“10-р сарын 23-аас 11-р сарын 29. 1 ба 2 Тимот; Тит; Филемон: ‘Чи итгэгчдэд үлгэр дуурайл бол,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)
“10-р сарын 23-аас 11-р сарын 29. 1 ба 2 Тимот; Тит; Филемон,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
10-р сарын 23–29
1 ба 2 Тимот; Тит; Филемон
“Чи итгэгчдэд үлгэр дуурайл бол”
“Бичвэр бүр … зөвд чиглүүлэхүйд тустай” (2 Тимот 3:16) хэмээн Паул заасан. Та эдгээр захидлыг судалж байхдаа, эдгээр нь хүүхдүүдэд зөв амьдрах сэдлийг хэрхэн өгөх талаар тунгаан бод.
Хуваалцахад урь
“Итгэгчдэд үлгэр дуурайл” болсон хэн нэгний талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Бусдад сайн үлгэр дуурайл үзүүлэхийн тулд тэд юу хийж байна вэ?
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Бишопууд Бурханы үйлчлэгчийн хувьд тойргийг удирддаг.
Паул Тимот, Тит хоёрт бишопын ач холбогдлын тухай заасан. Бишоп юу хийдгийг та хүүхдүүдэд хэрхэн зааж болох вэ? (Салбарын ерөнхийлөгч бишоптой адил.)
Боломжит үйл ажиллагаа
-
Самбар дээр бишопынхоо жирийн нэг зургийг байрлуул. Бошопын талаар мэдэх зарим зүйлээ нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Тэр ямар хүн бэ? Тэр юу хийдэг вэ? Тэр тойргийг хэрхэн адисалдаг вэ? (Та 1 Тимот 3:1–2 ба Тит 1:7–9 дээрх бишопын зарим шинж чанарыг олж болно.) Хүүхдүүдийг санаа бодлоо хуваалцах үед тэдгээрийг жижигхэн цаасан дээр бичээд, самбар дээрх зургийн хажууд байрлуул.
-
Тойргийн хүүхдүүдэд туслах, аравны нэг ба мацгийн өргөлийг хүлээн авах, дуудлага өгөх, гишүүдтэй ярилцлага хийх, тусламж хэрэгтэй хүмүүст туслах гэх мэт бишопын үүргийг жижигхэн цаасан дээр бич. Тэдгээр цаасыг саванд хийгээд, хүүхэд бүрийг нэг цаас авахад урь. Дараа нь уг хүүхдэд тэдгээрийн үүргийг жүжигчлэн үзүүлэхэд тусал. Бишопыг Бурхан дууддаг талаарх гэрчлэлээ хуваалц.
-
Хүүхдүүдийг тойргийн гишүүдэд тусалж буй бишопын зургийг зурахад урь. Зургаа бишоптоо талархлаа илэрхийлэн өгөхийг тэдэнд санал болго. Бид түүнд туслахын тулд юу хийж болох вэ?
Би “итгэгчдэд үлгэр дуурайл” үзүүлж чадна.
Та хүүхдүүдийг “итгэгчдэд үлгэр дуурайл” болоход өдөөхийн тулд юу хийж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
1 Тимот 4:12-ыг уншаад, бусдад сайн үлгэр дуурайл байхын тулд юу хийж болохыг хүүхдүүдээс асуу.
-
Та хэн нэгэнд сайн үлгэр дуурайл байх гэж хичээсэн эсвэл хэн нэгэн танд сайн үлгэр дуурайл болсон туршлагаас хуваалц (магадгүй ангийнхаа хүүхдүүдтэй холбоотой ийм туршлага хуваалцаж болох юм). Хүүхдүүдийг гэр бүл, найз нөхдөдөө сайн үлгэр жишээ үзүүлэхэд урь.
Судрууд үнэнийг олж мэдэхэд надад тусална.
Хэрэв та хүүхдүүдэд судрыг хайрлаж сурахад нь туслах юм бол судар дахь сургаалууд тэдний амьдралыг олон жилийн туршид адислах болно.
Боломжит үйл ажиллагаа
-
Судрын товхимлыг үзүүлээд, Ариун Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд номуудын нүүр хуудсыг үзүүлэх замаар хүүхдүүдэд судартай ойртон нөхөрлөхөд тусал. Таныг 2 Тимот 3:15–17-г уншиж байх хооронд нэг хүүхдийг судруудыг барихад урь. Та яагаад судруудад хайртай болохоо хүүхдүүдэд хэлээд, тэднээр мэдрэмжийг нь хуваалцуул.
-
Хамгийн үнэ цэнтэй зүйлийнхээ талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Тэд түүгээрээ юу хийдэг вэ? Тэд үүнд хэрхэн ханддаг вэ? Тэдэнд судруудыг ээлжлэн барьж, хуудаснуудыг болгоомжтой эргүүлэх боломж олго. Бид судруудыг юунд ашигладаг вэ? Яагаад бид судрыг арчилж тордох ёстой вэ? Судрууд Тэнгэрлэг Эцэгийн бидний мэдээсэй хэмээн хүсдэг үнэнүүдийг агуулдаг гэдгийг гэрчил.
-
“Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой”(Хүүхдийн дууны ном, 66) гэх мэт судруудын тухай дуунуудад тохирох хөдөлгөөн зохиоход хүүхдүүдэд тусал.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би “итгэгчдэд үлгэр дуурайл” үзүүлж чадна.
Тимот Сүмийн удирдагчийн хувьд харьцангуй залуу хүн байсан ч үлгэр дуурайл үзүүлж чадна гэдгийг Паул түүнд мэдүүлэхийг хүссэн. Та хүүхдүүдийг эргэн тойрныхоо хүмүүст зөв үлгэр дуурайл үзүүлэхэд өдөөж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
1 Тимот 4:12-ыг хамтдаа уншаад, бидний “итгэгч хүмүүст үлгэр дуурайл” үзүүлж болох Паулын хэлсэн зургаан арга замыг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийг хос болгон хуваарилаад, хос бүрийг итгэгч хүмүүст үлгэр дуурайл үзүүлж болох нөхцөл байдлын талаар бодоход урь. Бодож олсон нөхцөл байдлаа ангийнхандаа жүжигчлэн үзүүлэхийг тэднээс хүс.
-
Бусдад сайн үлгэр дуурайл үзүүлэх гэж оролдсон туршлагаасаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Тэд таны хувьд хэрхэн итгэгчдийн үлгэр дуурайл болсон мөн та тэднийг бусдад хэрхэн сайн үлгэр дуурайл үзүүлж байсныг олж харснаа тэдэнд хэл.
Мөнхийн зүйлүүд мөнгөнөөс илүү үнэ цэнтэй.
Дэлхийн зүйлүүд мөнгийг болон мөнгөөр худалдаж авч чадах зүйлсийг чухалчилдаг. Та анхаарал, хайраа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт төвлөрүүлэхэд нь хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хэрэв тэдэнд дэлхийн бүх мөнгө төгрөг байсан бол юу худалдаж авах байснаа ярилцахад хүүхдүүдийг урь. Хүүхдүүдтэй хамт 1 Тимот 6:7–12-ыг уншаад, тэднээс Паулын Тимотод мөнгөний талаар заасан зүйлийг товч ярихыг хүс. Хүүхдүүдийг 11–12-р шүлгийг дахин уншиж, Паулын мөнгөнөөс илүү үнэ цэнтэй хэмээн дурдсан зүйлсийг хайж олоход хүүхдүүдийг урь.
-
Дэлхийн эд зүйлсийн (мөнгө, тоглоом, зугаа цэнгэл гэх мэт) болон мөнхийн зүйлсийн (гэр бүл эсвэл ариун сүм гэх мэт) зургийг дэлгэн тавь. Зургуудыг хоёр хэсэгт, тухайлбал Христэд ойртуулдаг мөн хэрэв Христээс илүү хайрлах юм бол Христээс холдуулж болох зүйлс гэж тус тусад нь ялган салгахад хүүхдүүдийг урь. Яагаад “мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс” байдаг вэ? Есүс Христэд төвлөрөх нь хэрхэн биднийг аз жаргалтай болгодог вэ?
Тэнгэрлэг Эцэг бидэнд юу үнэн, юу худал болохыг мэдүүлэхийн тулд судруудыг өгсөн.
Хүүхдүүдэд судруудын талаар зааж байхдаа Бурханы үгийг уншиж, өөрийн гэсэн хүчтэй туршлагатай болоход нь тэднийг урамшуулан дэмжих арга замыг эрэлхийл.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг 2 Тимот 3:15–17-г уншихад урь. Дөрвөн жишиг бүтээлд өгүүлсэн түүхийг харуулсан зураг үзүүлээд, хэдэн хүүхдийг нэг зураг сонгон, түүхийг нь ярьж өгөхөд урь. (Та Сайн мэдээний уран зургийн цуглуулга эсвэл Ирээд, Намайг дага материалуудаас зураг олж болно.) Энэхүү судрын номоос мэддэг ямар нэгэн зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Судрууд нь хэрхэн бидэнд “авралд хүргэх мэргэн ухааныг” өгдөг вэ?
-
Дуртай судрын шүлгээ эсвэл Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд судар тусалсан туршлагаа хуваалц. Дуртай шүлэг эсвэл өөрсдийн туршлагыг хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
Нэг хүүхдээс Моронай 10:4–5-ыг уншихыг хүс. Моронай эдгээр шүлэгт юу амласан бэ? Судрууд үнэн гэсэн гэрчлэлээ хэрхэн олж авсан тухай хүүхдүүдээс асуу. Тэднийг судраас өдөр бүр уншиж, сонсоход уриад, Бурханаас энэ нь үнэн эсэхийг асуухыг тэднээс хүс.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Судрын талаар сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж, дараа долоо хоногт ангийнхантайгаа хуваалцах нэг судрын шүлэг олоход хүүхдүүдийг урь (хэрэв хэрэгтэй бол эцэг эхээсээ тусламж авч болно).