Сургаал ба Гэрээнүүд 2021
Заах загвар


“Заах загвар,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“Заах загвар,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Ангид байгаа хүүхдүүд

Заах загвар

Та тойм бүр дээр давтагдсан хуваалцахад урь, сургаалыг заа, гэртээ суралцахыг урамшуулан дэмж гэсэн гурван шатлал бүхий загварыг энэ эх сурвалжаас олж мэдэх болно. Олон тохиолдолд, таныг заахад энэ загварын хэсгүүд давхцах юм уу өөр дараалалтай байна. Тухайлбал, хуваалцах нь сургаалыг заах боломж байдаг бол сургаалыг заах нь хуваалцах урилгуудтай байх ёстой гэж бод. Түүнчлэн хичээлийн ярилцлагын туршид, гэртээ суралцах талаар урамшуулан дэмжиж болно. Та заадаг хүүхдүүдийнхээ хэрэгцээнд нийцүүлэхийн тулд энэ загварт орох өөрчлөлтүүдийг хүчлэлгүй, Сүнсний өдөөлтийг дагаж хий.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хичээл бүрийн хэсэг болгон, зааж байгаа зарчмуудын талаарх мэдрэмж, ойлголт, туршлага, гэрчлэлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэдний хэлсэн зүйлд гэртээ суралцсан туршлага нь орсон байж болно. Та бас тэдний өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлүүдийг сэргээж, амьдралд нь хэрхэн нөлөөлснийг асууж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь хүүхдүүдэд заах сургаалыг илүү сайн ойлгоход тань тусална. Сайн мэдээний зарчмуудаас суралцан, тэдгээрийн дагуу үйлдэхэд хүүхдүүдэд туслахын тулд та ямар судрын шүлэг, эшлэл, туршлага, асуулт мөн өөр эх сурвалжуудыг ашиглах талаараа бодож үзээрэй. Суралцаж байгаа зүйлдээ баярлаж хөөрөхөд нь туслахын тулд бүтээлч арга замуудыг эрж хай.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Гэр орон бол сайн мэдээнээс суралцах төв учраас Хүүхдийн хэсгийн багшийн хувьд гэртээ суралцахыг урамшуулан дэмжих нь таны зорилгын нэг байх ёстой. Та ангид ойлгож мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ? Та гэртээ Сургаал ба Гэрээнээс суралцахад хүүхдүүдийг болон эцэг эхчүүдийг хэрхэн урамшуулан дэмжиж чадах вэ?