Ирээд, Намайг дага
3-р сарын 2–8. 2 Нифай 31–33: “Зам нь энэ”


“3-р сарын 2–8. 2 Нифай 31–33: ‘Зам нь энэ,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“3-р сарын 2–8. 2 Нифай 31–33,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Есүс шавь нартаа заасан нь

Есүс шавь нартаа заасан нь, Жастин Күнз

3-р сарын 2–8

2 Нифай 31–33

“Зам нь энэ”

Та 2 Нифай 31–33-ыг судлахдаа, ангийн гишүүдээ бодож, Нифайн заасан үнэнүүдтэй холбоотой ямар туршлагууд тэдэнд байж болох талаар бодож үз. Та хэрхэн эдгээр сургаалын талаар сурсан, мэдэрсэн зүйлээ бие биедээ заахад тэднийг урьж болох вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Энэ долоо хоногт ангийн тань хэн нэгэн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав сургалтын материал дээрх судлах зөвлөмжүүдийг дагаснаар утга учир бүхий туршлага хуримтлуулсан уу? Ангийн гишүүдэд туршлагаасаа хуваалцах боломж олго.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

2 Нифай 31–32

Есүс Христ болон Түүний сургаал бол мөнх амьдралд хүргэх цорын ганц зам юм.

  • Итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг болон эцсээ хүртэл тэвчих зэрэг нь өөр хоорондоо болон Есүс Христийн Цагаатгалтай хэрхэн холбоотой болохыг олж харах нь ангийнханд тань тустай байж болно. Ингэхийн тулд та самбар дээр нэг зам зураад, 2 Нифай 31-ээс олж мэдсэн зарим зарчмаа замаа дагуулан бичихэд ангийнхаа гишүүдийг урьж болно. Ангийн гишүүн бүр эдгээр зарчмын нэгийг сонгоод, 2 Нифай 31–32-ыг судалж, үүний талаар Нифай юу гэж заасныг олж мэдэж болно. Дараа нь тэд олж мэдсэн зүйлсээ бие биетэйгээ хуваалцаж, энэ нь зарчмуудыг илүү сайн ойлгоход тэдэнд хэрхэн тусалдаг болох талаар ярилцаж болно. Эдгээр зарчмын дагуу амьдрах нь Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг бидний амьдралд хэрхэн авчирдаг вэ?

  • Нифайн авралд хүргэх “замыг” энгийн бөгөөд тодорхой тайлбарласан талаар та нар хэрхэн ярилцаж болох вэ? (2 Нифай 31:21). Хүн авралыг хүлээн авахын тулд юу хийх ёстойг тайлбарлах ердөө 60 секунд байсан бол юу гэж хэлэх байсныг та ангийн гишүүдээс асууж болно. Дараа нь ангийн гишүүд 2 Нифай 31–32-ыг гүйлгэж хараад, тусалж болох мэдэгдлүүдийг олж мэдэж болно. Бид эдгээр бүлгээс Аврагчийн бидний авралд гүйцэтгэх үндсэн үүргийн тухай юу сурдаг вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь мэдэгдэл энэ ярилцлагад тустай байж болно.

  • Бид заримдаа сайн мэдээний зарчмуудыг тусдаа, ангид зүйл гэдгээр нь авч үздэг ч үнэндээ тэдгээр нь хоорондоо харилцан уялдаа холбоотой юм. 2 Нифай  31 дээрх зарчмууд хэрхэн өөр хоорондоо холбогддогийг ангийн гишүүдэд ойлгуулахын тулд, тэднийг ганцаараа эсвэл жижиг бүлгээр 4–21-р шүлгийг уншаад, Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг болон эцсээ хүртэл тэвчих зэрэг нь хэрхэн бие биен дээрээ суурилж, холбогддогийг харуулсан диаграмм зурахыг ангийн гишүүдээс хүсэж болно. Тэднийг бүтээлч байхад урамшуул. Диаграммаа ангийнхантайгаа хуваалцаж байхад эдгээр зарчмаас юу сурч мэдсэнээ хуваалцахыг тэднээс хүс. Бид эдгээрийг хэрхэн өдөр тутмын амьдралынхаа нэгэн хэсэг болгож болох вэ?

2 Нифай 31:15–20

“Эцсийг хүртэл тэвчсэн тэр нь, мөнхүү тэр нь аврагдах болно.”

  • Ангийн гишүүд эцсээ хүртэл тэвчих гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ойлгодог уу? Энд тусалж болох нэгэн үйл ажиллагааг санал болгов. Би эцсээ хүртэл тэвчиж байгаагаа хэрхэн мэдэж болох вэ? гэж самбарт бич. Дараа нь ангийн гишүүдийг 2 Нифай 31:15–20-ийг уншаад, энэ асуултад тохирох хариултуудыг олж мэдэхэд урь. Олж мэдсэн тус болох үг, хэллэгүүдээ самбарт бичихийг ангийн гишүүдээс хүс. Эцсээ хүртэл тэвчих нь яагаад Христийн сургаалын нэн чухал хэсэг байдаг вэ? Та “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Дийтр Ф.Угдорфын мэдэгдлийг эсвэл Миний сайн мэдээг номло заах удирдамжийн 6-р  хуудсан дахь эцсээ хүртэл тэвчихтэй холбоотой мэдэгдлийг уншиж болно.

  • Ангийн гишүүд эцсээ хүртэл тэвчихийн үлгэр дуурайл болсон хэн нэгнийг мэдэх үү? “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэхэд” (20-р шүлэг) энэ хүнд юу тусалсан бэ? Судар дээрх эцсээ хүртэл тэвчсэн хүмүүсийн түүхүүдийг хуваалцахыг бод.

2 Нифай 32:1–6

Ариун Сүнс бидэнд юу хийх ёстойг үзүүлэх болно.

  • 2 Нифай 32-т Нифай Христийн сургаалыг хэрэгжүүлэх талаар хүмүүсийнх нь санааг зовоож буй нэгэн асуудлыг авч үзсэн. Та ангийн гишүүдийг 2 Нифай 32:1-ээс энэ асуудлыг хайж олоод, 2 Нифай 32:2–6 дахь Нифайн хариултыг уншихад урьж болно. Нифайн үгсийг ангийн гишүүд хэрхэн өөрийн үгээр илэрхийлж болох вэ? Ангийн гишүүдэд Ариун Сүнс эсвэл Христийн үгс юу хийх хэрэгтэйг нь харуулж байсан ямар туршлага байгаа вэ?

2 Нифай 33

Мормоны Ном биднийг Есүс Христэд итгэхэд ятгадаг.

  • Нифайн үгс биднийг “сайныг хийхэд, мөн [Христэд] итгэхийг ятгана (2 Нифай 33:4) хэмээн найдаж байв. 1 ба 2-р Нифай дээрх ямар түүх эсвэл хэсэг биднийг сайныг хийж, Христэд итгэхэд ятгадаг вэ? Эдгээр захиасыг бататгадаг “I Believe in Christ” эсвэл “Have I Done Any Good? (Hymns, nos. 134, 223) дууллыг ангиараа дуулах эсвэл сонсгох талаар бод.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийнхныг ирэх долоо хоногт Иаков 1–4-ийг судлахад сүнслэгээр өдөөх нэг арга зам бол эдгээр бүлгээс ялангуяа бидний үед түгээмэл тохиолдох хоёр нүглийн талаарх Иаковын сэрэмжлүүлгийг олж мэдэх боломжтой гэдгийг тайлбарлаж болох юм.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Христийн сургаал.

Ахлагч Жэффри Р.Холланд: “Нифай өөрийн хураангуйлан дүгнэсэн агуу сургаалдаа Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, усанд умбуулалтаар баптисм хүртээх, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах болон эцсийг хүртэл тэвчих тухай заасан нь ‘Христийн сургаал’ юм. Энэхүү тунхаглал авралын төлөвлөгөөг бүхэлд нь орлож чадахгүй ч Христэд итгэгчийн амьдралд ирдэг хүч буюу шагнал болох тэнгэрлэг алдар суугийн зэрэглэлүүд биднийг хүлээж байгаа билээ. Энэхүү тунхаглал санваарын албан тушаалууд болон ариун сүмийн ёслолуудыг мөн бусад олон үнэн сургаалыг орлож чадахгүй. Энэ бүхэн чухал хэдий ч Мормоны Номонд хэрэглэгдсэнээр ‘Христийн сургаал’ энгийн бөгөөд шууд шулуун юм. Энэ нь гагцхүү сайн мэдээний анхдагч зарчмууд дээр, түүний дотор тэвчээртэй, шаргуу, үргэлж урагш тэмүүлдэг байхад анхаарлаа төвлөрүүлдэг. Үнэндээ энэ нь үр нөлөө нь харагддаг ‘Христийн сургаалын’ тодорхой, энгийн зүйлд байдаг юм” гэж заасан (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 49–50).

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Бүх хүнд … залбирч, судруудаас суралцан, Есүс Христийн Цагаатгал, Амилалт болон уг тэнгэрлэг хүний талаар адил гэрчлэлийг эрэлхийлээч хэмээн би хэлмээр байна. Наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, амьдралынхаа туршид Есүс Христийн сайн мэдээний хууль, гэрээнүүдийг дагаснаар Түүний сургаалыг хүлээн зөвшөөрөөрэй” (“Христийн сургаал,” Ensign, May 2012, 89 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96).

Эцсээ хүртэл тэвчих.

Ахлагч Дийтр Ф.Угдорф:

“Намайг бага байхад ‘эцсээ хүртэл тэвчих’ гэдэг нь миний хувьд гол төлөв Сүмийн цуглаан дуустал сэрүүн байхын тулд илүү сайн хичээх ёстой гэж ойлгогддог байв. Хожим нь өсвөр насандаа … би үүнийг өсвөр насныхаа ойлголтыг хайрт ахмад гишүүдийнхээ хүчин чармайлттай холбож бодсоны эцэст амьдралынхаа эцсийг хүртэл тэвчих явдал юм байна гэж ойлгосон. 

… Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг зүгээр л тэвчих эсвэл ‘байгаад л байх’ гэсэн үг биш юм. Бидний шашин бол энэ амьдралын турш бүрэн чадавхдаа хүрч мөн хэзээ нэг өдөр Түүнд эргэн очихын тулд Бурханы хүүхдүүдэд нарийн бөгөөд шулуун зам дээрээ үлдэхэд тусалдаг идэвхтэй шашин юм. Энэ ойлголтоос эцсээ хүртэл тэвчих гэдэг нь таагүй баргар, дүнсгэр бус, харин өргөмжлөгдсөн алдар суут байдал юм. Энэ бол итгэл найдвар, хүч чадал болон чөлөөлөлтийн баяр хөөрөөр дүүрэн шашин юм. …

Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь ‘сайныг үйлдэхдээ тэвчээртэйгээр’ (Ром 2:7), зарлигуудыг сахихаар хичээж (2 Нифай 31:10-ыг үзнэ үү), мөн зөв шударгын ажлуудыг хийсээр (С ба Г 59:23)” байхыг хэлнэ (“Have We Not Reason to Rejoice?Ensign or Liahona, Nov. 2007, 20).

Заах чадвараа сайжруулах

Бид хамтдаа суралцдаг. Багшийн хувьд та мэдээлэл өгөхийн зэрэгцээ ангийнхантайгаа хамт суралцдаг. Судруудаас суралцахын тулд та юу хийж байгаагаа тэдэнтэй хуваалц.

Хэвлэх