“Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх толилуулгын зааварчилгаа,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ (2021) (2020)
“Дууны цагийн зааварчилгаа,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх толилуулгын зааварчилгаа
Хүндэт Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн, хөгжмийн удирдагчид аа,
Хүүхдийн хэсгийн дуунууд нь хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний талаар мөн Есүс Христийн сайн мэдээний үндсэн үнэний тухай суралцахад нь туслах хүчирхэг хэрэгсэл юм. Хүүхдүүдийг сайн мэдээний зарчмуудын тухай дуулах үед Ариун Сүнс тэдгээрийн үнэнийг гэрчилнэ. Үгс болон аялгуу нь хүүхдүүдийн оюун санаа, зүрх сэтгэлд амьдралынх нь турш хоногшин үлдэх болно.
Хөгжмөөр дамжуулан сайн мэдээг заахад бэлтгэхдээ Сүнсний тусламжийг эрэлхийл. Дуулж буй үнэнийхээ талаар гэрчлэлээ хуваалц. Хөгжим нь тэдний гэртээ болон Хүүхдийн хэсгийн ангиуддаа суралцаж, олж авч буй туршлагатай хэрхэн уялдаж байгааг олж харахад хүүхдүүдэд тусал. Таны шаргуу хичээл зүтгэлийн ачаар хүүхдүүд, тэдний гэр бүл адислагдах болно.
Бид та нарт хайртай бөгөөд эрхэм чухал хүүхдүүдийг маань хамгаалж, хүчирхэгжүүлэхийн тулд чин сэтгэлээсээ үйлчилж байгаад тань талархаж байна.
Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл
Ариун ёслолын цуглаан дээр хийх толилуулгын удирдамж
Ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх толилуулгыг ерөнхийдөө жил бүрийн дөрөвдүгээр улиралд бишопын удирдлаган доор хийдэг. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн, хөгжмийн удирдагч Хүүхдийн хэсгийг хариуцдаг бишопын зөвлөхтэй толилуулгын төлөвлөгөөний талаар хэлэлцэхээр жилийн эхэнд уулзалт зохион байгуулдаг. Төлөвлөгөө гаргаж дууссаныхаа дараа тэднээр батлуул.
Толилуулга нь хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ Сургаал ба Гэрээнээс гэртээ болон Хүүхдийн хэсэгт сурч мэдсэн зүйлээ, түүнчлэн жилийн турш дуулсан Хүүхдийн хэсгийн дуунуудаа толилуулах боломжийг олгох ёстой. Сайн мэдээний аль зарчим, аль дуу тэдний сурсан зүйлсийг дэмжиж байгааг залбирч байгаад эргэцүүлэн бод. Толилуулгад ашиглах зорилгоор жилийн туршид хүүхдүүдийн хэлсэн үг, хувийн туршлагыг тэмдэглэн авч болно. Хүүхдүүдийг толилуулгад Аврагчийн болон Түүний сайн мэдээний талаарх судар, түүх, гэрчлэлээ хуваалцахад урь. Толилуулгыг төлөвлөхдөө цугларагчдын анхаарлыг Аврагчид болон хожмын үед Түүний сэргээсэн үнэнүүдэд төвлөрүүлэхэд туслах арга замын талаар бод.
Цөөн хүүхэдтэй нэгжүүд гэр бүлийнхнийг нь хүүхдүүдтэй хамт оролцуулж болох арга замын талаар бодож болно. Бишопын зөвлөлийн нэг гишүүн товч үг хэлж, цуглааныг хааж болно.
Толилуулгыг бэлтгэх явцдаа дараах удирдамжийг баримтал. Үүнд:
-
Давтахдаа Хүүхдийн хэсгийн ангийн юм уу гэр бүлийн цагаас хэт их цаг авах ёсгүй.
-
Үзүүлэнгийн материал, хувцас өмсгөл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэргийг ариун ёслолын цуглаанд ашиглах нь зохисгүй юм.
Гарын авлага 2: Сүмийг удирдах нь, 11.5.3, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.
Дууны цагийн зааварчилгаа
5 минут (Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл): Нээлтийн залбирал хэлэх, судар эсвэл итгэлийн тунхаг унших, нэг хүн үг хэлэх
20 минут (хөгжмийн удирдагч): Дууны цаг
Дууны цагийн зорилго бол дуу хөгжмөөр дамжуулан хүүхдүүдийн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг гүнзгийрүүлэхэд оршино. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл болон хөгжмийн удирдагч сар бүр энэ зорилгыг бататгах дууг сонгоно. Дуунууд нь Есүс Христийн сайн мэдээний талаар хүүхдүүдийн ангидаа болон гэртээ суралцаж байгаа зарчмуудыг бататгасан байх хэрэгтэй. Эдгээр зарчмыг бататгах дуунуудын жагсаалтыг энэхүү удирдамжид хавсаргав. Эдгээр дууг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын тойм хэсэгт санал болгосон.
Хүүхдүүдэд дуу заахдаа тухайн дуунуудын зааж буй сургаалын зарчим, түүхүүдийн талаар юу мэдэж авснаа хуваалцахыг тэднээс хүс. Та хүүхдүүдийн ангидаа суралцаж байгаа Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлага дээрх хичээлийн тоймыг үзэж болно. Энэ нь танд тэдний суралцаж байгаа түүх, зарчмуудын талаар мэдэж авахад туслах ба тэгснээр та тэднийг суралцахад нь дуу хөгжмөөр хэрхэн дэмжих талаар бодож үзэх боломжтой.
Түүнчлэн дууны цагаар та хүүхдүүдийн урьд өмнө сурсан болон дуулах дуртай дуунуудыг дуулуулж болно. Дууг давтан дуулахдаа, дуунуудад гарч буй үнэний талаар бодол санаа, мэдрэмжээ хуваалцахад хүүхдүүдийг урь.
Хүүхдийн дууны ном нь Хүүхдийн хэсгийн дуу хөгжмийн үндсэн эх сурвалж юм. Сүмийн дууллын ном, Найз, Лиахона дээрх дуунууд бас тохиромжтой. Хүүхдүүд зарим үед эх оронч үзэлтэй эсвэл баярын сэдэвтэй, ням гарагт дуулах, хүүхдийн насанд тохирсон дуунуудыг дуулж болно. Хүүхдийн хэсэгт ашиглах бусад дуу хөгжимд бишопын зөвлөлийн зөвшөөрөл шаардлагатай (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 11.2.4-ийг үзнэ үү).
Хүүхдийн хэсгийн тойм
Хүүхдийн хэсэгт долоо хоног бүр дараах зүйлс багтах ёстой.
-
Дууны цаг:25 минут
-
Анги шилжих:5 минут
-
Ангиуд:20 минут
Олон хүүхэдтэй Хүүхдийн хэсгийн удирдагчид хүүхдүүдийг хоёр бүлэгт хуваан, нэг бүлэг нь ангидаа орж байхад нөгөө бүлгийг дууны цагт оруулж болно. Дараа нь хоёр бүлэг солигдоно. Ийм тохиолдолд Хүүхдийн хэсгийн удирдагчид дээр дурдсан цагийг нөхцөл байдалдаа тохируулан өөрчилж болно.
Дууны цагийн дуу хөгжим
1-р сар
-
“Иосеф Смитийн анхны залбирал,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу д. 14
-
“Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой,” Хүүхдийн дууны ном, 66
-
“Гэр бүлийнхээ түүхийг би хөтөлдөг,” Хүүхдийн дууны ном, 100
2-р сар
-
“Би яг одоо номлогч болохыг хүсэж байна,” Хүүхдийн дууны ном, 90
-
Санал болгох дуу: “Санваарыг сэргээлээ,” Хүүхдийн дууны ном, 60
-
“Би гайхширна,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, д. 22
3-р сар
-
“Есүс Христийн Сүм,” Хүүхдийн дууны ном, 48–49
-
“Намайг баптисм хүртэхэд,” Хүүхдийн дууны ном, 53
-
“Түүнийг дэлхийд дахин ирэхэд,” Хүүхдийн дууны ном, 46–47
4-р сар
-
“Есүс амилсан,” Хүүхдийн дууны ном, 44
-
“Би яг одоо номлогч болохыг хүсэж байна,” Хүүхдийн дууны ном, 90
-
“Бусдыг хайрлаж, хүндлэхийг Есүс заасан юм,” Хүүхдийн дууны ном, 39
5-р сар
-
“Түүнийг дэлхийд дахин ирэхэд,” Хүүхдийн дууны ном, 46–47
-
“Have I Done Any Good?” Hymns, д. 223
-
“Choose the Right,” Hymns, д. 239
6-р сар
-
“Би Есүс шиг байхыг хичээнэ,” Хүүхдийн дууны ном, 40–41
-
Хүндэтгэл бол хайр,” Хүүхдийн дууны ном, 12
-
“Эцэг минь гуйя, надад туслаач,” Хүүхдийн дууны ном, 52
7-р сар
-
“Би Гэтэлгэгч амьдыг мэднэ,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу д. 38
-
“Have I Done Any Good?” Hymns, д. 223
-
“Би Аврагчийн хайрыг мэдэрдэг,” Хүүхдийн дууны ном, 42–43
8-р сар
-
“Санваарыг сэргээлээ,” Хүүхдийн дууны ном, 60
-
“Ариун Сүнс,” Хүүхдийн дууны ном, 56.
-
“Би Бурханы хүүхэд,” Хүүхдийн дууны ном, 1–2
9-р сар
-
“Даруухнаар, намуухнаар,” Хүүхдийн дууны ном, 11
-
“I Am like a Star,” Children’s Songbook, 163
-
“Би зоригтой байна,” Хүүхдийн дууны ном, 85
10-р сар
-
“Бурханы Сүнс,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 28.
-
“Би ариун сүм харах дуртай,” Хүүхдийн дууны ном, 99
-
“Есүс Христийн Сүм,” Хүүхдийн дууны ном, 48–49
11-р сар
-
“Гэр бүлийнхээ түүхийг би хөтөлдөг,” Хүүхдийн дууны ном, 100.
-
“Гэр бүлүүд үүрд хамт байх болно,” Хүүхдийн дууны ном, 98
-
“Тэр хүнийг магтъя” Сүмийн дуулал ба хүүхдийн дуу, д. 50
12-р сар
-
“Би Бурханы зааснаар амьдарна,” Хүүхдийн дууны ном, 86–87
-
“Тэр Хүүгээ илгээсэн”, Хүүхдийн дууны ном, 20–21
-
“Hark! The Herald Angels Sing,” Hymns, д. 209
Сургаалыг заахад дуу хөгжим ашиглах нь
Дууны цагийн зорилго бол хүүхдүүдэд зөвхөн дууг хэрхэн дуулахыг заах биш, харин Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлийг нь дуу хөгжим ашиглан гүнзгийрүүлэхэд туслах гэдгийг сана. Дараах санаанууд үүнийг хэрэгжүүлэх арга замыг төлөвлөхөд таныг урамшуулах болно.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар суралц. Дуулсан дуунаасаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай сурч мэдсэн зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Дуунаасаа Бурханыг болон Аврагчийг дүрсэлсэн дуртай үгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.
Холбогдох судруудыг унш. Хүүхдийн дууны ном ба дууллын номон дахь олон дуунд холбогдох судруудын эшлэлийг жагсаасан байдаг. Судрын хэсгийг уншиж, энэ нь дуулж байгаа дуутай нь хэрхэн холбогдож байгаа тухай ярилцахад хүүхдүүдэд тусал. Мөн та самбар дээр хэд хэдэн судрын эшлэл бичээд, хүүхдүүдээс эшлэл бүрийг дуутай юм уу дууны бадагтай тохируулахыг хүсэж болно.
Хоосон зайг нөх. Самбар дээр дууны үгийг бичихдээ хэд хэдэн гол үгийг орхин бич. Дараа нь хүүхдүүдээс уг дууг дуулахдаа хоосон зайд тохирох үгсийг анхаарч сонсохыг хүс. Тэднийг хоосон зайг бөглөхөд, дутуу байсан үгсээс сайн мэдээний ямар ямар зарчим мэдэж авсан тухай ярилц.
Сүмийн удирдагчдын хэлсэн үгс. Хүүхдийн хэсгийн дуунуудтай ижил сайн мэдээний зарчим заадаг Сүмийн удирдагчдын үгсийг сонсоход хүүхдүүдийг урь. Өөрсдийн дуулж буй үнэнийг ойлгоход туслах ямар нэгэн зүйлийг сонсох үедээ гараа өргөхийг хүүхдүүдээс хүс. Сонссон зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс.
Гэрчил. Хүүхдийн хэсгийн дуунууд дээр байдаг сайн мэдээний үнэний тухай гэрчлэлээ хүүхдүүдтэй товчхон хуваалц. Дуулах нь гэрчлэлээ хуваалцаж, Сүнсийг мэдрэх нэг арга зам гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Гэрч болон зогс. Хүүхдүүдийг ээлжлэн босож, дуулж байгаа дуунаасаа юу мэдэж авсныг эсвэл уг дуун дээр гардаг үнэний талаар төрж буй мэдрэмжээ хуваалцахад урь. Уг дууг дуулж байхдаа юу мэдэрч байгааг нь хүүхдүүдээс асууж, Ариун Сүнсний нөлөөг ялган танихад тусал.
Зургуудыг ашигла. Дуунд гарч буй чухал үг, хэллэгүүдтэй холбоотой зургийг олоход эсвэл бүтээхэд туслахыг тэднээс хүс. Тэднийг зургууд нь тухайн дуутай хэрхэн холбогдож байгааг болон уг дуу юу зааж буйг хуваалцахад урь. Тухайлбал, хэрэв та “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46) дууг зааж байгаа бол дууны чухал үгсийг дүрсэлсэн зургуудыг өрөөгөөр байрлуулж болно (тэнгэр элчүүд, цас, од гэх мэт). Хүүхдүүдээс зургуудыг цуглуулаад, хамт дуугаа дуулахдаа тэдгээр зургийг зөв дарааллаар дээш өргөхийг хүс.
Үзүүлэнтэй хичээл заа. Та дууны тухай ярилцахад урамшуулахын тулд үзүүлэн ашиглаж болно. Жишээ нь, “Намайг баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 53) дуунд бороог дурддаг. Та борооны зураг эсвэл аягатай усны зургийг хүүхдүүдэд үзүүлээд, хэрхэн борооны ус дэлхийг цэвэрхэн болгодог шиг баптисм болон Ариун Сүнс бидний сүнсийг цэвэр болгодог талаар ярьж болно. Энэ нь баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авахын адислалуудын тухай яриа руу хөтөлж болно.
Хувийн туршлагаа хуваалцахад урь. Хүүхдүүдэд тухайн дуунд зааж байгаа зарчмуудыг тэдгээрийн талаарх өөрсдийн туршлагатай холбоход тусал. Жишээ нь, “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) дууг дуулахын өмнө ариун сүм харсан хүүхдүүдээс гараа өргөхийг хүс. Дуулж байхдаа, ариун сүм харах үед ямар мэдрэмж төрсөн тухайгаа бодохыг тэднээс хүс.
Aсуулт тавь. Дуу дуулах үед асууж болох олон асуулт байна. Жишээлбэл, та дууны бадаг бүрээс юу ойлгосныг нь хүүхдүүдээс асууж болно. Мөн тэднээс тухайн дуунд хариулт нь байж болох асуултуудыг бодож олохыг хүсэж болно. Энэ нь дуунд зааж буй үнэний тухай ярилцахад хөтөлж болох юм.
Хариултыг сонс. Асуултын хариултуудыг сонсохыг хүүхдүүдээс хүс. Жишээ нь, “Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20) дуунд хэд хэдэн асуултын хариулт байдаг. Та хүүхдүүдэд асуулт тавиад, дараа нь дуулах үедээ хариултаа олж сонсохыг тэднээс хүс.
Хүүхдүүдэд Хүүхдийн хэсгийн дуунуудыг сурч, эргэн санахад туслах нь
Хүүхдүүд дууг дахин дахин сонсож мөн дуулснаар сурдаг. Шинэ дууны үгийг зүгээр хэлж өгөхийн оронд дууны үгийг үргэлж дуулж бай. Энэ нь хүүхдүүдэд аяыг үгтэй нь холбогдуулан санахад тусална. Дуу заасныхаа дараа жилийн турш энэ дуугаа олон янзын хөгжилтэй аргаар давт. Дууг сурч, давтахад нь хүүхдүүдэд туслах зарим санааг дурдав.
Ноотны далайцыг үзүүл. Хүүхдүүдэд дууны аяыг сурахад нь туслахын тулд гараа хэвтээ байрлалд аваад, үгсийг хэлэн дуулж байх үед дээд ноотон дээр гараа өргөж, доод ноотон дээр гараа буулга.
Цуурай. Хүүхдүүдээс таны дуулж байгааг давтан цуурайтуулахыг хүс. Хүүхдүүдэд богино хэсгийг эсвэл нэг мөрийг дуулж үзүүлээд, дараа нь тэр хэсгийг хүүхдүүдээр дуулуул.
Өөрчлөлтийг ашигла. Дууллыг шивнэх, аялах, цохилтыг нь алга ташиж үзүүлэх, хэмнэлийг өөрчлөх, босож, суунгаа дуулах зэрэг янз бүрийн арга замаар дуул. Түүнчлэн цаасаар шоо хийж, тал бүр дээр нь дуулах өөр өөр аргыг бичиж болно. Дууг ямархуу маягаар дуулахыг шийдэхийн тулд нэг хүүхдийг урьж гаргаад, шоог хаяул.
Бүлэг бүлгээр дуул. Анги бүрд эсвэл хүүхэд тус бүрд босоод дуулах нэг мөр оноож өгөөд, дараа нь анги бүр эсвэл хүүхэд тус бүр бүх мөрийг дуултал хоорондоо солилцон дуулахаар зохицуул.
Үйл хөдлөл ашигла. Дууны үгс ба захиасыг санахад туслах энгийн хөдөлгөөнүүдийг бодож олохыг хүүхдүүдээс хүс. Жишээлбэл, Даруухнаар, намуухнаар (Хүүхдийн дууны ном,12) дууг дуулахдаа, дууны холбогдох мөрийг дуулах үед нь та хүүхдүүдийг гараа нугалж, толгойгоо бөхийлгөхөд мөн зүрхэндээ хүрэхэд урьж болно.
Охид, хөвгүүдийг ээлжлэн дуулуул. Хүү болон охины зургийг зур. Дуугаа давтаж байхдаа, дууны аль хэсгийг хэн хэн дуулахыг үзүүлж, зургаа өргө.
Сагс руу шид. Тодорхой нэг дууны бадгийн тоогоор дугаартай сагс эсвэл савнуудыг өрөөний урд хэсэгт тавь. Нэг хүүхдийг урьж гаргаад, шошоор дүүргэсэн жижиг уутыг эсвэл базаж бөөрөнхийлсөн цаасыг дугаартай сав руу юм уу савны ойролцоо шидэхийг хүс. Саван дээрх дугаарын дагуу дууны бадгийг хүүхдүүдээр дуулуул.
Зургийг дууны үгтэй тохируул. Дууны мөр тус бүрийг өөр өөр цаасан дээр бичээд, мөр тус бүрийг тодорхойлсон зургийг ол. Зургуудыг өрөөний нэг талд, харин цааснуудыг өрөөний нөгөө талд байрлуул. Дууг дуулж, зургуудыг цаастай тохируулахыг хүүхдүүдээс хүс.
Үзүүлэн бэлдэх. Бадаг бүрийн үгийг харуулсан эсвэл үгийг нь төлөөлсөн зурагтай үзүүлэнгүүдийг үзүүл. Хүүхдүүдийг дуулж байхад зарим үг эсвэл зургийг ямар нэг зүйлээр халхал. Үзүүлэнгүйгээр бүтэн бадгийг дуулдаг болтол ийнхүү давт. Түүнчлэн та хүүхдүүдийг үзүүлэн хийхэд туслуулахаар урьж болно.