Ирээд, Намайг дага
2-р сарын 17–23. 2 Нифай 11–25: “Бид Христэд баясдаг”


“2-р сарын 17–23. 2 Нифай 11–25: ‘Бид Христэд баясдаг,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“2-р сарын 17–23. 2 Нифай 11–25,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Исаиагийн хуйлмал бичээс

2-р сарын 17–23

2 Нифай 11–25

“Бид Христэд баясдаг”

2 Нифай 11–25-ыг өөртэйгөө адилтгахын зэрэгцээ зааж буй хүмүүстээ эдгээр бүлгийг өөрсөдтэйгөө адилтгахад хэрхэн тусалж болохоо бодож үзээрэй (2 Нифай 11:8-ыг үзнэ үү). Сүнс таны бодол, санааг өдөөх үед тэдгээрийг бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

2 Нифай 11–25-ын тодорхой хэсгүүдийг ярилцаж эхлэхийнхээ өмнө, ангийн гишүүдээс тэдэнд Исаиагийн бичээсүүдээс чухал эсвэл сүнслэг ямар нэг зүйл олж харахгүй байгаа найзтай хэмээн төсөөлөн бодохыг хүсэх нь тустай байж болно. Тэд ямар шүлэг найзтайгаа хуваалцаж болох вэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

2 Нифай 11–24

Исаиа Есүс Христийн тухай гэрчилсэн.

  • Исаиагийн бошиглолууд бичигдсэн шалтгааныг мэдэх нь бидэнд эдгээрийг илүү амархан ойлгоход туслах болно. Та 2 Нифай дээрх Исаиагийн бошиглолыг ярилцаж эхлэхийн тулд ангийн гишүүдийг 11-р бүлгийг олоод, Нифай яагаад Исаиаг ийм их эш татсан талаар хэд хэдэн зорилгыг жагсаан бичихэд урьж болно. Мөн тэд 2 Нифай 12–24-ийг хувиараа эсвэл гэр бүлээрээ судалж байхдаа, эдгээр зорилгыг биелүүлсэн гэж бодож байгаа хэсгүүдээ хуваалцаж болно. Нифайн зорилгуудыг ойлгох нь Исаиагийн бичээсээс илүү ихийг олж мэдэхэд ангийн гишүүдэд хэрхэн тусалсан бэ? Исаиагийн бичээсүүдийг ангидаа ярилцах үедээ эдгээр зорилгыг санахад нь тэднийг урамшуул.

  • Исаиа бэлгэдлийн чанартай үг хэллэгийг ихээхэн ашигласан тул түүний Есүс Христийн хүчирхэг гэрчийг анзаарахгүй өнгөрөхөд нөлөөлж болох юм. Танай ангийнханд энэ гэрч дээр анхаарлаа төвлөрүүлэхэд туслах үйл ажиллагааг энд санал болгов. Та 2 Нифай 12–24-өөс Аврагчийн талаар заасан судрын эшлэлүүдийг бичсэн хэдэн цаасыг бэлдэж болно (жишээ нь, 2 Нифай 13:13; 14:4–6; 15:1–7; 16:1–7; 17:14; 18:14–15; 19:6–7; 21:1–5; 22:2). Ангийн гишүүн бүр нэг нэг цаас сонгон авч, үүн дээрх шүлгүүдийг судалж, Есүс Христийн талаар мэдэж авсан зүйлээ цаасан дээрээ бичиж болно. Дараа нь ангийн гишүүд өөр хэн нэгэнтэй цаасаа солилцож, Аврагчийн талаар яг адил шүлгээс төрсөн аливаа бодол, сэтгэгдлээ нэмж болно. Та дараа нь ангийн гишүүдэд Есүс Христэд талархах талархлыг нь гүнзгийрүүлсэн Исаиагаас болон бие биенээсээ ойлгож мэдсэн зүйлсээ хуваалцах боломжийг олгож болно.

  • 2 Нифай 19:6 дахь бошиглолд Есүс Христийн хэд хэдэн нэр гардаг. Хэн нэгнээс тэдгээрийг самбарт жагсаан бичихийг хүсээд, эдгээр нэр тус бүр нь яагаад Аврагчийн тодорхойлолттой нийцэж байгааг ярилцахад ангийн гишүүдийг урихыг бод. Тэр эдгээр үүргээ бидний амьдралд хэрхэн гүйцэтгэсэн бэ? Эдгээр нэрийн заримыг илүү сайн судлахын тулд 2 Нифай 19:6-ийн зүүлт тайлбарын эшлэлүүдийг харах нь тустай байж болно.

2 Нифай 12:2–5; 21:10–1222

Хожмын өдрүүдэд Бурханы хүмүүс цугларч, амар амгаланг эдлэх болно.

  • Исаиагийн бошиглолуудын тодорхой хэсгүүд нь Бурханы хожмын үеийн ажлуудыг дүрслэн харуулдаг учраас бидэнд онцгой хамаатай байдаг. Жишээ нь, та 2 Нифай 21:10–12-ыг авч үзэж болох ба энэ нь Бурханы хүмүүсийг цуглуулахаар дээш өргөгдөх “далбааг” (жишиг эсвэл туг) дүрсэлдэг. Бид Их Эзэн Өөрийн хүмүүсийг сүнслэг байдлын хувьд хэрхэн цуглуулахыг харж байсан бэ? Ангийн зарим гишүүн өөрсдийг нь Бурханы Сүмийн хүмүүстэй нэгдэж эсвэл цугларах боломжтой болгодог зарим зүйлийг дурдаж болно. Тэдэнд хүмүүсийн “эрэлхийлдэг” гэж боддог мөн өнөө үед Бурханы хүүхдүүдийг “чуулах болгож” мөн “нэгтгэн цуглуулах” (10 ба 12-р шүлэг) сайн мэдээний зарим үнэнийг жагсаан бичих эсвэл тайлбарласан өөрсдийн далбаануудыг хийх нь таалагдаж болно. Бид хэрхэн цугларалтад тусалдаг вэ?

  • Дараах сэдвүүдийг самбарт бичих нь энэ сургаалыг авч хэлэлцэх өөр нэг арга зам байж болно. Үүнд: Израилын тараалт, Израилын цугларалт ба Христийн талаарх бошиглолууд. Та ангийн гишүүдийн бүлгүүдэд 2 Нифай 12–24-өөс хэдэн бүлэг оноон өгч, тэднийг эдгээр зүйлийн талаар зааж буй шүлгүүдийг олж, шүлгээ самбар дээрх тохирох гарчгийн доор бичихэд урьж болно. Эдгээр шүлэгт бидэнд зориулсан ямар захиас байна вэ? (Сургаал ба Гэрээ 113:1–6 нь 2 Нифай 21:1–5, 10-ыг ойлгоход тусална гэдгийг ангийн гишүүдэд хэлэх нь тустай байж болно.)

  • High on the Mountain Top” (Hymns, no. 5) эсвэл “The Lord Is My Light” (Hymns, no. 89) зэрэг дуулал нь 2 Нифай 12:2–5 болон 2 Нифай 22 дээрх бошиглолууд дээр үндэслэгдсэн байдаг бөгөөд Исаиагийн үгийн захиасыг ба сүнсийг баталсан байдаг.

2 Нифай 14:4–6

Бидний орон гэр болон Сионы “чуулганууд” аюулгүй байдал болон хоргодох газар болж чадна.

  • 2 Нифай 14:4–6-д Исаиа Их Эзэн нүглүүдийг нь “угааж,” “ариутгасны” дараа зөв шударга хүмүүст ирэх аюулгүй байдал болон амар амгалангийн тухай бошиглосон. Хэдийгээр эдгээр шүлэг Мянган жилд байх нөхцөл байдлуудыг дүрслэн харуулдаг ч эдгээр нь хожмын үед ёс бусчуудын дунд ч сүнслэг аюулгүй байдлыг эрэлхийлэхэд ангийн гишүүдэд тусалж болно. Тэдний “оршин байх нутаг” болон “чуулганууд”-ын дээр “үүл манан болон утаа,” “дүрэлзэх гал” (5-р шүлэг мөн Гэтлэл 13:21–22-ыг үзнэ үү) бүтээнэ гэдэг нь юу гэсэн утгатай болохыг тунгаан бодож мөн ярилцахад тэднийг урь. 6-р шүлэгт дурдсан халуун, шуурга, бороотой юуг адилтгаж болох вэ? Бид хэрхэн хоргодох газар олж болох вэ? (мөн С&ба Г 115:6-г үзнэ үү). Ангийн гишүүд бидний орон гэр, Сүмийн цугларалтыг сүнслэгээр хамгаалах газрууд болгож болох арга замуудыг санал болгож болно.

2 Нифай 25:19–29

“Христэд итгэх нь зөв арга зам мөн.”

  • Ангийн тань гишүүд “Христэд итгэж, мөн түүнчлэн ах дүүсээ ятгах” Нифайн хүслийг ойлгож байж болох юм. Нифай энэ зорилгодоо хүрэхээр хэрхэн “хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн” бэ? (2 Нифай 25:23). Ангийн гишүүд 2 Нифай 25:19–29-ийг уншиж, Нифайн өөрийн хүмүүсээс мэдээсэй гэж хүссэн Аврагчийн болон Түүний сайн мэдээний талаарх үнэнийг олж мэдэж болно. Дараа нь тэд эдгээр үнэнийг гэр бүлийнхэндээ эсвэл найз нөхдөдөө заахын тулд юу хийснээ хуваалцаж болно. Жишээ нь, тэд “бид ач ивээлээр л бид аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу” гэх үнэнийг хэрхэн заасан бэ? (“Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорфын мэдэгдэл энэ үнэний талаар зарим ойлголтыг өгнө.) Тэд “Христэд баясахад” нь бусдад хэрхэн тусалсан бэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

2 Нифай 26–30 нь “Бидэнд Мормоны Ном хэрэггүй” гэж хэлдэг хүмүүст хариулахад тусална гэдгийг ангийн гишүүд мэдэх нь сонирхолтой байж болно.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

“Учир нь бидний төлөө хүүхэд төрсөн.”

2 Нифай 19:6-г илүү дэлгэрэнгүй ярилцахын тулд, Ариун сүмийн талбай дахь Мормон табернеклын найрал дуучдын дуулсан “For unto Us a Child Is Born” (ChurchofJesusChrist.org) дууллыг үзэж эсвэл сонсож болно.

“Ач ивээлээр л бид аврагдана, бидний хийж чадах бүхний дараа буюу.”

2 Нифай 25:23 дахь Нифайн үгсийг ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорф тайлбарлан хэлсэн.

“Гэхдээ ‘хийж чадах бүхний дараа’ гэдэг үг хэллэгийг бид зарим үед буруу ойлгодог юм болов уу гэсэн бодол надад төрдөг. ‘Дараа’ гэдэг нь ‘учраас’ гэсэн үгтэй адил биш болохыг ойлгох хэрэгтэй.

Бид чадах бүх зүйлийнхээ ‘учраас’ аврагдахгүй билээ. Бид бүгд чадах бүх зүйлээ хийсэн үү? Бурхан бидний амьдралд ач ивээлээ хайрлахаас өмнө бидний зүгээс бүх хичээл зүтгэлээ гаргахыг хүлээдэг үү? …

Нифай Аврагчийн ач ивээл нь бидэнд нүглийг ялан дийлэх эрх болон боломж олгодог гэдгийг мэдэж байсан нь тодорхой гэж би боддог [2 Нифай 4:19–35; Алма 34:31-ийг үзнэ үү]. Тийм ч учраас Нифай өөрийн үр хүүхэд, ах дүү нарт ‘Христэд итгэж,’ мөн Бурханд нийцсэн байхыг ойлгуулахын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн юм [2 Нифай 25:23].

Эцэст нь хэлэхэд, энэ бол бидний хийж чадах зүйл! Түүнчлэн энэ бол бидний мөнх бус байдалдаа хийж гүйцэтгэх ёстой үүрэг даалгавар мөн!”(“Ач ивээлийн бэлэг,” Ensign, May 2015, 110 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–99).

Заах чадвараа сайжруулах

Гэрчлэхэд урьдаг асуултууд тавь. “Суралцагчдад зааж буй зарчмуудын талаарх гэрчлэлээ хуваалцахад урих асуултуудыг тавих нь Сүнсийг урих хүчтэй арга зам байж болно. … Сүнс үнэний талаар гэрчлэх тусам тэдний болон анги дахь бусад хүний гэрчлэл өсөн нэмэгдэх болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 32).

Хэвлэх