“12-р сарын 23–29. Илчлэлт 12–22: ‘Ялагч нь бүх зүйлийг өвлөнө’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“12-р сарын 23–29. Илчлэлт 12–22,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
12-р сарын 23–29
Илчлэлт 12–22
“Ялагч нь бүх зүйлийг өвлөнө”
Илчлэлт 12–22-ыг ганцаараа болон гэр бүлийнхэнтэйгээ судалж байсан туршлага дээрээ тулгуурлан хичээлдээ бэлд. Танд юу нь онцгой санагдсан бэ? Танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Энд санал болгосон үйл ажиллагаануудыг аль ч насны хүүхдүүдэд тохируулан өөрчилж болно гэдгийг сана.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Яагаад Тэнгэрлэг Эцэгтэй дахин хамт амьдрахыг хүсэж байгаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Хичээлийн үеэр Түүн рүү эргэж очиход бэлдэхийн тулд хийж болох зүйлсийг олоход тэдэнд тусал.
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Би мөнх бус оршихуйн өмнөх амьдралдаа Есүс Христэд итгэх итгэлээ харуулсан.
Тэнгэр дэх дайнд Бурханы итгэлтэй хүүхдүүд “өөрсдийн гэрчлэлийн үгээр” мөн Есүс Христэд итгэх итгэлээрээ Сатаныг ялан дийлсэн (Илчлэлт 12:11).
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хэн нэгний үлгэр жишээг дагах гэдэг нь юу болохыг хүүхдүүдэд ойлгоход туслахын тулд нэг хүүхдийг “удирдагч” болгон сонгож, бусдаар нь түүний хийсэн зүйлийг дагаж хийлгүүл. Дараа нь бусад хүүхдэд удирдагч болох боломж олго. Илчлэлт 12:7–11-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, бид төрөхөөсөө өмнө Сатаныг биш, харин Есүсийг дагах сонголт хийсэн гэдгийг тайлбарла.
-
“Би тэнгэрт амьдардаг байсан” эсвэл “Би Бурханы зааснаар амьдарна” (Хүүхдийн дууны ном, 140, 86–87) гэх мэт мөнх бус байдлын өмнөх оршихуйн тухай дууг хамтдаа дуул. “Биднийг төрөхөөс өмнө тэнгэрт юу болсон бэ?” “Бид юу хийх сонголт хийсэн бэ?” гэх мэт асуултыг тавь. (Мөн Шинэ Гэрээний түүхүүд номын х. 1–5 дахь “Оршил: Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөө” эсвэл LDS.org дээрх холбогдох видео бичлэгийг үзнэ үү.)
Би зөвийг сонгосноор Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлдэж чадна.
Хэрэв бид Христийн зарлигуудыг дагавал Хоёр дахь ирэлт бидний хувьд баяр баясгалант үйл явдал байх болно гэдгийг та хүүхдүүдэд хэрхэн ойлгуулан тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг үзүүлэн, Илчлэлт 19:7-г уншина уу. “Хурганы хурим” гэдэг нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг төлөөлж байгаа гэдгийг тайлбарла. Яагаад хүмүүс “хөөрч” байсан бэ? Хүүхдүүдээс хуриман дээр очиж байсан эсэхийг асуу. Ямар байсан бэ? Хүмүүс яагаад баяртай байсан бэ?
-
Та яагаад Аврагчийн Хоёр дахь ирэлтийг хүлээж байгаагаа хүүхдүүдтэй хуваалц. Та бас “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46–47) гэх мэт Хоёр дахь ирэлтийн тухай дууг хамтдаа дуулж болно.
-
Ням гарагт сүм рүү явахад бэлдэхийн тулд юу хийж болохоо хуваалцахад хүүхдүүдийг урь. Яагаад бид сүмд ирэхийнхээ өмнө эдгээр зүйлийг хийдэг вэ? Яагаад бид Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх ёстой вэ? Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээр Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд хийж болох зүйлийг нь хүүхдүүдээр зуруул.
Илчлэлт 21:1, 3–4, 22–27; 22:1–2
Би Тэнгэрлэг Эцэг болон хайртай хүмүүстэйгээ хамт селестиел хаант улсад амьдрах боломжтой.
Илчлэлт номын сүүлийн хоёр хэсэгт Паул итгэлтэй хүмүүсийн хүлээн авах селестиел хаант улсыг уран гоё үгсээр дүрсэлсэн байдаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Илчлэлт 22:2-т дүрсэлсэн модыг хүүхдүүдээр зуруул. Энэ мод нь амьдралын мод бөгөөд жимс нь Бурханы хайрыг төлөөлдөг гэдгийг тайлбарла (1 Нифай 11:21–22-ыг үзнэ үү). Хүүхдүүдэд жимсний хэлбэртэй цаас өгөөд, Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд тусалдаг ямар нэг зүйлийг зурахад тэднийг урь. Итгэлтэй хүмүүс селестиел хаант улсад Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдарна гэдгийг тайлбарла.
-
Иоханы селестиел хаант улсыг дүрслэхдээ ашигласан зарим дүр зураг, нарийн мэдээллийг хүүхдүүдтэй хуваалцаад (Илчлэлт 21:1, 3–4, 22–27; 22:1–2-ыг үзнэ үү), зургийг нь зурахад тэднийг урь.
-
“Би Бурханы зааснаар амьдарна” (Хүүхдийн дууны ном, 86–87) гэх мэт Бурханы төлөвлөгөөний тухай дууг хамтдаа дуул. Тэнгэрлэг Эцэгтэй дахин хамт амьдрахын тулд юу хийж болохыг олж тогтооход хүүхдүүдийг урь.
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Би мөнх бус байдлын өмнөх оршихуйд Есүс Христэд итгэх итгэлээ харуулсан.
Таны заадаг хүүхдүүд мөнх бус байдлын өмнөх оршихуйд Есүс Христэд итгэж, Түүнийг дагах сонголт хийсэн тул дэлхийд ирсэн.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Илчлэлт 12:7–11-ийг хамтдаа уншаад, луу, Тэнгэр дэх дайн, доош хаясан, гэрчлэл болон Хурга гэсэн үгсийг самбар дээр бич. Самбар дээрх үгсийг ашиглан эдгээр шүлгийг товчлон ярихыг хүүхдүүдээс хүс. Бид эдгээр шүлгээс Есүс Христийн (Хурганы) тухай юу мэдэж болох вэ? Бид мөнх бус байдлын өмнөх оршихуйд хийсэн сонголтуудынхаа талаар юу мэдэж авсан бэ?
-
Самбар дээр гурван багана зураад, дээр нь Энэ амьдралын өмнө, Энэ амьдралын туршид, Хоёуланд нь гэж бич. Бид бие махбодтой, Бид бие махбодгүй, Бид Бурханы оршихуйд амьдардаг, Бид Сатантай дайтсан, Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлдэг, Бид Бурханы төлөвлөгөөг дагадаг гэх мэт мөнх бус байдлын өмнөх болон мөнх бус амьдралын талаарх үнэн зүйлсийг бичсэн жижигхэн цааснуудыг бэлтгэ. Хүүхдүүдээр жижиг цааснуудыг ээлжлэн авахуулж, аль багананд таарахыг нь сонгуул. Христэд итгэх итгэлээ үргэлжлүүлэн харуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хуваалц.
Би зөвийг сонгосноор Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлдэж чадна.
Та Есүс Христийн Хоёр дахь ирэлт зөв шударга хүмүүсийн хувьд баясгалант үйл явдал байх болно гэдгийг ойлгоход нь заадаг хүүхдүүддээ хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Илчлэлт 19:7–8-ыг хамтдаа уншаад, хурим нь Аврагчийн Хоёр дахь ирэлт, Хурга нь Аврагч, харин Түүний сүйт бүсгүй бол Сүм (буюу бид бүхэн) гэдгийг хэлж, эдгээр шүлгийн бэлгэдлийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Хүмүүс хуриманд өөрсдийгөө хэрхэн бэлддэг вэ? Бид Аврагчийг дахин ирэхэд өөрсдийгөө бэлдэхийн тулд юу хийх ёстой вэ?
-
Итгэлийн тунхаг 1:10-ыг хүүхдүүдтэй хамт уншиж, цээжил. Энэхүү итгэлийн тунхаг нь Есүсийг дахин ирэхэд болох сэтгэл хөдөлгөм, гайхамшигт үйл явдлуудыг дүрсэлдэг гэдгийг тайлбарла. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь Есүсийн Хоёр дахь ирэлтийн зургийг үзүүлээд, Есүсийн Хоёр дахь ирэлт ямар байх талаар бодож байгаа зүйлээ зурахад хүүхдүүдийг урь.
Илчлэлт 21:1, 3–4, 22–27; 22:1–2, 17
Би Тэнгэрлэг Эцэг болон хайртай хүмүүстэйгээ хамт селестиел хаант улсад амьдрах боломжтой.
Селестиел хаант улсын талаар заахад бэлдэж байхдаа селестиел хаант улс таны хувьд ямар үнэ цэнтэй болох талаар эргэцүүлэн бод. Та заадаг хүүхдүүддээ гэрчлэлээ хэрхэн хуваалцаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Иоханы селестиел хаант улсыг дүрслэхдээ ашигласан зарим дүр зураг, нарийн ширийн мэдээллийг дараах шүлгээс хайж олоход хүүхдүүдийг урь. Илчлэлт 21:1, 3–4, 22–27; 22:1–2. Зурахыг хүсэж байгаа дүр зураг, нарийн ширийн мэдээллээ сонсох боломжийг тэдэнд олго. Дараа нь зургийнхаа талаар ангийнхантайгаа ярилцаж болно. Зурсан зургаа гэртээ очоод гэр бүлийнхэндээ үзүүлэхэд тэднийг урамшуулан дэмж.
-
Илчлэлт 22:17-г хамтдаа уншаад, “Ирээрэй” гэж хэлсэн сүйт бүсгүй бол Сүм гэдгийг тайлбарла. Бид бусдыг юунд “ирээрэй” гэж урьж болох вэ? Тэнгэрлэг Эцэгийн биднийг хийгээсэй хэмээн хүсдэг зарим зүйл юу вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Гэр бүлийн гишүүнээсээ эсвэл найзаасаа Мормоны Номын дуртай шүлэг эсвэл түүхээ хуваалцахад урихыг хүүхдүүдээс хүсэх замаар дараа жил Мормоны Номыг уншихад тэднийг бэлдэхэд тусал.