“12-р сарын 2–8. 1–3 Иохан; Иуда: ‘Бурхан бол хайр юм’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“12-р сарын 2–8. 1–3 Иохан; Иуда,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
12-р сарын 2–8
1–3 Иохан; Иуда
“Бурхан бол хайр мөн”
Иохан, Иуда хоёрын захидал Тэнгэрлэг Эцэгийн хайр ба гэрлийн талаар заадаг. Энэ долоо хоногт судалж байхдаа яагаад таны заадаг хүүхдүүдийн амьдралд Түүний гэрэл ба хайр хэрэгтэй гэдгийг тунгаан бод. Таны заадаг насны хүүхдүүдэд зориулан бичсэнээс гадна энэхүү тойм дээрх бүх үйл ажиллагааг бодож үзэхээ бүү март.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхдүүдийг хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрч байснаа эсвэл яагаад Тэнгэрлэг Эцэгийг гэрэлтэй адилхан гэж бодож байгаагаа хуваалцахад урь.
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Есүсийг дагах нь миний амьдралд гэрэл гэгээ авчирдаг.
Бодит гэрэл, харанхуй хоёрыг харьцуулах нь таны заадаг хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн тэдний амьдралд авчирдаг гэрлийн талаар заахад хэрхэн туслах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэрэл гаргадаг зүйлсийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Ургамалд ургахад нь нөлөөлж, бидэнд харах боломж олгож, халуун дулаанаараа ээж дулаацуулдаг гэх мэт гэрлийн ач тусыг ойлгоход тэдэнд тусал. Хүүхдүүдийг “Бурхан бол гэрэл” гэж хэлэхэд Есүс Христийн зураг руу гар чийдэнгийн гэрлийг ээлжлэн тусгахад урь (1 Иохан 1:5). Зарлигуудыг дагах юм бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний амьдралд гэрэл гэгээ авчирна гэдгийг гэрчил.
-
Өрөөний гэрлийг хаагаад, өрөөнд гэрэл оруулж болох арга замуудыг санал болгоход хүүхдүүдийг урь. Есүс Христийн гэрлийг амьдралдаа авчирч болох арга замуудын талаар бодоход тэдэнд тусал. Тэднийг хариултаа хуваалцаж байх хооронд гар чийдэнг асаа эсвэл цонхны хөшгийг бага багаар нээж, өрөөнд гэрэл оруул.
Би бусдыг хайрласнаар Тэнгэрлэг Эцэгт хайртайгаа харуулдаг.
Тэдний Тэнгэрлэг Эцэгийг хайрлах хайр болон Бурханы хүүхдүүдээ хайрладаг хайр хоёрын хоорондын уялдаа холбоог олж харахад хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
1 Иохан 4:11-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 16–17) гэх мэт Бурханы хайрын тухай дууг дуул. Тэнгэрлэг Эцэг өөрсдийг нь хайрладаг гэдгийг хэрхэн мэддэг талаар хуваалцахыг хэдэн хүүхдээс хүс. Хариулт бүрийн дараа хүүхдүүдийг өөрөө өөрсдийгөө тэврээд, “Бурхан бол хайр бөгөөд Бурхан надад хайртай” гэж хэлэхэд урь.
-
1 Иохан 4:21-ийг хүүхдүүдэд уншиж өг. Тэврэх, ил захидал хийх гэх мэтээр найздаа хайртай гэдгээ харуулж болох төрөл бүрийн арга замыг хуваалцах юм уу үзүүлэхэд тэднийг урь. Тэдгээр нь найзад маань ямар санагдах вэ? Бид бусдад сайн сайхан зүйлсийг хийхэд Тэнгэрлэг Эцэгт ямар санагддаг вэ?
Би зарлигуудыг нь сахиснаар Бурханд хайртайгаа харуулдаг.
Хүүхдүүд бага наснаасаа эхлэн “тушаалууд нь хүнд дарамт биш” бөгөөд тэдгээрийг дагах нь Түүнд хайртай гэдгээ харуулах арга зам гэдгийг сурч болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
1 Иохан 5:3-ыг уншаад, бид Бурханд хайртай гэдгээ хэрхэн харуулж болох талаар энэ шүлэг юу хэлж байгааг сонсохыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийг мэдэх бүх зарлиг тушаалаа нэрлэхэд урь. Тэднийг зарлиг тушаалуудыг нь дуулгавартай дагахад Тэнгэрлэг Эцэгт ямар санагддаг бол?
-
Тэнгэрлэг Эцэгт хайраа илэрхийлж болох нэг арга замыг харуулсан зураг зурахад хүүхдүүдийг урь. Жишээлбэл, тэд аль нэгэн зарлигийг дагаж байгаагаар өөрсдийгөө зурж болно. “Зөвийг сонго” (Хүүхдийн дууны ном, 82–83) гэх мэт дуулгавартай байдлын тухай дууг хамтдаа дуул. Зарлигуудыг дуулгавартай дагах үед бидэнд ямар байдаг вэ?
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Би бусдыг хайрласнаар Бурханд хайртайгаа харуулдаг.
Эргэн тойрны хүмүүс тань танаас өөр, хайрлахад хэцүү байсан ч тэднийг хайрлах нь Бурханыг хайрлаж байгаа хэрэг гэдгийг ойлгоход та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Шинэ хүн сургууль, тойрогт нь ирсэн бөгөөд түүнд таних хүн байхгүй хэмээн төсөөлөн бодохыг хүүхдүүдээс хүс. Тэр хүнд ямар санагдах бол? 1 Иохан 4:7–8-ыг уншихад хүүхдүүдийг урь. Энэхүү шүлэг энэ хүнд хэрхэн хандах ёстой талаар бидэнд юу санал болгож байна вэ? Үүнтэй төстэй нөхцөл байдлыг хуваалц эсвэл хайраа илэрхийлэх боломж олгох өөр өөр нөхцөл байдлыг бодож олохыг хүүхдүүдээс хүс.
-
1 Иохан 4:7–8, 20–21-ийг уншихыг хүүхдүүдээс хүсээд, эдгээр шүлэгт заасан хамгийн чухал сургаал юу болохыг дор бүрнээ бичихэд урь. Тэднийг өгүүлбэрүүдээ хуваалцаж дууссаны дараа та тэдэнд Дэвид Л.Бэк ахын “Та нарын үйлчлэх ариун үүрэг” үгийг ярьж өгч болно (Ensign, 2013 оны 5-р сар, 55 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 66). Уг түүхэн дээрх Шайг хайрладаг гэдгээ харуулсан залуу эрэгтэйчүүдийн үлгэр жишээг хүүхдүүд хэрхэн дагаж болох вэ? Хүүхдүүдийг эргэн тойрныхондоо тэднийг хайрладаг гэдгээ харуулж болох бусад арга замыг хуваалцахад урь.
Би зарлигуудыг нь сахиснаар Бурханд хайртай гэдгээ харуулдаг.
1 Иохан 5:3 дээр заасан үнэнийг ойлгох юм бол зарлигуудыг дагахад амархан болно. Та зарлигуудыг дарамт биш, харин Бурханд хайртай гэдгээ харуулах боломж гэж харахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Бурханд хайртай гэдгээ харуулах арга замаа самбар дээр жагсааж бичихэд хүүхдүүдийг урь. Дараа нь 1 Иохан 2:5–6; 5:2–5-ыг хамтдаа уншиж, нэмэлт санаануудыг олж мэд. Зарлигуудыг дагах нь хэрхэн Тэнгэрлэг Эцэгт бидний хайрыг харуулдаг вэ?
-
1 Иохан 4:17-г уншаад, “шүүлтийн өдөр зоригтой байх” гэсэн нь Бурханы өмнө шүүгдэхээр зогсохдоо өөртөө итгэлтэй, амар тайван байна гэсэн утгатай үг болохыг хүүхдүүдэд тайлбарла. Ийм итгэлтэй байхын тулд бид юу хийх ёстой гэж энэ шүлэгт зааж байна вэ? Бид Бурханы өмнө итгэлтэй зогсохын тулд яг одоо юу хийж болох вэ?
Бусад хүн намайг дооглон тохуурхсан ч би итгэлтэй байж чадна.
Шашин шүтлэгээс нь болж мөн Есүс Христийн шавийн хувьд амьдарч буй байдлаас нь болж хүүхдүүдийг элэглэн дооглож магад. Эдгээр нөхцөл байдалд хэрхэн итгэлтэй хэвээр үлдэх талаар өгсөн Иудагийн зөвлөгөө эдгээр шүлэгт орсон байдаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Зөв зүйл хийснийхээ төлөө дооглууж байсан тохиолдлоосоо хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийг Иуда 1:18–22-ыг уншаад, биднийг элэглэн дооглох үед хэрхэн итгэлтэй хэвээр үлдэж болохыг олж мэдэхэд урь. Олж мэдсэн зүйлээ самбар дээр бичээд, энэ зөвлөгөөг хэрхэн дагаж болох арга замыг авч хэлэлц.
-
Лихайн зүүдийг товч яриад (1 Нифай 8:1–35), хэдэн хүүхдээс 1 Нифай 8:26–28, 33-ын шүлгүүдийг уншихыг хүс. Тэрхүү агуу хийгээд нүсэр барилга дахь хүмүүс Иудагийн ярьсан элэглэн дооглож байсан хүмүүстэй хэрхэн адилхан болох талаар ярилц. Биднийг элэглэн дооглож эсвэл шашин шүтлэгтэй маань санал нэгдэхгүй байгаа хүмүүсийн нөлөөнд автахгүйн тулд би юу хийж болох вэ? (1 Нифай 8:30, 33-ыг үзнэ үү).
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг гэрлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахын тулд ямар нэгэн зүйл хийх төлөвлөгөө боловсруулахад урамшуулан дэмж.