Сургаал ба Гэрээнүүд 2021
2-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 12–13; Иосеф Смит—Түүх 1:66–75: “Миний нөхөд үйлчлэгч та нарт”


“2-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 12–13; Иосеф Смит—Түүх 1:66–75: ‘Миний нөхөд үйлчлэгч та нарт,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“2-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 12–13; Иосеф Смит—Түүх 1:66–75,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Зураг
Сасквиеханна гол

2-р сарын 8–14

Сургаал ба Гэрээ 12–13; Иосеф Смит—Түүх 1:66–75.

“Миний нөхөд үйлчлэгч та нарт”

Ариун Сүнс Иосеф Смит, Оливер Каудери хоёрын оюун ухааныг гэгээрүүлсэн шиг Тэр биднийг Сургаал ба Гэрээ 12 болон Иосеф Смит—Түүх 1:66–75-ыг судалж байхад сүнсээр өдөөж чадна.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хуваалцахад урамшуулж болох нэг арга зам бол ангийн гишүүдээс судраас хэрхэн суралцдагийг нь асуух явдал юм. Энэ долоо хоногт судруудаас ойлголт олж авахын тулд тэд юу хийсэн бэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 13

Баптист Иохан Аароны санваарыг сэргээсэн.

  • Сургаал ба Гэрээ 13 дахь үнэний талаар ярилцах нэг арга зам бол ангийн гишүүдэд Аароны санваарын талаар илүү сайн ойлгоход энэ хэсэг хэрхэн туслах тухай ярих явдал байж болно. 13-р хэсэг нь Аароны санваарын талаар залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ойлгосон байвал зохих ямар зүйлийг заадаг вэ? Хүн бүрд оролцох боломж олгох үүднээс та ангийн гишүүдээс энэ асуултыг хоёр хоёроороо ярилцаад, дараа нь бие биенээсээ ойлгож мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүсэж болно.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын Энэ долоо хоногийн тойм нь Сургаал ба Гэрээ 13 дахь зарим үг хэллэгийг тайлбарлахад туслах эх сурвалжуудыг санал болгодог. Та эдгээр эх сурвалжаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг ангийн гишүүдээс хүсэж болно. Энэ хэсэгт дурдсан түлхүүрүүдийн талаарх ярилцлагыг өрнүүлэхийн тулд та ангийн гишүүдэд хэдэн түлхүүр үзүүлээд, түлхүүр бидэнд юу хийх боломж өгдөг талаар ярихад урь. “Нэмэлт эх сурвалж” дахь Гут эгчийн, бас ахлагч Дэйл Г.Рэнландын тайлбар тус болно. Аароны санваарын түлхүүрүүд бидэнд ямар ямар адислал хүртэх боломж олгодог вэ? Бидний амьдрал эдгээр адислалгүйгээр хэрхэн өөр байх байсан бэ?

  • Сэргээгдсэн сайн мэдээний нэг сайхан хэсэг бол энэ нь биднийг судар дээрх эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хийж байсан ажил болох дэлхий дээр Бурханы хаант улсыг барих ажилд татан оролцуулдаг явдал юм. Энэ нь биднийг нэг ёсондоо тэдний “нөхөд үйлчлэгчид” болгож байгаа юм. Их Эзэний ажилд нөхөд үйлчлэгч байна гэдэг нь ямар утгатай вэ? Mатай 3:13–17; Лук 1:13–17; 3:2–20 нь Баптист Иоханы ажлыг илүү сайн ойлгоход ангийн гишүүдэд тусална.

    Зураг
    Иосеф Смит Оливер Каудерид баптисм хүртээж байгаа нь

    Иосеф Смит Оливер Каудерид баптисм хүртээсэн нь, Дэл Парсон

Иосеф Смит—Түүх 1:66–75

Ёслолууд нь бидэнд Бурханы хүчээс хүртэх боломжийг олгодог.

  • Санваарын ёслолуудыг хүртсэнээр хүлээн авах адислалуудын талаар бие биедээ гэрчлэх боломжийг ангийн гишүүдэд олгохын тулд та тэднийг Иосеф Смит—Түүх 1:66–75 болон 71-р шүлгийн тайлбарыг эргэж уншаад, Иосеф, Оливер хоёр баптисм хүртэж, санваар авсныхаа дараа хүлээн авсан адислалуудыг олж мэдэхэд урьж болно. Ёслолууд нь хэрхэн сүнсний хүчийг өгдөг вэ? Дараа нь ангийн гишүүд баптисм, ариун ёслол эсвэл ариун сүмийн ёслолууд гэх мэт санваарын ёслолуудыг хүлээн авснаар ирдэг Бурханы хүчийг мэдэрч байсан туршлагаасаа хуваалцаж болно. Та мөн “Blessings of the Priesthood” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг ярилцлагын нэгэн хэсэг болгон үзүүлж болно.

  • Санваарын ёслолуудаас ирдэг адислалуудыг харуулсан хүснэгт хийх нь ангийн гишүүдэд тус болж болох юм. Жишээлбэл, та самбарт Ёслолууд болон Адислалууд гэсэн гарчгийг бичиж болно. Ангийн гишүүд дараах судрын хэсгүүдээс хүснэгтийг бөглөж бичих зүйлийг олж болно. Үүнд: Иохан 14:26; Үйлс 2:38; Сургаал ба Гэрээ 84:19–22; 131:1–4; Иосеф Смит—Түүх 1:73–74. Түүнчлэн эдгээр ёслолын ачаар хүлээн авсан бусад адислалаа оруулж болно. Хүлээн авсан ёслолууд нь хэрхэн тэдний амьдралд Аврагчийн хүчийг авчирсан талаарх туршлагаасаа хуваалцаж болох юм.

Зураг
нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Санваарын түлхүүрүүд гэж юу вэ?

Ахлагч Дэйл Г.Рэнланд, түүний эхнэр Рут хоёр санваарын түлхүүрүүдийн талаар дараах тайлбарыг өгсөн.

Санваарын түлхүүр гэсэн нэр томьёог хоёр өөр арга замаар хэрэглэдэг. Нэг дэх нь, Аароны эсвэл Мелкизедек санваарыг хүлээн авсан хүн бүрд олгогддог эрх буюу давуу эрх юм. Жишээлбэл, Аароны санваартнууд нь тэнгэр элчүүдийн тохинуулал хийгээд бэлтгэл сайн мэдээний мөн нүглүүдээс ангижрахын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг хүлээн авдаг (С ба Г 13:1; 84:26–27-г үзнэ үү). Мелкизедек санваартнууд нь хаант улсын нууцуудын болон Бурханы мэдлэгийн мөн Сүмийн сүнсний бүх адислалын түлхүүрүүдийг хүлээн авдаг (Сургаал ба Гэрээ 84:19; 107:18-ыг үзнэ үү). …

Хоёр дахь арга зам нь санваарын түлхүүр гэсэн нэр томьёог удирдлага гэсэн утгаар ашигладаг. Санваарын удирдагчид нь санваарын нэмэлт түлхүүрүүдийг буюу Сүмийн байгууллагын салбарууд эсвэл чуулгыг тэргүүлэн удирдах эрхийг хүлээн авдаг. Энэ талаас нь авч үзвэл, санваарын түлхүүрүүд нь Сүмд удирдаж, залж, засаглах эрх, хүч юм” (The Melchizedek Priesthood: Understanding the Doctrine, Living the Principles [2018], 26).

Заах чадвараа сайжруулах

Гэрчлэлээ ойр ойрхон хуваалц. “Сүнслэг үнэний талаарх таны энгийн, чин сэтгэлийн гэрчлэл зааж буй хүмүүст тань хүчтэй нөлөөлж чадна. … Гэрчлэл нь уран цэцэн үгтэй, сунжирсан [байх] шаардлагагүй” (Аврагчийн арга барилаар заах нь, 11-ийг үзнэ үү.) Сургаал ба Гэрээ 13-ыг ярилцахдаа Аароны санваарын талаар хувийн гэрчлэлээ хуваалцахыг бод.

Хэвлэх