Ирээд, Намайг дага
12-р сарын 21–27. Христийн мэндэлсний баяр: “Тэрбээр өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийд ирэх болно”


“12-р сарын 21–27. Христийн мэндэлсний баяр: ‘Тэрбээр өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийд ирэх болно,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“12-р сарын 21–27. Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Иосеф, Мариа хоёр малын хашаанд нялх Есүсийн хамт

Бурханы Хургыг харагтун, Волтэр Рэйн

12-р сарын 21–27

Христийн мэндэлсний баяр

“Тэрбээр өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийд ирэх болно”

Та энэ долоо хоногт Есүс Христийн төрөлтийн талаар суралцахдаа Есүс Христийн тухай болон Түүний Цагаатгалын талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь ангийнхандаа хэрхэн тусалж чадахаа бодож үз. Энэхүү тоймд орсон зарим санаа тусална.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүд болгон хуваарилаад, энэ жил Мормоны Номоос Есүс Христийн талаар сурсан нь хэрхэн тэдний Түүнд болон Түүний сургаалд итгэх итгэлийг батжуулсан талаар хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

1 Нифай 11:13–23; Хиламан 14:1–13; 3 Нифай 1:4–22

Есүс Христ бидний Аврагч байхаар төрсөн.

  • Аврагчийн төрөлтийн ариун нандин үйл явдлыг ангийн гишүүдэд заахын тулд та Мормоны Номыг хэрхэн ашиглаж болох вэ? Ингэх нэг арга зам нь ангийнхныг гурван бүлэгт хуваарилж, бүлэг бүрд дараах судрын хэсгүүдийг хамтад нь уншуулахаар оноож өг. Үүнд: 1 Нифай 11:13–23; Хиламан 14:1–13; 3 Нифай 1:4–22. Эдгээр судар тэдэнд Аврагчийн төрөлтийн тухай юу зааж байгааг ярилцахыг бүлгүүдээс хүс. Дараа нь бүлэг бүр ярилцсан зүйлээ ангийнхантай хуваалцаж болно. Мормоны Ном Аврагчийн төрөлтийн талаар гэрчилдэг нь яагаад чухал үнэ цэнтэй вэ?

  • Христийн төрөлтийн талаар мэдэх нь чухал ч Тэр яагаад төрсөн гэдгийг мэдэх нь зайлшгүй чухал. Та өөрийн заадаг хүмүүст Есүс Христийн гэтэлгэгч хүчийн талаар тунгаан бодоход нь хэрхэн туслах вэ? Ангийн гишүүд энэ долоо хоногт өөрсдийн сурсан зарим түүх, шүлгийг хуваалцаж болох юм (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Ойлгож мэдсэн зүйлс нь Аврагчийн төрөлтийн тухай болон Түүний гэтэлгэгч хүчийн талаарх тэдний талархлыг хэрхэн гүнзгийрүүлсэн тухай хуваалцахад тэднийг урамшуул.

  • Хүүгээрээ дамжуулан өгсөн Бурханы бэлгүүдийн талаар ярилцлага эхлүүлэхийн тулд та ангийн цөөн гишүүнийг Христийн мэндэлсний баяраар хүлээн авсан онцгой бэлгийнхээ талаар ярихад урь. Бид хүлээн авсан бэлэгтээ хэрхэн талархлаа илэрхийлдэг вэ? Дараа нь ангийн гишүүд “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Томас С.Монсоны эшлэлийг уншаад, ерөнхийлөгч Монсоны дурдсан дөрвөн бэлгийн талаар ярилцаж болно. Аврагч эдгээр бэлэгт ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Бид эдгээр бэлгийн төлөө Тэнгэрлэг Эцэгт хэрхэн талархлаа харуулж чадах вэ?

  • Христийн мэндэлсний баярын талаарх ярилцлагынхаа нэг хэсэг болгож, та ангийн гишүүдийг Христийн мэндэлсний дууллыг тоглож эсвэл дуулахад урих талаар бодож үз. Та бас “Нэмэлт эх сурвалж” хэсэгт санал болгосон зарим эх сурвалжийг ашиглаж болно.

Мормоны Номын нүүр хуудас; Мормоны Номын оршил; 2 Нифай 25:23, 26; 33:4, 10

Мормоны Ном Есүс Христийн тухай гэрчилдэг.

  • Ням гаргийн хичээлээр Мормоны Номыг судлаад дуусаж байгаа тул та ангийн гишүүдэд энэ жил Мормоны Номоос Есүс Христийн талаар юу ойлгож авсан тухайгаа эргэцүүлэх боломж олгохыг хүсэж болох юм. Ярилцлага эхлүүлэхэд туслахын тулд та нар хамтдаа 2 Нифай 25:23, 26, 33:4, 10 түүнчлэн Мормоны Номын оршил ба нүүр хуудас хэсгийг уншиж болно. Та түүнчлэн таныг Есүс Христэд ойртуулсан түүхийг эсвэл шүлгийг хуваалцаж, дараа нь ангийн гишүүдэд өөрсдийн түүх, шүлгийг хуваалцах цөөн хормыг өг. Мөн та Мормоны Номын талаарх гэрчлэлээ хуваалцаж, ангийн бусад гишүүнийг бас хуваалцахад урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээг уншихад сүнслэгээр урамшуулахын тулд дуртай шүлгээ эсвэл Сургаал ба Гэрээг судалж байхад тань тохиолдсон сүнслэг туршлагаасаа хуваалцаж болно.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Христийн мэндэлсний баярын эх сурвалжууд.

  • Матай 1:18–252; Лук 2

  • Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 28, 29, 30, 3181

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургууд

  • “A Savior Is Born—Christmas Video” (видеo бичлэг, ChurchofJesusChrist.org)

    2:3
  • “Good Tidings of Great Joy: The Birth of Jesus Christ” (video, ChurchofJesusChrist.org)

  • Christmas.ComeUntoChrist.org

  • Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн Зөвлөлийн онцгой цугларалт (ChurchofJesusChrist.org/broadcasts/first-presidency-christmas-devotionals)

Аврагчийн бэлгүүд.

Ерөнхийлөгч Томас С.Монсон ийнхүү заасан.

“Би Христийн мэндэлсний баярын эрс ялгаатай байдлын талаар боддог. “Бүх юмтай хүнд зориулсан бэлгүүд” гэсэн гарчигтай нэр бүхий худалдааны сэтгүүлд тэнгэрт хадсан үнэтэй, тансаг хайрцаг савтай, мэргэжлийн хүмүүсийн боож багласан бэлгүүд тавигддаг оргил үе байлаа. Нэг ийм сэтгүүл үзэж байхдаа би 370 метр квадрат байшинг том туузаар ороон, бас харьцуулахуйц том ил захидал дээр “Христийн мэндэлсний баяр хүргэе” гэж бичсэн зургийг харсан юм. Бас энэ сэтгүүл дээр гольф тоглодог хүнд зориулсан алмаз эрдэнийн шигтгээтэй цохиур, аялагч хүнд зориулсан Карибын хөлөг онгоцны аялал, адал явдалд дуртай хүнд зориулсан Швейцарийн Альпийн нуруу руу аялах тансаг аяллыг багтаасан байв. Иймэрхүү зүйл нь тэмээн дээрээ бэлэг тавиад Бетлехем рүү аялж байгаа Гурван мэргэн хүнийг харуулдаг Христийн мэндэлсний баярын талаарх хүүхэлдэйн киноны сэдэвтэй таарч байгаа мэт санагдав. Тэдний нэг нь ‘Балтазар, миний үгийг бүү мартаарай, бид энэ бэлгүүдээр хэрээс хэтэрсэн зүйлийг эхлүүлж байгаа шүү!’ гэж хэлдэг. …

Янз бүрийн чамин хачин бэлэг сэлттэй Христийн мэндэлсний баярын сэтгүүлүүдийг түр зуур хойш тавиад эргэцүүлэн бодоцгооё. Бүр ээждээ өгөх цэцэг, аавдаа бэлэглэх онцгой зангиа, хөөрхөн хүүхэлдэй, дохио дуугаргадаг галт тэрэг, удаан хүсэн хүлээсэн унадаг дугуйнаас … холдож, Бурханы соёрхсон, өнө удаан үргэлжлэх бэлгүүдэд бодол санаагаа хандуулцгаая. Би урт жагсаалтаас зөвхөн дөрвийг л сонгосон. …

Нэгдүгээрт, төрөлтийн бэлэг. Энэ нь бидний хүн нэг бүрд өгөгдсөн. Тэнгэр дэх гэрээ орхин, маханбодын асарт ирж, хэзээ нэгэн өдөр Түүн рүү, хайрт хүмүүс дээрээ селестиел гэж нэрлэгдэх хаант улсад буцаж ирэх зохистой, тэнцэхүйц гэдгээ амьдралаараа харуулах тэнгэрлэг эрх нь биднийх байсан юм. … Талархлаа өөрсдийн амьдрал дээрх үйлдлээрээ харуулах нь бидний үүрэг хариуцлага билээ.

Хоёрдугаарт, амар амгалангийн бэлэг. Дэлхийн ямар ч асуудлыг дурдаагүй байхад л бидний амьдардаг хүнд хэцүү дэлхийд, машины түгжрэл, мэдээллийн хэрэгслийн зар сурталчилгаа, бидний цаг завыг шаардах олон шаардлага нь толгойн өвчинг үүсгэж, өвчин шаналлыг авчирч, тэвчих чадварыг маань бардаг. …

Зовлон шаналал үүрч, уй гашууг мэддэг болсон Тэрээр зовж шаналсан хүн бүртэй ярьдаг ба амар амгалангийн бэлгийг өгдөг. ‘Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай” (Иoхан 14:27). …

Гуравдугаарт, хайрын бэлэг. ‘Багш аа, хуулийн хамгийн агуу тушаал нь аль вэ?” хэмээн Есүстэй ярьсан хуульч асуужээ. ‘Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла.

Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн.

Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм’ (Maтай 22:36–39) гэсэн хариу тэр дор нь өгөгдсөн байдаг. …

Дөрөвдүгээрт, амьдралын—бүр үхэшгүй байдлын бэлэг. Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөө жинхэнэ хайрын агуу илэрхийллийг багтаадаг. Бидний чухалчлан үздэг тэдгээр нь, гэр бүлийнхэн, найз нөхөд, баяр хөөр, мэдлэг, гэрчлэл маань Эцэг болон Түүний Хүү Их Эзэн Есүс Христгүйгээр алга болох байсан. Энэ дэлхий дээрх хамгийн эрхэм бодол, бичвэрүүдийн нэг нь дараах үнэний тэнгэрлэг мэдэгдэл юм. ‘Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно’ (Иохан 3:16)” (“Gifts,” Ensign, May 1993, 59–62).

Заах чадвараа сайжруулах

“Би мэдэхгүй” гэж хариулах нь байдаг л зүйл. Та ангийнхаа гишүүдийн сайн мэдээний талаар асууж байгаа ямар ч асуултад хариулахаар хичээх ёстой ч Их Эзэн танаас бүх зүйлийг мэдэж байхыг шаарддаггүй. Хэрвээ та ямар нэг зүйлд хэрхэн хариулахаа мэдэхгүй байгаа бол ангийнхнаа судруудаас хамтдаа хариулт олохоор эрэлхийлж, олж мэдсэн зүйлээ хуваалцахад урих байдлаар хандахыг бод. (Аврагчийн арга барилаар заах нь, 24-ийг үзнэ үү.)