Шинэ Гэрээ 2023
10-р сарын 16–22. 1 ба 2 Тесалоник: “Итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн”


“10-р сарын 16–22. 1 ба 2 Тесалоник: ‘Итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)

“10-р сарын 16–22. 1 ба 2 Тесалоник,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Залуу эрэгтэйтэй ярилцаж буй номлогч эгч нар

10-р сарын 16–22

1 бa 2 Тесалоник

“Итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн”

Та хүүхдүүдийн талаар бодонгоо 1 ба 2 Тесалоник-ийг залбирч уншвал тэдэнд ойлгуулах хэрэгтэй зарчмуудыг олно.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та өнгөрсөн долоо хоногийн хичээлээр сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхэд хүүхдүүдийг урьсан уу? Энэ долоо хоногийн хичээлийн эхний хэдэн минутад өөрсдийн туршлагаас хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

1 Тесалоник 5:1–6

Би Бурханы зарлигуудыг дагах юм бол Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлэн байх болно.

Бид Аврагчийг хэзээ эргэж ирэхийг мэдэхгүй. Гэвч бид Түүнийг хүлээж, Түүнийг ирэхэд бэлдэж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдээ төрөхийг хүлээх ямар байсан талаар товч хуваалцахад нэг ээжийг урь. 1 Тесалоник 5:2–3-ыг уншаад, Есүс Христ дэлхийд дахин ирэх хэдий ч хүүхэд нь яг хэзээ төрөхийг мэдэхгүй байсан ээжийн адил хэзээ ирэхийг нь хэн ч мэдэхгүй гэдгийг хүүхдүүдэд хэл.

  • Аялал эсвэл үйл ажиллагаанд бэлдэж байсан үеийнхээ талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Бэлдэхийн тулд тэд юу хийсэн бэ? Чемодан эсвэл цүнх авчраад, аялалд бэлдэн эмхэлж цэгцэлж байгаа дүр үзүүлэхийг хүүхдүүдээс хүс. Тэд бэлдэн эмхэлж цэгцэлж байгаа дүр үзүүлэх бүрд Есүс Христийг дахин ирэхэд бидний бэлдэж болох нэг арга замыг бодоход хүүхдүүдэд тусал.

  • 1 Тесалоник 5:6-г хүүхдүүдэд уншиж өгөөд, хэрэв бид Есүсийг эргэн ирэхэд бэлдэхгүй юм бол унтсантай адил байх бөгөөд Түүнийг ирэхэд бэлэн бус байна гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг унтаж байгаа дүр үзүүлэхэд урь. Хэрэв бид бэлдэх юм бол сэрүүн байж, Түүнийг хүлээж байгаатай адилхан гэдгийг тайлбарла. Тэднийг сэрэхэд урь.

  • “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46) зэрэг Хоёр дахь ирэлтийн тухай дуу дуул.

2 Тесалоник 2:1–3

Паул Есүс Христийг дахин ирэхийн өмнө урвалт болно гэж заасан.

Есүс Христийн зохион байгуулсан Сүм яваандаа урвалтад өртөж, санваарын эрх мэдэл, сайн мэдээний үнэнүүд дэлхийгээс авагдсан юм. Энэ урвалт буюу “итгэлээс салах явдал” Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө бий болно хэмээн Паул бошиглосон.

Боломжит үйл ажиллагаа

  • 2 Тесалоник 2:3-ыг хүүхдүүдтэй хамт уншсаныхаа дараа хуванцар аяга юм уу шоонуудаар цамхаг барихдаа тэднээр туслуул. Аяга, шоо зэрэг нь сайн мэдээний үнэн, санваар, ариун сүмийн лацдан холболт, бошиглогч гэх мэт үнэн Сүмийн чухал хэсгүүдийг төлөөлж байгааг хүүхдүүдэд хэл. Паул болон бусад төлөөлөгчийг нас барсны дараа энэ зүйлс алдагдсан бөгөөд үнэн Сүм олон жилийн туршид дэлхий дээр байгаагүй юм. Нэг хүүхдээр хэрмийг нураалгаад, Урвалт буюу “итгэлээс салах явдал” гэж юу болохыг тайлбарла. Есүс Христ Өөрийн Сүмийг эргүүлж авчирсан явдлыг Сэргээлт гэж нэрлэдэг.

  • Мормоны Ном болон бошиглогч, ариун сүм зэргийн зургийг үзүүл. Зургуудыг цүнхэнд нуух үед “Урвалт” гэж, харин буцааж гаргах үед “Сэргээлт” гэж хэлэхэд хүүхдүүдийг урь.

  • Есүс Христийн Сүм,” “Санваарыг сэргээлээ,” “Би ариун сүм харах дуртай” (“Хүүхдийн дууны ном, 48, 60, 99) гэх мэт Урвалтын үеэр авагдсан ч өнөө үед сэргээгдсэн үнэнүүдийг заадаг дуунуудыг дуул.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

1 Тесалоник 5:1–6

Би Бурханы зарлигуудыг дагах юм бол Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлэн байх болно.

Паулын зөвлөгөө бидэнд Аврагчийг дэлхийд дахин ирэх тэрхүү агуу өдөрт бэлтгэж, хүсэн хүлээхэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдийг 1 Тесалоник 5:1–6-г уншихад, бусад хүүхдийг дагуулан харахад урь. Шүлэг болгоны дараа, нэг хүүхдээс уг шүлэгт юу өгүүлж байгаа талаар бодлоо товчхон хэлэхийг хүс. Та “Эзэний өдөр” гэдэг нь Есүс Христийн Хоёр дахь ирэлт гэсэн утгатай болохыг тайлбарлаж болох юм. Яагаад Хоёр дахь ирэлтийг шөнийн хулгайчтай мөн жирэмсэн эмэгтэйн төрөх үеийн хүчтэй өвдөлттэй адил хэмээн зүйрлэсэн бэ?

  • Аврагч манай ангид өнөөдөр айлчлан ирнэ гэж төсөөлөн бод гэж хүүхдүүдэд хэл. Бид Түүний айлчлалд хэрхэн бэлдэх вэ? Есүс Христ эргэн ирэх өдөрт өөрсдийгөө бэлтгэхийн тулд хийж болох зүйлсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, бид наманчлан, уучилж, гэр бүлийнхэнтэйгээ харилцаа холбоогоо сайжруулж, бошиглогчийг дагаж, Ариун Сүнсний нөлөөнд байхыг эрэлхийлж, гэрээгээ сахиж чадна. Аврагчийг ирэхэд нь хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэхийн тулд хийж болох нэг зүйлийг сонгоход хүүхдүүдийг урамшуулан дэмж.

2 Тесалоник 2:1–3

Есүс Христийг дахин ирэхийн өмнө урвалт болно гэж Паул заасан.

Хэрэв хүүхдүүд Есүс Христийн Сүм мөн Түүний сайн мэдээ Их урвалтын үеэр дэлхийгээс авагдсан гэдгийг ойлгох юм бол Сэргээлт тохиох шаардлагатай байсан гэдэг нь тэдэнд тодорхой болж ирнэ.

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдийг 2 Тесалоник 2:1–3-ыг уншихад урь. Эдгээр шүлэгт өгүүлснээр “Эзэний өдөр” буюу Хоёр дахь ирэлтийн өмнө юу болох ёстой байсан бэ? “Урвалт гарч” гэдэг үг юу гэсэн утгатай вэ? Энэ нь Аврагчийн төлөөлөгчдийг нас барсны дараах Их урвалт гэдгийг хүүхдүүд ойлгосон байхад анхаар. Та Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) дахь “Урвалт” дотроос зарим мэдээллийг хуваалцахыг хүсэж болох юм.

  • Сайн мэдээний ачаар бидний хүртэж буй зарим үнэн болон адислалыг самбар дээр жагсаахад хүүхдүүдэд тусал. Эдгээрийг нэг нэгээр нь арилгаад, эдгээр нь байхгүй бол тэдний амьдрал хэрхэн өөрчлөгдөх байсныг хүүхдүүдээс асуу. Эдгээр үнэн Их урвалтын үед алдагдсан гэдгийг тайлбарла. Яагаад хожмын өдрүүдэд Есүс Христийн Сүмийг дэлхийд сэргээх нь чухал байсан бэ? Хүүхдүүдийг самбар дээрх үнэн болон адислалуудыг “сэргээх” буюу дахин бичихэд урь.

2 Тесалоник 3:7–13

Тэнгэрлэг Эцэг намайг ажиллаасай хэмээн хүсдэг.

Ажил нь зайлсхийх ёстой зүйл биш, харин адислал гэдгийг олж харахад та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг 2 Тесалоник 3:7–13-ыг ээлжлэн уншаад, гэгээнтнүүдэд тулгарч байсан асуудлыг олж мэдэхэд урь. Яагаад Тэнгэрлэг Эцэг биднийг ажиллаасай хэмээн хүсдэг вэ? Бид шаргуу хөдөлмөрлөж сурахгүй бол юу болох вэ? Хүүхдүүдээр энгийн ажил хийж байгаагаар ээлжлэн дүрслэн үзүүлж, бусдаар нь тэдний юу хийж байгааг таалгуул.

  • Нэг ажил эсвэл төсөл, зорилго дээр шаргуу хөдөлмөрлөж байсан үеийнхээ талаар ярихад хүүхдүүдийг урь. Хийж дууссаны дараа тэдэнд ямар мэдрэмж төрсөн бэ? “Сайныг үйлдэхэд бүү цуц” гэдэг нь юу гэсэн үг вэ? (2 Teсалоник 3:13). Ажил нь хүнд хэцүү санагдах үед юу бидэнд урагш ахихад тусалдаг вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өнөө үед дэлхий дээр бидэнд сайн мэдээ байгаад талархаж байгаагаа гэр бүлийнхээ нэг гишүүн эсвэл найздаа хэлэхэд хүүхдүүдийг урь (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас тэдэнд санаа өгч болно).

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийн эцэг эхийг дэмж. “Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сайн мэдээний хамгийн чухал багш нар бөгөөд тэд хоёул хүүхдүүддээ нөлөөлөх гол үүрэг хариуцлагыг хүлээж, хамгийн агуу хүчийг агуулдаг билээ (Дэд хууль 6:6–7-г үзнэ үү). Та сүм дээр хүүхдүүдэд зааж байхдаа, тэдний эцэг эхийг өөрсдийн нэн чухал үүргийг биелүүлэхэд хэрхэн дэмжиж болох арга замуудыг залбиран байж эрэлхийл” (Аврагчийн арга барилаар заах нь, 25).