“2-р сарын 24-өөс 3-р сарын 1. 2 Нифай 26–30: ‘Ер бусын үйл мөн гайхамшиг,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“2-р сарын 24-өөс 3-р сарын 1. 2 Нифай 26–30,” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020
2-р сарын 24-өөс 3-р сарын 1
2 Нифай 26–30
“Ер бусын үйл мөн гайхамшиг”
Их Эзэн “Би бүх хүмүүнд … тэд миний тэдэнд ярих тэдгээр үгсийг бичихийг зарлиг болгодог” хэмээн хэлсэн (2 Нифай 29:11). Таныг Их Эзэний үгийг судлах үед Тэрээр тантай Сүнсээр дамжуулан ярина. Хүлээж авсан зүйлээ бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
“Би та нарт эцсийн өдрүүдийн талаар бошиглоё” хэмээн Нифай бичсэн (2 Нифай 26:14). Өөрөөр хэлбэл, тэр бидний өдрүүдийн талаар бичиж байсан юм. Харсан зүйлдээ санаа зовох шалтгаан түүнд байсан ба хүмүүс Бурханы хүч хийгээд гайхамшгийг үгүйсгэж, атаархал, маргаан өргөн тархаж, чөтгөр бөх олсоор хүмүүсийг хүлсэн байлаа. Хожмын өдрүүдэд дайснуудын хийх “харанхуйн ажлуудын” (2 Нифай 26:10, 22) зэрэгцээ Нифай Их Эзэний Өөрийн биеэр удирдсан “ер бусын үйл[ийн] мөн гайхамшгий[н]” (2 Нифай 27:26) талаар түүнчлэн ярьжээ. Мөн уг ажлын төвд нэгэн ном, тухайлбал шороо тоосноос ярих, Сатаны худал хуурмагийг илчлэх, зөв шударга хүмүүсийг жишиг болгон цуглуулах ном байх болно. Тэр ном нь Мормоны Ном бөгөөд ер бусын үйл нь хожмын өдрүүдэд Их Эзэний Сүмийн хийх ажлууд, харин гайхамшиг нь Тэрээр биднийг сул дорой байдлаас маань үл хамааран оролцоход урьдаг явдал юм.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Есүс Христ бүх хүнийг Өөр дээрээ ирэхэд урьдаг.
Тэнгэрлэг Эцэг “итгэж эсвэл хүлээн авах боломжоос маань илүү ихээр биднийг энэрэн, адисалдаг” болохыг бошиглогч Иосеф Смит заасан (The Joseph Smith Papers, “History, 1838–1856, volume D-1,” p. 4 [addenda], josephsmithpapers.org). 2 Нифай 26:20–22-оос Нифай юуг зөгнөн харсныг мөн 23–33-р шүлгээс Аврагчийн талаар юу заасныг уншаад, үүнийгээ Иосеф Смитийн мэдэгдэлтэй харьцуул. Та Их Эзэний эцэс төгсгөлгүй нигүүлслийн талаар юу сурч байна вэ? Есүс Христийн Сүмийн гишүүний хувьд Бурханы хүүхдүүдэд хандахдаа Христтэй илүү адилхан байхын тулд та юу хийж болох вэ?
Мөн 3 Нифай 18:30–32-ыг үзнэ үү.
Эдгээр бүлэгт ямар номыг дурдсан байна вэ?
2 Нифай 26–27 дахь Нифайн бошиглолд Исаиагийн эхэн үеийн бошиглолыг (Исаиа 29-ийг үзнэ үү) нэлээн эш татсан байдаг ба Мормоны Ном урагш гарч ирэх талаар зөгнөсөн байдаг. Энэ бошиглол дараах үйл явдлуудыг дүрсэлжээ.
-
Лихайн үрсийн үгс (түүний үр удам) “газар шорооноос” “сүнс адил” ярьж, “номонд лацдагдсан” байна (2 Нифай 26:14–17 мөн Исаиа 29:4-ийг үзнэ үү).
-
Номын хэсгийг эрдэмтэнд өгөхөд тэр “Би үүнийг уншиж чадахгүй” гэж хэлдэг (2 Нифай 27:15–20; Иосеф Смит—Түүх 1:64–65 мөн Исаиа 29:11-ийг үзнэ үү).
Исаиагаас гадна Библийн үеийн зарим бошиглогч Мормоны Номыг нэрээр нь дурдаагүй ч уг номын талаар битүүхэн хэлсэн байдаг. Жишээлбэл, Езекиел 37:15–20-д “Иосефын савааны” талаар өгүүлсэн байдаг ба энэ нь Иосефын үр удам болох нифайчуудын цэдэг байж болно. Энэ цэдэг “Иудагийн саваатай” буюу Библитэй нэг болох байв.
Зарим жишээг Судруудын удирдамж, “Мормоны Номоос олж болно (scriptures.ChurchofJesusChrist.org).
Сатан хууран мэхлэхийг эрэлхийлдэг.
2 Нифай 28 дахь хожмын өдрүүдийн талаарх Нифайн дүрслэлд Сатаны олон худал хуурмаг, арга залийг илчилсэн байдаг. Та тэдгээрийг олж чадах эсэхийг үз (Жишээлбэл, 6, 8, 21–23, 29-р шүлгийг үзнэ үү). Яагаад та Сатаны худал үгсийн талаар мэдэх хэрэгтэй вэ? Дайснууд таныг хууран мэхлэх гэвэл та юу хийх вэ?
Бурхан Өөрийн хүүхдүүдийг удирдан залахаар илчлэлтүүдийг өгсөөр байгаа.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид Бурханы үгээр элбэг дэлбэг адислагдсан ба тиймээс Нифайн сэрэмжлүүлснээр бид хэзээ ч “бидэнд хангалттай байна” гэж бодох ёсгүй. Та 2 Нифай 28 болон 29 дэх сэрэмжлүүлгийг уншихдаа дараахын адил асуултуудыг тунгаан бод.
-
Их Эзэн Өөрийнх нь үгийн талаар юу гэж бодож, хэрхэн хариулаасай гэж надаас хүсдэг вэ?
-
Яагаад хүмүүс Бурханаас илүү их үнэнийг хүлээн авахдаа заримдаа “уурладаг” вэ? (2 Нифай 28:28). Надад ийм мэдрэмж төрдөг үү? Хэрэв тийм бол, би хэрхэн үнэнийг илүү сайн хүлээн авч чаддаг болох вэ?
-
Бурханы үгийг хүлээн авах гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Түүний үгийг илүү ихээр хүлээн авахыг хүсэж байгаагаа би хэрхэн Түүнд харуулж чадах вэ?
Мөн Алма 12:10–11; 3 Нифай 26:6–10-ыг үзнэ үү.
Бурхан бидний цаг үед зориулан Мормоны Номыг бэлдсэн.
Бүр Мормоны Номыг бичиж дуусаагүй байхдаа энэ нь “хүмүүний үрсэд маш чухал байх болно” (2 Нифай 28:2) гэдгийг Нифай илчлэлтээр мэдэж байсан. Яагаад Мормоны Ном таны хувьд агуу үнэ цэнтэй вэ? 2 Нифай 29–30-ийг уншиж байхдаа энэ асуултын талаар бод. Мормоны Номоор дамжуулан Бурханы дэлхийд болон таны амьдралд хийсэн “гайхамшигт” ажлуудын зарим нь юу вэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно Энд хэд хэдэн санааг дурдав.
2 Нифай 26:12–13
Есүс Христ Өөрийгөө Ариун Сүнсээр дамжуулан илчилдэг болохыг Нифай заасан. Аврагчийн талаарх гэрчлэл нь Ариун Сүнсээр дамжуулан хүчирхэгжсэн үед гэр бүлийн гишүүд бие биетэйгээ ямар ямар туршлагаасаа хуваалцаж чадах вэ?
2 Нифай 26:22 28:19–22
2 Нифай 26:22-т чөтгөрийн талаар юу заадаг болохыг харуулсан үзүүлэнг ашиглан хичээл заавал гэрийнхэнд тань таалагдаж магадгүй. Та 2 Нифай 28:19–22 дахь Сатаны арга мэхийг уншиж байхдаа “маалинган оосрыг” төлөөлөн утсаар хэн нэгний бугуйг ороож болох юм. Маалинган оосор Сатаны уруу таталттай юугаараа адилхан бэ? Энэ нь хэрхэн бат бөх оосор болж болох вэ? Бид Сатаны худал хуурмагийг хэрхэн мэдэж чадах вэ?
2 Нифай 27:20–21
“Би өөрийн ажлыг хийж чадна” гэсэн Их Эзэний үг ямар утгатай байж болох вэ? Энэ үнэн Түүний Сүмд үйлчилдэг бидний хандлагад хэрхэн нөлөөлдөг вэ?
2 Нифай 28:30–31
Бурханы илчлэлт гэх мэт бага багаар хүлээн авах нь ашиг тустай аливаа зүйлсийн жишээг гэр бүлийнхэн тань бодож чадах уу? Яагаад Бурхан бидэнд үнэнийг нэгмөсөн биш, харин “шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханаар” илчилдэг вэ?
2 Нифай 29:7–9
Их Эзэн Мормоны Номоор юуг нотлох буюу харуулах зорилготой вэ?.
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.