Ирээд, Намайг дага
2-р сарын 24-өөс 3-р сарын 1. 2 Нифай 26–30: “Ер бусын үйл мөн гайхамшиг”


“2-р сарын 24-өөс 3-р сарын 1. 2 Нифай 26-30: ‘Ер бусын үйл мөн гайхамшиг,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“2-р сарын 24-өөс 3-р сарын 1. 2 Нифай 26–30,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн анги: 2020

Есүс эмэгтэйд хүрч байгаа нь

Тэр Таныг мутраараа удирдана, Сандра Раст

2-р сарын 24-өөс 3-р сарын 1

2 Нифай 26–30

“Ер бусын үйл мөн гайхамшиг”

Гэр орон бол сайн мэдээнээс суралцах төв байх ёстой гэдгийг сана. 2 Нифай 26–30-ийг хувиараа болон гэр бүлээрээ судлах нь таны заах бэлтгэлийн суурь болох ёстой. Ангийнхныхаа хувиараа болон гэр бүлээрээ судалж буй байдлыг бататгах, бэхжүүлэх, дэмжих арга замуудыг төлөвлө.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хичээлийн эхэнд 2 Нифай 26–30-аас гэртээ судлахдаа, чухал санагдсан зүйлсээ хуваалцах боломжийг ангийн гишүүдэд олго. Жишээ нь та тэднээс өнөө үеийг мөн бидэнд тулгардаг сорилтуудыг ойлгоход тусалсан нэг шүлгийг товч хуваалцахыг хүсэж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

2 Нифай 26:24–28, 33

Их Эзэний хийдэг бүх зүйл биднийг гэсэн Түүний хайраар өдөөгддөг.

  • Хэрэв та Их Эзэний хайрын тухай Нифайн сургаалуудыг ярилцах сүнслэг өдөөлтийг мэдэрвэл дараах зүйлийг хийж болно. Үүнд: 2 Нифай 26:24-ийг хамтдаа уншсаныхаа дараа Есүс Христийн өөрсдийг нь гэсэн хайраар өдөөгдөн хийсэн зүйлсийн жагсаалтыг гаргахад ангийн гишүүдийг урь. Тэрээр хэрхэн “бүх хүмүүнийг өөртөө ойртуулдаг” вэ? Бид Түүний хайрын илэрхийллийн хариуд юу хийхээр сүнсээр өдөөгддөг вэ?

  • 2 Нифай 26:24–28, 33 дээрх Их Эзэний урилга бол Түүний хайрын хүчирхэг нотолгоо юм. Ангийн гишүүдэд эдгээр урилгыг олоход туслах нэг арга зам бол эдгээр шүлэгт буй Их Эзэний захиасыг нэг өгүүлбэрт хураангуйлан дүгнэхийг тэднээс хүсэх явдал юм. Ангийн хэдэн гишүүнээс бодлоо хуваалцахыг хүсэж болно. Эдгээр шүлэг бидний бусдыг Христэд ирэхэд урих арга замд хэрхэн нөлөөлж болох вэ? Зарим бодол, мэдрэмжээ бичиж тэмдэглэхэд ангийнхныг урамшуул. Ангийнхныг тунгаан бодох зуур Сүнсийг урихад туслахын тулд Аврагчийн хайрын тухай “Come unto Jesus” (Hymns, no. 117) гэх мэт дууллыг сонсгохыг бод.

2 Нифай 27; 29; 30:3–8

Мормоны Ном Бурханы хожмын үеийн ажилд нэн чухал юм.

  • Ангийн тань хүмүүст 2 Нифай 27 дээрх лацдагдсан ном болон эрдэмт хүний талаарх бошиглолыг ойлгоход бага зэрэг тусламж хэрэгтэй байж болно. “Нэмэлт эх сурвалж” дахь түүхэн үйл явдал тусалж болно. Танай ангийн хэдэн гишүүн энэ түүхэнд гарч буй болон 2 Нифай 27:15–22-т дүрсэлсэн үйл явдлуудыг товчлон, жүжигчлэн тоглох нь тус болох уу? Яагаад Нифайд эдгээр үйл явдлыг ийм олон жилийн өмнөөс урьдчилан харуулсан байж болох вэ? Нифайн бошиглол Мормоны Номын ач холбогдлын талаар бидэнд юу зааж байна вэ? Мормоны Номын талаар хэрхэн гэрчлэлтэй болсноо бие биетэйгээ хуваалцахад ангийн гишүүдийг урамшуул.

  • Ангид тань Мормоны Номыг уншихад хэн нэгнийг урьж байсан туршлагаа хуваалцах хүн байгаа юу? Хүн Мормоны Номыг унших урилгыг хүлээж авдаггүй ямар шалтгаанууд байдаг вэ? 2 Нифай 29:6–11 дээрээс Их Эзэний хэлсэн нэг шалтгааныг олж болно. Та ангийн гишүүдийг эдгээр шүлгийг уншаад, Мормоны Номыг шаардлагагүй гэж хэлдэг хүнд хэрхэн хайраар хариулж болохоо жүжигчлэн тоглоход урьж болно. [Мормоны Ном] Бурханы мутраас өөрсдөд нь ирсэн адислал гэдгийг мэдэхэд бусдад тусалж болох өөр ямар санаанууд ангийн гишүүдэд байна вэ? (2 Нифай 30:6).

2 Нифай 28

Сатан хууран мэхлэхийг эрэлхийлдэг.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав сургалтын материалын энэ долоо хоногийн тойм нь 2 Нифай 28-д дүрслэгдсэн Сатаны худал хуурмагийг хайж олохыг санал болгодог. Ангийн гишүүд олж мэдсэн зүйлсээ хуваалцаж эсвэл 2 Нифай 28-ыг гүйлгэн харж, өөрсдийн тодорхойлсон Сатаны худал хуурмаг зүйлсийг жагсаан бичиж болно. Эдгээр худал хуурмагийг няцаах судруудыг хайж олохоор жижиг бүлгүүдэд хуваан ажиллуулах нь тэдэнд тустай байж болно (хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол та “Нэмэлт эх сурвалж” дахь санаануудыг хуваалцаж болно.) Дараа нь бүлгүүд олж мэдсэн зүйлсээ хоорондоо хуваалцаж, хэрхэн дайсны “хуурамч мөн хоосон мөн мунхаг сургаалуудыг” (2 Нифай 28:9) таньж мэдэж болохоо ярилцаж болно.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн гишүүд эдгээр бүлэгт Нифайн хамгийн сүүлийн үгсийг, тухайлбал Христийн сургаалын хамгийн энгийн хэрнээ хамгийн тод томруун тодорхойлолтуудын нэгийг агуулдаг болохыг мэдэх юм бол 2 Нифай 31–33-ыг уншихаар өдөөгдөж болно.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

“Тэгэхэд эрдэмт нь хэлнэ: Би үүнийг уншиж чадахгүй” (2 Нифай 27:18).

1828 оны 2-р сард Иосеф Смитийн найз Мартин Харрис [алтан] ялтаснууд дээрх зарим тэмдэгтийн хуулбарыг эрдэмтдэд үзүүлэхээр Нью-Йорк хотыг зорин, зүүн зүг рүү аялалд гарав. Магадгүй тэр ялтаснууд жинхэнэ болохыг дахин баталгаажуулахад эсвэл гэрчлэл нь орчуулгыг хэвлэхэд хэрэгтэй мөнгийг зээлэхэд тусална гэж бодсон байж болох юм. Юутай ч тэрээр Их Эзэнийг энэ аяллыг хий гэсэнд итгэж байлаа.

“Энэ үед Иосеф, Мартин хоёрын хэн хэн нь ялтсан дээрх хэлний талаар тийм ч ихийг мэдэхгүй байв. Тэд энэ нь тэнгэр элч Моронайн Иосефт хэлсэнчлэн, америкчуудын эртний цэдэг гэдгээс өөр зүйл мэдэхгүй байсан юм. Тиймээс Мартин египет хэл мэддэг эрдэмтдийг хайхын оронд (дараа нь Иосеф ялтаснууд дээрх хэл нь ‘шинэчлэгдсэн египет хэл’ байсныг олж мэдсэн) эртний эдлэл, ялангуяа Америкийн эртний эдлэл сонирхдог хэд хэдэн эрдэмтэн дээр очсон байв.

… [Мартины очсон эрдэмтдийн дунд] Колумбын коллежийн дүрмийн болон хэл шинжлэлийн хамгийн залуу профессор Чарльз Антон байв. Антон Америкийн индианчуудын түүх ба илтгэлүүдийг хэвлэн гаргахаар материалууд цуглуулж байсан ба Мартины түүнд өгсөн баримтыг шалгаж үзэхийг хүсэж байв.

Антон эдгээрийг Иосеф хэрхэн олж авсныг мэдэх хүртлээ үсгүүдийг жинхэнэ гэдгийг зөвшөөрч байсан хэмээн Мартин мэдэгдсэн юм. Тэр Мартинаас ялтаснуудыг өөрт нь авчирч өгөхийг хүсэв. Мартиныг татгалзахад Антон Исаиагийн номон дахь шүлгийг ‘Би лацдагдсан номыг уншиж чадахгүй’ хэмээн өөрийн үгээр хариулжээ. Антон хожим нь тэдний уулзалтын тухай Мартины ярьсан түүхийг үгүйсгэсэн ч Мартин зүүн зүгийн эрдэмтэдтэй уулзаад ирсний дараа, Иосеф Смит үнэхээр Бурханаар дуудагдсан бөгөөд ялтаснууд болон үсгүүд нь эртнийх байсан гэдэгт илүү их итгэлтэй болж ирснийг бид мэднэ. Иосеф тэр хоёрын Антон дээр очсон айлчлал нь ‘Лацдуулсан номыг номч хүнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд би чадахгүй; яагаад гэвэл энэ нь лацдуулсан’ [Исаиа 29:11; 2 Нифай 27:15–18-ыг үзнэ үү] гэж хариулна гэсэн Исаиагийн бошиглолын биелэл байсныг хүлээн зөвшөөрсөн юм (үүнийг мөн Мормоны Номон дээр дурдсан байдаг)” (“The Contributions of Martin Harris,” Revelations in Context [2016], 3–4, history.ChurchofJesusChrist.org).

Сатаны хууран мэхлэлтүүдийг няцаасан судрууд.

Хуурамч сургаал

Жинхэнэ сургаал

“Энэ өдөр тэр бол гайхамшгуудын Бурхан биш; тэрээр өөрийн ажлыг хийчихсэн шүү дээ” (2 Нифай 28:6).

Моронай 7:35–37

“Бурхан … бяцхан нүгэл үйлдсэнийг зөвтгөнө” (2 Нифай 28:8).

Сургаал ба Гэрээ 1:31.

“Сионд бүх юм зүгээр” (2 Нифай 28:21).

Сургаал ба Гэрээ 68:31; 82:14

“Би бол чөтгөр биш, учир нь тийм юм гэж үгүй гэдэг” (2 Нифай 28:22).

2 Нифай 2:17; Сургаал ба Гэрээ 76:25–27

“Бурханаас өөр үг бидэнд хэрэггүй, учир нь бидэнд хангалттай буй!” (2 Нифай 28:29).

2 Нифай 28:30; Итгэлийн тунхаг 1:9

Заах чадвараа сайжруулах

Ангид нам жим болоход сандрах хэрэггүй. “Сайн асуултад хариулахад цаг хугацаа шаардагдана. Тэд хариулахын тулд тунгаан бодож, эрэлхийлж, сүнсээр өдөөгдөх хэрэгтэй. Хариулт хүлээхэд зарцуулсан цаг нь тунгаан бодох ариун нандин цаг байж болох юм. Өөрийнхөө асуултад өөрөө хариулах эсвэл өөр сэдэв рүү шилжих гэх мэт энэ хугацааг хурдан дуусгахсан гэсэн уруу таталтаас зайлсхий” (Аврагчийн арга барилаар заах нь, 31).