Хуучин Гэрээ 2022
10-р сарын 17–23. Иеремиа 30–33; 36; Гашуудал 1; 3: “Би тэдний гашуудлыг баяр хөөр болгоно”


“10-р сарын 17–23. Иеремиа 30–33; 36; Гашуудал 1; 3: ‘Би тэдний гашуудлыг баяр хөөр болгоно,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“10-р сарын 17–23. Иеремиа 30–33; 36; Гашуудал 1; 3,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

бошиглогч Иеремиаг дүрсэлсэн сийлбэр

Бошиглогч Иеремиагийн хашхираан, Назарын сургуулийн сийлбэрээс

10-р сарын 17–23

Иеремиа 30–33; 36; Гашуудал 1; 3

“Би тэдний гашуудлыг баяр хөөр болгоно”

Иеремиа, Гашуудал номууд нь хүүхдүүдэд ойлгоход хэцүү байж болох ч танай анги эдгээр номд заасан зарчмуудаас сургамж авах боломжтой. Та юуг тэдэнтэй хуваалцах хэрэгтэй гэж бодож байна вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Библи тарааж өг. Хүүхдүүдийг номыг барьж байх үед Хуучин Гэрээний талаар дуртай зүйлээ, магадгүй гэртээ эсвэл сүм дээр олж мэдсэн зарчим эсвэл дуртай түүхээ хуваалцахыг тэднээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Иеремиа 31:3

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр надад хайртай.

Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн “мөнхийн хайр”-ыг мэдрэх нь таны заадаг хүүхдүүдэд Тэдэнд ойртоход тусална.

Боломжит үйл ажиллагаа

  • Металл зоос, жимс гэх мэтийн удаан эдэлгээтэй эсвэл амархан муудах зүйлсийг (эсвэл зургийг нь) хүүхдүүдэд үзүүл. Хүүхдүүдээс аль нь удаан хадгалагдахыг асууж, яагаад зарим зүйл бусдаас илүү удаан хадгалагддаг талаар ярилц. Иеремиа 31:3-ыг уншаад, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тэдэнд зориулсан хайр “үүрдийн” гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн “хайр энэрэл” үзүүлдэг талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс (Иеремиа 31:3). Хүүхдүүдэд санаа өгөхийн тулд “Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” эсвэл “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 42–43, 16–17) гэх мэт Тэдний биднийг хайрладаг хайрын тухай дуу дуул. Боломжтой бол дуунд дурдсан зүйлсийн зургийг үзүүл. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрын тухай бодох үед бидэнд ямар мэдрэмж төрдөг вэ?

Судар судалж буй охин

Судрууд наманчлах, Их Эзэнд хандах урам зоригийг бидэнд өгч чадна.

Иеремиа 36:1–4

Судрууд бол Бурханы үг мөн.

Их Эзэн Иеремиад Өөрийнх нь үгийг бич хэмээн хэлсэн бөгөөд Иеремиагийн бичээсүүд Иеремиагийн номд хадгалагдан үлджээ. Бурханы үгийг олж болох судруудад улам их дуртай болоход нь хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдийг Иеремиагийн дүрийг үзүүлэхэд мөн бусад хүүхдийг Барух болоход урь. Иеремиагийн дүрд тоглож буй хүүхдийг Иеремиа 36:3-аас хэдэн үг хэлэхэд бусад хүүхэд тэдгээрийг Барухтай адил бичиж байгаа дүр үзүүлэхэд нь тусал. Өнөөдөр судрууд бол “Их Эзэний үг” (Иеремиа 36:4) бөгөөд Тэрээр бошиглогчдоос бичихийг хүссэн гэдгийг гэрчил.

  • Хүүхдийн ном, судар хоёрыг харуулаад, хүүхдүүдээс эдгээр номоос ажигласан ялгаагаа ярихыг хүс. Судруудыг юу онцгой болгодог вэ? Иеремиагийн ном бол Бурханы Иеремиад бич гэж хэлж бичүүлсэн ном бөгөөд үүнтэй адил судрууд нь бошиглогчдын бичсэн Бурханы үг гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.

Иеремиа 36:4–10

Би судраас сурч мэдсэн зүйлээ хуваалцаж чадна.

Хүүхдүүд эргэн тойрныхоо хүмүүст асар их нөлөөтэй байж чадна. Барухын адил тэд судраас сурч буй зүйлээ бусадтай хуваалцаж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдэд Иеремиа 36:4–10-ыг уншиж өгч байхдаа (эсвэл нэгтгэн дүгнэхдээ), тэднээр номд бичих (4-р шүлгийг үзнэ үү), шоронгийн торыг барих (5-р шүлгийг үзнэ үү), хүмүүст судар уншиж өгөх (8, 10-р шүлгүүдийг үзнэ үү) зэрэг дүр үзүүлүүлэн, тухайн үгсийг харуулсан үйлдлүүдийг хийлгэ. Иерусалимын удирдагчид хүсээгүй ч гэсэн Барух Иеремиагийн үгсийг хүмүүст уншиж өгөх зоригтой байсныг онцол. Хуучин Гэрээнээс сурч мэдсэн зүйлээ санаж, бусадтай хуваалцах арга замын талаар бодоход нь хүүхдүүдэд тусал.

  • Судрын тухай “Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой” (Хүүхдийн дууны ном,66) гэх мэт дууг дуул. Та судрын талаар гэрчлэлээ хуваалцаж мөн гэрчлэлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Иеремиа 31:31–34; 32:38–41

Би Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахиж чадна.

Их Эзэний шинэ бөгөөд үүрдийн гэрээний тухай Иеремиагийн сургаалууд нь таны заадаг хүүхдүүдэд гэрээнүүдээ сахих хүсэл эрмэлзлийг нь бэхжүүлэхэд туслах болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Самбар дээр зүрх зураад, хүүхдүүдийн талыг Иеремиа 31:31–34-ийг, нөгөө талыг нь Иеремиа 32:38–41-ийг уншихад урь. Бидний Бурхантай байгуулсан гэрээний талаарх шүлгүүдээс сурч мэдсэн зүйлээ зүрхэн дотор бичихэд хоёр бүлгийг урь. Бурханы хуулийг зүрх сэтгэлдээ бичих нь (Иеремиа 31:33-ыг үзнэ үү) судраас үүнийг уншаад өнгөрөхөөс ямар ялгаатай вэ? Яагаад бид Их Эзэнтэй гэрээнүүд байгуулахыг хүсдэг вэ? Яагаад Тэрээр бидэнтэй гэрээ байгуулахыг хүсдэг вэ?

  • Баптисм хүртэхдээ байгуулсан гэрээнүүдээ эргэн харахын тулд хүүхдүүдийг цаасан дээр Миний амлалт ба Бурханы амлалт гэсэн гарчиг бүхий хоёр баганатай хүснэгт зурахад урь. Сайн мэдээний сэдвүүдийн “Баптисм” хэмээх тунхаг (topics.ChurchofJesusChrist.org) эсвэл Мозая 18:10, 13; Сургаал ба Гэрээ 20:37 дээрх Баптисмын гэрээ” гэсэн гарчигтай хэсгийг ашиглан хүснэгтийг бөглөхийг тэднээс хүс. Гэрээнүүдээ сахихын тулд эргэн санахад нь тэдэнд туслах үүднээс хүүхдүүдийг уг цаасыг гэртээ дэлгэн тавихад урь.

Иеремиа 36

Судрууд бол Бурханы үг мөн.

Иеремиа 36 дээрх түүх нь судрууд дахь Их Эзэний үгийг хүлээн авсан хүмүүсийн жишээнээс суралцахад хүүхдүүдэд туслах болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Дараах асуултуудыг самбар дээр бич: Яагаад? Судрыг хэн үнэлсэн бэ? Хэн үнэлээгүй вэ? Хамтдаа Иеремиа 36:1–3-ыг уншаад, Их Эзэн яагаад Иеремиагаас үгсийг нь бичээсэй хэмээн хүссэнийг хүүхдүүдээс асуу. Дараа нь хүүхдүүдээс хоёр хоёроороо Иеремиа 36:5–8, 20–25-ыг уншиж, судрыг үнэлдэг болохоо хэн харуулсан, хэн нь харуулаагүйг тогтоохыг хүс. Та судруудыг яагаад үнэлдэг тухайгаа ярь. Танд онцгой утга учиртай судрын хэсгийг эсвэл түүхийг хуваалц. Хүүхдүүдийг мөн хуваалцахад урь.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан хүүхдүүдийг өөр хоорондоо Иеремиа 36 дээрх түүхийг хуваалцах дасгал хийхэд урь. Тэднийг судрын талаар гэрчлэлээ хуваалцахад урь.

Гашуудал 1:1–2,16; 3:22–26

Би Аврагчийн ачаар гэм нүглээсээ өршөөгдөх боломжтой болсон.

Гашуудал номд яруу сайхнаар шүлэглэн дүрсэлсний адил бид ихэнхдээ нүгэл үйлдэхдээ харамсдаг. Эдгээр мэдрэмж нь биднийг өөрчлөгдөж, Тэнгэрлэг Эцэгээс өршөөл эрэх урам зориг өгч чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Израилчууд гэмшээгүй учраас Иерусалимыг болон тэндхийн ариун сүмийг сүйтгэсэн гэдгийг хүүхдүүдэд тайлбарла. Хэрэв тэр үед Иерусалимд амьдарч байсан бол ямар сэтгэгдэл төрж болох талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Хамтдаа Гашуудал 1:1–2, 16-г унш. Эдгээр шүлгэн дэх ямар үг, хэллэг нь израилчуудад ямархуу санагдсан байж болохыг ойлгоход бидэнд тусалдаг вэ? Гашуудал 3:22–26 дахь захиас тэдэнд хэрхэн найдвар төрүүлсэн байж болох вэ?

  • Буруу сонголтоосоо болоод гунигласан үеэ бодохыг хүүхдүүдээс хүс. Их Эзэн тэднийг өршөөхөд бэлэн байгааг мэдэхэд туслах юуг тэд Гашуудал 3:22–26-аас олдог вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг ангид судалсан зарчимтай нь холбоотой туршлага хуваалцахыг гэр бүлийн гишүүдээсээ хүсэхэд урь. Жишээлбэл, хэрэв та судруудын талаар ярилцсан бол хүүхдүүд гэр бүлийн гишүүнээсээ судрууд үнэн болохыг хэрхэн мэддэгээ хуваалцахыг хүсэж болно.

Заах арга барилаа сайжруулах

Хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүл. Та бага насны хүүхдүүдтэй харилцахын тулд бүтээлч аргуудыг бодож олох хэрэгтэй байж болно. Жишээлбэл, зураг, дуу, тоглоом болон бусад үйл ажиллагааг ашигла.