Ирээд, Намайг дага
12-р сарын 9–15. Илчлэлт 1–11: ‘Хурганд … алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай’


“12-р сарын 9–15. Илчлэлт 1–11: ‘Хурганд … алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“12-р сарын 9–15. Илчлэлт 1–11,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Христ хонин сүргээ харж ханддаг

Дэл Парсон, Сайн Хоньчин

12-р сарын 9–15

Илчлэлт 1–11

“Хурганд … алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай”

Илчлэлт дэх бэлгэдлүүдийг ойлгоход хүүхдүүдэд хэцүү байж болох ч Илчлэлт номонд сайхан бөгөөд энгийн сургаалууд мөн адил орсон байдаг.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хэрэв хүүхдүүд Есүс Христийг үзэгдлээр харсан бол тэдэнд ямар санагдах байсныг хуваалцахад урь. Иохан Илчлэлт номонд Есүсийг өнгөрсөн болон ирээдүйн талаар олон зүйлийг харсан үзэгдлээ дүрсэлсэн гэдгийг тайлбарла.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Илчлэлт 3:20

Би Есүс Христийг амьдралдаа урин оруулж чадна.

Есүсийн хаалган дээр зогсон, тогшиж буй зүйрлэл Тэрээр тэднийг хайрладаг бас хэн болохыг нь мэддэг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг үзүүлж, Илчлэлт 3:20-ийг унш. Есүсийг гэрийнх нь хаалгыг тогшиж байна гэж төсөөлөн бодоход хүүхдүүдийг урь. Тэд Түүнийг гэртээ оруулах уу? Тэд Түүнийг юу хэлж, юу хийнэ гэж бодож байна вэ?

  • Уулзахыг хүсэж байсан хүнээ өөрийн чинь гэрт ирэхийг хүлээж байсан үеэ хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэр хүний хаалга тогшихыг хүлээх ямар байсан бэ? Тэр хүнээ гэртээ оруулаагүй бол ямар байх байсан бэ? Илчлэлт 3:20-ийг уншаад, Есүсийн зургийг хүүхдүүдэд ээлжлэн бариулж, хаалга тогшиж байгаа дүр үзүүлэх боломж олго. Ангийн бусад гишүүн хаалгыг онгойлгож байгаа дүр үзүүлж болно. Хэдийгээр бид Есүсийг харж чадахгүй ч Түүнийг өөрсөдтэйгөө ойрхон байлгахын тулд юу хийж болох вэ? Хүүхэд бүрд гэртээ авч явах Есүсийн зургийг өгөх талаар бодож үз.

Илчлэлт 5:1–10

Есүс Христ миний Аврагч болох зохистой цорын ганц хүн юм.

Есүс Христ (хургаар төлөөлсөн) бидний Аврагч болж, Эцэгийн төлөвлөгөөг (лацадсан хуйлмал номоор төлөөлсөн) гүйцэлдүүлж чадах цорын ганц хүн байсныг Иохан үзэгдлээсээ олж мэдсэн.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хичээл эхлэхийн өмнө Есүс Христийн Цагаатгалын ачаар хүлээн авах боломжтой болсон адислалуудыг (ариун сүм, баптисм, гэр бүлүүд гэх мэт) төлөөлсөн зургуудыг олж номон дотор хийгээд, номоо цаасаар эсвэл уяагаар боо. Илчлэлт 5:1–10 дээрх түлхүүр үгсийг ашиглан Иоханы харсан үзэгдлийг дүрсэл. Хүүхдүүдэд номыг үзүүлээд, зөвхөн өрөөнд нуусан Есүсийн зургийг олж байж номыг онгойлгох боломжтой гэдгийг тэдэнд хэл. Зургийг олсных нь дараа номыг нээж, номон доторх зургуудыг хүүхдүүдтэй хуваалц. Зөвхөн Аврагч л энэ бүх зүйлийг боломжтой болгосон гэдгийг гэрчил.

  • Илчлэлт 5:1–10-т өгүүлсэн үзэгдлийг товчхон ярьж өгөөд, Иохан болон бусад хүнд үзэгдлийн зарим хэсгийн үеэр ямар мэдрэмж төрж байсныг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдийг урь. Жишээлбэл, тэд номыг хэн ч онгойлгож чадахгүй байхад уйлж, Аврагчийг олж нээх үед баярлаж байгаа дүр үзүүлж болно.

Илчлэлт 7:9, 13–14

Есүс Христ надад нүглээс цэвэршигдэхэд тусалдаг.

Иохан “Хурганы цусаар … угааж, цагаан болсон” (14-р шүлэг) орхимж өмссөн олон хүнийг харсан. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглээсээ цэвэршигдэхийн ач холбогдлыг хүүхдүүдэд ойлгуулахад энэхүү үзэгдэл хэрхэн тусалж болох талаар бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд баптисмын эсвэл өөр цагаан хувцсыг Христийн зурагтай хамт үзүүл. Илчлэлт 7:9, 13–14-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, цагаан гэсэн үгийг унших бүрд зураг болон хувцас руу заахыг тэднээс хүс. Цагаан хувцас нь цэвэр ариун байдлыг илэрхийлдэг бөгөөд Есүс Христ биднийг гаргасан алдаанаас маань цэвэршүүлж чадна гэдгийг сануулдаг болохыг тайлбарла.

  • Хүүхдүүдэд цагаан даавууны өөдөс үзүүлээд, тэднээс даавууг балаар сараачиж эсвэл дээр нь шороо тавьж бохирдуулахыг хүс. Нүгэл нь бидний сүнсийг бохирдуулдаг гэдгийг тайлбарла. Гетсемани дахь Есүсийн зургийг үзүүлээд (Сайн мэдээний зургийн цуглуулга, ду. 56 гэх мэт), бохир даавууг хойш нь тавьж, цэвэрхэн даавууг тэдэнд харуул. Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэршиж чадна гэдгийг гэрчил.

  • “Намайг баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 53) гэх мэт баптисмын тухай дуу дуулаад, баптисм хүртэхэд Есүс бидэнд цэвэршигдэхэд хэрхэн тусалдаг болохыг ярилц.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Илчлэлт 3:20

Би Есүс Христийг амьдралынхаа нэгэн хэсэг болгох сонголтыг хийж чадна.

Та сэтгэл зүрх, амь амьдралаа Есүс Христийн хүч хийгээд нөлөөнд нээхэд нь заадаг хүүхдүүддээ хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Таныг Илчлэлт 3:20-оос уншиж байхад Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг харахад хүүхдүүдийг урь. Зургийн агуулгыг зурахад нь туслахын тулд тэднийг “Яагаад Есүс хаалга тогшиж байна вэ?” гэсэн асуултад хариулахын тулд хоёр хоёроороо ажиллахад урь. Яагаад хаалганы гадна талд бариул байхгүй байна вэ? Есүсийг амьдралдаа оруулна гэсэн нь юу гэсэн утгатай вэ?

  • Есүст “хаалга онгойлгож” болох өөр өөр арга замыг самбар дээр бичихийг хүүхдүүдээс хүс. Жишээлбэл, бусдад үйлчлэх, судраас унших, ариун ёслолоос хүртэх зэрэг байж болно.

Илчлэлт 5:1–10

Есүс Христ миний Аврагч болох зохистой цорын ганц хүн юм.

Илчлэлт 5-д дурдсан үзэгдэл нь Цагаатгалыг хийж чадахуйц зохистой мөн биднийг нүглээс аврах чадвартай цорын ганц хүн Есүс Христ байсан гэдгийг заасан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Өөрсдийн хийж чадахгүй ямар нэгэн зүйлийг хийлгэх хүн хэрэгтэй байсан үеийнхээ талаар ярихад хүүхдүүдийг урь. Илчлэлт 5:1–10-ыг уншаад, ганцхан хүний хийж чадах ямар зүйлийг хийх ёстой байсныг олохыг тэднээс хүс (Хурга нь Есүс бөгөөд хуйлмал ном нь Бурханы төлөвлөгөө гэдгийг тайлбарла). Өөр хэний ч хийж чадахгүй ямар зүйлийг Есүс бидний төлөө хийсэн бэ?

  • Хүүхдүүдийг Есүс Христийн талаар гэрчилдэг дуулал эсвэл хүүхдийн дууг олохыг хүс (“Beautiful Savior,” Children’s songbook, 62–63 гэх мэт). Дууны үг Есүс Христийн тухай юу зааж байна вэ? Энэ дуу Илчлэлт 5:9–10-т Есүс Христийг магтан дуулсан дуулалтай хэрхэн адилхан байна вэ?

Илчлэлт 9:1–2

Сайн мэдээ надад уруу таталтыг даван гарахад тусалж чадна.

Илчлэлт 9:2 дээрх тэнгэрийг харанхуйлсан утааг уруу таталттай холбож болно (1 Нифай 12:17-г үзнэ үү).

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нар болон хар үүлний зургийг зурж, хайчил. Илчлэлт 9:2 болон 1 Нифай 12:17-г уншаад, утаа эсвэл манан юуг төлөөлж байгааг хар үүлэн дээр бичихэд хүүхдүүдийг урь. Хар үүлний дүрсийг самбарт тавиад, тэдний насны хүүхдүүдэд тулгарч байгаа уруу таталтуудыг жагсааж бичихэд тэднийг урь. Дараа нь самбарт нарны дүрсийг тавиад, дэлхийн харанхуйг даван гарахад Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн арга хэрэгслүүдийн жагсаалтыг гаргахыг тэднээс хүс.

  • Сүнслэг байдлын хувьд харанхуйд байгаа хүмүүст хүүхдүүд хэрхэн тусалж чадах вэ? Энэ асуултын талаар бодоход нь хүүхдүүдэд туслахын тулд “Choose the Light” (LDS.org) видео бичлэгийг үзүүлээд, дугуйчны талаар ярилцахад тэднийг урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Гэр орондоо Аврагчийн нөлөөг урин авчирч болох арга замыг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Бишрэн хүндэтгэхэд урамшуул. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай бодох нь биширч хүндэтгэхийн нэгэн чухал хэсэг юм. Та дууг намуухан дуулах юм уу аялах эсвэл Есүсийн зургийг харуулах замаар бишрэл хүндэтгэлтэй байхыг хүүхдүүдэд сануулж болно.