Хуучин Гэрээ 2022
5-р сарын 2–8. Гэтлэл 35–40; Леви 1; 16; 19: “Их Эзэнд ариун”


“5-р сарын 2–8. Гэтлэл 35–40; Леви 1; 16; 19: ‘Их Эзэнд ариун,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“5-р сарын 2–8. Гэтлэл 35–40; Леви 1; 16; 19,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Бразилын Сан Пауло ариун сүм

5-р сарын 2–8

Гэтлэл 35–40; Леви 1; 16; 19

“Их Эзэнд ариун”

Та энэ долоо хоногт судруудаас залбирч судлахдаа заадаг хүүхдүүдээ бод. Ариун Сүнс тэд ямар үнэнүүдийг сурах хэрэгтэй байгааг мөн эдгээр үнэнийг тэдэнд хэрхэн зааж болохыг мэдэхэд тань тусалж чадна.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхэд бүрийн нэрийг саванд хий. Нэг хүүхдээс нэрнүүдээс нэгийг сугалахыг хүсээд, нэр нь сугалагдсан хүүхдийг Хуучин Гэрээнээс сүүлийн үед сурсан нэг зүйлээ хуваалцахад урь. Сурч байгаа зүйлс нь тэдэнд хэрхэн Есүс Христэд илүү ойртоход тусалдаг талаар хүүхдүүдтэй ярилц. Хүүхэд бүрд хуваалцах боломж олдтол үүнийг үргэлжлүүл.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Гэтлэл 36:1

Би Их Эзэний ажилд тусалж чадна

Бага насны хүүхдүүд Их Эзэний дэлхий дээрх ажилд хувь нэмэр оруулахдаа ашиглах бэлэгтэй байдаг. Та хүүхдүүдэд Их Эзэний өгсөн бэлгийг хуваалцах хүсэлтэй болоход нь хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Гэтлэл 36:1-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, Их Эзэн Безалел, Охолиаб хоёрт “ариун газар” (асар) барихад нь туслахаар юу өгснийг олж сонсохыг хүс. Хүүхэд бүрд байдаг бэлгийн талаар тэдэнд хэл (эцэг эхээс нь асуувал тустай байж болох юм). Бурхан Өөрийн хүүхэд бүрд бэлэг “өгсөн” гэдгийг гэрчил.

  • Та яагаад Их Эзэний ажилд туслахыг хүсэж байгаагаа хүүхдүүдэд хэл. Тэдэнд бас оролцож болох арга замуудаа (өвөг дээдсийнхээ талаар мэдэж авах, хэн нэгэнд Есүсийн талаар хэлэх эсвэл гэр бүлийн гишүүндээ үйлчлэх гэх мэт) бодоход нь тусал. Тэдний санааг жижиг цааснууд дээр бичиж, саванд хийгээд, хүүхэд бүрээс нэгийг сонгон мөн цаасан дээрх үйлдлийг хийж үзүүлэхэд урь.

Гэтлэл 40:17–34

Би ариун газруудад Бурханы оршихуйг мэдэрч чадна.

Их Эзэн Израилын хүүхдүүдийн “дунд оршихын” тулд асар барихыг тэдэнд зарлигласан (Гэтлэл 25:8). Бидэнд Бурханы оршихуйг мэдрэхэд туслахаар Түүний өнөөдөр бидэнд өгсөн ариун газруудын талаар сурахад нь та хүүхдүүдэд тусалж болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Эртний асрын зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээрх энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү.) Зураг дээрх асрын өөр өөр хэсгийг буюу лааны суурь, тахилын ширээ гэх мэтийг олохыг хүүхдүүдээс хүсээд, эдгээр зүйл нь Их Эзэний талаар бодоход израилчуудад туслах зорилготой байсан гэдгийг тайлбарла (асрын талаарх нэмэлт мэдээллийг Гэтлэл 40:17–34 дээрээс үзнэ үү). Их Эзэний талаар бодоход тусалдаг ямар ямар ариун газар бидэнд байдаг вэ?

  • Ариун сүмийн зургийг үзүүлж, Гэтлэл 25:8-ыг хүүхдүүдэд уншиж өг. Өнөө үед Бурхан бидэнд Түүнд ойр байж болох ариун газруудыг өгсөн талаар тайлбарла. Хүүхдүүдэд эдгээр зарим газрыг жагсаахад тусал. Эдгээр ариун газрын талаар бодох үед тэдэнд ямар санагддагийг хүүхдүүдээс асуу. Түүнчлэн бид хаана байгаагаасаа үл хамааран залбирах үедээ Бурханд ойр байгаагаа мэдэрч чадна гэдгийг тэдэнтэй хуваалц.

  • Үйл ажиллагааны хуудсыг хүүхдүүдтэй хамт хийж дуусга. Үүнийг хийх зуураа, хүүхдүүдтэй хамт “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) зэрэг ариун сүмийн тухай дууг дуул.

    Италийн Ром ариун сүм

    Эртний асрын адилаар ариун сүм нь биднийг Аврагч руу чиглүүлдэг.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Гэтлэл 35:20–29; 36:1

Бурхан надад Өөрийнх нь ажилд туслах бэлгийг өгсөн.

Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүрд Түүний ажилд хувь нэмэр оруулах зүйл байдаг. Таны заадаг хүүхдүүдэд өөрсдийн бэлгийг Бурханы ажилд туслахын тулд хэрхэн ашиглаж болохоо ухаарахад нь таны тусламж хэрэгтэй байж болох юм.

Боломжит үйл ажиллагаа

  • Асрын зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээрх энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү.) Асрыг барихын тулд ямар материал хэрэгтэй байсан байж болохыг хүүхдүүдээс асуу. Гэтлэл 35:20–29-ийг хүүхдүүдтэй хамт уншаад, тэднийг шаардлагатай материалаар хэрхэн хангасан талаар олж сонсохыг хүс. Хүүхэд бүрд Их Эзэний ажилд хувь нэмэр оруулах авьяас чадвар байгаа гэдгийг гэрчил.

  • Гэтлэл 36:1-ийг уншин, асар барихад туслахаар дуудагдсан хүмүүст Их Эзэн юу өгснийг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Их Эзэн Өөрийн хаант улсыг барихад туслуулахаар тэдэнд юу өгсөн гэж бодож байгаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Бид эдгээр зүйлийг бусдыг адислахын тулд хэрхэн ашиглаж болох вэ?

Гэтлэл 40:17–33

Би Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёртой илүү адилхан болж чадна.

Асар нь Израилын хүүхдүүдэд Бурханы оршихуйд байх боломжийг олгосон төдийгүй Бурхантай илүү адилхан болохын тулд тэдний хийж чадах зүйлсийг заасан.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг асрын хэсэг болох зүйлсийн талаар сурахаар Гэтлэл 40:17–33-ыг уншаад, эртний асрын зургаас тэдгээрийн заримыг олоход урь (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Хүүхдүүдийг асрын зургийг зурахад урь. Асрын хэсэг бүр нь Аврагч эсвэл Тэнгэрлэг Эцэгийн талаар хэрхэн зааж болох тухай ярилц. Жишээлбэл, гэрчлэлийн авдар бидэнд Бурханы зарлигуудыг, тахилын ширээ Есүс Христийн золиосыг, лааны суурь Аврагч бол дэлхийн Гэрэл гэдгийг сануулж болно.

  • Гэтлэл 25:8-ыг уншихыг хүүхдүүдээс хүсээд, Их Эзэн Израилын хүүхдүүдээс “ариун газар” (буюу асар) барихыг хүссэн шалтгааныг олж мэд. Бид Их эзэний оршихуйг мэдэрч чаддаг газар болон нөхцөл байдлыг жагсаахад хүүхдүүдэд тусал. Эдгээр газар бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход хэрхэн тусалдаг вэ?

Леви 1:1–4

Би Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өршөөгдөж чадна.

Хуучин Гэрээний үед үйлддэг байсан амьтны өргөл нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болсон өршөөлийн талаар Израилын хүүхдүүдэд заах зорилготой байв.

Боломжит үйл ажиллагаа

  • Гетсеманид болон загалмай дээр байгаа Есүс Христийн зургуудыг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 5657-г үзнэ үү). Тэдэнд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглээсээ өршөөгдөж чадна гэдгийг заахын тулд Их Эзэн Израилын хүүхдүүдэд өргөл барихыг зарлигласан гэдгийг тайлбарла. Хүүхдүүдтэй хамт Леви 1:1–4-ийг уншаад, тэднийг Есүс Христийн золиосын талаар сануулах үгсийг олоход урь.

  • Есүс Христ Америк тив дэх хүмүүс дээр айлчилж байгаа зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 82 гэх мэт). Есүс Христ цовдлогдож мөн амилсныхаа дараа яагаад цаашид амьтныг өргөл болгон өргөх хэрэггүй талаар Америк тив дэх хүмүүст заасан гэдгийг тайлбарла. 3 Нифай 9:19–20-ийг хамт уншаад, оронд нь бидэнд юуг өргө хэмээн зарлигласныг хүүхдүүдээс асуу. Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийн өргөлийг өргөх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Энэ асуултад хариулахад туслуулахаар Судруудын удирдамжаас “Харууссан зүрх” гэдэг үгсийг хайхыг тэдэнд санал болго (scriptures.ChurchofJesusChrist.org). Тэд Их Эзэнд хэрхэн харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг өргөл болгож чадах тухай тунгаан бодоход тэднийг урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдийг гэр бүлээрээ дамжуулан Өөрийнхөө ажилд хэрхэн хувь нэмэр оруулаасай гэж хүсэж байгааг энэ долоо хоногт Түүнээс асуухад тэднийг урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ рүү чиглүүл. Таны гол зорилго бол өөрийн заадаг хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд туслах явдал юм. Сайн мэдээний үнэний дагуу амьдрах нь Эцэг, Хүү хоёртой илүү адил болоход тусалдаг гэдгийг ойлгоход нь тэдэнд туслахын тулд та юу хийж чадах вэ?