“11-р сарын 2–8. Mормон 7–9: ‘Та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“11-р сарын 2–8. Mормон 7–9,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020
11-р сарын 2–8
Mормон 7–9
“Та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна”
Та Moрмон 7–9-ийг хувиараа судалж байхдаа, бичиж тэмдэглэсэн бодол сэтгэгдлээ эргэж хар. Эдгээр бүлгээс аль хэсгийг ангийнхантайгаа давтан үзэх нь утга учиртай байх болно гэж та бодож байна вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Та ангийн гишүүдэд хувиараа эсвэл гэр бүлээрээ судалсан ямар нэг зүйлээ хуваалцах боломж олгохын тулд тэднийг Мормон 7–9-ийг гүйлгэн уншаад, Мормон, Моронай хоёр ялтаснуудыг багтаахаар сонгосонд баярлаж байгааг харуулсан өгүүлбэрийг (юм уу шүлгийг) хуваалцахад урамшуул.
Сургаалыг заа
Мормон 7:8–10; 8:12–22; 9:31–37
Мормоны Ном агуу үнэ цэнтэй.
-
Мормоны Номын агуу үнэ цэнийн талаар ярилцлага өрнүүлэх нэг арга зам нь ямар нэгэн зүйлийн үнэ цэнийг бид хэрхэн тодорхойлдог талаар ярих явдал юм. Ямар нэгэн зүйлийн үнэ цэнийг мэдэх нь бидний үүнийг хэрхэн хэрэглэж байгаад яаж нөлөөлдөг вэ? Ангийн гишүүд Мормон 8:12–22-ыг судалж, Мормоны Номын (“энэ цэдэг”) үнэ цэнийн талаар Моронай юу гэж хэлснийг хуваалцаж болно. Тэд түүнчлэн Мормоны Номын үнэ цэнийг харуулсан хувийн туршлагаа хуваалцаж болно. Бид Мормоны Номыг эрхэмлэдэг гэдгээ хэрхэн харуулж чадах вэ?
-
Та ангийн гишүүдэд Мормоны Ном болон Библи хэрхэн нэг нэгнээ дэмждэг болохыг олж харахад нь туслахын тулд тэднийг Мормон 7:8–10-ыг уншиж, уг хоёр цэдгийн талаарх Мормоны дүрслэлийг өөрсдийн үгээр дүгнэн хэлэхэд урьж болно (“иудейчүүдээс харийнханд ирэх цэдэг” гэдэг нь Библийг хэлж байгаа юм). Нэг талаараа давхацсан хоёр дугуйг самбар дээр зурж, нэгийг нь Библи, нөгөөг нь Мормоны Ном гэж нэрлэ. Ангийн гишүүд давхацсан хэсэгт энэ хоёр судрын адил төстэй зүйлсийг, харин өөр өөрсдийнх нь хэсэгт ялгаатай зүйлсийг нь бичиж болно. Эсвэл самбар дээр сайн мэдээний хэд хэдэн үнэнийг жагсаан, ангийн гишүүдийг Мормоны Ном болон Библиэс эдгээр үнэнийг ойлгоход нь тэдэнд туслах шүлгүүдийг олохоор Судруудын удирдамжийг үзэхэд урих талаар бодож үз.
Бид ганцаараа байхдаа ч итгэлтэй байж чадна.
-
Ангийн тань зарим гишүүн сайн мэдээний дагуу амьдрах гэж хичээж байхдаа ганцаардаж байж болно. Тэд Моронайн жишээнээс өөрсдөд нь туслах юуг мэдэж авч болох вэ? Ангийн гишүүдийг Мормон 8:1–11-ийг уншин, хүнд хэцүү нөхцөл байдлаасаа үл хамааран хэрхэн итгэлтэй үлдэж чадсаныг нь олж мэдэхийн тулд Моронайгаас асуумаар байгаа асуултуудын тухай бодоход урих талаар бодож үз. Түүний жишээнээс юу нь тэдэнд урам зориг өгч байна вэ? Тэднийг бодлоо хуваалцаж байх үед ангийн гишүүдийг тэд эсвэл тэдний мэддэг хүмүүс ганцаардсан үедээ ч гэсэн итгэлтэй үлдэж чадсан хувийн туршлагаас хуваалцахад урамшуул. Их Эзэн тэдэнд хэрхэн тусалсан бэ?
Мормоны Ном бидний өдрүүдэд зориулан бичигдсэн юм.
-
Та нар энэ жил Мормоны Номыг судалж дуусах гэж байгаа учраас ангийн гишүүд энэ ном бидний өдрүүдэд зориулан бичигдсэн гэж яагаад бодож байгаагаа тунгаан бодож болох юм. Та “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны үгийг уншсанаар ярилцлагаа эхлүүлж болно. Ангийн гишүүд тэгээд ерөнхийлөгч Бэнсоны асуултыг Mормон 8:26–41-д хамааруулан үзэж болно. Их Эзэн эдгээр үгийг цэдэгт багтаахыг яагаад Моронайд сүнслэгээр өдөөсөн бэ? Тэдгээр нь өнөө үед бидэнд хэрхэн тусалдаг вэ?
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрх энэ долоо хоногийн тоймд өнөө үед Есүс Христэд итгэх итгэл дутагдалтай байх тухай Моронайн үгсийг оруулсан байгаа. Та ангийнхныг гурван бүлэгт хуваарилаад, дараах шүлгүүдээс өөрсдөд нь тустай зөвлөгөөг олоход урь. Үүнд: 1–6 (Христэд итгэхгүй байхын үр дагавар), 7–20 (илчлэлтийн болон гайхамшгуудын Бурханд итгэхийн ач холбогдол) болон 21–30 (Моронайн бидэнд өгсөн зөвлөгөө).
-
Mормон 9:1–6 нь “Христэд итгэдэггүй тэдэнд” хандан бичигдсэн хэдий ч хэзээ нэгэн өдөр Бурханы өмнө шүүгдэхээр зогсох талаар төсөөлөн бодох нь бид бүгдийн хувьд тустай юм. Ангийн гишүүдийг эдгээр шүлгийг хараад, тэр өдөр ёсон бус хүмүүс ямар бодол сэтгэгдэлтэй байхыг дүрслэх үг, хэллэгийг хайж олохыг хүс. Бид ийм бодол сэтгэгдлээс зайлсхийхийн тулд юу хийж болох вэ? Ангийн гишүүд “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Боид К.Пакэрын ярьсан түүхээс хэрэгтэй ойлголтыг олж болох юм.
-
Өнөөдөр олон хүн гайхамшиг байхаа больсон гэж боддог. Та ангийн гишүүддээ “гайхамшгуудын Бурханд” итгэхэд нь туслахын тулд Моронайн зааврыг хэрхэн ашиглаж болох вэ? Та ангийн гишүүдийг Мормон 9:7–26-г давтаж үзээд, Моронайн бидэнд итгэхийг ятгасан гайхамшгуудыг олж мэдэхийг хүссэнээр эхэлж болно. Бид эдгээр шүлгээс Бурханы болон Түүний өнөө үеийн ажлын талаар юу ойлгож мэдэх вэ? Бурхан гайхамшгуудыг үйлдэхийн төлөө бид юу хийх ёстой вэ? (Mормон 9:20–21-ийг үзнэ үү). Бид ямар гайхамшгуудыг үзсэн бэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн тань гишүүд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн нэмэгдүүлэх талаар бодож байсан болов уу? Хэрэв тийм бол, тэднийг итгэлээ өсгөхөд нь туслах арга замуудыг олохоор Ифер 1–5-ыг судлахад урь.
Нэмэлт эх сурвалж
Мормоны Ном бидний өдрүүдэд зориулан бичигдсэн юм.
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон:
“Эртний нифайчууд, леменчүүдийн аль алинд энэ ном байгаагүй. Энэ нь бидэнд зориулагдсан юм. …
Мормоны Номын гол бичээч бүр ирээдүйн үеийнхэнд зориулан бичсэнээ гэрчилсэн байдаг [2 Нифай 25:21; Иаков 1:3; Мормон 7:1; 8:34–35-ыг үзнэ үү]. …
Хэрэв тэд өнөө үеийг харж, бидэнд агуу үнэ цэнтэй зүйлсийг бичсэн юм бол бид Мормоны Номыг судлах ёсгүй гэж үү? ‘Их Эзэн юуны учир үүнийг цэдэгтээ оруул хэмээн Мормонд (эсвэл Моронай, Алмад) сүнслэгээр нөлөөлсөн юм бол? Энэ эрин үед амьдрахад надад туслах юуг би үүнээс сургамж болгон авч болох вэ?’ гэж бид өөрсдөөсөө байнга асуух ёстой” (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 6).
Бид толбогүй байж чадна.
Ерөнхийлөгч Бойд К.Пакэр залуу байхдаа цэргийн сумантай хамт бөгчим халуун, утаатай ачааны вагонд усанд орох, хувцсаа солих ямар ч боломжгүйгээр зургаан өдөр аялсан тухайгаа ярьсан. Вагоны зогсоол дээр ирээд өлссөн тэд ресторанд орцгоожээ.
“Тэнд хүн ихтэй байсан болохоор бид суудал олж суухын тулд урт дараалалд зогсов. Би аятайхан хувцасласан хэсэг эмэгтэйн ард, нөхдөөсөө хамгийн түрүүнд зогсож байлаа. Миний өмнө зогсож байсан дэгжин эмэгтэй эргэж ч харалгүйгээр бидний тэнд байгааг тун удалгүй мэдрэв бололтой.
Тэр бидэн рүү эргэж харлаа. Тэгээд тэр эргэж харснаа, намайг толгойноос хөл хүртэл гүйлгэн харсан юм. Тэгэхэд би хөлстэй, бохир, хөө тортог болж, үрчийсэн дүрэмт хувцастай зогсож байлаа. Түүнийг их л дур гутсан янзтай, ‘Хм, ямар заваан эр вэ!’ гэж хэлэхэд бүх хүн над руу харав.
Биднийг тэнд байгаагүй ч болоосой гэж тэр эмэгтэй хүсэж байсан нь тодорхой; би ч бас тэгж бодож байлаа. Би хэчнээн бохир байснаа мэдэрч, сэтгэл тавгүйрхэн ичиж байв”
Тэгээд ерөнхийлөгч Пакэр Мормон 9:4-ийг хуваалцан, өөрийн туршлагыг Бурханы оршихуйд сүнслэг байдлын хувьд бохир байхтай харьцуулсан юм. Тэрээр Есүс Христийн Цагаатгал нь сүнслэг байдлын хувьд цэвэр ариун болох цорын ганц арга зам хэмээн гэрчлээд,
“Хэрвээ бид Гэтэлгэгчийн тогтоосон нөхцөл бүрийг дагах юм бол сүнслэг байдлын хувьд бохир байх зовлонг хэзээ ч туулахгүй юм байна гэдгийг эцсийн эцэст ойлгох үед надад ямар санагдсаныг та нар төсөөлж байна уу? Цагаатгалын бодит байдлыг харж, өдөр тутмын хувийн амьдралд тань өгөх үнэ цэнийг нь ойлгох үед ирэх уужрам, тайтгаруулам, сайхан мэдрэмжийг төсөөлөөд үз дээ” (“Washed Clean,” Ensign, May 1997, 9–10).