Шинэ Гэрээ 2023
7-р сарын 17–23. Үйлс 10–15: “Эзэний үг түгэн түгсээр байлаа”


“7-р сарын 17–23. Үйлс 10–15: ‘Эзэний үг түгэн түгсээр байлаа,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“7-р сарын 17–23. Үйлс 10–15,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Есүс Корнелтай ярилцаж байгаа нь

7-р сарын 17–23

Үйлс 10–15

“Эзэний үг түгэн түгсээр байлаа”

Үйлс 10–15-ыг залбиран байж судлаад, ангийнхаа хүүхдүүдийн талаар бод. Та эдгээр бүлэг дээрх ямар ямар үнэнийг хүүхдүүдэд заахаар сүнслэг өдөөлт хүлээн авсан бэ?

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та хүүхдүүдэд сурч, мэдэрч байгаа зүйлүүдээ хуваалцахад туслахын тулд Есүс Христэд итгэдгээ харуулахаар юу хийж байгаагаа хуваалцахыг тэднээс хүсэж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Үйлс 10:34–35

Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ хайртай.

Хүн бүр Бурханы хүүхэд бөгөөд Тэрээр Өөрийн бүх хүүхдэд хайртай гэдэг нь бага насны хүүхдүүд хүртэл ойлгож чадах үндсэн сургаал юм.

Боломжит үйл ажиллагаа

  • Үйлс 10:34–35-ыг уншиж байхдаа, Христ ба дэлхийн тал бүрээс ирсэн хүүхдүүд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 116) зургийг үзүүл. Петрийн үед зарим хүн сайн мэдээний адислалууд нь хүн бүхэнд зориулагдаагүй гэдэгт итгэдэг байсныг тайлбарла. Бурхан бүх хүүхдэдээ хайртай бөгөөд тэднийг сайн мэдээнээс суралцаасай хэмээн хүсдэг болохыг Петр мэдэж авсан.

  • Хүүхдүүдийг өөрсдийгөө зурахад урь. Тэднийг зургаа хуваалцах үед та хүүхэд бүрээс өөрт тань таалагдаж байгаа нэг зүйлийн тухай хэлж болно. Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ гаднах төрх, хаанаас ирсэн зэргээс нь үл хамааран нэг бүрчлэн хайрладаг гэсэн гэрчлэлээ хуваалц.

  • Би үргэлж Тантай байх болно” (Хүүхдийн дууны ном, 78) зэрэг бусдыг хайрлах тухай дууг хамтдаа дуул. Есүсийн адилаар хүн бүрд хайраа харуулж болох арга замуудыг хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Хүүхэд бүрд хандан, “Тэнгэрлэг Эцэг [нэр]-д хайртай” гэж хэл. Хүүхдүүдээр энэ үгийг бие биенд нь ээлжлэн хэлүүл.

Үйлс 11:26

Би Есүс Христэд итгэж, дагадаг учраас Христэд итгэгч юм.

Христэд итгэгч гэдэг нь юу гэсэн утгатай болохыг сурахад хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Үйлс 11:26-г хүүхдүүдэд уншиж өгөөд, Христэд итгэгч гэсэн үгийг сонсох бүрдээ босож зогсоход тэднийг урь. Христэд итгэгч байна гэдэг нь юу гэсэн үг болохыг тэднээс асуу. Есүс Христэд итгэж, Түүнийг дагадаг хүнийг Христэд итгэгч гэдэг бөгөөд бид ч гэсэн Христэд итгэгчид гэдгийг тайлбарла.

  • Есүс Христийн Сүм” (Хүүхдийн дууны ном, 48) зэрэг Есүс Христийг дагах тухай дууг хүүхдүүдтэй хамт дуул. Бид Есүс Христийг дагагчид бөгөөд Түүний Сүмд харьяалагддаг гэдгээ хэрхэн харуулах вэ? Гэртээ, сүм дээрээ болон бусад газарт Есүсийг дагахын тулд хийж болох зүйлсийг бодоход хүүхдүүдэд тусал.

Залбирч буй эмэгтэй, охин хоёр

Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд бидний залбиралд хариулах болно.

Үйлс 12:1–17

Тэнгэрлэг Эцэг залбирлыг сонсож, хариулдаг.

Тэнгэр элч Петрийг шоронгоос суллаж байгаа түүх нь Тэнгэрлэг Эцэг залбиралд хариулдаг гэдгийг маш хүчтэй заадаг.

Боломжит үйл ажиллагаа

  • Таныг уг түүхийг товчхон ярьж өгч байх хооронд, Үйлс 12:1–17-д буй Петрийн шоронгоос суллагдаж байгаа түүхийг жүжигчлэн тоглоход хүүхдүүдийг урь. Тэнгэрлэг Эцэг Петрийн төлөө залбирч байгаа хүмүүсийн залбиралд хэрхэн хариулсан бэ?

  • Жишээлбэл, залбирлын тухай “Бид толгойгоо бөхийн” (Хүүхдийн дууны ном, 18) дууг дуулаад, хүүхдүүдэд залбирч сурахад нь туслах үйлдлүүдийг санал болго. Тэнгэрлэг Эцэгтээ талархаж мөн залбирч гуйж болох зүйлээсээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Тэнгэрлэг Эцэг залбиралд тань хариулж байсан туршлагаасаа хуваалцаж байхдаа, залбирч байгаа хүмүүсийн зургийг үзүүл (жишээлбэл, Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 111–112-ыг үзнэ үү).

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Үйлс 10:34–35; 15:6–11

“Бурхан бол нүүр тал хардаггүй”

Таны заадаг хүүхдүүд Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ гаднах төрх, хаанаас ирсэн эсвэл ямар сонголт хийсэн зэргээс нь үл хамааран хайрладаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдээс хэн нэгнийг гаднаас нь хараад ямар хүн болохыг эсвэл хаанаас ирснийг нь тааж хэлж чадах эсэхийг асуу. Үйлс 10:35-д өгүүлснээр, Бурхан хэн нэгэн Өөрт нь таалагдах эсэхийг хэрхэн тодорхойлдог вэ?

  • Үйлс 10:34–35, 15:6–11-ийг хүүхдүүдтэй хамт унш. Петрийн амьдарч байсан цаг үед иудейчүүд Бурхан иудей биш хүнийг (тэднийг харийнхан хэмээн нэрлэдэг) хүлээн авдаггүй гэдэгт итгэдэг байжээ. Гэвч Бурхан Өөрийн бүх хүүхдэд, тэр дундаа иудей ба харийнхан аль алинд нь хайртай гэдгийг Петрт заасан. “Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, 2) дууг хамтдаа дуул. Би эсвэл намайг гэсэн үгсийг бие биенийхээ нэрсээр орлуулахад хүүхдүүдийг урь.

  • Ангийнхаа хэн нэгний талаарх ямар нэгэн онцлог зүйлийг хуваалцахад хүүхдүүдийг урь. “Бурхан бол нүүр тал хардаггүй” гэсэн үг нь Бурхан бүх хүүхдэдээ хайртай бөгөөд тэдэнд хайртай учраас бүх хүүхдээ сайн мэдээг сонсоосой хэмээн хүсдэг болохыг илэрхийлж байгааг тайлбарла.

Үйлс 11:26

Христэд итгэгч гэдэг нь Есүс Христэд итгэж, Түүнийг дагадаг хүн юм.

Та хүүхдүүдийн үг, үйлдэл нь тэднийг Христэд итгэгч гэдгийг харуулдгийг ойлгоход хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Үйлс 11:26; 3 Нифай 27:3–8 мөн Сургаал ба Гэрээ 115:4-ийг уншихад урь. Самбар дээр Христэд итгэгч гэж бичээд, “Христэд” гэсэн үгийн доогуур зур. Христэд итгэгч байна гэдэг нь тэдний хувьд юу гэсэн үг болохыг хүүхдүүдээс асуу.

  • Гэр бүл, Хүүхдийн хэсэг, улс орон гэх мэт харьяалагддаг өөр бүлгүүдээ нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Тэднийг Христэд итгэгч мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байгаадаа талархаж байгаа шалтгаануудаа хуваалцахад урь. Бид Христэд итгэгч гэдгээ бусдад хэрхэн харуулж болох вэ?

  • Санваарын сэргээлтийн зураг гэх мэт Есүс Христийн Сүмийн онцлог үнэнүүдийг төлөөлөх хэд хэдэн эд зүйл эсвэл зургийг харуул (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 93–94-ийг үзнэ үү). Нэг хүүхдээс эдгээр эд зүйл эсвэл зургаас нэгийг сонгож аваад, уг зүйл нь манай Сүмийг хэрхэн адисалдаг талаар тайлбарлахыг хүс. Дэлхий даяарх Христэд итгэгчид өөр өөр олон сүмд харьяалагддаг байхад бид Есүс Христийн дэлхий дээр зохион байгуулсан Сүмд харьяалагддаг гэдгийг тайлбарла.

  •   Жинхэнэ Христэд итгэгч байхын тулд ямар зүйл хийж болохыг бичиж, зурахад хүүхдүүдийг урь.

Үйлс 12:1–17

Намайг итгэлтэйгээр залбирахад Тэнгэрлэг Эцэг хариулах болно.

Тэнгэрлэг Эцэг залбиралд тань хариулж байсан тохиолдлуудын тухай бод. Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдийн залбирлыг сонсож, Өөрийн арга зам, цаг хугацаанд хариулна гэдгийг та тэдэнд заахдаа эдгээр туршлагаа хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Өөр нэг хүүхдийг Үйлс 12:1–17-г уншиж байхад, тэнгэр элч Петрийг шоронгоос суллаж байгаа түүхийг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдийг урь.

  • “Хичээнгүйлэн залбирч байв” (Үйлс 12:5) гэдэг нь ямар утгатай үг гэж бодож байгааг хүүхдүүдээс асуу. Хүмүүсийн залбирал хэрхэн хариулагдсан бэ? Тэнгэрлэг Эцэг хувийн эсвэл гэр бүлийнх нь залбиралд хариулж байсан туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэр таны залбиралд хариулж байсан туршлагыг та мөн хуваалцаж болно. Хариулт нь хүлээж байгаагүй арга замаар ирсэн туршлагаа та ярьж болно. Бурхан бидэнд хайртай бөгөөд бидний залбиралд бидэнд хамгийн тохирсон арга зам, цаг хугацаанд хариулна гэдгийг гэрчил.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Залбирах сануулга гэх мэт өнөөдөр сурч мэдсэн зүйлийг нь тэдэнд сануулах ямар нэгэн зүйл хийхэд хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Амлагдсан адислалуудын талаар гэрчил. Та Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийг тодорхой зарчмын дагуу амьдрахад урихдаа уг зарчмын дагуу амьдардаг хүмүүст өгсөн Бурханы амлалтыг хуваалц. Жишээлбэл, та хариулт авахаар итгэлтэйгээр залбирч байх үедээ хүлээн авсан амлагдсан адислалынхаа талаар гэрчилж болно.