Сургаал ба Гэрээ 2021
8-р сарын 2–8. Сургаал ба Гэрээ 85–87: “Ариун газруудад зогсогтун та нар”


“8-р сарын 2–8. Сургаал ба Гэрээ 85–87: ‘Ариун газруудад зогсогтун та нар,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“8-р сарын 2–8. Сургаал ба Гэрээ 85–87,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Зураг
Ариун сүм рүү алхаж буй гэр бүл

8-р сарын 2–8

Сургаал ба Гэрээ 85–87

“Ариун газруудад зогсогтун та нар”

Хүүхдүүдтэй өнгөрүүлэх цаг тань хязгаартай тул судрын ямар зарчмыг онцлохоо мэдэхийн тулд сүнслэг удирдамж эрэлхийл. Хүлээн авсан сүнслэг өдөөлтдөө итгэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Сүүлийн хичээлүүдэд ашигласан зарим зураг, үйл ажиллагааны хуудсыг хүүхдүүдэд үзүүлээд, тэдгээрийн талаар ангидаа эсвэл гэртээ юу сурч мэдсэнээ санаж байгаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 85:6

Ариун Сүнс “намуухан зөөлөн дуу хоолойгоор” ярьдаг.

Ахлагч Ричард Г.Скотт “Хэрэв та суралцагчидтай харилцах хугацаандаа Сүнсний өдөөлтийг таньж мэдэн, дагахад туслахаас өөр юу ч хийгээгүй байсан ч тэдний амьдралыг хязгааргүй, мөнхөд адисалсан байх болно” хэмээн хэлсэн (“To Learn and to Teach More Effectively” [Brigham Young University Education Week devotional, Aug. 21, 2007], 5, speeches.byu.edu).

Боломжит үйл ажиллагаанууд

  • “Тийм ээ, … намуухан аниргүй дуу хоолой” (Сургаал ба Гэрээ 85:6) хэмээн Иосеф Смит Сүнсийг хэрхэн дүрсэлснийг хүүхдүүдэд уншиж өг. Жижигхэн зарим зүйлийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс (тэдэнд туслах хэрэгтэй бол зураг үзүүл). Тэднийг шалан дээр чадахынхаа хэрээр атиран, чимээгүй суухад урь. Дуу хоолой хэрхэн нам гүм байж болох талаар бодоход нь тэдэнд тусалж, хэрхэн аниргүй дуу хоолойг сонсож, ярих дадлага хийлгэ. Сүнс тантай намуухан аниргүй дуу хоолойгоор ярьсан тохиолдлынхоо талаар хүүхдүүдэд ярьж өг.

  • “Ариун Сүнс” (Хүүхдийн дууны ном, 56) гэх мэт Сүнсний тухай дууг хүүхдүүдэд заа. Уг дууг тантай хамт шивнэж дуулахад тэднийг урь. Энэ дуу Ариун Сүнсний талаар юу зааж байна вэ? Түүний нөлөөллийг мэдрэх үедээ үүнийг ялган танихад нь хүүхдүүдэд тусал (залбирч, дуулал дуулж, бусдад туслах гэх мэт).

Сургаал ба Гэрээ 86:11

Би бусдад гэрэл нь байж чадна.

Их Эзэний үйлчлүүлэгчдээрээ дамжуулан хожмын өдрүүдэд хийлгэхийг хүссэн чухал ажлыг 86-р хэсэгт дүрсэлсэн байдаг. Энэ ажлыг хийхэд хүүхдүүдийн тусалж болох нэг арга зам бол эргэн тойрныхоо хүмүүст гэрэл нь байх явдал юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 86:11 дэх “Хэрэв та нар миний сайн сайханд, харийнханд [эсвэл сайн мэдээг хүлээн аваагүй хүмүүст] … гэрэл байхаа үргэлжлүүлэх аваас, адислагдсан болой” гэсэн үгсийг хүүхдүүдэд уншиж өг. Гэрэл биднийг хэрхэн адисалдаг вэ? Бидэнд гэрэл байхгүй бол ямар байх вэ? Бид сайн мэдээний талаар мэдэхгүй хүмүүст хэрхэн гэрэл нь байж чадах вэ? Бусдад Есүсийн сайн сайхныг хуваалцаж болох арга замуудыг бодож олоход хүүхдүүдэд тусал.

  • Нэг найз нь харанхуйгаар алхахаар хичээж байна гэж төсөөлөн бодохыг хүүхдүүдээс хүс. Яагаад харанхуйд алхахад хэцүү байдаг вэ? Бид найздаа туслахын тулд юу хийж болох вэ? Биднийг Аврагчийг дагах үед энэ нь бусдад явах замыг нь гэрэлтүүлдэг гэрэлтэй адил гэдгийг тайлбарла.

  • Лиахона болон Найз сэтгүүлүүдэд үлгэр жишээ сайн хүүхдүүдийн тухай түүх олонтоо орсон байдаг. Хүүхдүүдийг мөн сайн үлгэр жишээ үзүүлдэг байхад сүнсээр өдөөх нэг түүхийг олж хуваалц.

Сургаал ба Гэрээ 87

Бидний гэр орон “ариун газар” байж чадна.

Ямар ч гэр орон төгс биш ч гэлээ гэр орноо амар амгалангийн ариун газар болгохын тулд бүгдээрээ хийж болох зүйлс бий.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иосеф Смит дэлхий дээр өрнөж байгаа зүйлсэд санаа зовж байсныг хүүхдүүдэд тайлбарла. 87-р хэсгийн удиртгалыг товч ярь эсвэл “30-р бүлэг: Дайны тухай илчлэлт”-ийг унш (Сургаал ба Гэрээний түүхүүд, 117–118; мөн ChurchofJesusChrist.org дээрх видео бичлэгийг үзнэ үү). Иосефын санааг зовоосон байж болох зүйлсийг сонсохыг хүүхдүүдээс хүс. Их Эзэн эдгээр асуудал гарч ирэх үед юу хий хэмээн хэлснийг заахын тулд Сургаал ба Гэрээ 87:8-ыг унш.

  • Ариун сүмийн зураг үзүүлээд, яагаад ариун сүм ариун нандин газар болохыг хуваалц. Гэр орны зураг үзүүлээд, гэр орноо ариун сүмийн адил ариун газар болгох арга замыг бодож олоход хүүхдүүдэд тусал (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Бид яагаад ариун газруудад байхыг хүсэж байна вэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 85:6

Ариун Сүнс “намуухан зөөлөн дуу хоолойгоор” ярьдаг.

Энэ дэлхий ертөнцөд Сүнсийг сонсоход саад болдог, анхаарал сарниулах олон зүйл байдаг. Та Сүнсний дууг сонсохоор эрэлхийлэхэд нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ариун Сүнс тэдэнтэй ярьдаг гэдгийг хэрхэн мэддэг талаар хэн нэгэн асуух юм бол тэд юу гэж хэлэхийг хүүхдүүдээс асуу. Сургаал ба Гэрээ 85:6 дахь Иосеф Смитийн Сүнсний дуу хоолойг дүрсэлсэн нэг арга замын тухай уншихад тэднийг урь.

  • Дуулал эсвэл хүүхдийн дууг намуухан тоглуулаад, бусад нь алга таших, хөлөө дэвслэх гэх мэт анхаарал сарниулах дуу чимээ гаргаж байх зуур уг дууг таахыг нэг хүүхдээс хүс. Дараа нь бусад хүүхдээс хийж байсан зүйлээ болихыг хүсээд, энэ нь амьдрал дахь анхаарал сарниулах зүйлсийг холдуулсны дараа Ариун Сүнсийг сонсохтой хэрхэн адилхан болохыг ярилц. Ариун Сүнсийг илүү сайн сонсохын тулд холдуулан зайлуулж болох, анхаарал сарниулах зүйлсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал.

Сургаал ба Гэрээ 86

Би Бурханы хүмүүсийг цуглуулахад тусалж чадна.

Буудай, зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэл нь “эцсийн өдрүү[д], бүр эдүгээ” (Сургаал ба Гэрээ 86:4) үеийн тухай өгүүлсэн. Хүүхдүүдийг “улаан буудайг цуглуул[ах]” (7-р шүлэг) ажилд оролцоход сүнсээр өдөөхөд туслахын тулд энэ сургаалт зүйрлэлийг ашигла.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Буудай ба зэрлэг өвсний сургаалт зүйрлэлийг хүүхдүүдэд ярьж өг эсвэл нэг хүүхдийг ярьж өгөхөд урь (Maтай 13:24–30-ийг үзнэ үү). Хүүхдүүдийг сургаалт зүйрлэлийн ямар нэгэн хэсгийг зурахад урь. Дараа нь Сургаал ба Гэрээ 86:1–7-г хамтдаа уншаад, зурсан зураг нь юуг төлөөлж байгааг зурган дээрээ бичихэд хүүхдүүдийг урь.

  • Буудайг зурсан болон зургийг нь авсан хэдэн жижиг зураг бэлдээд, өрөөгөөр тойруулан нуу. Хүүхэд нэг бүрд буудайг хураахад тусалж, Есүс Христэд “цуглуулж” болох хэн нэгний нэрийг дээр нь бичихэд урь. Есүс Христэд хүмүүсийг цуглуулна гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид үүнийг ямар арга замаар хийж болох вэ? “[Аврагчийн] сайн сайханд … үргэлжлүүлэх” гэдэг нь юу гэсэн үг вэ мөн энэ нь хүмүүсийг Түүнд цуглуулахад бидэнд хэрхэн тусалдаг вэ? (Сургаал ба Гэрээ 86:11).

Сургаал ба Гэрээ 87

Би “ариун газруудад … зогсож” чадна.

Таны заадаг хүүхдүүд амьдралынхаа туршид сүнслэг болон бие махбодын аюултай учирна. Та ариун газруудыг олж, тэнд зогсохыг зааснаар тэдгээр аюулыг даван туулахад тэднийг бэлдэхэд тусалж чадна.

Зураг
Ариун сүмийн гадна буй эмэгтэй, хүүхэд хоёр

Ариун сүмд үйлчлэх нь Бурханы хүмүүсийг цуглуулахад туслах нэгэн арга зам юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хожмын өдрүүдэд болно хэмээн Их Эзэний хэлсэн зүйлсийг олж мэдэхийн тулд Сургаал ба Гэрээ 87:6-г хамтдаа унш. Үеийнх нь хүүхдүүдэд тулгардаг зарим бэрхшээлийн талаар ярилцахыг тэднээс хүс. 8-р шүлгээс Их Эзэн биднийг хүнд хэцүү үед юу хийх ёстой хэмээн хэлснийг олоход тэднийг урь. Өөрийн амьдрал дахь ариун газруудын талаар хүүхдүүдэд ярьж өг.

  • Сүнслэг байдлын хувьд тулгарсан аюулыг даван гарахад нь туслах ариун газар, ариун бодол, ариун үйлдлийн жагсаалт гаргаж бичихэд хүүхдүүдэд тусал (“Standing in Holy Places” болон “Stand Ye in Holy Places—Bloom Where You’re Planted,” ChurchofJesusChrist.org видео бичлэгээс санаа авна уу). Тэднийг жагсаалтаа биедээ авч явж, байнга харж байхад урь.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Гэр орноо эсвэл амьдралаа “ариун газар” болгохын тулд хийх нэг зүйлийг сонгоход хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Бүтээлч чадвараа ашигла. Та энэхүү тоймд өгсөн санаагаар өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Эдгээр санаанд өөрийн бүтээлч сэтгэлгээг өдөөх боломж олго. Ангийн тань хүүхдүүдэд юу таалагдахыг мөн тэдэнд сурч мэдэхэд нь юу туслахыг бод.

Хэвлэх