“6-р сарын 5–11. Иохан 14–17: ‘Хайранд минь байгтун,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“6-р сарын 5–11. Иохан 14–17,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
6-р сарын 5–11
Иохан 14–17
“Хайранд минь байгтун”
Иохан 14–17-г уншиж байхдаа, ангийнхаа хүүхдүүдийн хэрэгцээг мэдэхийн төлөө залбир. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага таны судлах үйл явцыг дэмжихэд тусалж мөн энэхүү тойм нь танд ангийнхаа хүүхдүүдэд хэрхэн заах талаар санааг өгнө.
Хуваалцахад урь
Гэртээ суралцаж буй зүйлээ хуваалцахад нь хүүхдүүдэд туслахын тулд тэднийг цаасан зүрхийг нэг нэгэндээ дамжуулж, бусдад хайраа харуулахын тулд ямар зүйл хийдгээ хуваалцахад урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би зарлигуудыг нь сахиснаар Есүс Христэд хайртай гэдгээ харуулдаг.
Түүний зарлигуудыг сахих замаар Аврагчид хайраа харуулж чадна гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Иохан 14:15-ыг цээжээр уншихад хүүхдүүдэд тусал. Таныг цаасан зүрх барих үед “Та нар намайг хайрладаг бол” гэж хэлээд, судар барих үед тань “Тушаалуудыг минь сахь” гэж хэлэхийг тэднээс хүс.
-
Есүсийн зарлигуудаас заримыг нь бодоход хүүхдүүдэд тусал. Зарлиг бүрийг сахих арга замыг санал болгоход тэднийг урь. Эдгээр зүйлийг хийх нь Есүс Христийг хайрлах хайраа харуулж байгаа гэдгийг гэрчил.
-
Зарлигуудын тухай “Зарлиг бүгдийг дагацгаая” (Хүүхдийн дууны ном, 68) гэх мэт дууг хамтдаа дуул.
-
Хүүхдүүдтэй хамт энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас дээрх тоглоомыг тогло.
Иохан 14:26–27; 15:26; 16:13–14
Ариун Сүнс надад тусалдаг.
Есүс Христ шавь нартаа Ариун Сүнсний талаарх чухал үнэнүүдийг заасан. Эдгээр үнэн таны заадаг хүүхдүүдэд хэрхэн туслах талаар бодож үз.
Боломжит үйл ажиллагаа
-
Сүүлчийн зоог (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 54) зургийг үзүүл. Сүүлчийн зоог дээр Есүс шавь нартаа Ариун Сүнсний тухай заасан гэдгийг хүүхдүүдэд тайлбарла. Иохан 14:26–27; 15:26; 16:13–14 дээрх Түүний заасан зарим үнэнийг хуваалц.
-
Ариун Сүнс таныг тайтгаруулж, удирдан чиглүүлж эсвэл үнэнийг мэдэхэд тань тусалж байсан талаарх туршлагаа хуваалц. Ариун Сүнс хүүхдүүдэд адил арга замаар тусалж чадна гэдгийг гэрчил.
-
“Ариун Сүнс” (Хүүхдийн дууны ном, 56) гэх мэт Ариун Сүнсний тухай дууг хамтдаа дуул. Тэднийг уг дуунд дурдсан Ариун Сүнсний хийдэг зүйлсийг сонсоход урь.
Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг мэдэж чадна.
Есүс Христ “мөнх амь” бол “цорын ганц үнэн Бурхан Таныг болон Есүс Христийг” мэдэх явдал хэмээн заасан. Зааж буй хүүхдүүд тань Тэднийг таньж мэдэх үед, тэд амьдралынх нь туршид адислах, мөнх амьдралд хүрэхэд нь туслах сүнслэг хүчийг олох болно.
Боломжит үйл ажиллагаа
-
Иохан 17:3-ыг уншаад, Есүс биднээс хэнийг мэдээсэй гэж хүсэж байгаа талаар хүүхдүүдээс асуу. Судар, хамтдаа суралцаж байгаа гэр бүл, өөр хүнд үйлчилж буй хэн нэгний бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг мэдэж болох арга замуудыг төлөөлж буй хэд хэдэн зураг үзүүл. Зургуудыг доош харуулж тавиад, хүүхдүүдийг зургийг нэг нэгээр нь сөхөн, дээрх үйл явдлыг нь дүрслэхэд урь. Эдгээр нь бидэнд Тэнгэрлэг Эцэгээ болон Есүсийг мэдэхэд хэрхэн тусалдаг вэ?
-
Найз нөхдөө илүү сайн таньж мэдэхийн тулд хийдэг зүйлсийнх нь талаар хүүхдүүдтэй ярилц. Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хэрхэн илүү сайн таньж мэдэж болох вэ? Таньж мэдэж байсан арга замуудаасаа хуваалц.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би зарлигуудыг нь сахиснаар Есүс Христэд хайраа харуулдаг.
Та эдгээр хэсгийг хувиараа суралцаж байхдаа ангийнхаа хүүхдүүдийн талаар бод. Тэд Аврагчид дуулгавартай байх нь Түүнийг гэх тэдний хайрын тэмдэг гэдгийг ойлгох нь тэднийг хэрхэн адислах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Есүсийн Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байдлаа харуулж байсан арга замуудыг хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэдэнд туслахын тулд Аврагчийн амьдралын талаарх зургуудаас үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 34–35, 56–57-г үзнэ үү). Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байсан үеэ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
-
Нэг хүүхдийг Иохан 14:15-ыг уншихад урь. Хүүхдүүдээр зарлигуудыг сахиж байгаа хүнийг төлөөлсөн зураг зуруулаад, үлдсэн хүүхдүүдээр юу зурж байгааг нь таалга. Зарлигуудын жишээг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол (2022) дээрээс үзнэ үү. Эдгээр зарлигийг сахих нь Өөрийг нь гэх бидний хайрыг Аврагчид хэрхэн харуулдаг вэ?
Ариун Сүнс удирдаж, тайтгаруулж, үнэнийг гэрчилдэг.
Таны заадаг хүүхдүүд Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсан уу? Ариун Сүнс тэдэнд хэрхэн тусалж чадах талаар тэд юу мэддэг вэ? Ариун Сүнсний үүргийн талаар илүү сайн ойлгоход нь тэдэнд хэрхэн тусалж болохоо тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг хос болгон хуваарилаад, Иохан 14:26; 15:26; 16:13 зэрэг шүлгүүдийг уншуул. Ариун Сүнсний юу хийдэг болохыг зааж буй үгсийг олохыг тэднээс хүс. Тухайн үгсийг самбарт бич.
-
Ариун Сүнс таныг удирдан чиглүүлж, тайтгаруулан, сэрэмжлүүлж эсвэл үнэнийг гэрчилж байсан туршлагаасаа хуваалц. Хүүхдүүдийг өөрсдийн туршлагыг хуваалцахад урь. Тэд Ариун Сүнсний нөлөөг хэрхэн таньсан бэ?
-
Хүүхэд бүрийг цаасан уутан дээр өөрсдийнхөө нүүрийг зурахад урь. Ариун Сүнсийг төлөөлүүлж уут бүр лүү гар чийдэн тусга. Дараа нь, бидний буруу сонголтууд амьдралд маань Ариун Сүнсний нөлөөг хязгаарладаг гэдгийг заахын тулд даавууны өөдөс гэх мэт гэрэл халхлах зүйлээр уутыг бүтээ. Наманчлалыг төлөөлүүлэн халхалсан зүйлээ уутнаас холдуулахыг хүүхдүүдээс хүс.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр намайг Өөрсдийнх нь тухай мэдээсэй хэмээн хүсдэг.
Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэхэд хүүхдүүдэд тусалснаар тэдний амьдралыг адисална.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг Иохан 15:1–9-р шүлгийг ээлжлэн унших үед нэг ургамал (эсвэл ургамлын зураг) гаргаж үзүүл. Есүс усан үзмийн модтой хэр адил вэ? Бид мөчиртэй юугаараа адилхан бэ? Бид Аврагчийн “дотор” эсвэл Түүнтэй ойр байхын тулд юу хийж чадах вэ?
-
Иохан 17:3-ыг чанга унш. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай мэдэж авахын тулд юу хийж байгааг нь хүүхдүүдээс асуу. Та Тэднийг хэрхэн таньж мэдэж байгаагаа хуваалц.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангидаа эсвэл дууны цаг дээр сурсан дуугаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урамшуул.