Сургаал ба Гэрээ 2021
Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж


“Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж

Эдгээр эх сурвалжийг Gospel Library аппликэйшнээс болон ChurchofJesusChrist.org вэбсайтаас авч болно.

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав

Та Ирээд, Намайг дага—хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дахь үйл ажиллагааг Хүүхдийн хэсэгтээ зориулан өөрчлөн ашиглаж болно. Хүүхдүүд тэдгээр үйл ажиллагааг гэр бүлийнхэнтэйгээ хамт гэртээ хийсэн эсэхэд санаа зовох хэрэггүй. Давтаж хийх нь хүүхдүүдэд суралцахад нь тусалдаг. Хүүхдийн хэсгийн ангид хүүхдүүд Аврагчийн болон Түүний сайн мэдээний талаар гэртээ сурч мэдсэн зүйлээсээ бусадтай хуваалцахыг хүсэж болох юм.

Сүмийн дуулал болон хүүхдийн дууны ном ба Хүүхдийн дууны ном

Ариун нандин хөгжим Сүнсийг урьдаг бөгөөд сургаалыг мартагдашгүй аргаар заадаг. Та Сүмийн дуулал болон хүүхдийн дууны ном, Хүүхдийн дууны ном зэрэг номын хэвлэмэл хувилбараас гадна music.ChurchofJesusChrist.org мөн Sacred Music, Gospel Media аппликэйшнээс олон дуулал, хүүхдийн дууг аудио болон видео хувилбараар олж болно.

Бяцхан үрсээ болгоогтун

Бяцхан үрсээ болгоогтун: Балчир хүүхдийн ангийн гарын авлага дээр тусгагдсан олон сэдэв Хүүхдийн хэсэгт заадаг сэдэвтэй адилхан. Ялангуяа, хэрэв та бага насны хүүхдүүдэд заадаг бол нэмэлт дуу, түүх, үйл ажиллагаа, гар урлалыг балчир хүүхдийн ангийн гарын авлагаас харж болно.

Найз, Лиахона сэтгүүлүүд

Найз, Лиахона сэтгүүлүүд нь Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагаас зааж буй зарчмуудад нэмэлтээр ашиглаж болох түүх, үйл ажиллагаануудыг санал болгодог.

Сургаал ба Гэрээний түүхүүд

Сургаал ба Гэрээний түүхүүд нь Сургаал ба Гэрээнээс хүүхдүүд суралцахад туслах энгийн хялбар хэл, зургийг хэрэглэсэн байдаг. Та бас Gospel Library аппликэйшн болон ChurchofJesusChrist.org вэбсайт дахь Gospel Media Library-аас эдгээр түүхийн видео бичлэгүүдийг олж болно.

Scripture Stories Coloring Book: Doctrine and Covenants

Энэ эх сурвалжид хүүхдүүдийн Сургаал ба Гэрээнээс суралцах үйл явцыг сайжруулахад зориулсан үйл ажиллагааны хуудаснууд орсон.

Видео бичлэг ба уран зураг

Уран зураг, видео бичлэг болон бусад хэвлэл мэдээлэл нь таны зааж байгаа хүмүүст судартай холбоотой сургаал, түүхүүдийг төсөөлөн бодоход тусална. ChurchofJesusChrist.org дахь Gospel Media Library руу орж, Сүмийн хэвлэл мэдээллийн эх сурвалжийн цуглуулгатай танилцана уу. Эдгээр эх сурвалж Gospel Media аппликэйшн дээр байгаа бөгөөд Gospel Art Book-ээс олон зураг дүрсийг олж болно.

Зураг
woman and child reading Church material

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагчийн арга барилаар заах нь товхимол нь Христтэй адил заах зарчмуудын талаар судалж, хэрэгжүүлэхэд тань тусална. Эдгээр зарчмыг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, хэрэгжүүлж байгаа болно.

Гэгээнтнүүд

Гэгээнтнүүд бол Сүмийн түүхийг хүүрнэсэн олон боть ном юм. 1-р боть, Үнэний жишиг, 2-р боть, No Unhallowed Hand Сургаал ба Гэрээтэй адил Сүмийн түүхэн үеийг хамарна. Эдгээр түүх нь Сургаал ба Гэрээнээс судлах илчлэлтүүдийг өгч байх үеэр өрнөж байсан нөхцөл байдлын талаарх ойлголтыг танд өгөх болно.

Хэвлэх