Шинэ Гэрээ 2023
8-р сарын 28-аас 9-р сарын 3. 1 Коринт 8–13: “Та нар Христийн бие”


“8-р сарын 28-аас 9-р сарын 3. 1 Коринт 8–13: ‘Та нар Христийн бие,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“8-р сарын 28-аас 9-р сарын 3. 1 Коринт 8–13,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Ариун ёслолын цуглаан

8-р сарын 28-аас 9-р сарын 3

1 Коринт 8–13

“Та нар Христийн бие”

Та 1 Коринт 8–13-ыг уншиж байхдаа, эдгээр хэсгийн зарчмуудыг хэрхэн заах тухай Сүнсний өдөөлтийг сонс. Үйл ажиллагаа явуулах санаануудыг бага насны хүүхэд, том хүүхдүүдийн аль алинд тохируулж болно гэдгийг сана.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Өнөөдөр ариун ёслолын цуглааны үеэр Есүсийн тухай бодохын тулд хийсэн ямар нэгэн зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

1 Коринт 10:13

Тэнгэрлэг Эцэг надад зөв шударга сонголт хийхэд тусална.

Зөвийг сонгох нь үргэлж амар байдаггүй бөгөөд Тэнгэрлэг Эцэг үүнийг мэддэг. Тэр биднийг амжилт гаргаасай гэж хүсдэг учраас бид гуйвал Тэр бидэнд туслах болно.

Боломжит үйл ажиллагаа

  • 1 Коринт 10:13-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, “соригдох” эсвэл “сорилт” гэсэн үгийг сонсох болгондоо толгой сэгсрэхэд тэднийг урь. Энэ шүлэг таны хувьд ямар утгатай болохыг тайлбарла.

  • Буруу сонголт хийх гэж байгаа хүмүүсийн тухай товч түүх хуваалц. Сонсож байхдаа, уг түүхэд гарч байгаа хүнийг буруу сонголт хийх болгонд гараа өргөх эсвэл зогс гэсэн цаасан тэмдгийг дээш өргөхөд хүүхдүүдийг урь. Зөв сонголт нь юу байх байсан бэ? Тэнгэрлэг Эцэг бидэнд зөв сонголт хийхэд туслах болно.

  • Есүсийн зургийг үзүүлээд, хүүхдүүдтэй хамт “Би Есүс шиг байхыг хичээнэ” (Хүүхдийн дууны ном, 40-41) гэх мэт Есүс Христийн тухай дууг дуул. Есүсийг санах нь сайн сонголт хийхэд тань хэрхэн тусалдаг тухай ярь. Эцэг эх, судар гэх мэт бидэнд сайн сонголт хийхэд тусалдаг бусад зүйлийн зургийг үзүүл. Сайн сонголт хийхэд юу тусалдаг талаар хүүхдүүдээс асуу.

1 Коринт 12:4, 7–12

Тэнгэрлэг Эцэг намайг сүнслэг бэлгүүдээр адисалсан.

Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ сүнслэг бэлэг өгсөн. Та заадаг хүүхдүүдээсээ ямар ямар сүнслэг бэлгийг олж хардаг вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүлээн авсан дуртай бэлгийнхээ зургийг зурахыг хүүхдүүдээс хүс. Тэнгэрлэг Эцэг бидний итгэлийг хүчирхэгжүүлж, бусдыг адислахад туслах сүнслэг бэлгүүдийг өгдөг гэдгийг тайлбарла. 1 Коринт 12:7–11 дээр дурдсан зарим сүнслэг бэлгийн талаар хүүхдүүдтэй хуваалц.

  • Хүүхэд бүрд тэднээс олж харсан сүнслэг бэлгүүдийг дүрслэн бичсэн зурвас бич (эсвэл та эцэг эхийг нь эдгээр зурвасыг бичихэд урьж болно). Зурвасаа дугтуйд хий. Хүүхдүүдэд дугтуйгаа нээж, өөрсдийн сүнслэг бэлгийн талаар уншихад тусал.

бэлгийн хайрцаг

Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ сүнслэг бэлэг өгсөн.

1 Коринт 13

Би бусдыг хайрлаж чадна.

Судрууд нь энэрэл бол “Христийн цэвэр хайр” (Моронай 7:47) гэдгийг заадаг. Та Христийнхтэй адил хайрыг хөгжүүлж, илэрхийлэхэд хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • 1 Коринт 13:13; Моронай 7:47-г уншаад, “Энэрэл бол Христийн цэвэр хайр” гэсэн хэллэгийг давтан хэлэхэд хүүхдүүдэд тусал. Есүсийн хайр, нинжин сэтгэлийг харуулсан зургийг үзүүлж, Тэрээр бусдыг хайрладаг гэдгээ хэрхэн харуулдаг байсныг хүүхдүүдээс асуу (Сайн мэдээний уран зургийн цуглуулгаас санаа авна уу).

  • Бусдыг хайрлаж, хүндлэхийг Есүс заасан юм” эсвэл “Бие биенээ хайрлаач” (Хүүхдийн дууны ном, 39, 74) гэх мэт бусдыг хайрлах талаар өгүүлсэн дууг хүүхдүүдтэй хамт дуул. Өөр өөр хүний (эцэг эх, ах дүү, багш эсвэл найз гэх мэт) зураг үзүүлж, энэ хүнд хэрхэн тусалж чадах талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийг үйлчилж болох хэн нэгний талаар бодож, уг хүндээ өгөх зурвас бичих юм уу зураг зурахад урь.  

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

1 Коринт 10:13

Тэнгэрлэг Эцэг надад сорилтыг тэсвэрлэхэд тусална.

Энэ шүлэг дэх амлалтууд нь тэд Тэнгэрлэг Эцэгийн тусламжтайгаар уруу таталтыг эсэргүүцэж чадна гэсэн итгэлийг хүүхдүүдэд өгнө.

Боломжит үйл ажиллагаа

  • 1 Коринт 10:13-ыг хоёр хоёроороо хуваагдан уншиж, өөрийн үгээр товчилж хэлэхэд хүүхдүүдийг урь. Тэнгэрлэг Эцэг тэдэнд сорилтоос зайлсхийх юм уу тэсвэрлэн гарахад тусалж байсан туршлагаасаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Сорилттой тулгарах үедээ Тэнгэрлэг Эцэгт найдаж болохын тулд бид юу хийж болох вэ?

  • Жижиг цаасан дээр өнөө үед хүүхдүүдэд тулгарч буй сорилтуудыг бич. Хүүхдүүдийг нэг цаас сонгон аваад, Тэнгэрлэг Эцэг тэдэнд сорилтоос зайлсхийх юм уу тэсвэрлэн гарахад тусалж байсан туршлагаасаа хуваалцахыг хүс. Хамтдаа Алма 13:28–29-ийг уншиж, зарим санааг ол.

1 Коринт 11:23–29

Би ариун ёслолын үеэр Аврагчийг хэрхэн дагаж байгаа талаараа бодож болно.

Ариун ёслол өөрөө өөрсдийгөө “шалгаж” мөн Их Эзэнд үйлчлэхээр амласан баптисмын гэрээгээ шинэчлэх боломж гэж харахад нь заадаг хүүхдүүддээ тусал (1 Коринт 11:28).

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдээс 1 Коринт 11:28-ыг уншихыг хүс. Ариун ёслолоос хүртэхийнхээ өмнө өөрсдийгөө “шалга” гэсэн нь ямар утгатай вэ? Эмч, мөрдөгч, эрдэмтэд гэх мэт аливаа зүйлсийг шалгадаг хүмүүсийг бодохыг хүүхдүүдээс хүс (жишээлбэл, эмч нар биднийг өвдсөн эсэхийг шалгадаг). Бид ариун ёслолоос хүртэхдээ баптисмын гэрээнийхээ дагуу амьдарч байгаа гэдгээ хэрхэн шалгадаг вэ?

  • Ариун ёслолоос хүртэхдээ бодож болох зүйлсийнхээ жагсаалтыг гаргахыг хүүхдүүдээс хүс. Жагсаалтаа ариун ёслолын үеэр өөрсдийгөө шалгахыг сануулахад ашиглахад нь тэднийг урь.

1 Коринт 12:4, 7–12, 31; 13:1–8

Надад сүнслэг бэлгүүд бий.

Паул сүнсний бэлгүүдийг “хүн тус бүрд өгсөн” (1 Коринт 12:7) гэдгийг заасан. Энэ зарчим нь хүүхдүүдэд, ялангуяа бусдыг адислахад ашиглах үедээ өөрийн үнэ цэнийг мэдрэхэд тусалдаг.

Боломжит үйл ажиллагаа

  • 1 Коринт 12:7–11; 13:2-оос олж мэдсэн сүнслэг бэлгүүдээ самбар дээр бичихийг хүүхдүүдээс хүс. Тэднийг Моронай 10:8–18; Сургаал ба Гэрээ 46:13–26-д дурдсан нэмэлт бэлгүүдийг олоход урь. Тэдэнтэй ахлагч Марвин Ж.Аштоны дурдсан “Асуух бэлэг; сонсох бэлэг; … зөрчилдөөнөөс зайлсхийх бэлэг; … зөв шударга зүйлсийг эрэлхийлэх бэлэг; бусдыг шүүхгүй байх бэлэг; удирдамж авахаар Бурханд хандах бэлэг; … залбирал хэлэх бэлэг; хүчирхэг гэрчлэл хуваалцах бэлэг” зэрэг нэмэлт сүнслэг бэлгүүдийг хуваалц (“There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 20). Хүүхдүүдийг бие биеэсээ олж хардаг сүнслэг бэлгийн тухай ярихад урь.

  • Хичээлийн өмнө, ангийнхаа хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хүүхдүүдээсээ олж хардаг бэлгийнх нь талаар асуу. Эсвэл та тэдний бэлгийн тухай бод. Хүүхдүүдэд эдгээр бэлгийн талаар хэл. Энэ долоо хоногт өөрсдийн бэлгүүдийг бусдыг адислахад хэрхэн ашиглах нэг арга замаа бичиж тэмдэглэхэд хүүхдүүдийг урь.

  • 1 Коринт 12:7–10 дээрх сүнслэг бэлгийг хүмүүс ашиглаж болох өөр өөр нөхцөл байдлыг хуваалц. Хүүхдүүдийг нөхцөл байдал бүрд ашиглаж болох сүнслэг бэлгүүдийг олж тогтооход урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангидаа ярьсан ямар нэгэн зүйлийнхээ талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцахыг хүүхдүүдэд санал болго. Жишээлбэл, та хүүхдүүдийг сүнслэг бэлгүүдээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж, гэр бүлийн гишүүдээсээ өөрсдийнх нь бэлгүүд юу юу болохыг асуухад урьж болох юм.

Заах арга барилаа сайжруулах

Сонгох эрхийг хүндэтгэдэг урилгыг өг. Та хүүхдүүдийг суралцсан зүйлийнхээ дагуу үйлдэхэд урихдаа тэдний сонгох эрхийг хүндлэх арга замыг бодож ол. Тодорхой урилга өгөхийн оронд сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж болох өөр өөрийн арга замыг бодож олоход тэднийг урих талаар бодож үз.