруу таталттай тулгарах мөчийг хүртэл хүлээлгүй мэргэн ухааны үгийг дагахаа яагаад одоо шийдэх ёстой вэ? Хэн нэгэн, бүр нэг найз нь мэргэн ухааны үгийн эсрэг ямар нэгэн зүйл өгвөл хэрхэн хариулахаа жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдэд тусал. Мэргэн ухааны үгийг сахих нь биднийг хэрхэн хамгаалдаг вэ?
Сургаал ба Гэрээ 90:2, 5, 14–16
Тэргүүн Зөвлөл “хаант улсын түлхүүрүүдийг” атгадаг.
Тэргүүн Зөвлөлийн (Иосеф Смит, Сидней Ригдон, Фредерик Г.Виллиамс) талаар 1833 онд өгсөн Их Эзэний удирдамж заавар өнөөгийн Тэргүүн Зөвлөлийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд хүүхдүүдэд тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 90:14–16-г судалж, Их Эзэний Тэргүүн Зөвлөлөөс хийхийг хүссэн зарим зүйлийг бичихэд урь. Хүүхдүүдэд одоогийн Тэргүүн Зөвлөлийн зургийг харуулаад, тэдний талаар ямар нэгэн зүйл хуваалц. (Та тэдний амьдралын намтрыг ChurchofJesusChrist.org дээрх “Living Prophets and Church Leaders”-ээс уншиж болно.) Тэнгэрлэг дуудлагын талаар мөн тэдний зөвлөгөөг дагаснаар хүлээн авсан адислалуудынхаа тухай гэрчлэлээ хуваалц.
-
Тэргүүн Зөвлөлийн гишүүний заасан ямар нэгэн зүйлийг хүүхдүүдтэй хамт авч үз. Дараа нь Сургаал ба Гэрээ 90:5-ыг хамтдаа унш. “Зөгнөлүүд” гэдэг нь илчлэлт эсвэл тэдгээрийг хүлээн авдаг бошиглогчид болохыг онцол. “Хөнгөмсөг зүйл хэмээн … зөгнөлүүдийг хүлээн авдаг” гэдэг нь юу гэсэн үг вэ? Бошиглогчид болон тэдний заадаг зүйлс чухал гэдгийг бид хэрхэн харуулж болох вэ?
Юу үнэн болохыг мэдэхэд Сүнс надад тусална.
Апокрифын талаар Их Эзэн Иосеф Смитэд юу гэж хэлснийг уншихдаа энэ зөвлөгөө нь амьдралд тулгарах үнэн, худлын хооронд ялган танихад хэрхэн хүүхдүүдэд туслах талаар бод.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хамтдаа Сургаал ба Гэрээ 91-ийн удиртгал хэсгийг уншаад, Апокриф гэж юу болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал (Судруудын удирдамж, “Апокриф,” scriptures.ChurchofJesusChrist.org). Хэвлэл мэдээлэл гэх мэт “олон зөв зүйл” мөн “олон буруу зүйл” (1–2-р шүлэг) олж болох бусад газрын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Дараа нь үнэн, худлыг ялган танихын тулд бидний хийж болох зүйлсийн талаар Их Эзэн юу гэж хэлснийг 91-р хэсгээс олж мэд.
-
Сургаал ба Гэрээ 91:4–6-г хамтдаа уншаад, эдгээр шүлэгт Ариун Сүнсний талаар юу заасныг хүүхдүүдээс асуу. Тэдэнд “Сүнс үнэнийг илэрхийл[сэн]” тухай хувийн туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Түүнчлэн өөрийн туршлагыг хуваалц. Сүнс өөр ямар арга замаар бидэнд тусалж болох вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Өөрийн бие болон сүнсэнд анхаарал халамж тавих талаар сурч мэдсэн зүйлээ эсвэл мэргэн ухааны үгийг дагахаар тавьсан зорилгынхоо талаар гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.